Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Монгол улсын төсвийн орлого ,зарлага , хуваарилалтын бодлого

No description
by

Drake Son

on 6 March 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол улсын төсвийн орлого ,зарлага , хуваарилалтын бодлого

Монгол улсын төсвийн орлого ,зарлага , хуваарилалтын бодлого
design by Dóri Sirály for Prezi
М.Насанжаргал
Х.Минжинсор
С.Ариунбилэг

Агуулга
Оршил
Төсөв гэж юу вэ ?
Төсвийн шатлал
Улсын төсвийн орлого
Улсын төсвийн зарлага
Улсын төсвийн зардлын зориулалтын ангилал
Төсвийг төлөвлөх , батлах , хэрэгжүүлэх , тайлагнах зарчим
Төсвийн төлөвлөлт , аргууд
2014 оны улсын төсөв
Монгол банк
2014 оны улсын төсвийн бодлого
Монгол улсын 2016 оны төсөв
Дүгнэлт
Ном зүй

Оршил
Нийгмийн оршин тогтнохын үндэс болсон материаллаг үйлдвэрлэлийн явцад бий болсон ДНБ болон үндэсний орлого нь хуваарилалт, дахин хуваарилалтын бүх үе шатаар ээлж дараалалтай дамжин хуваарилагдаж, нийгмийн хүртэл болдог билээ.Үндэсний орлогыг хуваарилах, дахин хуваарилахад төсөв чухал үүргийг гүйцэтгэж иржээ. Дахин хуваарилалтын явцад үндэсний орлогын тодорхой хэсгийг мөнгөн хэлбэрээр улсын төсөвт төвлөрч, улсын санхүүгийн төвлөрсөн нөөцийг бүрдүүлдэг.

ТӨСӨВ
Төрзасгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд , байгууллага , аж ахуй нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж , түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хүрээний хэрэгцээнд зориулан дахин хуваарилахтай холбогдсон мөнгөний харилцааг
ТӨСӨВ
гэнэ.
хязгаартай байдаг нөөц
төрийн санхүүгийн тэнцлийн сонголт

Төсвийн шатлал
Монгол банк
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.

Үндсэн зорилтууд
1.Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах
2.Мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх
3.Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
4.Банкны үйл ажиллагаанд хяналт тавих
5.Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах
6.Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах .

Үнийг тогтворжуулах хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “
Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг
” -ийн хүрээнд дараах 4 дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран батлаж, хэрэгжүүлж байна .
Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдлыг хэлнэ. 

Улсын төсөв
Орон нутгийн төсөв гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ .

Орон нутгийн төсөв
Хүний хөгжил сангийн төсөв гэж Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж , зарцуулах , тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсөв юм .

Хүний хөгжил сангийн төсөв
Нийгмийн даатгалын сангийн төсөв
Нийгмийн даатгалын сангийн төсөв гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэлнэ .
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг хэлнэ .

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан
Улсын төсвийн орлого
Үндэсний орлогыг хуваарилах , дахин хуваарилахтай холбогдсон эдийн засгийн харилцааны илрэл нь төсвийн орлого мөн. 


Улсын төвлөрсөн төсвийн орлого
Орон нутгийн төсвийн орлого

Төсвийн орлого нь эдийн засгийн чухал категори юм .
Татварын орлого
Татварын орлого нь татварын ерөнхий хуулиар тодорхойлсон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.

Албан татвар
Хураамж
Төлбөр

Албан татвар
Хууль тогтоомжийн дагуу хувь хүн хуулийн этгээдийн орлого ,эд хөрөнгө , бараа , ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь , хэмжээгээр ногдуулж , хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ.
Хураамж
Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэнэ
Төлбөр
Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны , агаар , ус хөрс бохирдуулсны , ан амьтан агнуулсны төлөө хувь хүн , хуулийн этгээдээс авч улс , орон нутгийн төсөв , тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ.
Татварын бус орлого
Татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг , төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого , хүү , торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ.
Улсын төсвийн зарлага
Төсвийн зарлага гэдэг бол төр өөрийн үүргийг биелүүлэх явцад гарч байгаа зардлууд юм. 

Төсвийн зарлага нь чанарын болон тоон шинжийг агуулдаг. Тоон үзүүлэлт нь зардлын гарах тоо хэмжээг заадаг бол чанарын үзүүлэлт нь тухайн зарлагын эдийн засгийн үр ашгийг илэрхийлдэг. 

Төсвийн зарлагыг эдийн засгийн агуулгаар нь:
1.   Урсгал зардал
2.   Хөрөнгийн зардал гэж 2 ангилна.

Урсгал зардал
Төсвийг захиран зарцуулах хуулийн этгээдүүдийн усгал хэрэглээг санхүүжүүлэхэд төсвийн хөрөнгийг олгохтой холбогдсон зардлын хэсэг орно.
 

1.   Улсын хэрэглээний зардлууд. Үүнд төрийн өмчийн байгууллагуудыг санхүүжүүлэхэд гарах зардлууд орно.
2.   Төрийн доод түвшинд байгаа эрх бүхий байгууллага, улсын болоод хувийн байгууллагуудад олгох мөнгөн тусламж
3.   Тээврийн хэрэгслийн төлбөрүүд
4.   Улсын зээлийн хүүг олгоход зарцуулах зардал
5.   Бусад зардал

Хөрөнгийн зардал
Хөрөнгийн зардал гэдэг бол үндсэн хөрөнгө ба нөөцийн өсөлтөд оруулахтай холбогдон гарсан зардал юм. 

1.   Төсвийн хөрөнгөөс аж ахуйн янз бүрийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын зардал
2.   Урт хугацааны төсвийн зээл
3.   Улсын нөөц бүрдүүлэх зардал
4.   Газар, биет бус зүйлсийн зардал
5.   Хөрөнгийн шилжүүлэг гэх мэт зардлууд орно.

Улсын төсвийн зардлын зориулалтын ангилал
  Нийтийн ерөнхий үйлчилгээ
  Нийгмийн чанартай үйлчилгээний зардал

 Нийтийн ерөнхий үйлчилгээний зардал
1
.   Хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын зардал
2.   Аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын болон ИТХ-ын зардал
3.   Санхүү, татварын үйл ажиллагааны зардал
4.   Гадаад орнуудын эдийн засгийн тусламжийн зардал
5.   Суурь шинжлэх ухааны үйл ажиллагааны зардал
6.   Нийтийн ерөнхий бусад үйлчилгээ

Нийгмийн чанартай үйлчилгээний зардал
1.   Боловсролын үйл ажиллагааны зардал
2.   Сургуулийн өмнөх болон анхан шатны боловсрол
3.   Эрүүл мэндийн үйл ажиллагааны зардлууд
4.   Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардал
5. Ариун цэвэр хүрээлэн байгаа орчныг хамгаалах үйл ажиллагааны зардал
6.   Амралт, спорт, соёл урлагийн үйл ажиллагааны зардал
7.   Мэдээллийн үйл ажиллагааны зардал
8.   эрчим хүч ба дулаан хангамжийн үйл ажиллагааны зардал
9.   ХАА, ойн аж ахуйн үйл ажиллагааны зардал
10. Ашигт малтмалын нөөцийн хайгуул, уул уурхайн үйлдвэр, барилгын үйл ажиллагаа
11.Тээвэр, холбооны үйл ажиллагаа
12. Ангилагдаагүй бусад зардал

Төсвийг төлөвлөх , батлах , хэрэгжүүлэх , тайлагнах зарчим
Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх
Төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх
Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх
Ил тод байдлыг хангасан байх
Хариуцлагатай байх

Төсвийн төлөвлөлт
Төсөв нь нэг жилийн хугацаанд татвараар хуримтлуулах орлогыг хуваарилан зарцуулах замаар давтагдан тойрон эргэж байдаг үйл ажиллагаа юм.

Төсвийн төлөвлөлтийн аргууд
1. Зүйл-заалтын төсөв
2. Гүйцэтгэлд суурилсан төсөв
3. Хөтөлбөрт төсөв
4. Төлөвлөгөө-хөтөлбөр-төсвийн тогтолцоо
5. Тэг суурьт төсөв
6. Тэнцвэрт төсөв
7. Дунд хугацааны төлөвлөлт

Зүйл заалтын төсөв
Төсвийн байгууллагуудад төсвөө тайлагнах хянах үйл ажиллагааг чангатгаж, эдийн засгийн энгийн хялбар болгодог арга юм. Энэ арга нь маш хязгаарлагдмал хэрэглэгддэг ба энэ аргаар төлөвлөхлөө төсвийн хөрөнгийг зардлын тодорхой зүйл заалтад хуваарилах ба төсвийн байгууллага юу худалдан авахыг чухалчилдаг.
Төсвийн хөрөнгөнд тавих зарцуулалтыг сайжруулдаг
Бэлтгэхэд хялбар 

Гүйцэтгэлд суурилсан төсөв 
Мөнгийг үндсэн чиг үүрэг ,үйл ажиллагаанд хуваарилан байршуулдаг, засгийн газар юу худалдан авсныг бус, харин юу бүтээснийг голлодог, үйдвэрлэсэн бүтээгдэхүүн , үйлчилгээний тоо, чанарыг чухалчилдаг. 
Байгуулагын удирдлагын хяналт сайжирснаар ажилын үр дүн нэмэгддэг.
Төсвийн зарлагын үр ашгийн шалгуур үзүүлэлтээр хянадаг.
Санхүүгийн хариуцлага нягтлан бодогчийн гараас менежерүүдэд шилждэг. 

Хөтөлбөрт төсөв
Хэтийн ирээдүй, урт хугацааны үйл ажиллагаанд чиглэгдэж байдаг. Хөтөлбөр төсвийг ирээдүйд хүлээж буй үйл ажиллагааны үр дүнгийн үйл ажиллагаатай холбож зохиогддог.
Төсвийн зарлагын ирээдүйн үнэлгээний үндсийг бүрдүүлдэг зорилго эцсийн үр дүнд голлон анхаардаг
Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр дүн, үр дагаврыг харгалзан үздэг.
Төсвийн шийдвэр гаргахад төлөвлөлтийг гүйцэтгэх үүргийг тодотгож өгдөг.

Төлөвлөгөө, хөтөлбөр, төсвийн тогтолцоо 
Төлөвлөлтийн үйл явцын хөтөлбөр төсөв боловсруулахдаа нэгтгэн оновчтой хослуулдаг бөгөөд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгө нөөц буюу орц гэхээсээ илүү хүрэх үр дүн ,бүтээгдэхүүн, ашигт тулгуурладаг тогтолцоо юм.
Оновчтой шийдвэр гаргахад чиглэгддэг.
Зарлагыг хуваарилахдаа юунд тэргүүлэх ач холбогдол өгөхийг чухалчилдаг.
Санал болгож буй хөтөлбөр тус бүрийн тэргүүлэх ач холбогдлын дарааллыг судалж тодорхой илэрхийлэхэд анхаардаг. 

Тэг суурьт төсөв
Урьд хэрэгжсэн хөтөлбөр санхүүжилтийг харгалзахгүйгээр аливаа шинэ хөтөлбөрийн санхүүжилтийг тооцон төлөвлөх, төрөл бүрийн хөтөлбөрүүдийг тэдгээрийн давуу талыг харгалзан харьцуулах бодит боломжийг олгодог.

Төлөвлөх, зорилго тодорхойлох, төсөв боловсруулах, шийдвэр гаргах үйл явцыг нэгтгэн төлөвлөлт, төсөвлөлтийг сайжруулахад тусладаг.
Тэргүүлэх чиглалүүдийг тогтоох, зорилтийг нарийвчлан тодорхойлох, тэдгээрт нийцүүлэн төсвийн зарлагыг бууруулах нөхцлийг бүрдүүлдэг. 

Тэнцвэрт төсөв
Үйл ажиллагааны үр дүнг голлон анхаардаг, хүн амын эрэлт хэрэгцээг тооцож, эдгээр хэрэгцээг хангах өртөг, зардлыг тодорхойлоход чиглэгддэг. 
Зорилгоо тодорхойлж ,урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой.
Байгууллагын үйл ажиллагааг урьдчилан таамаглах, тогтвортой байдлын хангах баталгаа болдог. 

Төсвийн төлөвлөлтийн аргуудын ялгаа
1.“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр

Монголбанк, Уул уурхайн яам хоорондын 2012 оын 10 дугаар сарын 26-ны өдрийн А-171/46 дугаар хамтарсан тушаалаар Дэд хөтөлбөрийг батлан ажиллаж байна.

2.“Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр


3.“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр

4.“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр


5.“Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөр

2014 оны Улсын төсвийн бодлого
Төсвийн бодлогын гол зорилго нь төсвийн хямралыг бууруулахад чиглэгдэж байдаг. Үүний тулд:

1. Төлбөрийн балансын тэнцвэрийг хангах зорилгоор экспортын болон импортын татварын үр нөлөөтэй систем нэвтрүүлэх
2. Төрийн өмчийн үйлдвэрийн ноогдол ашгийг төвлөрүүлэх арга хэмжээг авч явуулах 
3. Засгийн газрын зорилтын хэмнэлтийн хөтөлбөр боловсруулж, мөрдөх
4. Тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний уялдаа холбоо, дарааллыг тогтоон мөрдөх
5. Төсвийн байгууллагын зардал, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх гэх мэт зорилтыг дэвшүүлж ажиллах ёстой.

Засгийн газрын өрийн дарамт хэвийн түвшинд байгаа ч жилээс жилд нэмэгдэж байна . Гадаад өрийн хувь хэмжээ буурахгүй байна .
Төсвийн эмзэг байдал бүхэлдээ өндөр .
Татварын зардал нэмэгдсээр байна .
Цөөн тооны салбар , тэдгээрийг төлөөлсөн цөөн татвар төлөгчдөд төвлөрсөн төсвийн орлогын бааз суурь , хамрах хүрээ өргөжих бус хумигдаж байна .
Олон тооны сан бий болж их хэмжээний мөнгө зарцуулж байгаагийн дийлэнхи нь санхүүгийн хувьд үр ашиггүй , төсвийн татаасаар санхүүждэг хэвээр байна .

Дүгнэлт
Ном зүй
1. “ Төрийн секторын эдийн засаг 1 ” Ж.Стиглиц ., 2006 .
2. “ Төрийн санхүүгийн бодлого , түүний эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн нөлөөллийн судалгаа ” Д.Оюунцэцэг , УБ хот ., 2012 .
3. “ Төрийн санхүү ” Д.Намжил , Орхон аймаг ., 2009 .
4. “ Эдийн засаг , төсөв санхүү ” Ж.Батсайхан , УБ хот ., 2005 .

Анхаарал Хандуулсанд Баярлалаа!!!
Full transcript