Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

монгол

No description
by

Kissy Luck Hishgee

on 23 November 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of монгол

Бизнесийн Бичгэн Харилцаа Агуулга
Харилцаа
Бизнесийн харилцаа
Бизнесийн харилцааны үндсэн төрлүүд
Бичгэн харилцаа
Бичгэн харилцааны сул ба давуу талууд
Бичгэн харилцааны үндсэн төрлүүд.
Бичгэн харилцааг үр дүнтэй явуулах зөвлөмж.
Бичгэн харилцааны дүгнэлт видео. Бизнесийн харилцааны үндсэн төрлүүд
Бизнесийн харилцааны хэлбэрийг үгэн ба үгэн бус гэж үндсэн 2 хэсэгт хувааж үздэг. Бичгэн харилцаа










Бичгэн харилцаа нь ажил хэргийн захидал, байгууллагын албан бичиг баримт гэсэн 2 хэлбэрт хуваагддаг. Бичгийн хэлбэрээр амжилттай харилцах чадвар нь удирдлагын бүх түвшинд чухал аргад тооцогддог.
Энэ талаар зарим зөвлөмж байдаг. Үүнд: Бичгэн харилцаа









Томоохон байгууллагуудын илтгэл, захидал, тавьж байгаа зорилтын талаарх мэдээлэл, ажил үүргийн зааварчилгаа зэрэгт бичгийн харилцаа байнга хэрэглэгддэг. Компанийн төлөвлөгөө, бодлогын төсөөллийн үндсэн баримт бичиг, төсвийн тайлан, хурлын протоколууд нь бичгээр харилцах харилцааны чухал хэлбэрүүд юм. Бичгийн харилцаа нь байгууллагыг түүний гадаад орчинтой нь холбох чухал хэрэгсэл болно. Бичгэн харилцааны давуу болон сул талууд Харилцаа гэж юу вэ?









Харилцаа гэдэг бол үгэн ба үгэн бус хэлбэрээр бусдад ойлгогдож, хүргэгдэж байгаа мэдээлэл юм. Оросын сэтгэл зүйч Б.Д.Парыган `` Харилцах процесс нь хүмүүс хоорондоо харилцан үйлчлэлцэх, мэдээлэл дамжуулан солилцох, хүмүүс бие биендээ хандах, харилцан бие биендээ нөлөөлөх, хэн хэнийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч хуваалцах, харилцан ойлголцох гэх мэт олон асуудлыг нэгэн зэрэг илэрхийлж байдаг`` гэж тодорхойлсон байдаг. Үгэн харилцаа гэдэг нь зөвхөн үгээр илэрхийлэгдэж байгаа харилцааг хэлнэ. Үгэн харилцааг дотор нь бичгэн ба аман харилцаа гэж 2 ангилна. Мэдээллийг голдуу унших сонсох хэлбэрээр авдаг. Харин хүмүүс мэдээллийг илгээхдээ бичгээр харилцахаас илүү ярилцахыг илүүд үздэг байна. Хүмүүс амаар харилцахдаа буюу ярилцахдаа асуулт асуух, хариулах, ямар нэгэн мэдээлэл солилцох, бие биенийхээ санал бодлыг ойлголцох, асуудлыг шийдвэрлэх зэрэг үйлдэл хийдэг. Таны илгээмж очиж байгаа уншигчийнхаа онцлогийг тооцож үзсэн байх шаардлагатай. Товч тодорхой байх Баримтаас иш татсан байх Бизнесийн харилцааны үндсэн хэсэг нь эргэх холбоо юм. Орчин үед байгууллагууд маш өргөжин томорч байгаа. Тиймээс харилцаа нь байгууллагад ажилчдыг зохион байгуулж хянах үйл явцад хамгийн томоохон байр суурийг эзэлдэг байна. Хурдан шуурхай эргэх холбоо нь зарим тохиолдолд буруу ойлголцолыг бий болгодог учраас байгууллага дотор болон байгууллага хооронд дээд болон доод албан тушаалтнуудын хооронд маш үр дүнтэй харилцаа байх ёстой байдаг. Үр дүнтэй бизнесийн харилцаа нь байгууллага компанийн үнэ цэнэ болон нэр хүндийг бий болгоход ихээхэн туслалцаа үзүүлдэг. Байгууллага доторх бизнесийн харилцааны ач холбогдол Бизнесийн харилцаа гэж юу вэ?











Байгууллагын үйл ажиллагаанд бизнесийн харилцаа нь чухал байр суурь эзэлдэг. Бизнест хамгийн үр дүнтэй харилцаа хэрэгтэй байдаг бөгөөд менежментийн мөн чанар болдог. Менежментийн үндсэн үйл ажиллагаа болох төлөвлөлт, зохион байгуулалт, удирдлага, хяналт зэрэг үйл явцууд нь үр өгөөжтэй бизнесийн харилцаагүйгээр амжилттай явагдахгүй. Бизнесийн харилцаанд гарсан дэвшилт


Бизнесийн харилцаа нь тодорхой дүрэм, нормуудаар зохицуулагддаг. Эхэн үедээ бизнесийн харилцаа нь ердөө утас, факс, болон цаас гэх мэт хэрэгслүүдээр хязгаарлагддаг байсан бол орчин үед техник технологийн хөгжил дэвшлийн нөлөөгөөр бизнесийн харилцаандаа и-мэйл, гар утас, видеогоор хуралдах, хиймэл дагуулын холбоо гэх мэт дэвшилтэт хэрэгслүүдийг ашиглаж байна.
Мэдээллийн тэмдэглэл хадгалагдаж үлддэг.
Бага хүчин зүтгэлээр өргөн орон зайд тархах боломжтой.
Мэдээллийг эргэцүүлэн бодож, хянан засварлах боломжтой. Давуу талууд Сул талууд

Мэдээллийг бэлтгэх зардал өндөр.
Амьд бус шинжтэй.
Хүлээн авагч мэдээллийг буруугаар ойлгож болно.
Эргэх холбоо удаан явагдана. Бичгэн харилцааны төрлүүд


Байгууллага компаниуд зорилт, бодлогыг тодорхойлох, худалдан авагчиддаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, хамтран ажиллагч, хөрөнгө оруулагч нартаа өөрсдийн стратеги төлөвлөгөөг танилцуулах гэх мэт үйл явцуудад бичгэн харилцааг ашигладаг. Бичгэн харилцааны үндсэн 4 хэлбэрийг тодорхойлж болно. И-мэйл /E-mail/






И-мэйл нь бизнесийн бичгийн харилцаан дахь хамгийн түгээмэл хэлбэр юм. Бизнесийн мэргэжилтнүүд и-мэйлийг бичиг баримт илгээх, хурал уулзалт товлож зохион байгуулах, ажилд сонгон шалгаруулалтын хариуг мэдэгдэж, уулзах цаг товлох гэх мэт үйл явцуудад өргөн ашигладаг. Санал болгосон төлөвлөгөө /Proposal/





Энэ нь төлөвлөгдсөн төсөл, ажлуудыг тоймлон харуулах бичиг баримтууд юм. Жишээ нь: Бизнесийн зөвлөгчид, зар сурталчилгааны агентлагууд компаниудад шинэ төсөл ажлуудыг санал болгосон бичиг баримтуудыг танилцуулдаг. Маркетинг менежер судалгааны хэлтэст бүтээгдэхүүний судалгаа хийхийг санал болгосон бичгийг өгнө. Тайлан мэдээ /Reports/







Үүнийг бүх шатны байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг дүгнэхийн тулд хийдэг. Жишээлбэл: Санхүүгийн хэлтэс байгууллагын ашиг орлогыг дүгнэх тайлан мэдээг боловсруулдаг бол маркетингийн судалгааны менежер худалдан авагчдын талаарх судалгааг гаргасан тайлан бэлддэг. Томхимол /Brochures/





Энэ нь бизнесийн бичгэн харилцааны нэг хэлбэр бөгөөд байгууллага компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ худалдан авагчид болон хамтран ажиллагч нартаа танилцуулж бүтээгдэхүүнээ борлуулж сурталчилах жижиг ном юм. Үүнийг компаниуд янз бүрийн хэлбэр загвараар хийдэг. Үр дүнтэй бичгэн харилцаа явуулах 10 зөвлөмж
Далд утгатай, ойлгоход хэцүү үг бүү сонго.
Аль болох ярьж байгаа шигээ энгийн ойлгомжтой бич.
Өргөн хэрэглэгддэг хялбар үгнүүдийг сонго.
Өөрийн санаагаа аль болох товчоор илэрхийл.
Хүлээн авагчийн нэр, хүйсийг зөв бичиж хүндэтгэлийн үг хэллэгийг ашигла.
Албан ёсны мэргэжлийн үг хэллэгийг тохиромжтой үед ашиглаж стандартын дагуу бичнэ.
Хүлээн авагч бүрийн онцлогт тохируулан бич Бизнесийн бичгэн харилцааны түгээмэл хэрэгслүүд

Гар утас
Факс
Интернэт
Шуудан
Техникийн хэрэгслүүд
Компьютер Анхаарал хандуулсанд баярлалаа!
Full transcript