Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Зөвлөмж бичих аргачлал

No description
by

Ж. Халиунаа

on 26 February 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Зөвлөмж бичих аргачлал

Тухайн хуулийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын эрх, үүргийг тайлбарлах,
Хуульд заасан тодорхой ангилал, зааг ялгаануудыг заавал бичих
Дунд хэсэг
Зөвлөмжийн сэдэв
Хуулийн зорилго, зорилтыг өгүүлэх,
Тодорхой хэмжээнд зөвлөмжид бичигдсэн хуулийн нэр томьёог тайлбарлах, тодорхойлолтуудыг бичих

Эхлэл хэсэг
Тодорхой
Товч
Ойлгомжтой
Зөвлөмжийн гол утга санааг илэрхийлсэн
Зөвлөмжийн хэсэг хоорондын холбоо, логик уялдааг гаргаж өгсөн байх ёстой.
Үндсэн тайлбар хэсэг
Зөвлөмж бол бичгээр хүрч буй зөвлөгөө юм.
Анхаарал тавьсанд баярлалаа
Зөвлөмж бичих аргачлал
Зөвлөмжийн төгсгөл
Хариуцлага
Монгол Улсад “Газрын хэвлийн тухай” хуулийг 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд хуулийн зорилт нь өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн гэж заасан байдаг ба газрын хэвлийг төр өмчлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглосон байдаг.
Газрын хэвлий гэдэг нь хөрснөөс доош газрын гүнрүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг хэлнэ. Мөн газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамаараад улсын нэгдмэл санг бүрдүүлнэ.

Газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ашиглаж болохоос гадна Монгол Улсын хууль тогтоомжид заасан тохиолдолд газрын хэвлийг гадаад улсын хуулийн этгээд, иргэн харьяалалгүй хүнд ашиглуулж болох бөгөөд газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна. Мөн тухайн газрын хэвлийг ашиглагч нь хуулиар тогтоосон хэмжээгээр төлбөртэй ашиглана. Газрын хэвлий ашиглагч нь дараах эрх үүрэгтэй. Үүнд
- Ашиглагч нь газрын хэвлийг олгосон зориулалтын дагуу ашиглах үүрэг, эрхтэй.
- Газрын хэвлийн геологийн судалгааг бүрэн хийлгэж, зөв зохистой, иж бүрэн ашиглах, хамгаалах;
- Газрын хэвлийг ашиглахдаа үүсч болзошгүй хортой нөлөөнөөс хий мандлын агаар, газар, ой, ус, рашаан, мал ан амьтан, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг найдвартай хамгаалах, түүнчлэн тусгай хамгаалалттай газар, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хангах;
- Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх;
- Газрын хэвлийг ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу болон шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг тушаах;
- Газрын хэвлийг ашиглагчид нь газар өмчлөх, эзэмших, ашиглах талаархи бусдын эрхийг аливаа хэлбэрээр хөндөхгүй байх үүрэгтэй бөгөөд ийм зөрчлийн улмаас тэдгээрт учруулсан хохирлыг өөрийн хөрөнгө, зардлаар нөхөн төлөх

Газрын хэвлийг дараах зориулалтаар ашиглана:
1. Геологийн судалгаа хийх;
2. Ашигт малтмал олборлох;
3. Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах;
4. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах;

Газрын хэвлийг хугацаагүй ба хугацаатайгаар ашиглалтад олгож болох ба хугацаатай олгох нийт хугацаа 30 жилээс илүүгүй байна. Шаардлагатай бол тогтоосон хугацааг газрын хэвлийг түрээслэн ашиглуулахаар анх олгосон байгууллагын шийдвэрээр 20 жилээс дээшгүй хугацаагаар сунгаж болдог.
Газрын хэвлийг ашиглагчийн бүрэн эрхийг төрийн болон бусад байгууллага, иргэдийн ашиг сонирхлыг хангахын тулд хуулийн дагуу хязгаарлаж болох ба газрын хэвлийг ашиглах эрхийг дараах үндэслэлээр дуусгавар болгоно:
1. Газрын хэвлийг цаашид ашиглах шаардлагагүй болсон;
2. Газрын хэвлийг ашиглахаар тогтоосон хугацаа дууссан;
3. Төрийн буюу олон нийтийн бусад хэрэгцээнд зориулан газрын хэвлийг буцаан авах зайлшгүй шаардлага гарсан;
4. Газрын хэвлийг ашиглаж байсан аж ахуйн нэгж, байгууллагыг татан буулгасан;
5. Хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон
6. Газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;
7. Газрын хэвлийг олгосон зориулалтаас өөрөөр ашигласан;
8. Газрын хэвлийг ашиглах, хамгаалах бусад журмыг өөр хэлбэрээр ноцтой зөрчсөн;

Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгож болно.
Газрын хэвлийн хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол геологи, уул уурхайн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч 3000-250000 төгрөг хүртлэх торгуулийг ногдуулж хариуцлага тооцно.

Газрын хэвлийн тухай
Full transcript