Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хүн

No description
by

tsenguun Munkhbaatar

on 10 April 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хүн

Нийгэм
Байгаль
Хүрээдэн буй орчин
Хүний амьдрал дах айдас, хүнийссэн байдал, ганцаардал, мэдлэг зэрэг хүнийг утга учиргүйдлийн байдалд хүргэдэг хүчин зүйлүүд олон байдаг. Утга учиргүйдэл нь хүний дотоод сэтгэлийн ертөнц дэх зөрчлийн үр дүнд үүсдэг.
Оршил
Ганцаардал бол өөрийнхөө мөн чанар, оршихуйгаа эрж хайх эрэл юм. Хүн ганцаардсан үедээ л өөрийнхөө тухай бодож эхэлдэг.
Хүн
Амьдрал
Философи-4 М.Цэнгүүн
Альбер Камюгийн абсурдын тухай ойлголт
Альбер Камю нь экзистенциализм философийн томоохон төлөөлөгч. Экзистенциализмийн философи нь хүний оршихуйн асуудал, хүний амьдралын утга учрын асуудлыг голчлон авч үздэг.
ХХ, ХХI-р зууны философи нь хүн руугаа хандаж, хүний дотоод сэтгэлийн асуудлыг илүүтэй авч үзэх болсон юм. Шашны экзистенциализмын төлөөлөгчид нь Ясперс, Марсель, шашингүйн экзистенциализмын төлөөлөгчид нь Альбер Камю, Жан Поль Сартр. Мөн бусад томоохон төлөөлөгчид нь Данийн философич С.Киеркегард (Soren Kierkegaard), Оросын сэтгэгч, яруу найрагч Федор Михайлович Достоевский, Германы философич Мартин Хайдеггер (Martin Heidegger), Фрейдрик Ницше (Friedrich Nietzsche), Францын философич Блайз Паскал (Blaise Pascal), зэрэг сэтгэгч нар юм.
Existentialism нь "оршихуй" тухай сургаал гэж тайлбарлагддаг ба философийн судлах зүйл бол хүн, түүний оршин байхуй, ахуй мөн гэж үздэг. Экзистенциализмд яригддаг гол ойлголт нь экзистенци, эрх чөлөө, үүрэг хариуцлага, сонголт, ганцаардал, абсурд зэрэг юм. Камю хүний амьдралын утга учрын тухай, оршихуйн тухай асуудлыг боловсруулахдаа “абсурд” хэмээх категорийг өөрийн философийн гол уг сурвалж болгож үзэж байсан. Түүний хувьд “утгагүй” (абсурд) гэдэг бол бид амьдралд утга өгдөг, тэр нь бидний ухамсраас гадна оршдоггүй гэдгийг хүлээн зөвшөөрснөөс үүсэлтэй мэдрэмж юм. Энэ нь амьдралын утгын тухай бидний ойлголт, ертөнц бүхэлдээ утгагүй гэсэн бидний мэдлэг хоёрын дундаас үүссэн зөрчлийн үр дүн болно.
Тэрээр “Сизифийн тухай домог” зохиолын Сизифийн дүрээр, “Этгээд хүн” зохиолын Мерсогийн дүрээр өөрийн абсурд ойлголтыг бусдад ойлгуулахаар зорижээ. Абсурд хүн бол “өөрийнхөө эр зориг, эргэцүүлэн бодох чадварт найддаг, амьдралд ер халагладаггүй, байгаа байдалд нь сэтгэл ханаж чаддаг. Эрх чөлөөгөө хязгаарлагдмал болохыг ухамсарладаг туд элдвийн үймээн самуун тарьдаггүй, амьдралаар оногдсон хувь заяагаа л дагадаг. Бүхнийг өөрийнхөөрөө шүүн тунгаадаг тул , амьдралын урт богино, урд хойч тэрэнд ер хүртээлгүй” нэгэн юм.
Хүний амьдралд, оюун бодолд мөнхийн оршдог зүйл нь айдас юм. Айдас нь хүнд өөрийгөө хүлээн зөвшөөрөх, итгүүлэх, тайвшруулах боломж олгодоггүй. Айдас хүний сэтгэлд нэгэнт л бий болсон бол хүнийг байнга дотроос нь идэж өөрөө томорсоор байдаг. Ингэсээр хүнийг аймшигтай ганцаардлын байдалд оруулж энэ бүхнээс болж хүн амьдралд итгэх итгэлээ алддаг. Айдас хийгээд өөрийгөө үгүйсгэх мэдрэмж нь хүнийг утга учиргүйдлийн байдалд оруулдаг.
Утга учиргүйдлийг хүн өөрөө ухамсарладаг ба дараах асуултуудыг өөрөөсөө асууж эхэлдэг.
-Би хэн бэ?
-Амьдралд утга учир байна уу?
-Би юуны тулд амьдраад байна вэ?
-Би бусдаас хараат байх ёстой юу? гэх мэт асуудлууд ар араасаа ундран гарж ирдэг. Эдгээр асуултуудад хариулт олох үедээ хүн угаас ганцаардмал гэдгийг мэдэрч эхэлдэг.
Тэрээр хүний амьдралыг, амьдрал бол эмх замбараагүй бөгөөд бузар муухай бие болоод сэтгэлийн гэмт үйлдлээр дүүрэн байдаг ажээ. Хүний амьдрал бол унаж босохын ирмэг дээр байнгын хэлбэлзэж байдаг ба унах уу сэхэх үү гэдэг сонголтыг ямагт хүн өөрөө л хийж байдаг.
Иймд утга учиргүйдлээр дүүрэн энэ амьдралыг дагаж биш, сөрж амьдрах хэрэгтэй ба ингэж чадвал хүний амьдрал утга учиртай, үнэ цэнэтэй болох болно.
Утга учиргүйдлийн нэг баталгаа нь амьдралын эсрэг ойлголт болох үхлийг сайн дураараа сонгож буй амиа хорлох үзэгдэл. Тэр нь үхэл юм. Хүн дандаа л маргааш руу тэмүүлж байдаг. Харин маргааш бол үхэл. Хүн үхэл рүүгээ тэмүүлэхийн оронд маргаашийг, үхлийг эсэргүүцэх ёстой. Энэ тэрсэлдээн нь утга учиргүйдэл юм.Үхэл нь мөнхийн гэсэн ойлголтыг үгүйсгэдэг ба энэ нь онтологийн утгаараа үхэл, түүний ахуй руу дайсагнах, ахуй бус руу дайрах оролдлого юм.
Харин амьдрах хүсэл тэмүүллийг хэд дахин нэмэгдүүлж буй тэр зүйл нь амьдрал дах утга учиргүйдлийг ойлгосны үндсэн дээр түүнтэй тэмцэж, тэрсэлж байгаа тэр хүний мөн чанар нь юм. Тиймээс тэрсэлдээн болон утга учиргүйдэл нь хүний орших уу, эс орших уу гэдгийг тодорхойлогч хоёр туйл юм. Түүнийхээр тэрсэлдээн нь утга учиргүйдлийг даван туулах нэг үндсэн арга зам мөн.
Тэрсэлдээн хэмээх ойлголтын агуулга нь энэ амьдрал бүхлээрээ утга учиргүй бөгөөд тэрсэлдээний ачаар л амьдралыг утга учиртай, үнэ цэнэтэй, аз жаргалтай, сайн сайхан болгох болрмжтой. Ухамсарт тэрсэлдээнийг үгүй хийнэ гэдэг бол утга учиргүйдлийг эргээд сэргээнэ гэсэн үг. Амьдралын утга учрыг олж чадахгүй хэмээн боддог хүмүүс эцэстээ амиа хорлодог. Тэд утга учиргүйдэлд бууж өгдөг. Энэ бол ямар ч эсэргүүцэл, тэмцэлгүй, сул дорой байдлаар ялагдаж байгаа явдал юм.
Хүн орших цорыг ганц найдвар нь хүн өөртөө итгэх итгэл юм. Үхлийг ёсоор нь хүлээн авахдаа түүний үр дагавар болох амьдралын үнэ цэнийг ойлгож буй тэр хүн л жинхэнээсээ эрх чөлөөтэй гэж үзсэн байдаг.
Энэхүү үзэл нь түүнийг зарим судлаачид гутранги үзэлтэн гэж дүгнэхэд хүргэдэг боловч, үнэн хэрэгтээ утга учиргүйдлийг даван туулах арга замыг тэрсэлдээн хэмээх ойлголттой холбон авч үзсэнээрээ А.Камю бол харин ч өөдрөг зүтгэлтэн юм.
Дүгнэлт
Хүний амьдрал дахь утга учиргүйдэл нь ухаарч ойлгоогүй амьдралыг туулж өнгөрүүлэх нь өөрөө утга учиргүй хэрэг болохыг илэрхийлдэг. Амьдралын утга учрыг эрж хайсан хүн л утга учиргүйдэл, түүний мөн чанарыг илүү танин мэднэ. Гэвч хүний орших цор ганц нөхцөл байдал нь өөртөө итгэх итгэл юм. Иймд утга учиргүйдлээр дүүрэн амьдралыг дагаж биш сөрж, боол шиг нь биш эзэн шиг байж чадвал хүний амьдрал утга учиртай, үнэ цэнэтэй байх болно. Абсурдизмын онцлог нь хүн өөрийнхөө оршихуйг, амьдралын утга учрыг, би хэн бэ гэдгээ тодорхойлсноор илүү идэвхитэй, үнэ цэнэтэй амьдрах болно гэсэн үзэл санааг дэвшүүлж, мөн тэрсэлдээн болон утга учиргүйдэл нь хүний орших уу , эс орших уу гэдгийг тодорхойлогч хоёр туйл болохыг тайлбарласанд оршино. Хүний амьдралд байдаг абсурдизмыг бид ойлгосноороо амьдралдаа илүү их итгэлтэй илүү зорилготой байхыг илэрхийлдэг.
Ном зүй

1. Г.Аюурзана. Орчин цагийн аугаа сэтгэгчид. УБ., 2001
2. Б.Дэлгэрмаа. Гоо зүй (сурах бичиг).УБ., 2011
3. Б. Дэлгэрмаа. Урлагийн философи.УБ., 2012
4. А.Камю. Этгээд хүн. УБ., 2010
5.Е.П.Кушкин. Альбер Камю (ранние годы) Ленинград., 1982
6. В.Г.Горбачев.История философии. Брянск., 2000.

Анхаарал тавьсанд баярлалаа.
Full transcript