Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Барокко

No description
by

Odbayar Odbayarsdfdfd

on 12 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Барокко

Барокко
Уламжлалыг баримтлагчид тэднийг тохуурхаж, бүтээлийг нь гоочлохдоо “барокко” буюу этгээд, утга учиргүй гэх утгатай үгээр нэрлэсэн” хэмээн урлаг судлаач, түүхч Эрнст Гомбрих бичжээ.
Барокко архитектурын хувьд юү онцлог байдаг вэ гэвэл (Италид Л.Бернини, Ф.Борромини, Орост Б.Ф.Растрелли) орон зайн далайц, нийлмэл байдал, голцуу тахир шугаман, нарийн хэлбэрүүдийн урсамтгай байдал онцлог байдаг.
Барокко архитектур
I.ID12D232 C.OДБАЯР

Европт гурван зууны турш үргэлжилсэн сэргэн мандалтын үе дууссанаар “барокко” хэмээх шинэ хэв маяг үүссэн юм.
түүнийг урлагийн түүхэнд хачин чамин, гоёмсог гэсэн үгнээс гаралтай Барокко хэв маяг хэмээн нэрлэжээ.Барокко урлаг нь илбийн юм шиг зүйлрүү тэмүүлж, түүгээрээ үзэгчийн сэтгэлийг ихэд хөдөлгөж байв.Тиймээс ч Бароккогийн бүтээлүүдэд үйл явдал өргөн хүрээтэй өрнөж, зураачид там-диваажин, зүүд- ялалт, гайхамшигт сүр жавхланг үзүүлж байв.
Барокко
Христийн шашны протестант урсгалыг үндэслэгч Мартин Лютер 1517 онд 95 сэдэвтэй томоохон тунхаглалаа дэвшүүлснээр барокко урсгал үндэслэх хөрс бүрджээ.
Сүмийн тэргүүнүүд шашны хүрээнээс халин, засгийн эрхэнд санаархах болж, Пап ламын эрх мэдэл хэтэрснийг тэрбээр хүчтэй эсэргүүцсэн бөгөөд христийн сүмүүд Папын захиргаанаас гарах, хүн зөвхөн итгэл бишрэлээр бурхны авралд багтах төдийгүй бүх хүн тэгш эрхтэйг тэрхүү тунхаглалаараа дамжуулан уриалсан.Мартин Лютерээр удирдуулсан шинэтгэл хийгчдийг сүм хийдийн тэргүүнүүд латин хэлний “тэрс үзэлтэн” гэх утгатай протестант хэмээх үгээр нэрлэжээ.
XVII зууны ертөнцийг үзэх үзэл нь хүн ба ертөнцийн хоорондох эмгэнэлт зөрчил, мөргөлдөөнийг өөртөө мэдэрсэн байдаг.Энэ өрсөлдөөнд хүн гол бус байр суурь эзэлж хүрээлэн буй орчинд нийгэм төр захирагдаж, энэ бүх бараан хорвоод уусаж нэгдсэн байна.Урлаг шинжлэх ухаан хоёр нь хоорондоо улам гүнзгий нэгдэж нэгэн цул болон хувирсан юм.
Тухайн цаг үеийн түвэгтэй уур амьсгалийг тусган авч барокко нь хоорондоо уялдаагүй зүйлийг ч өөртөө нэгтгэсэн байна.Мистик фантастик иррационализмийн шинжүүд нь хүний сэтгэл зүйд асар их нөлөөлж байв.Их ээдрээ төвөгтэй ч гэсэн барокко тодорхой өвөрмөц шинжтэй урлагийн тогтолцоо юм.
Шинэчлэлийн үзэл санаа удалгүй Европ даяар тархсанаар протестант хөдөлгөөн шашны томоохон урсгал болтлоо хөгжсөн аж.
Энэ урсгал үүссэнээр сүсэгтнүүдэд шашны утга учир, гүн ухааныг ойлгуулж, итгэл бишрэл гэж юу болохыг нухацтай авч үзэх шаардлагатай болсон бөгөөд үүнийг урлагаар дамжуулан олон нийтэд ойлгуулах нь хамгийн зөв зам байв.
Хэдийгээр барокко урсгал ийн шашны нөлөөнд үндэслэсэн ч арга, хэлбэрийн хувьд улам боловсронгуй болохын зэрэгцээ уран бүтээлчдийн сэтгэлгээнд ч нөлөөлсөн хэмээн урлаг судлаачид үздэг юм билээ.“Урьд үеийн хэв маягуудын бие биеэсээ ялгарах шинж тэмдэг илэрхий байдаг байсан бол бароккогийн онцлогийг тодорхойлоход хэцүү.Тэр үеийн уран бүтээлчид архитектур, зургийн сонгодог хэв загварыг халж, өөрчлөлт хийж байв.
Бароккогийн үеийн гол төлөөлөгч нь Италийн Микеланжело Караважио, Голландын Рембрант, Бельгийн Петер Рубенс нар юм.
Энэ үеийн зураачдын бүтээл хоорондоо ялгаатай ч баялаг зохиомж, гүн өнгө, хурц гэрэл, бараан сүүдэртэйгээрээ төстэй.Сэргэн мандалтын үеийн зургуудад тухайн үйл явдал болсны өмнөх байдал эсвэл үр дүнг нь харуулдаг байсан бол бароккогийн үеийн төлөөлөгчид үйл явдлын хамгийн хурц агшин, өрнөл болон оргил хэсгийг онцолдгоороо ялгардаг
Дэлгэсэн нүсэр коллонадууд, фасад дахь элбэг дэлбэг баримлууд, волютууд, олон тооны раскреповкууд, голдоо раскреповктой лучокон фасадууд, рустовктой баганууд ба пиляструуд онцлог байдаг.Дээврийн орой нь янз бүрийн хэлбэртэй, заримдаа Ром хот дахь Гэгээн Петрийн сүм шиг олон давхаргатай байдаг.
Италийн архитектурт барокко урлагийн хамгийн нэрт төлөөлөгч нь Карло Мадерна байсан (1556 – 1626) бөгөөд тэрээр маньеризмыг орхин өөрийн гэсэн хэв маягийн бий болгосон аж.Түүний гол бүтээл нь бол Ромын Санта Сусанна сүмийн (1603 он) фасад юм.
Барокко баримлын хөгжил дахь гол хүн нь Лоренцо Бернини байсан бөгөөд түүний шинэ хэв маягаар гүйцэтгэсэн суут бүтээлүүд нь ойролцоогоор 1620 онд хамаарагддаг.
Бернини бол мөн л архитектор хүн юм. Тэр бас Ром дахь Гэгээн Петрийн сүмийн талбай ба интерьеруудыг, түүнчлэн өөр бусад байгууламжуудыг ч чимэглэсэн юм.Д.Фонтана, Р.Райнальди, Г.Гварини, Б.Лонгена, Л.Ванвителли, П. Да Кортона ихээхэн хувь нэмэрийг оруулсан юм.
Барокко хэв маяг Испани, Герман, Бельги (тэр үед Фландри гэгддэг байсан), Нидерланд, Орос, Францад өргөнөөр түгсэн.Испанийн бароккоог чурригереско гэдэг (архитекторч Чурригерагийн нэрээр нэрлэгдсэн) бөгөөд энэ нь Латин Америкаар түгэн дэлгэрсэн.
Тухайн цаг үеийн түвэгтэй уур амьсгалийг тусган авч барокко нь хоорондоо уялдаагүй зүйлийг ч өөртөө нэгтгэсэн байна.Мистик фантастик иррационализмийн шинжүүд нь хүний сэтгэл зүйд асар их нөлөөлж байв.Их ээдрээ төвөгтэй ч гэсэн барокко тодорхой өвөрмөц шинжтэй урлагийг бий болгосон.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Full transcript