The Internet belongs to everyone. Let’s keep it that way.

Protect Net Neutrality
Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ -2015 оны тайлан

No description
by

Naran Dorj

on 28 April 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of НЭГДСЭН ЭМНЭЛЭГ -2015 оны тайлан

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
2015 он “Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг дэмжих жил”
2015 ОНЫ ОНЦЛОХ АЖИЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН Ц.МАГСАРЫН НЭРЭМЖИТ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ТАЙЛАН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
fgdhf gjtyjt rthert r
АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
СТАЦИОНАРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ЧИГЛЭЛЭЭР
СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР
ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
НЭМ, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХАНГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
2016 ОНД ДЭВШҮҮЛЖ БУЙ ЗОРИЛТ, ХЭРГЭЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР:
Шадар сайд, ЭМС-ын 2012 оны 06/25 дугаар тушаалын дагуу Нэгдсэн эмнэлгийн даргын 2015.10.14-ний өдрийн 117 тоот тушаалаар хүүхдийн их эмч А.Ганболдыг Чанарын албаны даргаар томилж, орон тооны болон орон тооны бус гишүүд, тасаг нэгжүүдийн чанарын багийн гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн томилж үйл ажиллагаа явуулж байна.
Чанарын алба тайлангийн жилд Тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн 2012-2015 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,8%-ийн биелэлттэй ханган, Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн 30,000 онооны 300 үзүүлэлтийн дагуу байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, Магадлан итгэмжлэлийн шинжээчийн өгсөн зөвлөмж, магадлан итгэмжлэлт орох бэлтгэл ажил, цаашид авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэн ажилласаны үр дүнд манай хамт олон магадлан итгэмжлэлээ 5 жилийн хугацаагаар сунгуулсан амжилттай ажиллаа.

Мөн цаашид хэрэгжүүлэх тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн 2015-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг 4 зорилт бүхий 59 заалтаар боловсруулан ЭМХТ-д явуулсан.
Чанарын алба тайлангийн жилд чанарын албаны болон чанарын албаны өргөтгөсөн хурлыг 3 удаа зохион байгуулж, магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тусламж үйлчилгээтэй гарсан санамсаргүй 3 алдааг хэлэлцэн шийдвэр гаргасан байна.
Чанарын албаны дарга ажилд томилогдсноор бүх тасаг нэгжүүдээр 2-3 удаа явж, тасаг нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт ярилцлага хийх, санал хүсэлтийг сонсох, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаа.
Тасгуудад чанарын дотоод хяналт хийхийн зэрэгцээ өвчний түүх бичилт, оношлогоо эмчилгээ стандартын дагуу чанартай, үр дүнтэй хийгдэж байгаад хяналт хийж, эмчилгээний бүх тасгийн 4-р улирлын 1698 түүхэнд үзлэг хийж давхардсан тоогоор 596 зөрчил дутагдал илрүүлж тухай бүрт нь засуулж ирсэн байна. Үүний үр дүнд 4-р улиралд ЭМД-ын байцаагч эмчийн хяналтаар эмчилгээ үйлчилгээ хангалтгүй гэсэн шалтгаанаар даатгалаас хасагдах нь цөөрсөн.

Өвчний түүх бичилтэнд:
• Бодит үзлэг асуумж хангалтгүй
• Клиникийн оношийн үндэслэл бичээгүй, хангалтгүй
• Цирроз печень в стадий декомпенсаци гэхэд элэгнийих бага шинж үнэлж бичээгүй яагаад декомпенсаци гэж үнэлсэн нь тодорхойгүй. Артерийн даралт ихдэлт II-III st R 30% онош байхад бай эрхтний талаар мэдээлэлгүй, цусны эргэлтийн алдагдлыг үнэлээгүй, эрсдэлт хүчин зүйлийг бичээгүй байх г.м
• Хүнд өвчтний үзлэг хяналт сул, жижүүр эмч нар үзлэгийн тэмдэглэл бичихгүй байх
• Онош товчилдог. АГ, МS, MN IIst, умеренный ГЛЖ, ЦП, СД, ВРТ, ОНМК г.м
• Дневник хангалтгүй, товч, өдөрт нь бичихгүй
• Шинжилгээнд дүгнэлт хийгээгүй
• Өвчтний хэлсэн бүхнийг бичдэг, чиглүүлэх асуулт тавьдаггүй
• Зовиур бүхэнд шинж тэмдгийн эмчилгээ бичдэг
• Хам шинжийг үндсэн оношоор бичдэг
• Антибиотекийн хэрэглээ өндөр, сонголт
• Эмчилгээг стандарт удирдамж баримталахгүй хийх зэрэг зөрчлүүд нийтлэг гарч байгаад дүгнэлт хийж, сайжруулах шаардлагатай байна.

Эмчилгээнд ижил үйлчилгээтэй эмийг хавсруулан хэрэглэх, шаардлагагүй шинжилгээг заавал хийж үйлчлүүлэгчийг чирэгдүүлэх, эдийн засгийн үрэлгэн байдал гаргахгүй байх талаар эмч нартай харилцан санал солилцож ажилласан. Үүний үр дүнд эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн байдалд тодорхой ахиц дэвшил гарч байгаа гэдэгт найдаж байна. Өвчний түүх бичилтийг стандартын дагуу сайн бичиж байгаа Мэдрэл, мэс засал, хүүхэд, арьс хөнгөвчлөх эмчилгээний тасгийн эмч нартаа баяр талархал дэвшүүлье.


Мөн ЭМД-аас санхүүжилт авдаггүй тасгуудын өвчний түүхэнд үзлэг хийж, гарсан зөрчлийг арилгуулан, мэдээлэгдээгүй эмнэл зүйн 3 алдааг илрүүлж 1 тохиолдлыг Удирдах зөвлөл, ЧА, Сувилахуйн алба, ХСХА-ны өргөтгөсөн хурлаар хэлэлцэж буруутай хүмүүст хариуцлага тооцуулсан.
Тасгуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаа, санал хүсэлтийн дэвтэр, саналын хайрцагнаас гарсан саналтай нэг бүрчлэн танилцаж олон давтамжтай талархал авсан эмч, ажилчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэх, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ стандарт удирдамж мөрдөөгүй, ёс зүйн алдаа зөрчил гаргасан эмч нартай уулзаж, тухай бүрд нь анхааруулга санамж өгч ажилласан.
Чанарын алба нь 2015 онд магадлан итгэмжлэлд орох болсонтой холбогдуулан тасаг нэгжүүдэд өөрийн тасаг нэгжид мөрдөж ажиллах стандарт, удирдамжийн жагсаалт гарган бүрдүүлж, хавтасжуулсан нь үйл ажиллагаандаа хэрэглэж хэвшүүлэх сайн талтай байгаа. Цаашид шинээр гарсан удирдамж, стандартуудаар баяжуулсан гарын авлага болгон хэрэглэж хэвших шаардлагатай байна.

Халдвараас сэргийлэх болон эрүүл ахуй халдвар хамгаалалын дэглэмийн хэрэгжилтэнд дотоодод хийгдэх хяналт үнэлгээг хуваарийн дагуу 658 удаа хийж 500 гаруй зөрчил дутагдал илрүүлэн, хяналт үнэлгээгээр илэрсэн алдаа зөрчлийг тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нарт болон хувь хүмүүст хэлж арга зүйн зөвлөгөөг өгч ажилсан.
Хяналт, үнэлгээ хийх явцад:
Хог хаягдалыг буруу ангилан, ялгах
Зөөвөрлөхдөө хамгаалах хувцасаа өмсөхгүй байх,
Хог хаягдлын тушаалаа мэдэхгүй байх
Халдваргүйтгэлийн бодисыг найруулах арга аргачлалаа мэдэхгүй, баримжаагаар буруу найруулж хэрэглэх
Гар халдваргүйтгэх уусмалыг 5 мөчлөгийн дагуу зөв хэрэглэж хэвшээгүй
Мөчлөгийн дагуу зөв хэрэглэж хэвшээгүй
Ариун материал юу вэ гэдгийг мэдэхгүйгээс буруу харьцдаг
Тэргэнцэрээ буруу дутуу халдваргүйжүүлдэг
Хумсаа урт ургуулсан, будсан
Ажлын байрандаа бөгж, цаг зүүдэг, хамгаалах хувцасаа бүрэн өмсөж хэргэлдэггүй зэрэг алдаанууд давтан гарсаар байна.
Эрүүл зүйн урьдчилан сэргийлэх шинжилгээг халдвар судлалын шаардлагаар нийт 39 удаа 883 цэгээс арчидас авахад 109 цэгт буюу 12.3% бохирдолтой гарсан.
Ариутгалын тасагт эрүүл зүйн урьдчилан сэргийлэх шинжилгээ авч, ариутгалын чанарын хяналтыг хийж, химийн хяналтыг 25725 удаа, ариутгалын дотоодод хийгдсэн нийт хяналт 2150 хийсэн байна. Ариутгал халдваргүйтгэлийн 19 нэр төрлийн 25,132,340 төгрөгийн бодис авч үйлдвэрлэгчийн заасан аргачлалын дагуу хэрэглэж ирлээ.
Шавьж, мэрэгч, мөөгөнцөр устгалыг жилд 2 удаа “Акос” ХХК- тай хийсэн гэрээний дагуу хийлгэж 400.000 төг зарцуулсан

ТТӨ ихэссэнтэй холбоотойгоор Хүүхдийн тасагт 2015.01 сард өдөр бүр тандалт хийж, ХӨСҮТ-д 2 удаа сорьц хүргүүлж вирусын хүрээг эрт тогтоож ажилсан нь эмч нарын эмчилгээ оношилгоонд үр дүнтэй ажил болсон.
ЭТҮХХ-ыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх ажлыг ЭМС-ын 186 тоот тушаалын 4-р хавсралтанд заасны дагуу хийж мэдээлж байна. 2015 онд кесар хагалгааны дараах МЗШХ-1, эхийн халдвар-1, нярайн хүйн халдвар-2, нярайн арьсны идээт тууралт-1 нийт 5 ЭТҮХХ-ыг илрүүлэн тандаж, тархвар судлалын судалгаа хийж, бүртгэн мэдээлсэн байна.
Эмч ажилтануудыг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулсанаас тарваган тахлын вакцинд нийт 114 хүн, боомын вакцинд 22 хүн, томуугийн вакцинд 240 хүн, улаан бурхан өвчний дархлаажуулалтанд 21 хүн хамрагдсан байна.
Шинээр ажилд орсон хүмүүст сүрьеэ, БЗДХ, HBsAg, HCV, илрүүлэх шинжилгээнд хамруулж, эрсдлийн талаар зааварчилгаа өгч, сургалт зохион байгуулсан.
2015 онд эмч ажилтануудаас В, С маркерийн шинжилгээнд нийт 211 хүн буюу 61,7% хамрагдсан, С вирус 9 /28,6%/ хүнд, В вирус 54 /6.9%/ хүнд илэрсэн байна.
“Эрүүл амьдралын төлөө хамтдаа” самбраар “Эрүүл амьдралын 5 алхам“ цуврал зөвлөмж 189 ширхэг гарын авлагыг гаргаж иргэдэд судлуулсан байна.
.

Тасгийн мэргэжилтнүүдийг арга зүй, мэдээллээр хангах зорилгоор “Эрүүл мэндийн заавал хэвшүүлэх 21 дадал”-аар 21 зөвлөмж боловсруулан гаргасан. ЭМБО хариуцсан сувилагч нарт иргэдэд дээрх чиглэлээр хэрхэн сургалт мэдээлэл хийх талаар, “ЭМБО сургалт хийх арга зүй”, “Байгууллагын ажилчид хоорондын харилцааны ур чадвар” сэдвүүдээр пресентац бэлдэж 96 хүнд сургалт хийсэн ба facebook группд байршуулсан. Ингэснээр өвчний дэгдэлт болон бусад шаардлагатай тохиолдод багаар мэдээллэл сургалт сурталчилгаа хийж ажиллах нь ажлын үр дүнд сайнаар нөлөөлж байна.




Төсөв хэтрэлтэнд нөлөөлж буй хүчин зүйлүүд:

 Төлбөрийг нь төр хариуцах ихэнх эмийг сахарын эм /инсултард, микстард, актрапид, метформин, глизд / эзэлж жилээс жилд эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна. Энэ нь дэлхий нийтэд тэр дундаа монгол улсад сахарын өвчлөл ихэсч байгааг харуулж байна.
 Төсөв хэтрэлтэнд нөлөөлж буй өөр нэг зүйл бол төрөлт, яаралтай болон төлөвлөгөөт хагалгаа нэмэгдсэн.
 Гамшиг, тахлын үеийн бэлэн байдал, томуу томуу төст өвчлөл /нэг удаагийн хэрэгсэл/
 Тендерт шалгараагүй багцуудыг хамтран ажиллах гэрээгээр татан авалт хийсэн.
 Долларын ханш өссөнтэй холбоотой эм жилээс жилд өсч байна. Жишээ нь: кокор, инсулин
 Шинэ тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнтэй холбоотой.
 Эмчилгээний стандарт мөрдөлт хангалтгүй.
 Эмийн болон антибиотикийн зохисгүй хэрэглээ.
 Иргэдийн эмийн хэрэглээний буруу дадал хэвшил зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж үзэх үндэслэлтэй./ хэвтэн эмчлүүлэгчид антибиотик, дусал, тариа хийлгэх сонирхол буурахгүй байгаа нь ажиглагдаж байна/


Нэгдсэн эмнэлгийн эмэн эмчилгээг зохицуулах хороо эмийн хангалт хүртээмжийг дээшлүүлэх, сүүлийн үед эмчилгээ оношлогоонд нэвтэрч буй эм, эмнэлгийн хэрэгслүүдийг эмчилгээ оношлогоонд нэвтрүүлэх зорилгоор бүх тасаг кабинетаас санал авч 2015 оны эм, эмнэлгийн хэрэгсэлийг худалдан авах тендертээ тусган үйлчилсэн.
Эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийн талаар:


2015 онд эмнэлгийн эмийн сан нь эм, эмнэлгийн хэрэгсэлийг тасаг, нэгж бүрээс санал авч, төсөвтэй уялдуулан нийт 27 багцаар зарлаж, тендерт шалгарсан 14 компанитай 770,6 сая төгрөгийн гэрээ хийгдэж, гүйцэтгэл 769,2 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл татан авч, тасаг, нэгжүүдэд үйлчилсэн. Гүйцэтгэл 99,8 хувь.
Гэрээгээр нийлүүлэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэлээс хугацаа дуусах дөхсөн буюу чанарын шаардлага хангахгүй зарим эм, эмнэлгийн хэрэгсэлийг буцаах ба солих аргаар тухай бүр шийдвэрлэж ирлээ. Хугацаа дөхөж буй 7,5 сая төгрөгийн эмийг ЭХН байгууллагуудтай солилцоо хийн, 380 удаа эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэгдэн ирсэнийг буулгаж, агуулахт хураасан.
Тендерийн гэрээгээр нийлүүлэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэл нь улсын МХГ-ын лаборториор баталгаажуулсан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай, шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр жилийн туршид тасралтгүй хангаж ирсэн. Нийт эмэнд зайлшгүй шаардлагатай эмийн эзлэх хувь 83,0% байна.
Эмнэлгийн нийт эмч, мэргэжилтний 66,1% нь мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд хамрагдсан. Их эмч, эм зүйч нараас ахлах зэрэгтэй 8, тэргүүлэх зэрэгтэй 7 ба 20,8%, сувилагч, тусгай мэргэжилтний ахлах зэрэгтэй 34, тэргүүлэх зэрэгтэй 3 ба 21,5% нь мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэрэг хамгаалсан. Клиникийн профессор эмч 2, анагаах ухааны магистр эмч 2, Магистрантур эмч 1 ажилладаг.
Үндсэн мэргэжилээр мэргэшүүлэх сургалтанд 4 их эмч, 3 сувилагч, төрөлжсөн мэргэжилээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд 4 их эмч сурч байна.

2015 онд Их эмч Б.Чинбай, С.Хатанбаатар, Д.Жамьяанмядаг, Д.Цэрэнхорлоо, Н.Баттогтох, Ө.Гэрэлмаа, О.Эрдэнэсайхан нарын 7 их эмч, эмнэлгийн дээд мэргэжилтэн, сувилагч тусгай мэргэжилтэн 9, бусад дэмжих үйлчилгээний ажилтан 2 нийт 18 ажилтаныг ажилд авах, сонгон шалгаруулах журмын дагуу шалгаруулж авсан.


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагтай хамтран “Хүүхдийн өвчний үеийн эрэмбэлэн ялгалт”,
УНТЭ-ын яаралтай тусламжийн тасаг, “Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэг”-тэй хамтран “Эмнэлгийн яаралтай тусламжийг чадавхижуулах нь”,
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй хамтран “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт сургалтуудыг байгууллагын зардалаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хийсэн.

БНСУ-ын Ансан хотын "EAST MEDICAL STAR-DANWON" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээний дагуу Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэгийх их эмч П.Ариунаа, Нүдний их эмч М.Цэрэндаваа, Лабораторийн их эмч Д.Мөнхтуяа нар БНСУлсын Данвон эмгэлэгт мэдлэг мэргэжилээ дээдшүүлэх, туршлага судлах 21 хоногийн сургалтанд хамрагдсан.
ОХУ-ын Бурят улсын Кабанский районы "Байкальский медицинский колледж"-той 2013-2015 онд хамтран ажиллах гэрээ дагуу ахлах сувилагч нар танилцах аялал
Япон улсын Токуда тороа сан
2015 онд Филиппин, АНУ улсын мэс заслын багийнхантай хамтран нийт 55 хүнд арьс нөхөх, уруул сэтэрхий, тагнай нөхөх, түлэнхийн сорви засах, бамбай булчирхай авах хагалгаа, Олон улсын ивэрхийн холбоо, Австри, Герман, Улсын 2-р төв эмнэлгийн мэс заслын багийн хамт олонтой хамтран нийт 78 хүнд ивэрхий болон ивэрхийд тор тавих, төмсөг буулгах зэрэг хагалгаа хийсэн.
2015 онд нийт 1802 эх төрж, өнгөрсөн оны мөн үеэс 31 төрөлтөөр буурсан байна. Аймгийн хэмжээний нийт төрөлтийн 84,8 хувь нь Нэгдсэн эмнэлэгт, төрсөн эхийн 1041 буюу 57,7 хувь нь сумдаас ирж төрөн, гэрийн төрөлтийн 5 тохиолдол бүртгэгдэж, нийт төрөлтөд гэрийн төрөлтийн эзлэх хувь 0.27% болж урьд оны мөн үетэй харьцуулахад 0,05%-иар буурсан байна. /2014 онд 0.32%/

Нийт төрсөн эхчүүдийн 1169 буюу 64,4 хувь нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн хүндрэлтэйгээс 54,5 хувь нь жирэмсэн үеийн, 37,7 хувь нь төрөх үеийн, 5,8 хувь нь төрсний дараах, 1,8 хувь нь жирэмсэн төрөхөөс үл хамаарах хүндрэл байгаа нь урд оны мөн үетэй харьцуулахад жирэмсэн үеийн хүндрэл 1,0 хувиар буурч, төрсний дараахь үеийн хүндрэл 0,7%-иар, жирэмсэн төрөхөөс үл хамаарах хүндрэл 0,1% -иар, төрөх үеийн хүндрэл 0,1% тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Эхчүүдийн амрах байр 8 ортой ажиллан 168 эх амарч, 1719 ор хоног ашигласан байна.


2015 онд шинээр хийгдсэн хагалгаа:
• Нойр булчирхайн үхжилт үрэвслийн үеийн хагалгаа
• Ивэрхийг тороор нөхөх мэс засал/Лихтенштен, Шоулдайс/
• Ясны идээт архаг үрэвслийн хөндийг антибиотектэй цементээр нөхөх мэс засал
• Түлэнхийн татагдсан сорвийг багасгаж арьсаар нөхөх мэс засал
• Чихний дэлдэн засах мэс засал
• Далд аргаар хугарлыг засаж ясны хөндийгөөр хадах
• Ясыг ил аргаар хугарлыг эвлүүлж металл ялтас тавьж бэхлэх
• Ил аргаар хугарлыг засаж уян шөргөөр бэхлэх
• Буруу бороолсон хугарлыг ил аргаар бороог салгаж засаж хадах
• Холбоос сэргээх шөрмөс залгах хагалгаа

Хүүхдийн нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаа:

Тайлангийн жилд хүүхдийн нөхөн сэргээх төв нь 4 орон тоотой ажиллаж 11 сараас 1-р өрхийн эмнэлгийн байранд нүүж орон үйл ажиллагаа нь тогтмолжсон, нийт 41 хүүхэд сувилан, үүнээс уураг илчлэгийн дутагдал, тураалтай 32, сульдаа-5, цус багадалттай-1, тураал, сульдаа хавсарсан-1, харшилтай-1, хооллолтын бэрхшээлтэй-1 хүүхдүүдийг 2 сарын хугацаатай сувилан, 50гр-аас 1кг хүртэл жин нэмж, сульдаа, цус багадалттай хүүхдүүд 100% эдгэрсэн байна.
Параклиникийн үйл ажиллагаа:
Онош зүйн тасаг нь нян судлалын лабораторит устгалын өрөөг тусгаарлан тусдаа өрөөтэй болгож зохион байгуулсан нь халдварын эсрэг дэглэмд нийцсэн чухал ажил болсон.
2015 онд нян судлалын лаборатори нь ХӨСҮТ-ын нян судлалын лавлагаа лабораторит чанарын гадаад хяналтанд 2 удаа хамрагдсан нь урьд жилүүдээс ололтой талуудын нэг юм гэж үзэж байна.
Нян судлалын лабораторит илэрсэн нянгийн10%-ийг ХӨСҮТ-д хүргүүлэхэд 100% тохирч маш сайн гэсэн үнэлгээ авсан байна.

Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлт: Эрүүл мэндийн сайдын тушаалд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу донор сонгож, донорын эмчийн үзлэгт хамруулан тайлангийн жилд 225 донор асуумж шалгуур үзүүлэлт, эмчийн үзлэгт хамрагдан 220 донороос 89 л бүхэл цус цуглуулж 103,7 л ЦЦБ үйлдвэрлэж эмчилгээнд 93 л, 7 буюу 420 нэгж ЦЦБ-нийг тасгуудад захиалгын дагуу олгосон байна.
ЦСДХ илрүүлэх шинжилгээнд 220 хамрагдасан.
• 16 донор буюу 7,2%
• Тэмбүүгээр 3,1%
• В-вирусээр 1,8% тус тус хасагдсан байна.
Дээрхи байдлаас харахад цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ өнгөрсөн онтой харьцуулахад 37,4% буурсан байна.

2015 онд үйлчилсэн 220 донорт донорын үүргээ гүйцэтгэх үед дундаж цалинхөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг Нэгдсэн эмнэлгийн даргын 50 тоот тушаалын дагуу олгож 925000 төгрөг зарцуулсан байна.

Тайлант жилд сувлахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр ерөнхий сувилахуйн тусламж үйлчилгээ-17, гардан үйлдэл болон төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээ-97, нийт 114 гардан үйлдлийг сувилахуйн тусламж үйлчилгээний 5 шатлал, асаргаа сувилгааны 5 зарчмын дагуу хийж гүйцэтгэж ирлээ.
Тасаг нэгжийн сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд сувилахуйн тусламж үйлчилгээ, стандарт мөрдөлт, хэрэгжилтэнд Сувилахуйн албанаас сард 3-4 буюу 48 удаа, тасгийн арга зүйч, ахлах сувилагч нар үнэлгээг тогтмол хийж, арга зүйн зөвлөгөө өгч хэвшсэн байна.
Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч, гардан үйлдэл хийхэд гарч болзошгүй эрсдэл түүнээс урьчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагаа хийгдэж байгаа хэдий ч тасаг нэгж бүрт бүрэн мөрдөж, хэвшүүлээгүйгээс мэргэжлийн болон ёс зүйн алдаа гарах хандлага илэрч байна.

Үзүүлэх сургалтанд гарсан давуу тал:
Тасгийн үйл ажиллагаа, онцлог байдал, сургалтыг нээх, онолын мэдээлэлийг эмч нар өгч хамтран ажилдаг.
Өмнө нь хийсэн бусад тасгийн үзүүлэх сургалтаас тасаг нэгждээ хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах.
Сургалтанд Чанарын алба, Сувилахуйн алба, ХСХА, тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, сувилагч, тусгай мэргэжилтэн оролцдог.
Сургалтын талаар оролцсон мэргэжилтэн албадууд сургалттай холбоотой ололттой болон дутагдалтай зүйлийн талаар санал бодлоо солилцож ярилцдаг нь ажил сайжрах, мэдлэг ур чадвар нэмэгдэхэд чухал ажил байлаа.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Сувилагчийн нэрэмжит цэцэрлэгт Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан самбар байршуулж иргэдэд мэдээл хүргэж байна.
Амбулаторийн хүлээн авах хэсэгт “Даралт үзэх цэг” ажиллуулснаар 240 үйлчлүүлэгчдийн даралтыг үзэж даралт өндөртэй хүмүүст даралт үзэх аргыг зааж өгсөн. Мөн даралт хянах дэвтрийг тарааж, даралтаа хянах, эмийг зөв хэрэглэх талаар зөвлөмж өгсөн.
Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт мэдээллийг хонгор телевизээр 16 удаа, TV 10 телевизээр 8 удаа, вэйб сайтаар 8 удаа өгсөн. Өмнөх онтой харьцуулахад МСС-ны тал дээр багаар ажиллах зорилгоор тасаг бүрээс сувилагч нар сонгон чадавхжуулах сургалтанд хамруулан хамтарч ажилласан

Эмнэлгээр үйлчлүүлэгч иргэд болон хэвтэн эмчлүүлэгчидэд ЭМБО олгох үйл ажиллагааг ЭМС-ын тушаал, зааврын дагуу тасаг нэгжийн хүлээн авах хэсгүүдэд байрлах 15ш самбар, Амбулатори, ЯТТ, Дотор, ЭЗӨК, Онош зүйн тасгийн шинжилгээ авах хэсгийн телевиз, үйлчлүүлэгчийн өрөө, эмнэлгийн орны тоогоор гарын авлага бусад мэдээллийн сангаар дамжуулан хийлээ. Эмнэлгээр үйлчлүүлэгч давхардсан тоогоор 48526 хүнд сургалт сурталчилгааг хийсэн, сургалтандаа боловсруулан ашигласан гарын авлага 36 ш, олшруулан ашигласан гарын авлага 3552 ш, тухайн сэдэвтэй холбоотой биечлэн заасан үйлдлийн тоо 2307 ш, идэвхтэй хөдөлгөөний сэдвээр 1807 хүнд, зохист хооллолтын сэдвээр 3273 хүнд сургалт хийсэн байна.


2015 онд эмчилгээ оношлогооны чанарт дэмжлэг үзүүлэх үүднээс сүүлийн үеийн чанартай эм,эмнэлгийн хэрэгсэл,оношлуураар хангахыг зорьж ирсэн.
Жишээ нь: Экватор, пропофол, диритон, торас-денк, пантопразол тариагаар, амьсгалын Ү хэлбэрийн гуурс, тебантин, гроприносин, индипамид, колдивас, канема, кокорнит, метилпреднизолон, цус тогтоох губка, тербизил, феррум лек гэх мэт олон төрлийн эмийн нэрлэж болно.
Төрийн сангийн зардлаар төгсөлтийн дараах сургалтанд Яаралтай тусламжийн сувилагчийн олгох /М.Энхтуяа,Э.Анхбаяр/, Нярайн сувилагчийн олгох /Б.Баасансүрэн,О.Бямбацэрэн/, Мэдрэлийн сувилагч олгох /Ч.Батсумьяа/, Халдвартын сувилагчийнолгох /Л.Очир/, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэгийн сувилагчийн олгох /Б.Нансалмаа, Б.Мөнхсайхан/, Хүүхдийн сувилагчийн олгох /Д.Ганцэцэг/, Мэс заслын сувлагчийн олгох /Б.Гантөгс/ нарын 12 сувилагч, тусгай мэргэжилтэн суралцсан байна.
Үндсэн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтанд Халдварт өвчин судлалын их эмчээр Э.Болортуяа, Арьсны өвчин судлалын их эмчээр- Б.Бат-Идэр, Төрөлжсөн мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх сургалтанд Хүүхдийн мэс засал судлалаар их эмч Н.Эрчулуун, Хүүхдийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалаар их эмч П.Ариунаа, Нярайн судлалаар их эмч Ш.Сүнжидмаа нар сурч байна.

Гемодиализын сургалтанд Их эмч С.Уртнасан, Ч.Отгондаваа, Сувилагч Б.Тунгалаг, М.Отгонтөгс, Тоног төхөөрөмийн инженер А.Ариунзаяа нар сурсан. Мөн ЭМДТ Ажилтан П.Баттүвшин, Цахилгааны инженер Л.Мягмарсүрэн нар сурч байна.

ЭМСЯ, ЭМХТ-ийн мэргэжилтэн багш н.Ширнэнг урьж “Ёс зүй, харилцаа хандлага”, ”Судалгааны арга зүй”, ”Төлөвлөлтийн удирдлага”, ”Мэдрэмж” сэдвээр сургалт явуулахад эмч, эмнэлгийн ажилчдын ихэнх хувь нь хамрагдсан.

Хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихсэнтэй холбоотой 2015.01 сард хүүхдийн 1-р тасаг 50 ортой, 2-р тасгийг мэдрэл 20 ортой, хүүхдийн 3-р тасгийг гэмтэл 15 ортой, хүүхдийн эрчимтийн тасгийг 10 ортой арьсны тасагт нээн ажиллуулах НЭ даргын тушаал гарч, Хүүхдийн тасгийн сувилагч нар хүүхдийн 1-р тасаг болон хүүхдийн эрчимтийн тасагт, Гэмтэл, мэдрэлийн тасгийн сувилагч, бусад тасаг нэгжээс сувилагч нар хамтран ажилласан.
Шүдний кабинетийг уртасгасан цагаар 4 их эмч, 4 сувилагч 2 ээлжээр үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийн тасагт Эрчимт эмчилгээний палатыг тусд нь 10 ортойгоор зохион байгуулж, 4-н ээлжийн сувилагч ажиллаж байна.
Сувилагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэргэжлийн талаар сургалт хэлэлцүүлэг хийх зорилгоор П.Н.Шастины нэрэмжит УГТЭ, ЭХЭМҮТ, УНТЭ, УХТЭ, ХСҮТ, АӨСҮТ, ГССҮТ-ийн Сувилахуйн албадуудтай хамтын гэрээ байгуулан 15 сувилагч тусгай мэргэжилтэнг солилцуулан ажилласан.

Мэргэжлийн зэрэг горилох шалгаруулалтад зохих журмын дагуу орж Гэмтэлийн их эмч Д.Ганзориг “Ахлах”, амбулаторийн тасгийн ахлах сувилагч Ч.Батчимэг “Тэргүүлэх” зэрэг, Сувилахуйн албаны дарга П.Туул, төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч Г.Ганчимэг нар сувилахуйн “ Бакалавр” зэрэг тус тус хамгаалсан байна.
Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ажлынхаа амжилт бүтээлээр шалгарч 2015 онд төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-оор их эмч Л.Чулуунбат, их эмч Д.Цэрэнхорлоо, сахиул Г.Баярсайхан нар “Алтан гадас”одонгоор, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар сувилагч Б.Барамсай
-ЭМСЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол, тэмдэг”-ээр эх баригч Д.Сүглэгмаа, сувилагч Ж.Байгальмаа, Э.Цэрэндэжид, Ж.Цагаанчулуун, Ж.Отгонжаргал, Б.Цэвэл, үйлчлэгч Д.Дэнсмаа нарын 7 хүн.
-ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр эм найруулагч М.Сэргэлэн, жолооч Л.Пүрэвсамбуу үйлчлэгч н.Мөнхбадрах, Мөнгөнцоож нарын 4 ажилтан.
-Баянхонгор аймгийн 2015 оны “Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан”-аар их эмч Ц.Бат-Очир
-Баяхонгор “Хотын хөдөлмөрийн аварга”-аар арьс хөнгөвчлөхийн тасгийн үйлчлэгч С.Болормаа
-Аймгийн “Засаг дарын жуух бичиг”-аар сувилагч Ж.Минжмаа, жолооч Л.Пүрэвсамбуу, Б.Батсүх
-“Аймгийн тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр их эмч Ц.Цэцэгмаа, сувилагч Ж.Цэцгээ,Ш.Охиноо
-2015 оны МСН-ын “Шилдэг салбар нийгэмлэг”-ээр Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ мэргэжил, ур чадвар, мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлэн, тасралтгүй хамтран ажилласан ажлын амжилтаараа Монголын сувилагчдын нийгэмлэгийн нийт 65 салбар нийгэмлэгээс Д.Оюунчимэг тэргүүнтэй Баянхонгор аймгийн салбар нийгэмлэг шалгарч шагнагдсан
-Сувилагч Б.Гантулга одон бөмбөгийн “Спортын мастер”,
-“Ард түмний талархал хүлээсэн сувилагч”-аарЧ.Эрдэнэмаам, бариа заслын бага эмч Г.Батсүрэн
-МСН-ын “Хүндэт жуух” мэдрэлийн тасгийн сувилагч Б.Цагаан
-ОУСН-ын “Цагаан зүрх” Батламж сувилагч Д.Мянгандаваа
-Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр сувилахуйн арга зүйч Д.Оюунчимэг нарын хүмүүс тус тус шагнагдсан.
2015 онд улсын төсвөөс 2605.7 сая, ЭМД-ын сангаас 3008.4 сая төгрөгийн санхүүжилтыг бүрэн авч, үндсэн үйл ажиллагаанаас 134.9 сая төгрөгийн орлого хуримтлуулан орлогын төлөвлөгөөг 101.9 хувиар давуулан биелүүлж сар улирлын тайланг НББОУС-д нийцүүлэн цаг хугацаанд нь гаргаж, өр авлаггүй ажиллаа. Жил бүрийн төсвийг хэмнэлттэй ,үр ашигтай байхаар төлөвлөж 2015 оны төсөв 5,4 тэрбум төгрөг, 2016 оны төсөв 6,3 тэрбум төгрөгөөр батлагдаж төсөв урьд оноос 16,6 хувиар нэмэгдсэн байна.
Үндсэн болон нэмэгдэл цалинд 2225.4 сая, хоолны хөнгөлөлтөнд 154.9 сая, үр дүнгийн урамшуулалд 252.2 сая нийт 3471.0 сая төгрөг зарцуулсан. Ажил олгогчоос төлөх НДШ-д 381.8 сая төгрөг, Тогтмол зардалд 500.8 сая, эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авах зардалд 735.0 сая, өвчтөний хоолны зардалд 186.7 сая , нэг удаагийн тэтгэмж урамшуулалд 20.4 сая, нормын хувцас зөөлөн эдлэл 48.5 сая, багаж тоног төхөөрөмж, эд хогшил худалдан авах зардалд 56.9 сая, бусад урсгал зардалд 438.5 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
Нийт ажилтан албан хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах нөхцлөөр хангахад онцгой анхаарч байгууллагын захиргааны зүгээс хөрөнгө гарган дараахь арга хэмжээг авч ажиллаа. Үүнд:
1. Ажилчдын ажиллах тав тухтай орчин нөхцлөөр хангах, алжаал тайлах нөхцөл сайжруулах үүднээс нийт 13 тасаг нэгжид тус бүр 1000,0 төгрөгийн худалдан авах эрхийг олгон үүнд нийт 13 сая төгрөгийг.
2. Нийт эмч, эмнэлгийн ажилчдад 23,5. сая төгрөгийн ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас
2. 3,9 сая төгрөгөөр /50 хувийг гарган/ 13 хүнийг эмнэлгийн дэргэдэх ҮЭ-н хороотой хамтран Шаргалжуут рашаан сувилалд 14 хоног амруулсан.
3. ХНХС, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 63/104 тоот тушаалаар Түгээмэл мэргэжлийн болон үйлчилгээний ажилчдын ажлыг сар бүр дүгнэн ур чадварын нэмэгдэл цалингийн 25 хүртэл хувиар олгож, үүнд нийт 84 хүнд 65.3 сая төгрөг зарцууллаа.
4. Эмнэлгийн ажилчдын эмчийг томилон ажиллуулж бүх ажилчдын 61,1 хувийн УСҮ-т хамруулан урвалж бодисны зардалд 16,8 сая төгрөг
5. Хэвийн бус нөхцөлд ажилладаг 97 хүнд хор саармагжуулах бүтээгдэхүүн ажлын байранд, ажлын цагаар сүү, чацаргана өдөр бүр өгч хэвшсэн бөгөөд үүнд 4,0 сая төгрөг, тарваган тахалын вакцинд 114 хүн, валнадын вакцинд 35 хүнийг тус тус хамруулсан,
6. Онош зүйн тасгийн рентген техникч нарыг Улаанбаатар хотын Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд үзлэг, шинжилгээнд жил бүр хамруулдаг. Лаборант С.Билэгт МШӨСТ-ийн үзлэг, шинжилгээнд хамрагдан хөдөлмөрийн нөхцөл өөрчлөх шийдвэрийн дагуу ажлын байрыг сольж бүртгэлийн лаборантаар ажиллуулж байна.
7. Унаа хоолны хөнгөлөлтыг 44000 төгрөгөөр олгож нийт 332 ажилтанд 154.9 сая төгрөг
8. Эмнэлгийн хэмжээнд жижүүрт гарах эмч нарын тоог нэмэгдүүлэн 7 болгон жижүүрийн эмч нарын илүү цагийг бүтнээр олгож эхэлснээр энэхүү үйл ажиллагаанд 22,0 сая төгрөг,
9. Нийт ажиллагсад ялангуяа сувилагч тусгай мэргэжилтэний ажлын идэвхи, санаачлагыг нэмэгдүүлэх, ажлын байран дээрхи сургалтыг сайжруулах зорилгоор албадаас зохион байгуулсан уралдаан тэмцээний цалингийн урамшуулалд 3,5 сая төгрөг зарцуулсан байна.

2014 оны жилийн эцэст 55,4 сая төгрөгийн өртэй гарч байсан бол 2015 онд өр, авлагагүйгээр тайлангийн жилийг үүдлээ.

Гадаад, дотоод хөрөнгө оруулалтын чиглэлээр:
Дотоод хяналт шалгалтын талаар :
“Өсвөр үе- ирээдүй босго төв” 2015 оны 04 сараас нэгдсэн эмнэлгийн харьяанд ирж үйл ажиллаагаа явуулж байна.“Өсвөр үе-Ирээдүйн босго” төвийг түшиглэн ерөнхий боловсролын таван сургуулийн 7-12-р анги, МИМҮСТ-ыннийт 4588 сурагчдад БЗДХ, охидын жирэмслэлт болон бусад өвчлөлийг илрүүлэх эмчийн үзлэг хийгдэж, шаардлагатай тохиолдлуудад хэвлийн эхо, жирэмсний сорил, наацын шинжилгээ хийгдсэн.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
2015 онд Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнгүүдийн дунд онол практикийн бага хурлыг 2 удаа зохион байгуулсан, нийт 17 илтгэл судалгааны ажил тавигдсанаас эхний 4 байранд орсон ажилчдыг үндсэн цалингын 10-40%-иар шагнаж урамшуулсан байна.
1. 2016 оны 1-р сарын 01-ээс эхлэн мөрдөгдөж буй "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга" хуулийн хэрэгжилтийг ханган эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжсэн энэ хугацаанд ЭМД-ын санхүүжилтийг бүтэн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэхэд эмнэлгийн ажилтан, албан хаагч нэг бүр идэвхи чармайлалтай оролцох.

2. Хүн амын эрэлт, хэрэгцээнд нийцсэн, чанар, аюулгүй байдлыг хангасан, ил тод хариуцлагатай, үр дүнтэй, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээг үзүүлэх.

3. Эмнэлэг хүртлэх яаралтай тусламжийг чанаржуулах, эмнэлгийн сэргээн засах, өдрийн болон хөнгөвчлөх эмчилгээ, уламжлалт анагаах ухааны болон сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, оношилгооны баталгаат байдлыг хангах.

4. Мэргэжлийн алдаа, доголдлыг бууруулах, улмаар огт гаргахгүй ажиллах. /алдаа зөрчлийг үнэн зөв мэдээллэх, нуун дарахгүй байх, алдаанаас урьдчилан сэргийлэх/

5. Гамшиг, эмнэл зүйн эрсдлийг үнэлэн, түүнээс урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх, эрсдлийн менежментийг байгууллагын хэмжээнд нэвтрүүлэх
Full transcript