Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШУУГИАН

No description
by

Seser Erkhanat

on 18 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШУУГИАН

62
ECG
bpm
Дуу шуугианаас тусгаарлах ажил нь түүний тархах замд бин битүү хаалт байгуулахад оршино. Хаалт нь хана, бүхээг, хүрээ, дэлгэц байдлаар байж болно. Хаалтын дуу шуугианаас тусгаарлах чадвар нь хийсэн материалын физикийн параметр ба элементүүдийнх нь хийц, хэмжээнээс хамаарна. Бүхээг бол удаан хугацаагаар тасралтгүй ажилладаг автомат шугамын удирдлагын цэгт шуугианы эх үүсвэрээс хүнийг тусгаарлахад зориулсан тусгай хэрэгсэл юм.
Дуу чимээ, шуугиан
Дуу чимээ, шуугиан нь хүний бие организмд сайн муу аль ч талын нөлөө үзүүлдэг байна.
Навчисны сэрчигнээн, борооны жигд шиврээ, нуур тэнгисийн давалгаа, шувуудын өнгө хоршсон жиргээ зэрэг байгалийн дуу чимээ, хөгжмийн уянгалаг яруу эгшиг хүний сонсголын эрхтэнд таатай нөлөөлж улмаар алжаал, ядаргааг тайлж тайвшруулах, тэр ч байтугай зарим өвчнийг анагаах үйлчилгээтэйг ажиглалт судалгаагаар тогтоосон байдаг.
Дуу чимээ хүнд чухал мэдээлэл өгөх, танин мэдэхүйн ч үүрэгтэй. Нисгэгч болон жолооч хүмүүс хөдөлгүүрийн дуу чимээгээр хэвийн ажиллаж байгаа эсэхэд нь үнэлэлт өгч чаддаг. Энэ нь дуу чимээ хүний амьдралд үзүүлж байгаа эерэг талын нөлөөллүүд юм.
Шуугианыг багасгах арга хэмжээ
Шуугианыг тархах замд нь буюу үүсэн гарч байгаа эх үүсвэрт нь багасгахын тулд өрөө тасалгааны дотор талын хананд дуу шингээх материалаар доторлогоо хийх, хана болон таазнаас хөндий байхаар янз бүрийн хэлбэртэй хэсэгчилсэн дуу шингээгчүүдийг байрлуулах зэрэг арга хэмжээг авна. Доторлогоо нь байрны хана, таазанд шууд хүрэлцэн байрлаж ч болно, эсвэл тэдгээрээс тодорхой зайнд агаарын үе үүсгэн байрлаж ч болно.
Дуу чимээний нөлөөлөл
Технологи дизайны тэнхимийн багш А.Айгүл
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШУУГИАН
Одоо үед хот суурингууд өргөжин тэлж, үйлдвэр, завод, уурхай, цахилгаан станцууд олширч төрөл бүрийн тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн шуугианы хэмжээ, нөлөөлөл жилээс жилд улам ихсэж хүмүүсийн ажил амьдралд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэх болсон. Дуу шуугиан хэт ихсэх нь хүмүүсийн эрүүл мэнд, бие организм, ахуй амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тодорхой байна.
Шуугиан гэдэг бол авианы нэгэн төрөл бөгөөд орчиндоо долгионы байдлаар тархсан эгэл хэсгүүдийн хэлбэлзэх хөдөлгөөн юм. Харин шуугиан нь хатуу бие, шингэн, хийн орчинд бий болсон механик хэлбэлзлийн улмаас үүсэн гардаг. Хүний сонсголын эрхтэн 16-20000 Гц-ийн давтамжтай механик хэлбэлзлийг авиа байдлаар сонсож мэдэрнэ. Тэгвэл 16 Гц-ээс доош давтамжтай хэлбэлзлийг инфра, 20000 Гц-ээс дээш давтамжтай хэлбэлзлийг ультра авиа гэх бөгөөд тэдгээр нь хүний сонсголд үл мэдрэгдэх боловч бие организмд биологийн талын нөлөө үзүүлдэг байна.
Физиологийн үүднээс авч үзэхэд шуугиан бол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг, хүртэхүйн хувьд таагүй авиан процесс юм. Шуугианы үйлчлэл удаан хугацаагаар үргэлжлэхэд хүний сонсгол буурах, цусны даралт өөрчлөгдөх, анхаарал сулрах, хараа муудах ба амьсгалын системд өөрчлөлт орж улмаар хөдөлгөөний зохицуулалт алдагдахаас гадна биеийн хүчний ижилхэн ачааллын үед хэвийн үеийнхээс энергийн зарцуулалт мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
Хүчтэй нүсэр шуугиан зүрх судасны систем, ходоодны хэвийн үйл ажиллагаа болон хүний бие организмын бусад олон функциональ алдагдал гарах шалтгаан болдог. Чухам иймээс ихээхэн дуу чимээтэй цехүүдэд үйлдвэрлэлийн осол гарах нь илүү тохиолдоно.
Шуугианы хортой нөлөөнд хамгийн түрүүн өртдөг эрхтэн бол сонсголын эрхтэн юм. Сонсголын эрхтний шуугианд өртөгдөх нөлөөллийг сонсголын ядаргаа, шуугианы гэмтэл, мэргэжлийн дүлийрэл гэсэн 3 хэлбэрт хуваана. Эхний хэлбэр нь чихний хэнгэрэгийн эд эсүүд ядран залхах байдлаар илрэх ба цаашид чих хатуурч улмаар мэргэжлийн дүлийрэлд оруулах шалтгаан болдог. Харин шуугианы гэмтэл бол тэсэлж дэлбэлэх ажил гүйцэтгэх, тийрэлтэт хөдөлгүүр турших гэх мэт үед гардаг авианы онцгой өндөр даралтын улмаас үүсэж болно.
Үйлдвэрлэл дээр гарч байгаа шуугианыг намжаах, түүнээс хамгаалах арга хэмжээнүүд нь дараах үндсэн хэлбэрүүдтэй байж болно. Үүнд:

1. Шуугианаас хамгаалах хувийн хэрэгсэл ашиглах
2. Тодорхой эх үүсвэрийг гарч байгаа шуугианыг шингээх ба тусгаарлах зарчмаар тархах замд нь буюу үүсэн гарч байгаа эх үүсвэрт нь багасгах

Шуугианаас хамгаалах идэвхтэй аргууд хэрэглээд хүссэн үр дүнд хүрэхээргүй эсвэл эдийн засгийн хувьд алдагдалтай, түүнчлэн шуугиан намжаах арга хэмжээг боловсруулж байх шатанд хамгаалах хувийн хэрэгсэл ашиглах нь илүү ашигтай. Шуугианаас хамгаалах хувийн хэрэгслүүдэд хавчуулга, чихэвч, дуулга малгай зэргийг хамруулах бөгөөд тэдгээр нь шуугианыг 40 дБ хүртэл бууруулна.
Full transcript