Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Валентин Самуилович Красногоровын

No description
by

Purevjal Nyamdorj

on 2 February 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Валентин Самуилович Красногоровын

Бичвэр ажлын зорилго
Хүний дотоод сэтгэл гадаад хөдөлгөөн хоёрыг нэгтгэн тэр дундаа инээдмийн жүжиг дээр ажиллах ажиллагаа нь маш нарийн байдаг.Энэ бүх ажиллагааг сурсан цагт л жүжигчин тухайн уран бүтээлийг гаргаж ирж чадах тул энэ зохиолоор дамжуулан зохиолын задаргаа, дүрийн мөн чанарыг олж авах жүжигчний арга ажиллагааг эзэмшихийг зорьсон билээ.
Шинэлэг тал, ач холбогдол
Инээдмийн жүжгийн задаргааг, сэтгэхүйн өөр өөр зан авиртай найрлага. Нэг дүр дээр төвлөрүүлж нарийн хийсэн нь судалгааны ажлын шинэлэг тал хэмээн үзэж байна.
Дүрийн намтар, дүрийн үр
Дүр бүтээх ажиллагаа гэдэг нь:
Жүжигчин хүн бүтээx гэж буй баатрын намтрыг ургуулан бодож эргэцүүлж байx даа хэн нэгэн өөр xүний туxай биш, өөрийнхөө, би xэмээx байр сууринаас ямагт бодож эргэцүүлж, яриx xэрэгтэй. чуxам ингэж ургуулан бодож төрүүлсэн намтар жүжигчний ой санамжинд өөрийнx нь намтар шиг сууж, өөрөөр xэлбэл жүжигчний ой ухаанд xоёр дахь биеxүн төвөлшиx дотоод нөxцөл бүрдүүлж, цаашдын үйл ажиллагаанд өөрөөр xэлбэл дүрдээ бүтээлчээр амжилттай уусан хувираx гарааны нэн таатай нөxцөл бүрдүүлэx болно.

Дүрийн туйлын зорилго, нэвтрэн гарах үйлдэл
Дүрийн зорилго гэдэг нь:
Ямар нэг уран бүтээл болон жүжгийн зохиолд бичигдсэн дүр болгон ямар нэг зорилготой байдаг ба энэ нь тухайн дүрийн гол хүчин зүйлийн нэг байдаг.
Дүрийн баяр баясал, уйтгар гуниг юуны төлөө яагаад гэдгийг тодорхойлохийн тулд дүрийнхээ туйлийн зорилго юу юм, гэдгийг олох шаардлагтай.
Амарантагийн туйлийн зорилго:
Жинхэнэ агуу хайрыг амтлах.
Амарантагийн хэсгийн зорилго:
Нэгдүгээр үзэгдэлийн хэсгийн зорилго:
Амьдралын аз жаргалаа хайртай хүнтэйгээ хамт байх
Хоёрдугаар үзэгдлийн хэсгийн зорилго:
Жинхэн хайраа олж өөрийн болгох

Дүрийн зан байдлын тодорхойлолт
Гэнэн итгэмтгий .
Эрх дураараа, зоргоороо.
Үргэлж баяр баясгалантай, инээж явдаг, нүдэндээ галтай.
Зөрүүд тэмцэгч.
Бяцхан охин ч өөрийгөө том гэж боддог.
Царайлаг биш ч өөрийгөө царайлаг гэж боддог.
Дэндүү мөрөөдөмтгий.
Уян налархай эмэгтэй хүний дээд шинжийг агуулсан.

Дүрийн бусад дүрүүдтэй харилцах харилцаа
Эцэг Барон:
Түүний төрсөн ганц охин нь билээ. Эцэгтэйгээ их ойр өссөн боловч өсөж томрохын хэрээр хөндийрч байлаа. Охин юу хэлнэ хэлсэн бүхнийн биелүүлдэг аавын эрх тэнхил охин. Охин ч эцэгтээ туйлын их хайртай. Гэвч хайрт залууг нь хүлээж аваагүйгээс болж тэдний хоорондын харилцаа сэвтэж тэр ч бүү хэл гал авалцах болно.
Гүнгийн хадагтай:
Эхэндээ охин тэрнийг нагац эгчээ гэж бодон бүх үнэн сэтгэлээ хэцүү байгаа бүхнээ ярьж итгэлт хүн байх болно гэвч эцэст нь хайртай залуугийн ээж мөн эцэг нь нууцаар дуудаж хуйвалдаан зохиосон хуурамч бага өмссөн өстөн гэдгийн мэднэ. Сүүлд аав нь хуримлаж охины ээж болно. Бүх зүйлийн учир тайлагдаж тэрнийг хайрладаг болох билээ.
Дон Фелис:
Анх хараад шууд дурлан энэ хорвоогийн хамгийн сайхан залуу гэж бодно. Тэрний төлөө бүхнээ өгөхөөс ч буцахгүй хайртай болж бүх зүйлийн тэмцэл эхлэх боловч бодсоноос нь тэс өөр хүн болохыг ухааран сүүлдээ жигшин зэвүүцэж салахын түүс болно.
Дон Родриго:
Үргэлж хүссэн хүлээдэг хайр минь мөн болохыг ухааран өдөр хоног өнгөрөх тусам мөн чанар нь танигдаг тэрнийг улам ч хайрлах болно. Төгсгөлд нь сүйт залуу минь болж хуримлах болно.
Элиса:
Хар багаасаа хамт тоглож өссөн найз мөн зарц минь билээ. Маш үнэнч итгэж болох хүн. Сэтгэл зүрхэндэх бүхий л хэцүү бүхнийг минь хөнгөлж өгдөг маш цовоо, сайхан сэтгэлтэй билээ.

Баярлалаа
Валентин Самуилович Красногоровын
Дурлалын жор жүжгийн Амарантагийн дүр бүтээх ажиллагаа

Нэгдүгээр бүлэг
Товч намтар
Тэрээр 1934 онд Ленинград хотод төржээ. Таллины Политехникийн дээд сургууль төгсч, 1964 онд дэд эрдэмтэн болж, харин 1974 онд “Түлшний химийн технологи ” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр химийн технологийн чиглэлээр 100 гаруй эрдэм шинжилгээний нийтлэл бичсэн байна.
Дурлалын жор жүжгийн задаргаа
Жүжгийн задаргаа гэдэг нь уран бүтээлч хүмүүсийн хөшигний ар дахь амьдралын чухал ажил юм. Уг жүжгээ тал бүрээс нь судалж утга санаа, агуулга, дүрүүдийн зан төрх, хэв шинж, зохиолын цаг үе, жүжгийн туйлын зорилго, нэвтрэн гарах үйлдлийг олж тодруулахаар ажиллаж буй өөрөөр хэлбэл жүжиг боловсруулах явцын эхний үе гэж нэрлэдэг. Энэ үе бол жүжиг бүтээхэд оролцогч бүр зохиолтойгоо гүнзгий танилцан сурвалжлан мэдэх оюуны эрэлт хайгуулын үе билээ.
Бусад дүрүүдийн туйлын зорилго
Бароны туйлын зорилго:Удмынхаа нэр хүндэд сэв суулгахгүй амьдрах
Гүнгийн хадагтайн туйлын зорилго:Хүүгээ аврах (эхнээсээ дуустлаа хүүгээ хүн болгохын төлөө явна)
Амаранта-гийн туйлын зорилго:Жинхэнэ хайрыг амтлах
Дон фэлисийн туйлын зорилго:Зоргоороо амьдрах
Дон Родригогийн туйлын зорилго:Утга учиртай амьдрах
Пэдрогийн туйлын зорилго:
Элисагийн туйлын зорилго:Амаранта шиг хайр дурлалтай учрах
Ламын туйлын зорилго:Цайзад болж байгаа бүх үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх
Архивариусын туйлын зорилго:Амиа хоохойлж үлдэх
Зарцын туйлын зорилго:Бароны тушаалын цагт нь биелүүлж, амиа авч үлдэх

Хоёрдугаар
бүлэг
АМАРАНТАГЫН ДҮР ДЭЭР АЖИЛЛАСАН АЖИЛЛАГАА
Дүрийн зан байдлын тодорхойлолт
Дүрийн бусад дүрүүдтэй харилцах харилцаа
Дүрийн намтар, дүрийн үр
Дүрийн туйлын зорилго, нэвтрэн гарах үйлдэл
Дүрийн харьцуулалт:
Хун
Хун нь цэвэр ариуныг билэгдсэн цагаан
өнгөтэй, хайр дурлалын билэг тэмдэг
бөгөөд хэний ч хайрыг татам үзэсгэлэнтэй
сайхан шувуу юм.
Хун нь хосоороо амьдарч ангаахайгаа мөн хамтдаа өсгөнө. Домог өгүүлснээр нарны аймгийн үүслийн сургаал дээрх будлиан самуурлын эсрэг боссон шувуу гэдэг. Мөн хун нь нарны алтан өндөгийг гаргадаг гэх ч яриа бий. Учир нь нар болон хун нь бие биетэйгээ үг хэлгүйгээр ойлголцож чаддаг гэнэ.
Нууранд хоёр хун уулзалдаж далавчаараа тэврэлдээд, хүзүүгээрээ орооцолдон үнсэлцэх агшныг харвал хун шувууны элгэмсэг дотно төрхийг өөрийн эрхгүй биширмээр байдаг билээ.


Амаранта
Амаранта ч гэсэн хэний ч хайрыг булаамаар гаднаасаа ч дотоорсоо ч гэрэлтсэн, цэвэр ариун үзэсгэлэн гоо эрхэмсэг бүсгүй. Дээд язгууртай бүх эрдэм мэдлэгийг төгс эзэмшсэн. Хайр дурлалынхаа төлөө бүхнээ зориулж чаддаг дурлалын билэг тэмдэг болсон охин юм.
Амаранта цайзад болж буй бүх л будлиан самууны эсрэг босдог аавынхаа өстөн дайсны худал мэдээллийг ухаж бүх үнэнг гаргаж ирсэн билээ. Хайрттайгаа уулзахдаа үг хэлэхээсээ илүүтээгээр бие, сэтгэлээрээ ярилцаж чаддаг.
Дурлалт хос Дон Фелис, Амаранта нар цайзад нууц болзоо товлон уулзалдаж байгаа хэсэг дээр тэд бие биенээ энхрийхнээр тэврэн үнсэлцдэг билээ. Мөн Амаранта нь гэнэн цайлган, цагаахан сэтгэлтэй, халуун дотно. Бас зоригтой, хайр дурлалынха төлөө тэмцэж чаддаг .
Дүрийн харьцуулалт:
Хун
Цагаан хун нь ариун цайлган сэтгэлтэй сайн зүйл авчирдаг гэж үздэг байна. Хун нь хайр дурлалын билэг тэмдэг гэж ихэнх хүмүүс үздэг ч нөгөө талаас ганцаардал, бас хосоороо байж бүхнээс илүү бусдад гайхуулж явдаг гэдэг эсрэг тохиолдолууд байдаг байна.


Амаранта
Амаранта нь өөрийнхөө хайр дурлалыг төдийгүй бусдын аз жаргалыг ч мөн авч ирж чадсан. Жинхэнэ хайр дурлалын билэг тэмдэг учир нь хайрынхаа төлөө бүхнээ өгч тэмцэж чаддаг. Сэтгэлийнх нь цаад учигт нас барсан ээжийнхээ хоосон зай түүнийг ганцаардуулж байдаг энэ бүхнийг хэн ч мэддэггүй билээ.


Дүгнэлт
Жүжигчний уран чадварын дээд түвшин нь дүрд хувилах асуудал билээ.Дүрд хувилах гэдэг нь нөр хөдөлмөр,их мэдлэг авъяас шаарддаг нарийн чимхлүүр ажил болон жүжигчний хөдөлмөрийн туйлын зорилго юм.
Ингээд би энэ судалгааны ажлаараа дөрвөн жил үзсэн мэргэжлийн болон онолын бүх хичээлүүдээ сэргээн бататгаж,инээдмийн жүжгийн дүрд хэрхэн яаж тоглох дадлага туршлагатай болсон төдийгүй, сонгодог болон,драмын жүжигээс юугаараа ялгаатайг олж мэдсэн.
uouljjlsdf
lshjdlkjasdflkfdjslad
123456
Full transcript