Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн

No description
by

Ану Бат

on 5 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн

Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, онцлог
Монгол Улсын Уул уурхайн салбарын үйл ажиллагааг зохицуулах дараахь хуулиуд хэрэгжиж байна. Үүнд:
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль
-Ашигт малтмалын тухай хууль
-Байгаль орчныг хамгаалах тухай хууль
-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль
-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль
-Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль
-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуул
-Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль
- Газрын хэвлийн тухай хууль
- Газрын тухай хууль
-Газрын төлбөрийн тухай хууль
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хууль
- Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
-Ойн тухай хууль
-Татварын ерөнхий хууль Ус рашааны нөөц ашигласаны төлбөрийн тухай хууль Усны тухай хууль Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль Цөмийн энергийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн баримт бичгүүд гэх мэт эдгээр хуулиудаар зохицуулна.
Уул уурхайн салбар нь Газар түүний хэвлий, ашигт малтмал, байгаль орчинтой харьцдаг Эдийн засаг- Экологи технологийн нэгдэлд тулгуурласан үйлдвэрлэлийн өвөрмөц цогцолбор юм. Уул уурхайн салбарт хийгдэж буй гэрээний төрөл
-концессын гэрээ
- бүтээгдэхүүн хуваах гэрээ
-хамтарсан эзэмшлийн гэрээ
-үйлчилгээний гэрээ
Эрх зүйн зохицуулалтын онцлог
-Ашигт малтмалын орд эрх зүйн объект болохын хувьд орон зайн төрмөл байрлалтай
-Бүтэц тогтоц, найрлага нь олон сая жилийн явцад бий болдог.
-Эрх зүйн субъектын санаагаар байрлал, тогтоцыг нь өөрчлөх боломжгүй
-Ашигт малтмалын нэг төрлийг нөгөөгөөр солих боломжгүй
-Ажлын байрны байршил, нөхцөл нь байнга өөрчлөгдөж байдаг.
-Уул уурхайн үйлдвэрлэл нь ажлын хүнд, аюултай нөхцөлд хамаарч байдаг. Г.м
Уул уурхайн салбарт оруулах Гадаадын хөрөнгө оруулалтын хэлбэр нь:
-Дагнасан
-Хамтарсан
-Холимог ямар ч байсан газрын хэвлийн баялаг зөвхөн төрийн өмч байдаг учраас энэ 2 төрлийн өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалт өвөрмөц онцлогтой юм
Уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтын зарим онцлогоос: Үндсэн хуульд: “.....газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй.” гэж зааснаар иргэний газрын хэвлийг өмчлөх эрх хууль зүйн хувьд хязгаарлагдаж газрын хэвлий, түүний баялаг ашигт малтмалыг өмчлөх эрх иргэнд олгогдоогүй гэдэг нь харагдаж байна. Газрын хэвлийн тухай хуулинд “Газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ашиглаж болно” гэж заасан.
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт
Манай улс хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, бизнес, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Хөрөнгө оруулалтын нэр төрлийг олшруулах, хөрөнгө оруулалтын зохицуулалтыг тогтвортой, нээлттэй байлгах зорилгоор 1993 онд баталсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.
-Ашигт малтмалын тухай хуулинд
-“МУ-ын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.” -
“ Төр өмчлөгчийн хувьд хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно гэж тус тус хуульчилсан.
Улмаар 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан билээ. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан агуулгатай болсон гэх шүүмжлэл бий. Сайн засаглалтай бүх улс эдийн засгийнхаа стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг. Манай хууль дэлхийн энэхүү жишигт нийцэж байна
Улмаар 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан билээ. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан агуулгатай болсон гэх шүүмжлэл бий. Сайн засаглалтай бүх улс эдийн засгийнхаа стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг. Манай хууль дэлхийн энэхүү жишигт нийцэж байна

1. Гадаадын хөрөнгө оруулагч дараахь эрх эдэлнэ:
1/ эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, түүний дотор аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөд хувь хөрөнгө болгон оруулсан эд хөрөнгөө гадаадад буцаан гаргах;
2/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох;
З/ бусад этгээдэд хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ шилжүүлэх;
4/ дараахь орлого, ашиг, төлбөрөө гадаадад саадгүй гуйвуулах:
-а/ өөрт ногдох хувьцаа эзэмшигчийн орлого, хувьцааны ногдол ашиг;-
-б/ эд хөрөнгө, үнэт цаас борлуулсан, эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон болон аж ахуйн нэгж татан буугдсаны дараа өөрт нь ногдох орлого;
-в/ үндсэн өр, хүү болон бусад адилтгах төлбөр;г/ дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөр;д/ хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого
5/ хууль тогтоомжид заасан бусад эрх.
2. Гадаадын хөрөнгө оруулагч дараахь үүрэг хүлээнэ:
1/ Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
2/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дүрэм, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
З/ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
4/ монголын ард түмний үндэсний ёс заншлыг хүндэтгэх.
5/инновацийн үйл ажиллагааг дэмжих.
Ашигт малтмал, уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин
Төрөөс баримталж буй бодлого
-Монгол улсын Засгийн газар экспортын чиг хандлагатай үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уул уурхайн салбарыг тус орны эдийн засгийн тэргүүлэх салбар болгон тодорхойлсон бөгөөд тодорхой хөнгөлөлтийг эдлүүлэн байгаль орчинд сөрөг нөлөө багатай тэргүүний техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн түүнчлэн 2008 оны 1 сарын 31-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталсан. Тус бичиг баримт нь Монгол улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны бодлогын бичиг баримт бөгөөд тэрхүү тогтоолын 3.5-д “уул уурхайг эрчимтэй хөгжүүлж, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд газруудыг ашиглах”-ыг тэргүүлэх чиглэл гэж заасан байдаг.
Ингэснээр уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр өсч 2009 онд 2’704’877.8 сая төгрөгний нэмүү өртөг үйлдвэрлэсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 28.2%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 65,4 хувь, экспортын бүтээгдэхүүний 84.4 хувийг тус тус бүрдүүлж байна. 2010 онд ДНБ-ий цэвэр өсөлт 6.1%-д тооцогдож байгаа ба үүнд уул уурхайн салбарын цэвэр өсөлт 6.3%-ийн өсөлттэй байгаа нь бусад салбаруудтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байна.
Төрөөс энэ салбарт анхаарал ихэд хандуулж томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд татварын болоод бусад хөнгөлөлт үзүүлэн бизнесийн таатай орчныг хангахын тулд хичээл чармайлт гарган ажиллаж байгаа билээ. Үүний нэг илрэл нь “Тогтвортой байдлын гэрээ” билээ. 2011 оны 11 сарын 6-8-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон “Метал Монгол 2011” чуулга уулзалтад Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 200 тэрбум төгрөгнөөс дээш хөрөнгө оруулалт хийх аливаа хөрөнгө оруулагчтай Тогтвортой байдлын гэрээ хийхэд бэлэн байгаагаа зарласан билээ.
Татварын орчин
Уул уурхайн салбар нь Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 65,4%, дотоодын нийт бүтээгдэхүүний 22.1% үйлдвэрлэдэг томоохон салбарын нэг юм. Энэ нөхцөл байдлаас харахад манай улсын эдийн засаг, төсөв уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай болох нь тодорхой байна. Иймээс уул уурхайн үйлдвэрлэлээс бий болсон ашгаас хөрөнгө оруулагчдад татварын дарамт учруулахгүйгээр, нөгөө талаас Монгол Улс баялагын эзний хувьд уул уурхайн үйлдвэрлэлийн ашгийн боломжийн, шударга үр өгөөжийг хүртэх асуудал зүй ёсоор тавигдаж байна. Үүний тулд монгол улс уг салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд татварын шинэчлэлт хийж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татварын дарамтгүйгээр үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангаж байна.
Монгол улсын Ашигт малтмалын газрын судалгааны хэлтэсээс Монголын уул уурхайн салбарын албан татварын нийт хэмжээг олон улсын уул уурхайн салбарын албан татварын нийт хэмжээтэй харьцуулахад албан татварын нийт хэмжээгээр Үзбекстан хамгийн өндөр хувьтай буюу 62.9%, хамгийн бага нь 28.6%- тай Швед улс байх бөгөөд Монгол улс 32.9%-тай 3-т орж байна гэж гаргасан . Энэ нь Олон Улсын уул уурхайн салбарын хувьд татварын дарамт бага буюу уг салбарт гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлтэй байгаа нь харагдаж байна.
Хөрөнгө оруулалт уул уурхайн эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 20 гаруй жилийг үдлээ. 1993 онд анх Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар /2008 онд дахин засварласан/ хөрөнгө оруулагчдыг татах үндсийг тавьсан гэж хэлж болно.Гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэдээгээр Монгол улсад 1990-2004 онд нийт 1.2 тэрбум, 2005-2009 онд 2.7 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал нэвтэрчээ. Эдгээр хөрөнгө оруулалт нь эрдэс баялаг уул уурхайн салбарт ихэнх хувь нь хүрч, өнөөдрийн эдийн засгийн хоёр оронтой тоон өсөлтийг бүрдүүлсэн гэхэд хилсдэхгүй
Хамгийн сүүлд л гэхэд 2009 оны байдлаар 800 сая ам.долларын гаднын шууд хөрөнгө оруулалт манай эдийн засагт орж ирсэн байдаг . Түүнчлэн 1993 оноос хойш орсон нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Гаднын хөрөнгө оруулагчид Монголын баялагт хөрөнгө оруулах нь эрчимжиж, “Оюутолгой” төсөл хөдөлсөн .Жишээ дурдвал 1990 оны үед Монгол улсад ердөө л худалдаа, нийтийн хоол, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан гэсэн салбарт л гаднын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан . Харин 1993 онд гаднын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар эдийн засгийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт нэвчих болжээ. Ялангуяа 1994 оноос геологи, уул уурхай, олборлолтын салбарт хөрөнгийн урсгал гэрлийн хурдаар өсөв. Тухайлбал, 2000-2004 онуудад нийт хөрөнгө оруулалт 165 сая ам.долларт хүрсэн нь 1995-1999 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт. Үүнээс салбар тус бүрээр нь авч үзэхэд тал хувь нь уул уурхай, 17 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, долоон хувь нь хөнгөн үйлдвэрлэлд, гурав нь банк санхүүгийн салбарт шингэжээ. Өөрөөр хэлбэл, гаднын хөрөнгө оруулалтын 68 хувийг уул уурхайн салбар “үйлдвэрлэж” байна гэсэн үг.
Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч улсын хувьд манай хөрөнгө оруулалтын орчинг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ? Гадаадын хөрөнгө оруулагчдад юу үгүйлэгдэж байна вэ? Хөрөнгө оруулалтын ямар эрсдэлүүд учирч байна вэ? гэсэн асуултанд Зөвхөн Канадын гэлтгүй бусад компаниудын төлөөлөлтэй уулзаад ярьж байхад тэдний зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийхэд хууль эрхзүйн хэрэгжилт их хэцүү гэсэн асуудлыг сөхөж тавьдаг. Канадын компаниудад Монголд хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах хүсэл их бий. Мэдээж хэрэг, Монгол улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг зорьдог. Гэхдээ урт хугацааны төлөвлөлт хийж, хөрөнгө оруулалтаа баталгаажуулахад хууль эрхзүйн тогтвортой орчин чухал. Үүнийг анхаарах нь зүйтэй санагддаг юм.
Тухайлбал, урт нэртэй хуулийн хувьд бүрхэг зүйл ихтэй нь компаниудад асуудал учруулдаг. Тэдэнтэй уулзахад ойн сав, гол мөрнийг хамгаалах тухай энэ хуулийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ яг ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой гаргаж өгмөөр байна гэдэг юм. Аливаа улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тухайн орныхоо хууль эрхзүйг байнга дээдэлж, хэрэгжүүлдэг. Гэхдээ улс орон бүрийн онцлог өөр байдаг болохоор тухайн хуулийг яаж хүлээж авах, яг ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой гаргаж өгөхгүй бол төөрөлдөх явдал бий. Энэ нь зөвхөн Канадын компаниудад ч биш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бусад орны компаниудад ч тохиолдож байгаа.
Монголын хууль сахиулагчидтай ярилцаж байхад энэ байдлыг зарим нэг талаар хүлээн зөвшөөрдөг. Яагаад гэхээр 1990-ээд оны эхээр гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд маш таатай нөхцөл боломжийг гадаадынханд олгосон. Харин ерээд оны сүүлээр гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зарим нэг талаар хязгаарлах бодлого явуулснаар хөрөнгө оруулагчдын боломж нөхцөл нэлээд хумигдсан. Одоо бол аль аль талдаа ашигтай, Монгол улсдаа ч, гадаадын хөрөнгө оруулагчдадаа ч таатай нөхцөл бүрдүүлсэн хууль журам бий болгохоор ажиллаж байна гэж ойлгож байгаа.
Full transcript