Loading presentation...
Prezi is an interactive zooming presentation

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

БГД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн танилцуулга

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of БГД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн танилцуулга


БГД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн танилцуулга

designed by Péter Puklus for Prezi
Эрхэм зорилго
Дүүргийн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх УИХ, Засгийн газраас баталсан хуулт тогтоомж, бодлого шийдвэр, нийслэл, дүүргийн ИТХ, Засаг даргаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд оршино.

Үндсэн чиг үүрэг
Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс нь нийгмийн хөгжил, нийгмийн халамж үйлчилгээ, гэр бүл, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, соёл спортын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүүргийн нутаг дэвсгэрт хангах, зохион байгуулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөлмөр, халамжийн байгууллагуудыг удирдлага,, мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, хамтран ажиллах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.

Бүтэц зохион байгуулалт
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Овог: Агваандорж
Нэр: Одонтунгалагтуул
Албан тушаал: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Боловсрол: Докторант
Мэргэжил:Багш
Туршлага:
- Багш хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, захирал
- Боловсролын хэлтсийн дарга
- Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- Утас: 99006520
Мейл хаяг:
aodnoo@yahoo.com
Өрөөний дугаар: 215


Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн
Овог: Адъяа
Нэр: Галсанжав
Албан тушаал: Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн
Боловсрол: Дээд
Мэргэжил: Багш, удирдлагын арга зүйч
Туршлага:
- 27,8,69,76 дугаар ЕБС-уудад багш
- БГД-ийн Боловсролын хэлтсийн дарга
Утас: 94002979 365574
И-майл хаяг:
galsanjav@bgd.mn
Өрөөний дугаар: 217


Нийгмийн хөгжлийн хэлтэс

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн

Боловсрол, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн

Эрүүл мэнд, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
Соёл урлаг, спорт хариуцсан мэргэжилтэн
Гэр бүл, хүүхэд залуучууд хариуцсан мэргэжилтэн
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс,
Хөдөлмөрийн хэлтэс
Боловсролын хэлтэс
Их дээд сургуулиуд
Ерөнхий боловсролын сургуулиуд
Цэцэрлэгүүд
Баянгол Эрүүл мэндийн нэгдэл
Өрхийн Эрүүл мэндийн төвүүд

Биеийн тамир, спортын хороо
Хороод
Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв
Хороод
Боловсрол, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн Э.Ариунтунгалаг
Овог: Эрдэнэхуяг
Нэр: Ариунтунгалаг
Албан тушаал: Боловсрол , төрин бус байгууллага хариуцсан мэргэжилтэн
Боловсрол: дээд : Магистрант
Мэргэжил: Багш
Туршлага:
Боловсролын байгууллагад 21 жил ажилласан
- 1993-1995 онд 40-р сургуульд багш “
- 1995-2009 онд Монгени сургуульд багш сургалтын менежер
- 2010-2012 онд “Монсудар паблишн” ХХК-д сурах бичгийн менежер
- 2013 онд БГД-ийн 89-р цэцэрлэгт эрхлэгч
- 2014 онд БГД-ийн ЗДТГ-ын НХХ-т мэргэжилтэн
Утас: 365574
И-майл хаяг: ariun0131@yahoo.com
Өрөөний дугаар: 217


Эрүүл мэнд, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Даваасүрэн
Овог: Ганбат
Нэр: Даваасүрэн
Албан тушаал: Эрүүл мэнд, төсөл хөтөлбөр харицсан мэргэжилтэн
Боловсрол: Магистр
Мэргэжил: Нийгмийн Эрүүл Мэнд судлаач
Туршлага: Төрийн албанд 5 жил ажилласан. Үүнд:
- 2008 – 2012 онд БГЭМН-д Нийгмийн эрүүл мэндийн ажилтан
- 2012-2013 онд БГЭМН-д сүрьеэгийн диспансерийн эрхлэгч
Утас: 88831404, 365574
И-майл хаяг: suugii930@yahoo.com
Өрөөний дугаар: 217

Соёл урлаг, спорт хариуцсан мэргэжилтэн Г.Баялагмаа
Овог: Ганбаатар
Нэр: Баялагмаа
Албан тушаал: Соёл урлаг, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн
Боловсрол: магистр
Мэргэжил: Соёл судлаач
Туршлага:
2011 – 2013 онд “ Говийн хишиг буян” НҮТББ-д хүний нөөцийн ажилтан
2012 онд “Алсын хараа” боловсролын төвд судалгааны ажилтан
2013 оны 9-р сараас БГД – ийн ЗДТГ-т мэргэжилтэн
Утас: 365574
И-майл хаяг: bayalag9@yahoo.com
Өрөөний дугаар: 217

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн

Бүртгэлтэй ажилгүй иргэд -2426

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд- 4647

Ахмад настан -12118

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд -

Хөдөлмөр эрхлэх сургалтанд хамруулж , ажилд зуучлан ажилгүйдлийг бууруулах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ниймийн халамж үйлчилгээнд хамруулах

Ахмад настныг нийгмийн халамж үйлчилгээ, ахмадын орон сууц хөтөлбөрт хамрагдахад дэмжин туслах

Ажилтай орлоготой болоход нь зөвлөн тусалж, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах

Хүүхэд, гэр бүл, залуучууд хариуцсан мэргэжилтэн

Нийт хүүхэд-53903

Гэрлэлт -1260

Залуучууд -

Хагас өнчин хүүхэд-1124
Бүтэн өнчин хүүхэд-137

Хүүхдийн хөгжил, хамгааллын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах

Залуу гэр бүлийн хөгжил, нийгмийн баталгааг дээшлүүлэх ажлыг үохион байгуулах

Монголын залуучуудын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах

Хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг нийгмийн халамжинд хамруулж, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих

Эрүүл мэнд төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

Халдварт өвчин -1786

Амаржсан эх- 5172

Эхийн эндэгдэл-1

Амьд төрсөн хүүхэд -5217

Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, халдвар т өвчний хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчилгээнд хамруулах

Жирэмсэн эхчүүдийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдахад таатай орчныг бүрдүүлэн, эхийн эндэгдэлгүй ажиллах

Төрсний дараах гэрийн идэвхитэй эргэлтийг сайжруулан, 0-1 насны хүүхдийн хяналтыг дээшлүүлэх

Нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Халамж шаардлагатай дүүргийн иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулан иргэн бүрийн хөгжих эрхийг дээдэлж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжин нийгмийн цогц үйлчилгээг хүргэснээр өрх гэрийн амьдралын чанар дээшилнэ. Нийгмийн халамжийн хуульд зааснаар халамж шаардлагатай иргэдэд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээг үзүүлдэг. Халамжийг дараах иргэдэд үзүүлж байна.

Боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл



Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, шийдвэр, хууль тогтоомжийг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж, биелэлтэнд хяналт тавих
Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, үр дүнг тооцох, ажилтнуудыг мэргэжил арга зүйн болон бодлогын зөвлөгөөгөөр хангах
Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлогын талаар Засаг даргыг мэдээлэл, мэргэжил арга зүйн болон бодлогын зөвлөгөөгөөр хагах, шаардлагатай бүхий л талын дэмжлэг үзүүлэх

Боловсролын талаар хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр
Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр
Монгол бичгийн үндэсний хөтөлбөр -2
Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай үндэсний хөтөлбөр
Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний хөтөлбөр
Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр
“Авьяас”, “Ном” дэд хөтөлбөр


ЭРҮҮЛ  МЭНДИЙН ТАЛААР БАРИМТЛАХ   БОДЛОГО

Нийтлэг үндэслэл

Баянгол дүүрэг нь 200163 хүн амтай, нягтаршил ихтэй улмаас халдварт өвчний өвчлөл өндөр, тэр дундаа сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин жил бүр өссөн дүнтэй байна. Баянгол дүүргийн эрүүл мэндийн бодлого нь халдварт өвчний өвчлөлийг бууруулах, иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, эрх тэгш авах нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүд
Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр
Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр
Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр
Нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөрийн үндэсний хөтөлбөр Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стартеги
ХДХВ/ДОХ/БЗДХ-тай тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр
2014 оны ажлын тайлан
Ахмадын амралт
Дүүргийн Засаг даргын А/68 тоот захирамжийн дагуу дүүргийн 1536 ахмадыг “Их тамир” амралтанд амраалаа. Хуваарийн дагуу хөнгөлөлттэй үнээр амрааж, лхагва гариг бүрт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, пүрэв гариг бүрт ЗДТГ, хороодоос ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулсан.


Эмзэг бүлгийн иргэдийг бичиг баримттай болгох ажлыг зохион байгуулав.
Дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/282 тоот захирамжийн дагуу “Заюу тайж” төрийн бус байгууллагын асрамжийн газар ажиллаж амьдарч байгаа дүүргийн харьяат 11 эмзэг бүлгийн иргэдийг иргэний бичиг баримттай болгох, тэдэнд амьдралын наад захын хэрэгцээний эд зүйлсийг буцалтгүй тусламжаар олгох ажлыг зохион байгууллаа.

“Өсвөр үеийг мансууралтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт 12 багц цагийн 3 өдрийн сургалтыг 2014 оны 04 дүгээр сарын 17-21-ны өдрүүдэд 70 дугаар сургуулийн урлагийн зааланд зохион байгууллаа.

Олон улсын сувилагч нарын баярыг тохиолдуулан эрүүл мэндийн нэгдлийн сувилахуйн албанаас “Сувилагчийн нэг өдөр” өдөрлөгийг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгт ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул болон эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.
Асгат НӨҮГ-ын ажилтай танилцав.

Дүүргийн Засаг даргын А/169 дугаар захирамжийн дагуу төрийн өмчийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Асгат” НӨҮГ-ын хүнсний аюулгүй байдалд 2014 оны 4-р сарын 9-ний өдөр ЭМН-ийн халдвар судлагч, хоол зүйч эмч нартай хамт хяналт тандалтыг хийлээ.

“Оюутан цэрэг” хөтөлбөр
Цэргийн штабтай хамтран 3 дугаар сарын 26-ны 16.00 цагаас ЗДТГ-ын хурлын зааланд их дээд сургуулиудын сургалтын албаны дарга нарт “Оюутан цэрэг” хөтөлбөрийн танилцуулга мэдээллийг хүргэсэн бөгөөд бүртгэлийг 3 сарын 27-ноос 29-ны өдрүүдэд сургууль тус бүр дээр хийхэд нийт 12 сургуулийн 180 оюутан бүртгэгдсэнээс шаардлага хангасан 163 оюутан 04 сарын 1-нээс 06 сарын 1-ийг хүртэл Батлан хамгаалахын Их сургуульд “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтанд хамрагдахаар болов.
“Бид хорт зуршлаас татгалзаж байна” аян
Дүүргийн нийт хүүхэд залуусын дунд “Мансууруулах төрлийн бодисын хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах” тухай Засаг даргын 2014 оны 4 сарын 14-ны өдрийн А/302 дугаар захирамжийн дагуу “Их хотын залуусын зөв сонголт” сэдвээр сургалт сурталчилгаа хийх, уралдаан тэмцээн зохион байгуулах ажлуудыг 3 үе шаттай явууллаа.
Уламжлалт цагаан сарын баяраар дүүргийн 85 ба түүнээс дээш насны ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг хүндэтгэлтэйгээр гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд нийт 100 ахмад хамрагдав. Дүүргийн нийт ахмадуудад хүндэтгэл үзүүлэх тухай Засаг даргын 2014 оны А/46 тоот захирамжийн дагуу хороодын 3000 ахмад настанд хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгалын зүйлс гардуулсан нь ахмадуудын сэтгэлд нийцсэн ажил боллоо. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн нийт ахмад настнуудад Улаанбаатар Төмөр замын түүхийн музейг үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг 2014 оны сарын 27, 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулав.






Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон бусад төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад орны туршлагаас суралцах зорилгоор дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 3 дугаар сарын 19-ны өдөр зохион байгуул Зөвлөлдөх уулзалтанд дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, хороодын нийгмийн ажилтнууд Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй 91 иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.
“Эрүүл аюулгүй байдлын индекс, хариу арга хэмжээний төлөвлөлт” сургалт
2014 оны 3-р сарын 10,11-ний өдрүүдэд Засаг даргын А/170 дугаар захирамжийн дагуу “Эрүүл аюулгүй байдлын индекс, хариу арга хэмжээний төлөвлөлт” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн ажлын хэсгийн зөвлөх, анагаах ухааны доктор Н.Оюунбилэг, Статистикийн хэлтсийн мэргэжилтэн Д.Баасан нар илтгэл тавьж, Тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нийт 180 хүн хамрагдлаа. Эрүүл аюулгүй байдлын индекстэй холбоотой 9 цогц сэдвийн дагуу 2012 оны Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлт дээр гарсан алдаа, дутагдал, цаашид авах хариу арга хэмжээний талаар санал бодлоо солилцож, бүх хороод Эрүүл аюулгүй байдлын индексийн хариу арга хэмжээний төлөвлөлт хийх загвартай танилцав.


“Эмүүжин” хүүхдийн эмнэлэгтэй
танилцуулах ажлыг зохион байгуулав.

Дүүргийн Засаг дарга, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болон холбогдох албаны хүмүүс “Эмүүжин” хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулж, цаашид хамтран ажиллахаар болов. Дүүргийн Засаг дарга: “Эмүүжин” хүүхдийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанар сайн байна. Ачаалал ихтэй байгаа учраас өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.Бид 2014 ондоо багтаад хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн барилгыг барих ажлыг төлөвлөгөөндөө оруулсан нь нүдээ олсон хэрэг юм. “Эмүүжин” эмнэлэг нь хороодын иргэдийн талархлыг хүлээсэн эмнэлэг болж чадсан байна” гэж дүгнэсэн

“Үдийн цай” хөтөлбөрийн хяналт үнэлгээ
“Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх тухай” Дүүргийн засаг даргын 2014 оны 03-р сарын 07-ны өдрийн А/169 тоот захирамжийн удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу НХХ-ийн эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, ЭМН-ийн халдвар судлагч, өсвөр үеийн эмч, хоол судлалын эмч нар хяналт тандалт үнэлгээг 2014 оны 03-р сарын 18-28-ны хооронд төрийн болон хувийн хэвшлийн 24 сургуульд хийлээ. Үдийн цай хөтөлбөрийн дагуу сургуулиудын 75% нь 5 өдөр халуун хоол өгдөг болсон. Үдийн хоолны амт чанарын талаар эцэг эхийн багш нараас санал хүсэлтийг тогтмол авч хэвшсэн ба 90-95%-нь сайн, хангалттай гэсэн үнэлгээ өгсөн.
Хүүхдийн хоол хүнсний бүтээгдэхүүнийг 20,47,19,78 сургуулиуд аж ахуйн нэгжтэй гэрээ хийж авдаг.
20, Гурван тамир сургуулийн үдийн цайны хэрэгжилт, зохион байгуулалт, хоолны газрын эрүүл ахуйн байдал илүү сайн байв.




“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойг тохиолдуулан Оюутан залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, цэрэг-иргэний харилцааг бэхжүүлэх зорилгоор баярын хурал, хүндэтгэлийн концертод 9 Их дээд сургуулийн 200 оюутныг оролцууллаа.
“School Police” төслийн хэлэлцүүлэг болов.
ЕБС-иудад хэрэгжиж байгаа “School Police” төслийн хүрээнд хийх уулзалт хэлэлцүүлэг 2014 оны 03 сарын 14-ны 13.00 цагт хурлын зааланд болов. Уулзалтанд Дүүргийн Засаг дарга Д.Оросоо, School Police төвийн захирал Х.Өмервек, НЦГ-ын хошууч Т.Ариунтуяа, НХХ, БХ, Дүүргийн ЗЦТ, төрийн өмчийн сургуулиудын захирлууд оролцов. “School police” төслийн хэрэгжилт Баянгол дүүрэгт 2013.11.25 наас эхлэн нийт 20 сургуулийн 5230 гаруй эцэг эх эргүүлийн үүргийн гүйцэтгээд байна. Хэлэлцүүлгээр: Дүүргийн ЕБС-ийн эхлэх, тарах цагуудад явган хүний гарцан дээр эцэг эхчүүдийг ажиллуулах, тээврийн хэрэгсэл 20 км/ц-аас илүү хурдтай явахыг хориглох тэмдэг тавих, харих замын маршрутыг тогтоох, зөвхөн эргүүл хийх биш сургалт явуулах, сургуулийн үйл ажиллагаатай танилцах, “Үдийн цай” хөтөлбөрт хяналт тавих, камержуулалтын системийг дэмжих зэрэг асуудлуудыг хэлэлцэж тохиролцоонд хүрлээ


2014 онд дүүргийн хэмжээнд соёл урлаг, нийтийн биеийн тамир спортын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албадын ажилтнуудын дунд “Мөнгөн өвөл” цасны баярыг Олон Улсын хүүхдийн Найрамдал зусланд 2014.01.05-ны өдөр зохион байгуулахад нийт 17 байгууллагын 220 албан хаагч хамрагдаж, шатар, даам, хөл бөмбөг, олс таталт, сумо гэсэн 5 төрлөөр уралдаан тэмцээн зохион явууллаа. Тэмцээний нэгдсэн дүнгээр Онцгой байдлын хэлтэс 1-р байр, Цагдаагийн хэлтэс 2-р байр, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ 3-р байрыг тус тус эзлэв
Центавр нэвтрүүлгийг хамтран зохион байгуулав.
Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан урлаг, соёл танин мэдэхүйн “Центавр” нэвтрүүлгийг UBS телевизын хамт олонтой хамтран Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, харьяа хэлтэс албадын 20 эмэгтэйг оролцуулан зохион байгууллаа.

Гурван сарын турш үргэлжилсэн Баянгол дүүргийн “Сурагчийн лиг 2013-2014” Волейболын тэмцээний шигшээ тоглолтод нийт 504 сурагч хамрагдснаар эрэгтэй эмэгтэй 8 баг шалгарч Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Энэ тэмцээний эмэгтэй төрөлд: 47-р сургууль /1-р байр/, 20-р сургууль /2-р байр/, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль /3-р байр/ эзэлж, эрэгтэй төрөлд: 20-р сургууль /1-р байр/, 47-р сургууль /2-р байр/, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль /3-р байр/ тус тус эзэлж Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Мөн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 24 эрэгтэй, 15 эмэгтэй баг өрсөлдсөнөөс Баянгол дүүргийн Өсвөр үеийн “Гурван Тамир” багийн эмэгтэй баг 4-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.
Өвлийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2г /98 тоот албан тоотын дагуу “Нийслэлийн өвлийн өдөрлөгт оролцох тухай” дүүргийн Засаг даргын А/72 дугаар захирамж гарч, 2014.02.08-ны өдөр Хандгайтын Янзага зусланд болсон уг арга хэмжээг зохион байгуулав. Тус өвлийн өдөрлөгт “Бүтээн байгуулалт” сэдэвтэй мөсөн хотхоныг байгуулан, нийт 299 албан хаагчид эрүүл хүнсээр аяны хүнс бэлтгэн оролцож багийн нэгдсэн дүнгээр 2 дугаар байрыг эзэлж өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. Мөсөн хотхон байгуулахдаа өнгөрсөн үеийн бүтээн байгуулалт болох Жанрайсиг бурханы дуган болон Өргөө кинотеатр зэрэг хүүхэд залуучуудад танин мэдэхүйн ач холбогдолтой соёлын өв, бүтээн байгуулалтыг онцолсон нь онцлог байлаа.

Цахим тоглоомын газрын эзэдтэй уулзалт хийв.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй интернет кафе, цахим тоглоомын газрын эзэдтэй хийх дүүргийн Засаг даргын зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахад нийт 31 газрын төлөөлөл оролцон дараах саналуудыг гаргасан. Цахим тоглоомын газрын 88 хувь нь орон сууцны зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг учир зориулалтын байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг уламжилж өгөх, дүүргээс сар бүрийн 15-ны өдөр уулзалт зохион байгуулж байх, мөн үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих, зөвлөн туслах ажлын хэсэг байгуулах, гурвалсан гэрээ байгуулан ажиллах зэрэг санал гарган зөвшилцөлд хүрсэн.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД:
Нийгмийн хөлөмжийн чиглэлээр хэрэгжүүлэх ажил
Нийгмийн халамж шаардлагатай буюу хөгжих шаардлагатай 805 өрхийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн төлөвлөгөөг өрх бүрээр гаргах, хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллах
Нийгэмших хүсэл эрмэлзлэлтэй орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэхэд төрийн ба төрийн бус өмчийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн уялдуулан зохицуулах
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө тохирсон хөдөлмөр эрхлэх, гар урлал, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлэх, хороо бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл байгуулан ажиллуулах
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан, мэргэжил сурталчлах, мэргэжил олгох сургалт, зөвлөгөөг ажилгүй иргэд болон сургууль төгсөгчдийн дунд зохион байгуулах
Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр өргөдөл хүсэлт гаргасан иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР
Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд бичил лаборатори байгуулах
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг явуулын ЭХО аппаратаар хангах
Эрүүл мэндийн нэгдлийн нөхөн үржихүйн кабинетыг нэг цэгийн үйлчилгээтэй болгох
19-р хорооны Өрхийн эрүүл мэндийн байрыг шинээр барих
Эрүүл мэндийн нэгдлийн яаралтай түргэн тусламжийн тасгийг нийслэлийн хэмжээнд жишиг болгон хөгжүүлэх

Спортын талаар хэрэгжүүлэх ажил
Баянгол олимп 30-аас дээш насны спортын 8 төрөл, 18-30 насны ангилалд хөл бөмбөгийг ЗДТГ-аас шинээр санаачлан хэрэгжүүлж 5 сарын хугацаатай зохион байгуулна.
Улаанбаатар марафон ОУ-ын тэмцээнд Баянгол дүүргийн тамирчдыг бэлтгэн оруулна
Үндэсний спортын 5 дугаар их наадмын анхан шатны шалгарууллалтыг спортын 3 төрлөөр дүүргийн хэмжээнд зохион байгуулна,
“Их нүүдэл” дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.


Соёлын талаар хэрэгжүүлэх ажил
Бид Баянголчууд урлагийн их наадмыг зохион байгуулна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд зохион байгуулна
“Баянгол хүрээ” бэсрэг наадмыг зохион байгуулна
Дээлтэй Монгол наадамд дүүргийн иргэдийг зохион байгуулж оролцуулна
Хүүхдийн найрал дууны их наадмыг ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулна.
Full transcript