Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монгол Улсын төсөв

No description
by

Bolortungalag n

on 20 May 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол Улсын төсөв

Санхүү менежмент орой 1
5-р баг Монгол улсын төсвийн өнөөгийн
байдал, сайжруулах арга зам Агуулга Оршил
Оршил
1-р бүлэг Монгол Улсын Нэгдсэн төсөв
1.1 Улсын төсөв
1.2 Орон нутгийн төсөв
1.3 Нийгмийн даатгалын сангийн төсөв
1.4 Хүний хөгжил сангийн төсөв
2-р бүлэг Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал
2.1 2013 оны төсвийн төслийн тойм судалгаа
2.2 Төсвийг сайжруулах арга зам
Дүгнэлт
Ашигласан ном материал
Хавсралт Үндэсний орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн түүнийг төрийн бүх шатны албан хаагчдын цалин хөлс болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах, эдийн засгийн тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийх, шинжлэх ухааны тодорхой салбарыг дэмжих зэргээр төрөөс эдийн засгийн амьдралд төсвөөр дамжуулан оролцдог. Мөн шинэ зах зээл олж авах, зарим салбарт гадаад орнуудтай өрсөлдөх, өөрийн найдвартай түнш орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зэргээр гадаад орны эдийн засагт хөндлөнгөөс оролцоход төсөв чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс манай улсын төсөв ямар бүтэцтэйг өнөөгийн байдал хэр хэмжээнд байгааг мэдэх болон улсын төсөв хэр зөв зохистой төлөвлөгдөж, зарцуулагдаж байгааг судлан түүнийг сайжруулах арга замыг эрэлхийлэхэд энэхүү бие даалтын зорилго оршино. 1921 онд анх төрийн таван яам байгуулсаны нэг нь Сангийн яам байсан бөгөөд тус яамны үндсэн нэг үүрэг нь төсөв зохиох, түүнийг хэрэгжүүлэх явдал байсан юм. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол улсын нэгдсэн төсөв гэнэ. Монгол улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сангийн төсөв, хүний хөгжил сангийн төсвөөс бүрдэнэ. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ Улсын нэгдсэн
төсөв Улсын төсөв Орон нутгийн
төсөв Улсын Их Хурлаас баталж, Засгийн
газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах
төсвийг  улсын төвлөрсөн төсөв гэнэ. Иргэдийн төлөөлөгчийн хурлаас
баталсан аймаг, нийслэл, сум,
дүүргийн засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах улсын
төвлөрсөн төсвийн хэсгийг орон
нутгийн төсөв гэж нэрлэдэг Орон нутгийн төсөв Аймгийн төсөв Нийслэлийн төсөв Сумын төсөв Дүүргийн төсөв Улсын төсвийн орлого Татварын орлого Тусламжийн орлого Татварын бус орлого Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар
Нэмэгдсэн өртгийн албан татвар
Онцгой албан татвар
Гаалийн албан татвар
Автобензин, дизелийн түлшний албан татвар
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
Ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр
Агаарын бохирдлын төлбөр
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн [7] 11.2-т заасан улсын тэмдэгтийн хураамж
.Ус бохирдуулсны төлбөр. Гадаад орон, олон улсын байгууллагын үзүүлэх буцалтгүй тусламжийн орлого, хандив Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.1-д зааснаас бусад төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг
Төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсаны орлого
Хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт төвлөрүүлэх бусад орлого Аймаг, нийслэлийн
төсвийн орлого Татварын орлого Татварын бус орлого Нийслэл хотын албан татвар;
Газрын төлбөр;
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.
Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр;
Хувь хүний орлогын албан татварын тухай[8] хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвар
Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;
Энэ хуулийн улсын төсвийн орлогод заас УТХураамжийн бусад улсын тэмдэгтийн хураамж Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг
Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого
Хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх бусад орлого Татварын орлого Татварын бус орлого Сум, дүүргийн төсвийн орлого Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар
Бууны албан татвар
энэ хуулийн 23.4.9-д зааснаас бусад улсын тэмдэгтийн хураамж
Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж
Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
Байгалийн ургамал ашигласны төлбөр;
Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;
Хүн амын унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар ус, рашаан ашигласны төлбөр;
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар;
Нохойны албан татвар.
Хог хаягдлын үйлчилгээний хураамж Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг
Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого
Хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого Хөрөнгийн зардал Эргэж төлөгдөх цэвэр зээл Нийт зарлага Урсгал зардал Бараа үйлчилгээнии зардал Ажиллагчдын цалин хөлс Нийгмийн даатгалын шимтгэл Бараа үйлчилгээний бусад зардал /гэрэл цахилгаан, түлш халаалт, шуудан тээвэр цэвэр, бохир ус, эд хогшил худалдан авах, эмийн зардал, байрны түрээс гэх мэт /
Татаас ба урсгал шилжүүлэг улсын төсвөөс буцалтгүйгээр төсөв хооронд, ашгийн бус байгууллагад, өрх гэрт, гадаад шилжүүлэгт олгогдож буй хөрөнгөөс бүрдэнэ.
Зээлийн үйлчилгээний зардал Засгийн газрын ашигласан зээлийн зөвхөн үйлчилгээний хөлсийг гадаад, дотоодод шилжүүлэн төлөх зардлаас бүрдэнэ. /ЗГ-н төлөх гадаад зээлийн хүү, Улсын зээллэг, бондын хүү, ЗГ-н өрийн бичгийн хүү, Монгол балансаас авсан зээлийн хүүгийн төлбөр/ Хөрөнгө оруулалт /Төсвийн хөрөнгөөр санхүүжих зам барилга байгууламж, тоног төхөөрөмж, төсвийн байгууллагын хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж/
Их засвар /төсвийн хөрөнгө болон өөрийн хөрөнгөөөр хийх их засварын ажил/
Хөрөнгийн бусалд зардал /улсын нөөцийн эх үүсвэр нэмэгдүүлэх болон геологи хайгуулын зардал, ойжуулалт, байгаль орчны бусад арга хэмжээний зардал/ Төслийн зээл /гадаад орон олон улсын санхүүгийн байгууллагаас хэрэгжүүлэх төслүүдэд зориулан олгох зээлийн хөрөнгө/
Санхүүгийн зээл /төлбөрийн баланс, төсвийн алдагдлыг нөхөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой зарцуулалтаар олгох зээл/
Эргэж төлөгдөх дотоод цэвэр зээл /хүүг хасч тооцсон ЗГ-н зээллэг, бонд, өрийн бичиг, банкны зээлийн үндсэн төлбөр/ Улсын төсвийг боловсруулах батлах, гүйцэтгэлийн тайлагнах мөчлөг Тайланг хэлэлцэж батлах Боловсруулах хэлэлцэх, батлах Тайлагнах, баталгаажуулах Хэрэгжүүлэх -ЗГ төсвийн гүйцэтгэлийн тайланг дараа оны 3-р сарын 20ны дотор Аудитын төв байгууллагад хүргүүлнэ.
-Аудитын төв байгууллага 1 сарын дотор дүгнэлт хийнэ.
-Дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор ЗГ-аас тайланг УИХ-д оруулна.
- УИХ уг тайланг жил бүрийн хаврын чуулганаар батална. -ЗГ дараа жилийн улсын төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж 5-р сарын 1-ний өмнө УИХ-д өргөн барина.
- Уг мэдэгдлийг УИХ жил бүрийн хаврын ээлжит чуулганаар батална.
-ЗГ төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслэн дараа жилийн улсын төсвийн төслийг боловсруулж 10-р сарын 1-ний дотор УИХ-д оруулна.
- УИХ 12-р сарын 1-ний дотор төсвийг батална. 1 үе 2 үе 3 үе 4 үе
1-р хэлэлцүүлэг: УИХ, Засгийн газрын өргөн мэдүүлсэн Улсын төсвийн тухаи хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэн дэмжигдвэл байнгын хороодод шилжүүлнэ.
2-р хэлэлцүүлэг: Байнгын хороод тус бүртээ хэлэлцэнэ. Ийнхүү хэлэлцэх явцад иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг УИХ-ын гишүүд гаргадаг. Байнгын хороод саналаа гарган Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ.
3-р хэлэлцүүлэг: Дэмжигдсэн саналуудыг төсвийн төсөлд тусган УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.
4-р хэлэлцүүлэг: УИХ Улсын төсвийн тухай хуулийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн батална. Монгол Улсын төсвийн төслийн
УИХ 4-н хэлэлцүүлгээр хэлэлцэнэ. Орон нутгийн төсвийг боловсруулах батлах, гүйцэтгэлийн тайлагнах мөчлөг Тайлагнах, баталгаажуулах Хэрэгжүүлэх Боловсруулах хэлэлцэх, батлах Тайланг хэлэлцэж батлах 1үе 2 үе 3 үе 4 үе -Засаг дарга аудитын дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор жилийн тайлангаа ИТХ-д хүргүүлнэ.
- ИТХ-аар баталснаас хойш 7 хоногийн дотор СЯ-нд ирүүлнэ. - Засаг дарга, төсвийн жилийн эцсийн тайланг санхүүгийн жил дууссанаас хойш 20 хоногийн дотор гаргажж 2-р сарын 20-ны дотор аудитын байгууллагад хүргүүлнэ.
-Аудитын байгууллага 1 сарын дотор дүгнэлт гаргана. - Засаг дарга дараа жилийн төслөө жил бүрийн 12-р сарын 1-ний өмнө ИТХ-д оруулна.
- ИТХ нь төслийг авснаас хойш 1 сарын дотор хэлэлцэн батална. 1.3 Нийгмийн даатгалын сангийн төсөв ”Нийгмийн даатгалын сан” гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ.Нийгмийн даатгалын сангийн төрөл тус бүр нь дараахь мөнгөн хөрөнгийн бие даасан сантай байна. Үүнд: 1. Тэтгэврийн даатгалын сан 2. Тэтгэмжийн даатгалын сан
3. Эрүүл мэндийн даатгалын сан 4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 5. Ажилгүйдлиин даатгалын сан
Нийгмийн даатгалын сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
1/ даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл
2/ ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл
3/ сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүү
4/нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэнд
5/ улсын төсвөөс олгох хөрөнгө; 6/ бусад эх үүсвэр 1.4 Хүний хөгжил сангийн төсөв Монгол Улсыг хөгжүүлэх сангиин төсөв нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулиар зохицуулагддаг. Тус сангийн орлого нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого, төсвийн ашиг, эрсдлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгө, сангийн хөрөнгийн үлдэгдэлд төлсөн хүүгийн орлогоос бүрддэг.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсвийг санд төвлөрүүлэх орлого, зарцуулах зардлаар нь тухайн жилийн улсын төсвийн төсөлтэй хамт боловсруулан УИХ-аар батлуулдаг бөгөөд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв баигууллага тус сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн 1/3-ийг хөрөнгө оруулалтад, 1/3 –ийг хүүхэд, гэр бүлийг дэмжихэд, үлдэх хөрөнгийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөхөд зарцуулж байна. ХОЁРДУГААР БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН
ТӨСВИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ 2013 оны орлогын бүрдэлт ЗГ-н орлогын гол эх үүсвэр нь татвар мөн ч нийт орлого дахь татварын орлогын эзлэх хувь хэт өндөр буюу орлогын бусад эх үүсвэрүүдийн оролцоо бага байх нь төсвийн орлогыг тогтворгүй, эдийн засгийн мөчлөгүүдэд хэт мэдрэмжтэй болгодог. 2013 оны төсвийн ниит орлогын 91% нь татварын орлого, 9 орчим хувь нь татварын бус урсгал орлогоос бүрдэхээр байгаа бөгөөд хөрөнгийн орлого маш бага буюу 0.01% орчим хувьтай байхаар төлөвлөжээ. Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын (OECD) гишүүн орнуудад татварын орлого нь дунджаар төсвийн орлогын 62 хувь байгаатай (OECD, 2011) харьцуулахад манай улсын төсвийн орлого энэ тал дээр маш эмзэг байна. Урсгал орлогын 2004-3013 оны харьцуулалт Уул уурхайн салбараас төсөвт орж буй орлогын 61 хувийг нөөц ашигласны төлбөр болон өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байна. Хэрэв Засгийн газрын төлөвлөж буйчлан Оюунтолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх роялти ногдуулбал нэмэлт 445 тэрбум төгрөг олох юм. Ингэснээр уг салбараас олж буй орлогын бараг 2/3 нь нөөц ашигласны төлбөр хэлбэрээр орох юм ь Энд уул уурхайн орлого гэдгийг гол нэр төрлийн түүхий эд –зэс, нүүрс, алт мөн жонш, молибден олборлогч компаниудаас авах шууд татварын орлогоор төлөөлүүлж буй бөгөөд салбараас үүдэлтэй нийт орлогыг төлөөлж чадахгүй болно. Олон улсын практикт эдийн засаг дахь татварын ачааллыг үнэлэхдээ нийт татварын орлого болон ДНБ-ий харьцаагаар хэмждэг. Монгол улсын 2005 оноос хойших дээрх үзүүлэлтүүд нь татварын ачаалал жил тутам нэмэгдэж байгааг харуулж баина. 2013 оны төсвийн төсөлд татварын ачаалал 36.7 байхаар төлөвлөсөн нь 2012 оны батлагдсан төсвөөс 2, хоё̀рдугаар тодотголын үр дүнгээс 0.4 нэгжээр илүү байна. 2013 онд ХХОАТ энэ оны ХБГ-с 120.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 426.9 тэрбум, буцаан олголт хассан цэвэр дүнгээрээ 397.7 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсвийн төсөлд тусгажээ. Энэ нь иргэдийн төлөх орлогын татварын хэмжээ энэ оны ХБГ-с 36%-р нэмэгдэнэ гэсэн үг бөгөөд нийт татварын орлогын өсөлттэй тэнцүү байна.2012 оны эхний байдлаар нийт 1145.3 мянган иргэн ямар нэгэн хэмжээгээр хүн амын орлогын татвар төлж бүртгэгджээ. (Төсөл, 2013) Энэ тоо ирэх онд хэвээр хадгалагдана гэж үзвэл нэг татвар төлөгч дараагийн жилд дунджаар 347 мянган төгрөгийн татвар төлөх нь баина. Уг дүн зөвхөн тогтмол ажил эрхэлдэг дундаж хүний орлого, төлдөг татвартай харьцуулахад ихээхэн бага байгаа нь хүн амын орлогын татвар жигд, шударга хуваарилагдаж чадаж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэж байна. Төсвиин зарлагын ДНБ-д эзлэх хувь жил бүр хэлбэлзэж ирсэн хэдий ч сүүлийн арван жилийн хандлага өсөх чиглэлтэй байна. Энэ хугацаанд төсвийн зарлага хамгийн багадаа ДНБ-ий 33 хувь (2006 он) хамгийн ихдээ 48.5 хувь (2011 он) хүрч байжээ.
Хэт өндөр байсан зарлагын тэлэлт саарчээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн зарлагын өсөлт нь тухайн жилийнхээ эдийн засгийн бодит өсөлт болон инфляцийн нийлбэрээс илүү их хувиар нэмэгдэж иржээ. Өөрөөр хэлбэл төсвийн зарлага бүтээгдэж буи нийт баялгийнхаа өсөлтөөс хурдтай нэмэгдэж байсан. Хугацааны дунджаар авч үзвэл дурьдсан хугацаанд эдийн засгийн өсөлт жилд 9.5 хувь, инфляци 10.4 хувь байхад төсвийн зарлага 31 хувиар өсч байжээ. Харин 2013 оны төсвийн төсөл нь шинээр хэрэгжиж эхэлж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан тул зарлагын өсөлт нь өмнөх 12 жилийн дундаж (22 хувь) болон энэ оны эрдэс баялгийн бус ДНБ-ии өсөлтийн (16 хувь) аль ихээс хэтрэхгүи байх ѐстой. Үүний дагуу төсвийн зарлагыг 18 хувиар нэмэгдүүлэн төлөвлөсөн байна. Урсгал зардлын өсөлт саарсан ч эзлэх хувь өндөр хэвээр байна. Төсвийн нийт зарлагын өсөлт саарахад түүний дийлэнхи хувийг эзэлдэг урсгал зардлын өсөлт 2013 оны төслөөр өмнөх жилүүдээс эрс багасч 6 орчим хувиар өссөн байдал нөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 44 хувиар, түүн дотроо хөрөнгө оруулалт 38 орчим хувиар өсөхөөр төлөвлөгдсөн нь нааштай хандлага гэж дүгнэж болох юм.Гэсэн хэдий ч төсвийн төслөөс үзэхэд Засгийн газрын нийт зардлын 65.4 хувийг урсгал зардал, 33.4 хувийг хөрөнгийн зардал бүрдүүлж байгаа нь төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал өндөр байгааг харуулж байна. Төсвийн төвлөрлийг бууруулахад томоохон ахиц гарчээ
Төсвийн эрх зүйн шинэ орчны дагуу орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж төвлөрлийг бууруулахтай холбоотой зарчмын хэд хэдэн өөрчлөлт гарсан. Үүнд нэгдүгээрт, боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн тодорхой чиг үүргүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс тусгай зориулалтын шилжүүлэг нэрээр орон нутагт олгох болсон, хоёрдугаарт, зарим нэр төрлийн татварын хувь хэмжээг аимаг, нийслэлиин иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоодог болсон, гуравдугаарт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг орон нутгийн төсөвт олгох Ашигт малтмалын хуулийн заалтыг бодитоор хэрэгжүүлэх журам гарсан, орон нутгийн төсвийн алдагдлыг нөхөх санхүүгийн дэмжлэг өгөхөөс гадна мөн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хөгжлийн индекс, хүн амын тоо, хүн амын нягтаршил, алслагдмал байдал болон нутаг дэвсгэрийн хэмжээ, татварын идэвхи санаачилга гэсэн итгэлцүүрүүдэд үндэслэн орлогын шилжүүлэг хиих болсон зэргийг дурдаж болно.Эдгээрийн үр дүнд 2013 оны орон нутгийн төсвийн хэмжээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.3 дахин нэмэгдэж төсвийн нийт зарлагын 24.3 хувьтаи тэнцэж иржээ. Өөрөөр хэлбэл аймгуудын төсөв санхүүгийн өөрийн чадавхи сул хэвээрээ байгаа юм. 2013 онд гэхэд зөвхөн Булган, Дорноговь, Өмнөговь, Орхон аймгууд болон Улаанбаатар хот төсвийн ашигтай гарч улсын төсөвт их бага хэмжээний орлого төвлөрүүлэх бол бусад бүх аймаг улсын төсвөөс дэмжлэг авахаар байна. Орон нутгийн төсвийн орлогын өсөлт буюу ашиг, алдагдал нь хүн амын тоо, төвд ойр байдалтай хамааралгүй бөгөөд зөвхөн томоохон уурхай, хилиин боомт нээгдсэн эсэхээс хамаарчээ Аймгуудын төсвийн чадавхи сул хэвээр байгаа
Хэдийгээр орон нутгийн төсвийн дүн хэд дахин нэмэгдсэн ч гэлээ тодорхой аймаг, орон нутгийн хувьд өөрийн олж буй суурь орлогын хэмжээ шинээр бий болсон татварын нэмэгдлийг эс тооцвол доривтой нэмэгдэхгүй байна. Энэ нь улсын төсвөөс дэмжлэг авч орон нутгийн төсвийн алдагдлаа нөхдөг аймгийн тоо, алдагдлын мөнгөн дүн буурахгүй байгаагаас харагдана. Төсвийн төлөвлөлт тогтворгүй явж иржээ. Нэгдсэн төсвийн алдагдал, хуримтлалын динамикаас харахад төсвиин үр дүнгийн үзүүлэлтүүдийг тодорхой бодлого, шалгуурын дагуу төлөвлөж ирээгүй болох нь харагдаж байна. Тиймээс ч төсвийн урсгал болон нийт тэнцэл буурах талдаа гадаад эдийн засгийн нөхцлөөс хэт хамааралтай боловч эдийн засаг өсөх чиглэлд дагаж сайжрах хамааралгүй байх юм. Төсвийн нийт алдагдлын хэмжээ хамгийн ихдээ 2011 онд ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэж байсан бол ашиг ХИ-дээ 2005-2006 онд ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэж байжээ. 2013 оны төсвөөс эхлэн мөрдөгдөж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн нийт алдагдал тухайн жилийн ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байхаар заасны дагуу ирэх оны төсвийн нийт алдагдлыг 2 хувьд тулган төлөвлөсөн байна. Энэ нь төсвийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болно. Гэсэн хэдий ч ДНБ-ий өсөлтийг нилээд өндөр дүнгээр тооцсон (оны үнээр 30 хувь) баримтыг энд анхаарч үзэх шаардлагатай. Мөн улсын төсвийн алдагдал нэгдсэн төсвийн алдагдлаас 2 дахин их байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн төсөл нь энэ оноос эхлэн сангийн тогтвортой байдлыг хангах 4 тусгай шаардлагад нийцүүлэн төлөвлөгдөж байна.
1. Нэгдсэн төсвиин орлогыг “тэнцвэржүүлсэн” журмаар тооцдог байх шаардлага. Энэ шаардлага нь үнийн хэлбэлзлийг тооцох аргачлалыг баталсан бөгөөд түүнд нийцүүлэн гол нэрийн түүхий эдийн ирэх оны үнийг төсөвлөсөн байна. Уг аргачлалаар тооцсон нүүрс, зэс, алтны үнэ нь өнөөгийн байдлаар гаргасан прогнозын үнээс 18-22 хувь доогуур байгаа хэдий ч бодит үнэ түүнээс доош орсон тохиолдолд төсвийн орлого хэрхэн бүрдүүлэх талаар төсөөлөл байх шаардлагатай.
2. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх шаардлага
3. Нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялагийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх шаардлага.
4. Тодорхой тохиолдлуудыг хассан улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх шаардлага. График 1 График 2 График 3 График 4 График 5 График 6 График 7 График 8 График 9 График 10 2.2 Төсвийг сайжруулах арга зам 2.1 2013 оны төсвийн төслийн тойм судалгаа 1. Зарлагын "үр ашигтай хуваарилалт"-ыг хангах явдал бөгөөд энэ нь бүтээмж бага салбараас бүтээмж өндөртэй салбарт хөрөнгийг шилжүүлэх \" зөв газарт зөв хөрөнгийг зарах "\ асуудал юм.
2. Бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн муу нөлөөнөөс зайлсхийх, эдийн засгийн шингээх чадварыг өөрчлөхгүй хөрөнгө оруулалтын зарлагын тэсрэлтээс үүдэж бий болох бодит ханшийн өсөлтөөс сэргийлэх үүднээс төсвийн зарлага нь макро санхүүгийн ухаалаг бүтцэд тулгуурлах ёстой.
3. Том төслүүдийг сайтар боловсруулж , ил тод бөгөөд эдийн засгийн өгөөжтэй байдлаар хэрэгжүүлж, ухаалгаар цаашид үргэлжлүүлэх явдал юм \"технийкийн үр ашигтай байдал\.
4. барилгын салбар, Засгийн газраас ноогдуулж байгаа өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг үр дүнтэй хангах шаардлагатай байгаа учраас энэ салбарын өсөлтийг хангахад хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих замаар эдийн засгийн шингээх чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Төсвийг сайжруулах эхний 3 элементээ задлавал дараах асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлага байна. Элемент
1. Зөв газарт нь хөрөнгө зарах
2. "Голланд өвчнөөс" зайлсхийх
3. Төслийг зохих ёсоор хэрэгжүүлэх 1. Зөв газарт хөрөнгө зарах
-Эдийн засгийн газар зүйн төвүүдийн "өсөлтийн цэгүүд" -ялангуяа Улаанбаатар-н дэд бүтэцд зарцуулж байгаа хөрөнгө хангалтгүй байна
-Олон тооны жижиг газарзүйн байршилд онилсон төсөлүүдэд төсвийн хөрөнгийг асар их хэсэглэн хувааж байна
-Дэд бүтцийн засвар үйлчилгээний асуудлыг харьцангуй анхаарлын гадна орхисноос одоогийн байгаа хөрөнгийн байдал доройтож байна
2. "Голланд өвчнөөс зайлсхийх"
-Төсвийн хатуу мөчлөгийн бодлого нь 2008-2009 оны тэсрэлт ба уналт хүргэсэн. 2010 оны Төсвийн тогтвортой байдлын тухай хууль нь ийм асуудлыг үнийн хэлбэлзэл, зарлагын хэт өсөлтийг хяналтад авах замаар зохицуулахад чиглэгдсэн, гэвч дэд бүтцийн салбарт төсвийн гадуур оруулж байгаа их хэмжээний санхүүжилт нь хуулийг хэрэгжүүлэхэд эрсдэл үүсгэж байна. 3. Төслийг зохих ясоор хэрэгжүүлэх
-Төсөл зохиох түвшинд боловсруулагдаж байгаа нь төсвийн үнэлгээ хязгаарлагдмал, Сангийн яам, төлөвлөгөөнийн агентлаг хоорондын ажлын уялдаа муу, ул суурь муутай боловсруулсан төсвийн хэлэлцэх явцад парламент онцгой эрхтэйгээр төсөвт суулгаж байгаатай холбоотой юм.
-Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа худалдан авалтад ил тод байдал, чадавхи дутагдаж байна, улс төрийн угшилтайгаар гэрээ байгуулж байгаа нь төслийн хэрэгжих цаг хугацаа болон өртгийн хувьд мөнгөний үнэ цэнийг бууруулах байдалд хүргэж ирсэн.
-Томоохон хэд хэдэн он дамжиж хэрэгжих төслүүдийн хувьд төсвийн жил бүрийн хөрөнгийн хуваарилалтын бүтэц төдийлөн сайн тохироогүй байгаа бөгөөд ялангуяа барилгын ажил явагдах хугацаа богинотой Монгол орны хувьд санхүүгийн жил дуусахаас өмнө төслийн эцэслэн хийгдэж дуусаагүй ажилд хөрөнгийг шилжүүлэх явдал гарч байна. Дүгнэлт Монгол улсын бодлого боловруулагчдын өмнө тулгарч байгаа сорилт нь хурдацтай өсөн нэмэгдэж байгаа санхүүгийн нөөц боломжийг-татвараас орох орлого, ХБ, хувийн хэвшлийн санхүүжилт - дэд бүтцийн шаардлагатай газарт үр дүнтэй ашиглах явдал болж байна. Санхүүжилтийн эдгээр эх үүсвэрээс үл хамааран, дэд бүтцэд оруулах энэ хөрөнгийн дийлэнхийг төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэх ба Засгийн газрын төсвийн бодлого, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хөрөнгийн төсөвлөлт, төслийн хэрэгжилт болон хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоонд өндөр шаардлага тавигдаж байгаа юм.
Ашигласан материал
Ном
Батсайхан.Ж, Махвал.Д, Төсөв: Иргэний хяналт оролцоо УБ хот
Батсайхан.Ж, 2005, Эдийн засаг, төсөв санхүү, УБ хот
Моломжамц.Д, 2008, Санхүү, мөнгө зээлийн харилцаа, УБ хот
Монгол Улс: Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь, 2012 оны 1сар, УБ хот


Интернет эх үүсвэр
http://www.forum.mn/pdf/2013%20Budget%20assessment.pdf
http://www.legalinfo.mn/law/details/504
Full transcript