Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эмнэлэгийн анхан шатны тусламж

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эмнэлэгийн анхан шатны тусламж

Анхны тусламж vзvvлэхэд нэн тэргvvнд халуун хэмжигч ариутгал цэвэрлэгээний шингэн, бээлий, наалт хөвөн, бинт зэрэг ороох, боох материалаас эхлээд өвчин намдаах эм бэлдмэл бvхий иж бvрдэл цvнх танд туслагч болно.
Анхны тусламжийн иж бvрдэл бvхий цvнхийг аль ч улс оронд байгууллага хvмvvсийн хэрэгцээ шаардлага, зориултанд нийцvvлэн төрөл бvрийн хэмжээгээр эм, эмнэлгийн багаж хэрэгсэл хангах мэргэжлийн байгууллага компани бэлтгэн нийлvvлдэг.
Эмнэлэгийн анхан шатны тусламж
Зорилго:
Анхны тусламж vзvvлэх аргуудтай танилцаж шаардлагатай vед анхны тусламж vзvvлэх
Анхны тусламж гэж юу вэ?
Анхны тусламж гэж аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн vед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгvй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргvvнд яаралтай туслалцаа vзvvлэхийг хэлдэг
Эмнэлэгийн анхан шатны тусламж
Их эмч М.Даваадэлгэр
2014 он
Хvний амь насыг аварна
Vvсч болох аливаа хvндрэл эрсдлээс сэргийлнэ
Өвдөлтийг намдааж эдгэрэлтийг тvргэсгэнэ
Эмчилгээний зардлыг бууруулж хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг богиносгоно.

Анхны тусламжийг цаг алдалгvй шуурхай хvргэснээр:
Агуулга:
Амьсгалын замыг сэргээх
Цус алдалт
Яс хугаралт
Хордлого
Хахах
Амьтанд хазуулах
Тvлэгдэлт
Хөлдөлт
Боолтын тухай

Анхны тусламж vзvvлэхэд баримтлах зарчим:
Нэг.
Анхны тусламж vзvvлэх гэж буй хvнийхээ биеийн ерөнхий байдлыг ажиглаж хэрхэн тусалж чадахаа шийдвэрлэнэ. Сандарч болохгvй туслаж чадна гэдэгтээ итгэлтэй байж тайван ажиллана.
Хоёр.
Амь нас, эрooл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал, ноцтой шинж тэмдгүүдээс эхлэн тусламж vзvvлэхийг эрмэлзэнэ. Амьсгал, судасны цохилт, арьсны өнгө, биеийн дулаан, цус алдсан эсэхийг шалгана
Гурав.
Хэн нэгнээс дэмжлэг авч хамтран ажиллаж, эмнэлгийн түргэн тусламж дууд. Дуудлага өгөхдөө байгаа хаяг, байршил, тухайн хүний биеийн байдал, vvссэн нөхцлийг vнэн зөв, тодорхой дэлгэрэнгvй өгөх хэрэгтэй.


Дөрөв
. Эмнэлгийн тусламж эмч иртэл тухайн хvнийхээ аюулгvй байдалд байнгын хяналт тавьж, харилцан ярилцаж, сэтгэл санааны дэмжлэг vзvvлж болж буй vйл явдлыг шууд удирдаж халамжилна.

Их эмч М.Даваадэлгэр
Хvний биеийн хэвийн vйл ажиллагааг байнгын хvчил төрөгчөөр хангахын гол vндэс амьсгалын эрхтэн учир өвчтэй болон гэмтэж бэртсэн хvний амьсгал, амьсгалын зам, цусны эргэлтийн хэвийн байдалд анхаарна
Амьсгалын замыг сэргээх
Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглах, чихээ цээжинд нь нааж чагнах, хамрын vзvvрт нь хөвөн, утас, vс барих, гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх аргаар шалгаж болно. Хэрэв амьсгалахгүй, амьсгалын зам бөглөрсөн гэж vзвэл яаралтай тvргэн тусламж дуудна. Энэ хугацаанд амьсгалын замыг чөлөөлөх зохиомол амьсгал, зoрхний иллэг хийж анхны тусламж vзvvлнэ
Зохиомол амьсгалыг
амнаас аманд
амнаас хамарт
амнаас ам хамарт 1-1,5 секунд орчим өгч цээжний хөдөлгөөнийг харна
Зvрхэнд иллэг хийх

Цус алдалт
Цус алдалт гэдэг нь хvний арьс салст , судасны хана гэмтэж цус гарахыг хэлэх бөгөөд 2 ангилна.

Гадуур цус алдалт-гадны янз бvрийн хvчин зvЙлийн улмаас арьс салст тэнд орших судаснууд гэмтсэнээс нvдэнд ил харагдаж байгаа цус алдалтыг хэлнэ
Дотуур цус алдалт гэж
Хvчтэй доргилт, битvv гэмтлийн улмаас эд эрхтний гэмтэх эсвэл дотор эрхтний зарим өвчний хvндрэлээс болж тэнд орших судас гэмтсэнээс биеийн дотуур хөндийд байгаа нvдэнд vл харагдах цус алдалтыг хэлнэ
Анхны тусламж

Цусаар дамжиж халдвараас сэргийлэх ариутгасан бээлий юмуу гялгар уут хэрэглэх
Шархан дээр цэвэр бинт эсвэл даавуу тавьж цус алдаж буй газар дараад өргөнө.
Цус алдаж буй газар гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биет тавьж даралттай боолт хийнэ. Харин дотуур цус алдалтын өвчтөнд хяналт тавьж яаралтай тvргэн тусламж дуудна.
Яс хугаралт
Гадны механик хүчинд цохигдох , дарагдах , хөшигдөх , ойчиж унах зэргээс яс ил буюу далд хэлбэрээр хугарч гэмтдэг.
Хугаралт нь
Өвдөнө
Хугарсан ясны хэлбэр алдагдана.
Хугарсан хэсэгт хавдаж улайж хөхөрнө
Тэр орчмын арьс халуун болсон байна
Хөдөлгөөн хязгаарлагдана
Тэр хэсгийн үйл ажиллагаа алдагдана
Барьж vзэхэд ясны хавиралдах чимээ сонсогдоно
Анхны тусламж

Гараа угаа
Цус гарч байвал цусыг тогтоо
Шархан дээр цэвэр жийргэвч тавь
Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгож чиг барьж боо
Гарын шууны яс хугарсан тохиолдолд сойлт хий
Хугарсан vеийг хөдөлгөөнгүй болгон тээвэрлэхэд бэлтгэ/Төмөр ,хатуу цаас , мод зэргийг ашигла/
!!!!!!
Хордлого

хvмvvс ахуй болон ажлын байранд төрөл бvрийн хортой бодис амсах , балгах, идэх , уух, амьсгалах зэргээс хордлого vvсдэг.

Тухайлбал:
Хугацаа хэтэрсэн буюу муудсан хоол хvнсний бvтээгдэхvvн
Эмийн бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх
Ахуйн хэрэглээний угаалгын нунтаг болон шингэнvvд, хортон шавьж устгах , хор химийн бодис болгоомжгvй хэрэглэх
Зарим ургамал хортой мөөг жимс зэргийг хэрэглэснээс
Шинж тэмдэг:
Толгой ,хэвлий, цээжээр өвдөнө
Суулгах юмуу бөөлжинө
Арьс цайж , улайж , загатнан тууралт гарна
Амьсгалахад бэрхшээлтэй болж ухаан санаа өөрчлөгдөнө
Чих шуугиж нvд бvрэлзэн дотор муухайрна.
Хордлого юунаас vvссэн, хэр зэрэг хугацаа өнгөрснийг тогтоо.
Хордсон байж болох зvйл тvvний савыг хадгалж эмнэлгийн тусламж авахдаа vзvvл.
Хорыг багасгахын тулд усаар арьсаа тасралтгvй шvрш, буцалсан ус сайн уулга.
Ойролцоох эмнэлэг болон хордлогын төвд яаралтай хvргэж тусламж ав.

!!!!!!
Хахах
Хахах гэдэг нь амьсгалын зам буюу мөгөөрсөн хоолойд гадны биет орж тээглэснээс vvсдэг.
Тухайлбал:
Хоол идэж байхдаа сайн залгиж сайн зажилж жижиглэхгvй бvхлээр нь залгих
Хоол идэхийн өмнө ба идэж байхдаа архи уух
Хооллож байхдаа их ярих, инээх , хэт хурдан идэх
Явах тоглох гүйх зэрэг vед амандаа ямар нэг хатуу зvйл хийх
Артерийн судасны цус алдалтын vед цус нь тод улаан өнгөтэй байх бөгөөд хүчтэй олгойдож лугшилтаар гардаг. Энэ vед цус гарч байгаа шархны дээд хэсэгт 4 хуруу болон эрхий хурууны өндгөөр ясанд нь тултал чанга дарж дарсан хэсгийнхээ дээхни талаар гарт ойр байгаа зvйл /уяа , бvс , тэлээ , чангалуур гэх мэт/ -ээр чанга бооно. Цус алдалт зогсохгvй бол шархны дээд хэсгээр чангалуур тавих бөгөөд зориулалтын резинэн чангалуур байхгvй vед бvс тэлэ зэрэг гарын доорхи материалыг ашиглана.
Анхаарах нь:
чангалуур дор зөөлөн даавуу бинтийг жийрэг маягаар тавьж арьс болон зөөлөн эд хавчигдах хумигдахаас хамгаална. Чангалуурыг 2 цагаас илvv хугацаанд тавьж болохгvй бөгөөд чангалуур тавьсан цаг хугацааг топорхой бичиж хавчуулсан байх ёстой. Чангалуурыг буруу юмуу удаан тавихад зөөлөн эд vхжих юмуу судас мэдрэл дарагдах аюултай.
Венийн судасны цус алдалтын vед цус нь хар хvрэн өнгөтэй байх бөгөөд тасралтгvй урсах маягаар удаан гардаг. Венийн судасны цус алдалтын vед даралттай боолт хийх буюу шархны доод хэсэгт дарна.
Анхны тусламж
Тайвшруул
Хоолойгоо атгасан гарыг тавиул
Хахсан хүний ар талд гарч зогсонс
Хагас тонгойлгоод далны хооронд удаа алгад
Хэрэв хахсан зvйл гарахгvй бол бvсэлхийгээр нь гараараа хэвлийн урд талаар тэвэрнэ
Ингэж 2 гараа байрлуулж 1 гарараа нөгөө гараа атгасны дараа дээшээ чиглэлтэй 3-5 удаа огцом чанга татна
Амьтанд хазуулж хатгуулах
Төрөл бvрийн шавьж хорхой, нохой, муур зэрэг амьтанд хатгуулж, хазуулснаас арьс, салст гэмтэх, цусанд хор орсноос хvний биеэр тархан эд эрхтнvvдийг гэмтээдэг
Анхны тусламж:
Хор цааш тархахыг сааруулж даралттай боолт хийнэ
Ил гарсан цусыг цэвэрлэнэ
Хазуулж хатгуулсан хэсэгт хvйтэн жин тавьна
Ихээхэн хэмжээний шингэн зvйл уулгана
Нэгэнт хор тархсан тохиолдолд элдэв вирус шvлс , хор хүний биенд орж өвчин vvсгэхээс сэргийлнэ.
Ойролцоох эмнэлэгт яаралтай хvргэж тусламж ав
Хөлдөлт
Нам температур болон хvйтэн нойтон салхи шуурганд хайрагласны улмаас хэсэг газрын эд эрхтнvvдийн цусан хангамж алдагдаж арьсны бvтэц өөрчлөгдөхийг хэлдэг.
Биеийн захын хэсгvvд болох гар хөлийн vзvvр, чих хамар , эрvv голчлон гэмтдэг
Анхны тусламж
1-р зэргийн хөлдөлтийн vед дулаан гар болон зөөлөн vслэг эдээр улайтал нь хөнгөн vрж иилэг хийнэ. Дараа нь зөөлөн хөвөн марлин боолтоор иллэг хийнэ.
2-4 зэргийн хөлдөлтийн vед иилэг хийхгvй. дулаан тусгаарлах боолт хийж халуун шингэн уулгана.
103 дуудна
Архи уулгаж болохгvй
Тvлэгдэлт
Галын дөл , хэт халуун шингэн, уур химийн бодис,цахилгаан гvйдэл , цацраг туяа гэх мэт хvчин зүйлийн нөлөөгөөр арьс болон арьсан доорхи өөхөн эд гэмтэхийг тvлэгдэл гэнэ.
Тvлэгдэлт
1-р зэрэг: Арьс улайж хавагнаж хорсож өвдөнө
2-р зэрэг:Цэврvv vvснэ, өвдөлт ихтэй , халдвар vvснэ
3-р зэрэг: Арьс vхжинэ , зумрана, хар тав vvснэ
4-р зэрэг: Арьсны бvх давхарга, зөөлөн эд булчин яс тvлэгдэнэ.

Анхны тусламж
Тvлэгдсэн хэсгийг нэлээд хугацаагаар хvйтэн ус гоожуулан угаана
Өвчин намдаах эм уулгана
Тусламж vзvvлэгч гараа сайн угаана
Наалдсан эдийг салгах оролдлого бvv хий
Элдэв гурил тос гель бvv тvрх
Vvссэн цэврvvг бvv оролд
Тvлэгдлийн талбай том бол эмнэлэгт хvргэ
2 , 3-р зэргийн тvлэгдэлтэй бол эмнэлэгт яаралтай хvргэ
Боолтын тухай
Ахуйн болон аливаа осол гэмтлийн vед vvссэн шарх , цус алдалт ,бэртэлтvvдэд боолт хийх шаардлага гардаг
Боолтууд нь бинтэн , гурвалжин алчуур, цуулбар гэсэн хэлбэрvvд байх бөгөөд зөв хийж сурснаар шарх, гэмтлийг халдвараас хамгаалах эдгэрэлтийг тvргэсгэх ач холбогдолтой

8-ийн тоо хэлбэрийн боолт
Өвдөг тохой, сарвуу шагай зэрэг мөчдийн vенvvд дээр боолт хийхэд тогтоц муутай байдаг тул энэ хэлбэрийн боолтыг хийх нь тохиромжтой.
Гурвалжин алчуураар хийх боолт
Хvн бvр анхны тусламж vзvvлж сурвал өөрийгөө болон өрөөл бусдын амь насыг хамгаалж чадна. Ингэснээрээ гэмтэж осолдсон, өвчилсөн хvмvvст анхны тусламжийг цаг алдалгvй зөв vзvvлэх нь тухайн хvний амь насыг аврах, өвчин намдаах, хvндрэл гарах, тахир дутуу/ХБИ/ болох, халдвар vvсэхээс урьдчилан сэргийлэх нэн чухал ач холбогдолтой хvнлэг энэрэнгvй буянтай vйлс юм.
Дvгнэлт
Full transcript