Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Латериал маркетинг

No description
by

Dorj Darmaaraazai

on 5 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Латериал маркетинг

Латерал гэж юу вэ?
Lateralis - хажуугийн, хөндлөнгийн гэсэн латин үгнээс гаралтай.
Латерал маркетинг нь хангагдаагүй байгаа хэрэгцээ, хэрэглээ, нөхцөл байдал, зорилтот зах зээлийг хангах цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацийг бүтээх үйл явц юм.
Тиймээс энэ үйл явц нь шинэ ангилал, шинэ зах зээлийн боломжийг дээд зэргээр нээж өгдөг.
-латерал маркетинг бол үйл явц.
-латерал маркетингийн арга зүй нь сайтар зохион байгуулагдсан дэс дарааллыг баримталдаг.
-латерал маркетингийг нь бэлэн байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнест хэрэглэдэг.
-латерал маркетинг нь ихэнх тохиолдолд шинэ ангилал, шинэ зах зээлийг бий болгох инновацийг өдөөдөг.
-хамгийн товчоор хэлбэл зах зээлийн боловсруулалтын стандарт бус шийдвэрийг эрж хайх шинэ хандлага юм.
Латерал маркетинг нь уламжлалт маркетингийн өргөтгөл бөгөөд сүүлийн үед маркетингийн уламжлалт бус энэ хэлбэр илүү хөгжиж байна. Дээрх 2 нь хэрэглэх нөхцөл нь харилцан адилгүй.

Уламжлал


Латерал
Шинээр бий болж байгаа,

Өсөлт муу, ханасан

хөгжлийнхөө эхний шатанд

зах зээлд тохиромжтой
яваа зах зээлд тохиромжтой

Өрсөлдөөн бага үед

Өрсөлдөөн их үед
Брэндийн тоо цөөн үед

Брэндийн тоо олон үед


Латерал маркетинг нь дараах асуудлуудад хариулт өгөх болно.
-Хэрэв бүтээгдэхүүнээ өөрчлөх гэж байгаа бол түүний хангаж болох бусад хэрэгцээг хэрхэн тодруулах вэ?
-Бүтээгдэхүүнээ өөрөөр хийхийн тулд түүн дээр яаж бусад хэрэгцээг нэгтгэж өгөх вэ?
-Бүтээгдэхүүний өөрчлөлтөөр ямар боломжит хэрэглэгчдийг татах вэ?
-Өөрийн хэрэглэгч,үйлчлүүлэгчиддээ бусад ямар зүйлсийг санал болгох вэ?
-Хэрэв бүтээгдэхүүнээ өөрчлөх гэж байгаа бол түүнийг бусад ямар нөхцөл байдалд ашиглаж болох вэ?
-Манай бүтээгдэхүүний нөхцөл байдал,хэрэглээг хангаж чадах бусад ямар бүтээгдэхүүн байна вэ?
-Байхгүй бол юунд хэрэглэж болох вэ?
-Манай бүтээгдэхүүнээс болж зах зээлээс шахагдаж буй бусад ямар бүтээгдэхүүнүүд байна вэ?
-Тухайн бүтээгдэхүүний эсрэг довтлох ямар орлуулалтыг байрлуулж болох вэ?


Жишээ: Талх чихэр ХКомпаний бүхэл үрийн болон хөх тарианы гурилан талх нарийн боовнууд юм. Энэ нь уламжлалт хэрэглээ болох цагаан гурилан бүтээгдэхүүнийг биш экологийн гаралтай, хүний биед илүү ач тустай гэдэг талыг нь баримталж гаргасан бүтээгдэхүүн юм.
Латериал маркетинг
Латерал маркетинг нь латерал сэтгэлгээ хэмээх ойлголттой нягт уялдаатай ойлголт юм.
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх асуудлыг анхааран судлагч, дэлхийд нэрд гарсан мэргэжилтэн Эдвард де Боно нь “латерал сэтгэлгээ” хэмээх ойлголт нь аливаа асуудалд хандахдаа уламжлалт, нэгэн хэв загварт баригдсан хэвшмэл сэтгэлгээ, тогтсон арга барилд баригдах бус, харин түүнийг бүр өөр өнцгөөс нь цоо шинээр олж харах бүтээлч, шинэлэг сэтгэлгээний хязгааргүй орон зай, хөгжил
хэмээн тайлбарласан байна.

Д.Дорж
Ш.Амгалан

Ийнхүү орчин үеийн маркетингид латерал буюу шинэ үзэл санаа, бүтээлч хандлагыг төлөвшүүлэхийн тулд маркетингийн бүхий л асуудлыг цоо шинэ, өөр өнцгөөс авч үзэх, хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна. Тухайлбал: Маркетер ямар нэгэн судалгаа явуулсаны дараа түүнд оролцогчдын санал, хүсэлт болон хариултыг ягштал мөрдөхийг урьдал болголгүйгээр судалгааны үр дүнг олон талаас нь задлан шинжилж, өөр өөр өнцгөөс илүү өргөн хүрээнд нухацтай авч үзэж, бүтээлч шийдвэр гаргах нь зүйтэй юм.
Эцэст нь латерал маркетинг нь юуны өмнө маркетерүүдээс өөрийн үйл ажиллагааны бусдаас ялгарах онцлог, өвөрмөц байдлыг илтгэх шинэ шинэ санаа, бүтээлч эрэлхийлэл, онцгой арга барилыг алхам бүрт шаардаж байдгаараа маркетингийн бусад чиг хандлагуудаас ялгардаг онцлогтой юм.

Уламжлалт буюу сонгодог маркетингийн сэтгэлгээ төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй болсон өнөөгийн нөхцөлд бизнесийн байгууллагууд маркетингийн зорилтыг шийдвэрлэхэд юуны өмнө түүний удирдлагын стандарт бус буюу латерал хандлагыг хөгжүүлэх нь туйлын чухал болж байна. Гэвч бид сонгодог маркетингаас бүрмөсөн татгалзах тухай огтхон ч яриагүй бөгөөд уламжлалт маркетингийн онол, үзэл баримтлалууд эдүгээ ч урьдын адил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй. Харин латериал маркетингийн гол зорилго нь гагцхүү уламжлалт маркетингт тулгуурлаж, нарийн чанд дэс дараалал, дэг журамд захирагдалгүйгээр маркетингийн сэтгэлгээний хязгааргүй орон зайг үр бүтээлтэй ашиглаж, асуудлыг өргөн цар хүрээтэй, цогц байдлаар авч үзэхийг л санал болгож байгаа хэрэг юм.
Энэхүү хандлага нь аливаа зах зээлийн маркетингийн боловсруулалтыг хийхдээ нэг талаас асуудалд хэт туйлшрах, нөгөө талаас бодол санаагаа хэт хянахаас болгоомжилж, хайрцагласан сэтгэлгээ, хуучинсаг хэв маягаасаа татгалзаж, харин асуудлын гол цөмийг олж, түүнд анхаарлаа сайтар төвлөрүүлэх үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэх олон арга замыг нэгэн зэрэг эрж хайх, стандарт бус санаа, шинэлэг боломжуудыг овсгоотой ашиглах арга зүй юм. Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадах аваас өөрийн бизнест цоо шинэ эргэлт, тэсрэлт хийх боломжийг бүрдүүлэх болно.

Латерал маркетинг нь ямар нэгэн эргэлзэх, тээнэгэлзэх явдалгүйгээр шинэ зууны зах зээлийн гол зангилаа үзэл баримтлал болж, эдүгээ цагийн маркетерүүдээс бүтээлч сэтгэлгээний хязгааргүй орон зайд ажиллах өндөр ур чадварыг зүй ёсоор шаардах болов.

Анхаарал тавьсанд баярлалаа.
Full transcript