Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫГ ГЭМТ Х

No description
by

forever Muugii

on 21 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫГ ГЭМТ Х

Асуулт: “А” хүснэгтэнд байгаа гэмт хэрэг гэж юу болох?,
“Б” хүснэгтэнд байгаа зөрчил гэж юуг хэлж байна вэ?
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Гэмт хэрэгт өртөж хохирсон насанд хурээгуй хумуусийн талаар
2013 оны эхний 9 сарын байдлаар гэмт хэргийн халдлагад 1019 хүүхэд өртөж хохирсон нь өмнө оны мөн үеэс 78 буюу 8.3 хувиар өссөн. Гэмт халдлагад өртсөн хүүхдийн 436 буюу 42.7 хувь нь эмэгтэй, 138 буюу 13.5 хувь нь 7 хүртлэх насны, 281 буюу 27.5 хувь нь 8-13 насны, 600 буюу 58.8 хувийг 14-17 насны хүүхэд эзэлж байна.

Гэмт хэргийн халдлагад өртөж хохирсон хүүхдийн 60 буюу 5.8 хувь нь нас барж, 504 буюу 49.4 хувь нь гэмтсэн байна. Гэмт хэргийн улмаас 4-5 хоног тутам нэг хүүхэд нас барж, хоног тутамт 2 хүүхэд гэмтжээ.

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн улмаас 222, хүчиндэх гэмт хэргийн улмаас 27, танхайрах гэмт хэргийн улмаас 46, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас136, бусад гэмт хэргийн улмаас 94 хүүхэд бэртэж, гэмтсэнээс, 358 хөнгөн, 96 хүндэвтэр, 50 хүнд гэмтэлийн зэрэгтэй байна.
Гэр булийн хучирхийллийн улмаас уйлдсэн гэмт хэргийн талаар

2013 оны эхний 8 сард 16828 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 15.9 хувиар өсч,- гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 267 бүртгэгдэж,
- өмнөх оны мөн үеийнхээс 119 хэргээр буюу 30.8 хувиар буурсан,
- 76.4 хувийг хөнгөн, 14.2 хувийг хүндэвтэр, 4.9 хувийг хүнд, 4.5 хувийг онц
хүнд ангиллын гэмт хэрэг эзэл,
- 54.7 хувь нь нийслэл хотод, 45.3 хувь нь аймгуудад тус тус бүртгэгджээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн:
- 135 буюу 50.6 хувь нь согтуугаар, 20 буюу 7.5 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн байна.
МЭДЭЭЛЭЛ
Улсын хэмжээнд 2013 оны эхний 9 сарын байдлаар нийт 746 хэрэгт насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэрэг эзлэж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 78 хэргээр буюу 9.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэгт 6, бусдын бие махбодид гэмтзл учруулах гэмт хэрэг 148, хүчиндэх гэмт хэрэгт 23, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 336, дээрэмдэх гэмт хэрэгт 79, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт 10, танхайрах гэмт хэрэгт 62, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт 11 насанд хүрээгүй хүн оролцжээ.
Гэмт хэргийн төрөл, ангилал.
Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийн нөхцөл, шалтгаан түүнийг арилгах аргууд.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь хүний оролцоо.
“А”
Гэмт хэргийн талаарх ойлголт, гэмт хэрэг гэж юуг ойлгох.
“Б”
Зөрчлийн талаарх ойлголт, зөрчил гэдэгт юуг ойлгох.
-Ялгаатай тал нь гэмт хэрэг гэдэг бол нийгмийн хор аюулын хэмжээгээрээ зөрчлөөс ялгаатай нь нийгэмт учруулж буй хор хохирол ихтэй байдаг, тэгвэл зөрчил гэдэг нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, учруулах хор хохирол нь бага байна. Мөн гэмт хэрэг гэж юуг ойлгох, гэмт хэргийн талаар Монгол улсын Эрүүгийн хуулинд зааж өгсөн байдаг бол зөрчил гэж юуг хэлэх, зөрчлийн талаар Монгол улсын Захиргааны хариуцлагын тухай хуулинд заасан байгаа. Өөрөөр хэлбэл дээрх 2 хуулиудаар зохицуулж байна гэсэн үг юм.

-Ижил төсөөтэй тал нь гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан тохиолдолд хоёуланд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байдаг.
Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийн төрөл
Доорх гэмт хэрэг үйлдсэн 14 насанд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэнэ.

-хүнийг санаатай алах

-бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах -хүчиндэх

-бусдын эд хөрөнгийг хулгайлах -бусдын эд хөрөнгийг булаах -бусдын
эд хөрөнгийг дээрэмдэх -бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах

-хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах
а/ “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь хүний амь насыг санаатай хохироосон үйлдэл байдаг.
б/ “Бусдын бие махбодид гэмтэл учруулах” гэмт хэрэг нь хүний бие махбодь, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж байгаад нийгмийн хор аюул нь оршдог.

Ялангуяа насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийн ихэнх хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлж байдаг ба үйлдэж байгаа хүмүүсийн зан төлөв, сэтгэл зүйн нийтлэг шинж нь:

-Өөрийн хүсэл сонирхолд бүхнийг зохицуулна гэсэн бүдүүлэг, дураар авирлах сонирхолтой.
-Бусдын ашиг сонирхлыг үл тоомсорлосон, дээрэлхүү, догшин авиртай
-Хүнийг өрөвдөн хайрлах хүнлэг нинжин сэтгэлгүй
-Уур омог ихтэй, биеэ барих чадваргүй зэрэг нийтлэг шинжтэй байдаг
в/ Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар авч ашигласан
гэмт хэргийг ойлгож болно.
г/ Дээрмийн гэмт хэрэг нь хохирогчийн биед халдсан, бие махбодь, сэтгэл санааны дарамтанд оруулсан үйлдэл байдаг
д/ Танхайн гэмт хэрэг нь хууль ёс, нийгмийн хэв журам зөрчөөд зогсохгүй иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэдэнд материалын болон сэтгэл санаа, бие махбодийн хохирол учруулж байдаг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, оногдуулж болох ялын хүнд, хөнгөнийг харгалзан:

-хөнгөн
-хүндэвтэр
-хүнд
-онц хүнд гэмт хэрэг гэж ангилна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ

2. Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.

3. Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жилээс дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.

4. Энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ.
"D"
Гэмт хэрэг үйлдэхэд хувь хүн талаас ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа болох
“А”
Гэмт хэрэг үйлдэхэд нийгмийн талаас нөлөөлж байгаа хүчин зүйлс
“В”
Гэмт хэрэг үйлдэхэд гэр бүлийн талаас нөлөөлж байгаа хүчин зүйлс
“С”
Гэмт хэрэг үйлдэхэд найз нөхдийн зүгээс нөлөөлж байгаа хүчин зүйлс
-Асуулт:
“А” хүснэгтэнд гэмт хэрэг үйлдэхэд нийгмийн талаас нөлөөлж байгаа хүчин зүйлс,
“В” хүснэгтэнд гэмт хэрэг үйлдэхэд гэр бүлийн талаас нөлөөлж байгаа хүчин зүйлс,
“С” хүснэгтэнд гэмт хэрэг үйлдэхэд найз нөхдийн зүгээс нөлөөлж байгаа хүчин зүйлс,
“D” хүснэгтэнд гэмт хэрэг үйлдэхэд хувь хүн талаас ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа вэ ?
“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХУВЬ ХҮНИЙ ОРОЛЦОО”
“А”
Хувь хүн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ямар аргууд байж болох талаар
“Б”
Гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар
-Асуулт: “А” хүснэгтэнд хувь хүн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ямар аргууд байж болох талаар, “Б” хүснэгтэнд гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар
Full transcript