Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Дэлхийн кино урлагийн хөгжил

No description
by

Азилая О.

on 18 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Дэлхийн кино урлагийн хөгжил

Монгол улсын их сургууль
Дэлхийн кино
урлагийн хөгжил
Гүйцэтгэсэн : О.Тэргэл
Б.Номинжаргал
Б.Оюундарь
Б. Ананд
Улаанбаатар хот
2015он
Хичээлийн агуулга
Хичээлийн зорилго
Хичээлийн зорилго
Дэлхийн болон монгол кино урлагийн үүсэл хөгжил тэр тусмаа дэлхийн хамгийн анхны киног ямар тоног төхөөрөмжөөр хэзээ хэн гэдэг хүн хэрхэн яаж бүтээсэн , цаг хугацааны явцад кино гэдэг зүйл хэрхэн өөрчлөгдөж хувьсаж өнөөгийн кино урлагийн түвшинд хүрсэн тухай ерөнхий мэдлэг мэдээллийг бий болгоход оршино.
Дэлхийн кино урлагийн үүсэл
Кино бол урлагийн төрөл зүйлийн хувьд хамгийн сүүлд буюу 1895-н оноос үүссэн гэж тооцогддог. Кино урлаг шинжлэх ухаан техникийн ололт дээр тулгуурлан үүсч хөгжсөн гэж хэлж болно. Кино хэдийгээр оройтож мэндэлсэн ч урлагийн бусад төрлүүд дотроос асар хурдтайгаар бусдыгаа гүйцэж түрүүлэн хөгжсөнөөр урлагийн бүх төрлүүдийн нэгдэл болж гарч ирсэн юм. Кинонд утга зохиол, уран зураг, хөгжим драм гээд орохгүй урлагийн төрөл гэж байхгүй. Энэ талаасаа их түгээмэл болох шинж чанар нь цөөхөн жилийн дотор дэлхийн олон сая живаа хүмүүсийн дунд шуугиан тарьсан. Эхлээд дуугүй байснаа дуутай, хар цагаан байснаа өнгөтэй, өргөн формат, 35 байснаа 70мм-ийн хальс, дуу нь моно байснаа стерео гээд 5:1,7:1,12:2 киноны хөгжил маш цөөхөн жилийн дотор танигдахгүй болтлоо дэвшсэн.

1877 онд Charles Emile Reynaud гэгч хүнхэр толийг ашиглан өгөгдсөн урт зургуудыг уртаар нь урсан гарч хөдөлгөх Praxinoscope гэсэн төхөөрөмжийг зохион бүтээж байжээ.
Charles Emile Reynaud
 1881 онд William Kennedy Laurie Dickson кино projector-ын анхны хэлбэр Kinetoscope-ыг зохион бүтээж түүнийгээ Monkeyshines гэж нэрлэж байв.  Энэ оны дараа Thomas Edison голланд ах дүүсийн зохион бүтээсэн анхны Kinetoscope -ыг шинэчлэн зохион бүтээсэн юм. Энэ нь анхны хэрэглээний кино гаргах төхөөрөмж болсон байна.
Laurie Dickson

Thomas Edison

Францын Люмер овогт Огюст, Луи гэгч ах дүү хоёр 1895 онд Америкийн зохион бүтээгч  Томас Альва Эдисоны 1847-1931 туурвисан кинеспопыг улам боловсронгуй болгон сайжруулж, Парижийн Капуцинов хэмээх цэцэрлэгт гудамжинд “Галт тэрэг ирсэн нь”, “Ажилчид үйлдвэрээс гарч байна” хэмээн богино хэмжээний кино үзвэрийг хүмүүст толилуулж, кино урлагийн түүхийн шавыг тавьсан билээ.
Огюст Льюмер

Огюст Луи

1895 онд Louis болон Auguste Lumiere нар Cinematographe-ыг өөрсдийн нэр дээр patent-лаж авч байсан байна. Ингээд 1895 оны 12 сарын 28нд хамгийн анхны худалдааны зорилготой киног тэд гаргаж байсан бөгөөд энэ нь 20 минут үргэлжлэх бөгөөд 10 тусдаа үйл явдлыг харуулж байсан.
Хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино 1903 онд 'The Great Train Robbery' гэсэн нэртэй гарч байжээ.
Дуугүй дүрсний эрин үе 
Анх киног зах зээлийн газар сонин үзэгдэл болгон үзүүлж эхэлсэн бөгөөд энэ нь урлагт ямар ч холбоогүй үзэгдлүүд байжээ. Хэдэн зуун жилийн түүхтэй уран зохиол, яруу найраг, хөгжим зураг, барилга, театр зэрэг нийтэд түгээмэл урлагийн дундуур хүнд үзэгдээгүй илбийн үзэгдэл шиг кино гэнэт түрэн орж ирсэн. Тэр үед зуунш, хоолны газар цагаан даавуу хананд өлгөж доор нь төгөлдөр хууур байрлуулан, авсан хэдэн метр дүрсээ илбийн номер шиг үзүүлдэг байв. Гэхдээ аппаратны шуугианыг дарах, дүрсний үйл явдалд тохиолдуулан хөгжимчин тоголдог байжээ. Тухайн хөгжимчин нотгүй, цээжээр хөдөлгөөнтөй дүрсэн дээр түргэн , дурлалаын хэсэгт удаанаар ая муутай хөгжим цохиосоор бүтэн оройг ангарүүлдэг байжээ. Энэ бол дуугүй дүрсний үе юм . Киноны утга санаа үйл явдал нь хүн гүйж яваад мөргөлөн унаж байгаа. Киноны утга санаа үйл явдал нь хүн гүйж яваад мөргөлдөн унаж байгаа нөгөө хүн уурлаад босон харайж түүнийг хөөж байгаа хүнийг хараад хүмүүс учрыг нь ойлгохгүй даган гүйж замд байсан хөгшин хүнийг дайран унагааж авч явсан зүйл нь газраар нэг тараж хөөцөлдөн явсан хүний хойноос гудамжны хүмүүс даган гүйлдэж учир нь мэдэгдэхгүй үймээн гарч буй дүрсүүд гарна. Үүнийг урлаг гэхэд хэцүү юм. Энэ үед тэргүүний уран бүтээлчид киног  хаах уриалга гаргаж байсан удаатай. Тэдний гол зорилго нь кинор бол олон түмний төөрөлдүүлж, ёс суртахууны хувьд аюултай, танхай балмад этгээдийг төрүүлдэг, уралгийн олон түмний өмнө гутаах зүйл гэж эсэргүүцэж байжээ.   Кино бүтээх байгууллага, хүн цөөнбайсан боловч гэр орон, зуушны газарт орны цагаан даавуу өлгөж боломжтой газар бүхэн кино театерын үүрэг гүйцэтгэж байлаа. Нэг программд 3-5 хэсэг байх бөгөөд хамгийн урт нь 5-10 минуутаас хэтрэхгүй байлаа. Хамгийн ахицтай орлоготой хэлбэрээийн кинонд инээдмийн кино ордрог байв.
Кино аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ үе дуу байхгүй том план нэвтрээгүйгээс бүх зургийг ерөнхий планд авдаг байжээ. Үзэгчдэд тухайн үйл явдлын утга санааг хүргэхийн тулд жүжигчид нь нүүр, ам, гар, биеийн хөдөлгөөнөөр ойлгуулахыг оролдож байсан. Жүжигчид нь театр тоголдог хэлбэрээс хэтгүүлэн тоглож байв.  Техникийн хөгжил нь кино урлагийн хэлбэр арга барилыг өөрчилж эхэлснээс гадна онолын асуудал их түлхэц өгсөн юм. Кино нь худалдаа арилжааны үеийн хэлбэрээс хүний дотоод сэтгэл рүү орж сэтгэл зүйн урлаг болон хувирсан байна.

Америкийн уран сайханы киноны өсөлт, өөрчилөлтийг кино найруулагч Давид Гриффитэй холбож үздэг. Д. Гриффит Америкт төдийгүй дэлхийд нэртэй найруулагч юм.  Энэ найруулагч анх удаа өөрийн кинонд том планыг оруулж онолын дүгнэлт өгсөн хүн юм. Д. Гриффит нь монтажны онолын суурийг тавьсан 1909-1910 оны киног үзэхэд камерын өмнө жүжигчин тоглож дуусахад дараагийн эпизодыг дуустал нэг планаар авч тэр бүгдийн монтажийг дэс дараалан нааж гүйцэтгэдэг байжээ. Монтажын бүх хэлбэр байсан юм. Ритмийн уртасгах, богиносгох, зэрэгцээ болж байгаа 2 үйл явдал нэг зэрэг үзүүлэх гол гол зүйлийг тодорхой харуулж болох юм гэдгийг анх удаа нотолсон хүн юм. Харин түүний онолыг боловсруулж эхэлсэн хүмүүс бол 1920 оод онд зөвлөлтийн нэрт найруулагчид Эйзенштейн, Пудовкин, Довженко, Кулешев нар мөн. Тэд зөвхөн монтажаар киноны агуулгыг өөрчилөж болох талаар шинэ арга барил нэвтрүүлсэн болно. Жишээ нь “Хугт Потемкин” “Чингэсийн удам” “Арсенал” зэрэг кинонуудаас харж болох бөгөөд эдгээр уран бүтээлүүд нь зөвлөлтийн болон дэлхийн киноны алтан фондод зүй ёсоор зүй ордог юм.

Кино урлагийн түүхэн процессыг үзэхэд
дуугүй кино

дуутай кино

өргөн дэлгэцийн кино

өнгөт кино

стерео кино
видео

панрорамны кино

Дэлхийн кино урлагийн үүсэл
Дэлхийн кино урлагийн хөгжил
Анхаарал хандуулсанд баярлалаа !амжилт хүсье
Монголын кино урлагийн үүсэл хөгжил
Монгол оронд 1910-аад оны дунд үеэс Их хүрээний Богдын ордон, Хятад Ши-Янз болон Наймаа хот, Амгаланбаатар, Амеркан дэнж зэрэг гадаад худалдаачдын суурьшил бүхий газруудад сүүдэр ший гарч түүнийг Монгол хүмүүс ихэд сонирхон байсан тухай судлаачид тэмдэглэн үлдээсэн байдаг.
1915 онд Оросын “Соверменная Монголия” хэмээх сэтгүүлд “Киног Орос, Хятад иргэд их л дуртай үзэх боловч гол сонирхогчид нь Монголчууд энэхүү сүүдэр зургийг үзэхийг хүсэгчид кино танхимыг пиг дүүрэн чихээд ч багтахааргүй байв...” хэмээн нийслэл хүрээнд ирж байсан нэгэн орос хүний тэмдэглэлд бичсэнийг ишлэн авсан байв. Ийнхүү үг яриагүй, өнгө будаггүй зөвхөн хар дүрсэн хөдөлгөөн бүхий тэрхүү үзүүллийг Монголчууд “Шүүдэр ший” хэмээсэн нь ч үнэхээр онож нэрлэсэн хэрэг байлаа.

Тэгээд ч 1923 онд хуралдсан МАХН-ын 2-р Их хурлын тогтоолд Кино урлагын олон түмэнд үзүүлэх нөлөөг чухалчлан тэмдэглэхдээ: “Цахилгаан сүүдрйин нааадамд гадаад улсын аж ахуйн байдал төлөвийн шинжлэл гарах нь түүнийг үзэж мэдвэл утга чанар нь эрхэм болох учир мөн жүжиг цахилгаан сүүдрийн наадмыг Төв хорооноос эрхлэн залуучуудын Төв хороонд туслалцаж нийлж гүйцэтгэх ба ... Энэ нь ард түмнийг сайжрах /соёлжих/ замд чухал тустай болохын тулд манай намаас энэхүү явдлыг эрхлэн явуулахыг оролдож хичээвэл зохино гэж хэлэлцэн тогтов” /”МАХН-аас Урлаг утга зохиолын талаар гаргасан тогтоол шийдвэрүүд /1921-1966/ 1967 оны хэвлэл 9-р тал”/ гэжээ.
Мөн 1927 оны 9 дүгээр сард хуралдсан МАХН-ын VI Их хурлын тогтоолд: “Сүүдэр зураг бол олны дунд үзэл суртлыг нэвтрүүлэн дэлгэрүүлэх буюу гэгээрэл боловсролын явдлыг өргөнөөр гүйцэтгэхэд чухал холбогдох зүйлийн нэг мөн болох учир Намын V Их хурлын тогтоол ёсоор өөрийн үндэсний байдлаас зураг үйлдүүлэх аргыг эрх биш хурдавчилан оролдож гүйцэтгэх ба аймгийн хороодод сүүдэр зургийн аппарат нижгээдийг талибан олгох”
МАХН-ын VI Их хурлын тогтоол 1928 он 10,12-р сар /1921-1966/ 1967 оны хэвлэл 16-р тал”/
Ийнхүү нам засагаас удаа дараа бодлого зорилтын хэрэгжилтээр 1928-1929 оны үед Зөвлөлтийн нүүдлийн киноны хэсэг манай оронд “Хүүхдийн цэцэрлэг”, “Эх”, “Хуучин ба шинэ” зэрэг Зөвлөлтийн киноны шилдэг бүтээлүүдийг оруулан ирсэн нь олон түмнийг кино үзэх сонирхол ба киногоор танин мэдэх сурталыг дэлгэрүүлэхэд чухал алхам болсон байна.

Олон нийтийн зүгээс киног сонирхох сонирхол идэвхи өрнөж ирсэн энэ үед кино үзвэрийг хөгжүүлэх, киноны материаллаг баазыг бий болгож мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилт бий болсоноор Зөвлөлтөд кино гаргалтын аппарат хэрэгслийг захиалж улмаар Ардыг гэгээрүүлэх яамнаас эрхлэн кино механикчдыг бэлтгэх курсыг соёлын довтолгооны багш нарын курсын дэргэд байгуулан 1928 онд анхны төгсөлтөөр 12 кино механикчдыг мэргэжил эзэмшүүлэн гаргасны дээр 1929 онд 45 хүнийг 7 сарын курсээр төгсгөн Зөвлөлтийн кино гаргалтын “ГОЗ” аппаратыг эзэмшүүлэн төв орон нутагт эзэмшүүлэн гаргасан нь МАХН-ын VI-дугаар Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлсэн чухал алхам болжээ. Дээрх сургалтыг явуулхад 1910-аад оны үед Буриадын Чита мужаас Их хүрээнээ ирэн суурьшиж Богдын жолооч хийгээд Богдын ордонд кино гаргадаг, гэрэл зураг авах, цахилгаан хэрэгсэл ажлуулах, цаг, дугуй засах зэрэг оньсон техникт олон талын мэдлэгтэй Вампиловын Бадам гэдэг хүн Зөвлөлтийн мэргэжилтэн нарын заасныг орчуулж өөрөө аппарат хэрэгсэл дээр дадлагжуулан багшилж байсан ажээ. Ийнхүү 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Ардын Сайд нарын Зөвлөлийн 32-р хурлын тогтоолоор Бүх ард түмнийг соёлжуулах, гэгээрүүлэх зорилго бүхий үндэсний кино үйлдвэрийг байгуулах, үүнийгээ Монгол “Кино үйлдвэр” хэмээн нэрийдэх тогтоол гарч байлаа. Үүний үрээр Монголд кино урлаг хөгжих шатыг тавьжээ.

1936 оноос “Майн 47 жил” “Октябрийн 19 жилийн ойн баяр” тус бүр нэг бүлэг дуугүй кино хийж байсан нь анх удаа Монголын үндэсний кино урлагийн эхлэл байлаа. 1939 онд “Сүрэг чоно” хэмээх уран сайхны богино хэмжээний болон “БНМАУ-ын 22-р бага хурал”, “Өвс хадах морин станц”, “Гар үйлдвэр”, “Ховдын хөшөө дурсгал” зэрэг 14 нэр төрлийн 27 бүлэг баримтад кино хийгдсэн нь анхны дуутай кино байв.
Тэгвэл 1948 оноос Монгол кино үйлдвэрт анхны орчуулгын кино болох ЗХУ-ын “Тосгоны багш” “Уулан дахь застав” зэрэг уран сайхны киног эх хэлнээ хөрвүүлжээ. 1949-онд ЗХУ-ын “Жинхэнэ хүний тууж”, 1950-онд “Берлины уналт”киноны нэгдүгээр анги, 1952-онд “Берлины уналт”киноны хоёрдугаар анги, 1953-онд “Мартагдашгүй 1918 он” “Лев Толстой”, 1954-1955 онд бүтээн байгуулалт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг олон талт үйл явдалыг харуулсан “Уулан дахь застав”, “Казахстаны уудам оронд”, “Балрахын даваан дээр”, “Аньшаны ган төмрийн комбинат” орчуулгын кино, 1962 онд “Хувьсгалчийн гэр бүл”, “Киевийн охин” киноны нэг хоёрдугаар анги тус тус орчуулагджээ.
1963 онд гэхэд жилдээ бүрэн хэмжээний 12 кино монгол хэлнээ хөрвүүлдэг болсоноор орчуулгын киноны жүжигчдийн 15 хүний бүрэлдэхүүнтэй анги байгуулагдаж У.Осор, М.Бадамгарав, Д.Элбэгсайхан, Р.Дамдинбазар, Х.Довчин, Л.Надмидцэрэн, Х.Чулуунбат, нарын бүрэлдэхүүнтэй гараагаа эхлэн дараагийн жилээс Ц.Цэнд-Аюуш, М.Лувсанжамц, С.Гэндэн, Н.Дагийранз нараар багаа тэлсэн байна. Ийнхүү 1940 оноос “Кино үйлдвэр” дэлхийн олон орны хэлээс монгол хэл рүү хөрвүүлэн буулгажээ. Монголын кино урлагын түүхийн нэгэн хэсэг болсон Кино, гэрэл зураг дуу авианы баримтын төвийн үйл ажиллагаанд нэгэн чухал баримт бичиг боловсруулагдан гарсан нь “БНМАУ-ын архивын улсын фондын дүрэм” байв. Эл дүрмэнд “Монгол улсын түүхийн явцад үйл ажиллагаа явуулж ирсэн ба явуулж буй эрт, эдүгээгийн засаг төр, цэрэг, бүх шатны байгууллага болон аж ахуй, соёлын бүх салбар, түүх хүмүүсийн холбогдолтой бүх баримт бичиг болон ард түмний түүхийн бичмэл баримт, фото зураг, киноны материал, пянз, дуу хураасан материал, хууль ёсоор улсын мэдэлд байвал зохих эзэнгүй чухал баримт материал зэргээс Монгол улсын архивын фонд бүрдэнэ” хэмээн зааснаар кино, гэрэл зураг, дуу авианы тусгай архив бий болох үндэсийг тавьсан гэж ойлгож болох юм. Үндэсний төв архивын кино, гэрэл зураг дуу авианы баримтын төвд одоогийн байдлаар 1947-1981 оныг хүртэлх 199 нэрийн 1633 хадгаламжийн нэгж орчуулгын кино байна.

Монгол киноны үүсэл хөгжил
Full transcript