Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ИННОВАЦИ, ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

No description
by

tuukaa tuka

on 14 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ИННОВАЦИ, ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

АГУУЛГА
Монгол дах инновацийн өнөөгийн байдал
ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ
ИННОВАЦИ, ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ
Салбарын хөгжил, инноваци, стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Алтантулга /СБТГ/
Төрийн байгууллагад инноваци хэрэгжүүлэхэд дараахь асуудлуудад мөн онцлон анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
1. Инноваци нь байгууллагын стратегийн бодлого, төлөвлөлтийн салшгүй нэг хэсэг байх ёстой. Тухайлбал байгууллагын стратеги төлөвлөгөөнд инновацийн сонголт, шийдлүүдийг тодорхойлох, хэрэгжүүлэх стратегийг тусгасан байх;
2. Мэдээллийн урсгалыг инновацид нөлөөлдөг, засаглалын инновацийг эрс сайжруулах гол нэг хүчин зүйлийн нэг гэж үздэг тул төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхдээ нээлттэй ил тод байх соёлыг нэвтрүүлэх;
3. Төрийн байгууллагад инновацийн соёлыг бий болгох явдал нь байгууллагын дарга болон удирдах албан тушаалтнуудаас манлайллыг шаардана. Ялангуяа инновацийг төрийн байгууллагын үнэт зүйл гэж үзэн, байгууллагын дотоодод болон байгууллага хооронд практик асуудлаар хамтран ажиллах хэлбэрийг дэмжиж, шинэ санаа гаргахад нээлттэй байх, санал солилцох хөтөлбөрийг ашиглах замаар нөлөөлөх, албан хаагчдыг инновацийн үйл ажиллагаанд татан оролцуулах;
4. Инновацийг түгээх, нэвтрүүлэх үйл ажиллагааны үнэт зүйлс нь урт хугацаанд бий болдог тул төрийн байгууллага нь инновацийг хүлээн зөвшөөрөх, амжилтыг онцлон тэмдэглэх, сайн туршлагыг түгээх механизмыг хэрэгжүүлдэг байх.

2013 он
МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
ИННОВАЦИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА
МОНГОЛ ДАХ ИННОВАЦИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
ТУЛГАМДСАН АСУУДЛУУД
ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА
ДҮГНЭЛТ, САНАЛ
Инноваци нь
шинэлэг
гэсэн санааг илэрхийлсэн Англи үг бөгөөд дэлхийн олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна

Innovation(noun) -Innovare(verb)
In + novatio
Innovare-Латены “innovatus”үгнээс гаралтай (The Etymology, 1540 он)
Innovare-“Шинэ зүйлийг хийхийн тулд тухайн зүйлсийн дарааллыг өөрчлөх” (to change the order of the things to do new things)

Инновацийн тодорхойлолтууд
Инновцийн (innovation) тухай эрдэмтэд, ОУБ, Улс гүрнүүдийн хуулийн тодорхойлолт олон байгаа ч ерөнхийдөө "
шинэчлэх
" гэсэн санааг илэрхийлж байна.
Инноваци бол бизнесийн зорилгоор үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг
шинжлэх ухаан-зохион байгуулалтын хувьд шинээр нэгтгэх явдал.
И.Шумпатер

Энэ бол шинэ санаанаас зах зээл дээр борлуулж буй бэлэн бүтээгдэхүүн хүртлэх бүхэл бүтэн үйл явц.
Я.Кук, П.Майнерс нар

"Инноваци гэж эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх цогц үйл ажиллагаа" Монгол Улсын ШУТ-ийн тухай хууль 2008
Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгуй болгох, нийгмийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн.


Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 1993 оны Фраскатын удирдамжид
ИННОВАЦИЙН АГУУЛГА, ШИНЖ, ТӨРӨЛ АНГИЙЛАЛ
2. Монгол Улсын төрөөс баримталж буй хууь, эрх зүйн зохицуулалт
Монгол Улсын Инновацийн тухай хууль. 2012 оны 05 сарын 22 өдөр
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль. 2008
“Инноваци” гэж шинэ мэдлэгийг баялаг болгон хувиргах цогц үйл явцыг хэлнэ.

“Шинэ мэдлэг” гэж шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглаж болохуйц, эрхийн хамгаалалт хийгдсэн оюуны бүтээлийг хэлнэ.

- Эдийн засгийн хөгжлийн яам нь Инноваци, Төр хувийн хэвшлийн түншлэлийн газар-3 хэлтэстэй
- Боловсрол, шинжлэх ухааны яам нь
Шинжлэх ухааны хэлтэс
Шинжлэх ухаан технологийн сан

- Монгол Улсын шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөл
- Шинжлэх ухааны академи
Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг


Дээрх гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж үзэж болно

Инновацийн асуудал хариуцсан байгууллагууд
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө
Инноваци гарах шилтгаан

Нэгдүгээрт, Үйлдвэрлэлийн зүгээс инноваци гардаг:Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг аль болох зардал багатай ашигтай болгохын тулд үргэлж шинэчилж, шинэ технологийг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэх сонирхолтой байдаг учир...

Хоёрдугаарт, Хэрэглэгчийн хэрэглэж буй бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчийн шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэглэгч өөртөө тааруулан бүтээгдэхүүнийг өөрчилснөөр....

Гуравдугаарт, Даацтай томоохон инновациуд эрдэм шинжилгээний байгууллагуудаас гардаг.

Инновацийг
Хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө

Хүний хөгжлийг гол зорилгоо болгосон нийгмийн эрх тэгш байдал

Тогтвортой хөгжлийг хангахад чиглүүлэх нь чухал.

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар
Инновацийн түвшин доогуур байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг хойш татаж буй нэг гол үзүүлэлт

Инновацийн хөгжлөөр дэлхийд эхний аравт
Өмнөд Солонгос
Нидерланд
Канад
Англи
АНУ
Швед
Франц
Япон
Герман
Австрали улс

Инновацийг монгол хэлнээ орчуулбал шинэчлэл буюу шинэ зүйлийг нэвтрүүлэх гэсэн утга агуулгыг илтгэдэг .
(Цэвэл. Я. “Монгол хэлний тайлбар толь”, Улаанбаатар, 1966 он
Инновацийн мөн чанар, агуулгыг тодорхойлоход түүний уг сурвалж болох мэдлэгээс салангид авч үзэх боломжгүй юм

Инноваци нь
хувь хүн
өрх гэр
албан байгууллагын түвшинд төдийгүй
улс үндэстэн
бүс нутаг
дэлхийн хөгжлийн суурь гэж хэлж болохуйц өргөн цар хүрээ бүхий ач холбогдолтой байдаг.

Өмнөд Солонгос
гадаадаас оруулж ирсэн технологийг өөрчлөн шинэчлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадсан.

Энэтхэгийн хувьд биотехнологийн салбарыг түшиглэсэн инноваци хурдаа авч байна.

Нидерланд, Канад
мэдлэгт суурилсан эдийн засгийн загварыг хэрэгжүүлснээр амжилтад хүрсэн

Хэрхэн хөгжүүлэх вэ
Цаг хугацааны хүлээлттэй байдаг учраас тууштай зорих

Хуучныг халаад, шинэ зүйлийг бүтээнэ гэсэн сэтгэлгээ суусан байх ёстой.

Монгол Улсын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэлийн төдий байгаа


Монгол орон шилжилтийн идэвхтэй үедээ явж байна. Энэ нь инновацийг хөгжүүлэх хамгийн таатай орчин бүрдсэн гэсэн үг.

Инноваци болгон сайн гэж үзэхэд бас хэцүү
Тухайлбал, хими, физикийн салбарын зарим нээлт олон мянган хүний аминд хүрч байсан тохиолдлууд байдаг. Өдгөө ч ийм тохиолдол олон гарч байгаа.

Арга хэлбэрээ өөрчилж чадвал боломж хангалттай бий.
Манай улс зөвхөн байгалийн баялгаа ашиглах замаар бус, дэлхийд тэргүүлэх боломжтой өөр салбар байгаа эсэхээ судалж, уг салбараа хөхүүлэн дэмжих шаардлагатай.

Байгууллага төдийгүй нийгмийн амьдралыг өөрчлөн шинэчлэх үйл явцыг идэвхижүүлэх гол хүчин зүйл нь инновацийн процесс гэж үзэж болно

Энэ нь шинжлэх ухаан, технологи, зах зээлийн боломжуудыг давуу тал болгохын тулд байгууллага өөрийн нөөцийг зүй зохистой ашиглах арга зам юм.

Нөгөөтэйгүүр байгууллага, салбар, улс орны төвшинд инновацийн удирдлагыг хэрэгжүүлэх цогц үйл ажиллагаа юм.

“Инновацийн процесс гэдэг нь шинжлэх ухааны мэдлэг, ололтыг хэрэглэгчид нийцсэн инноваци болгон хувиргах бүтээлч үйл явц мөн.

Өөрөөр хэлбэл, шинэ мэдлэг, шинэ санааг тодорхой бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болгон хувиргах судалгаа, хөгжил, үйлдвэрлэл, маркетингийн харилцан уялдаа бүхий үйл явц” гэж тодорхойлж болно

Инноваци хэмээх ойлголтод :
-инновацийг боловсруулах,
-буй болгох,
-түгээх асуудал орохгүй. Эдгээр нь инновацийн үйл ажиллагаанд хамаарна.
Инновацийг ерөнхийд нь
технологийн
,
технологийн бус
гэсэн категорит хувааж болно

Технологийн
инновацид шинжлэх ухаан, технологийн дэвшлийг тодорхойлж буй үйлдвэрлэлийн хэрэгсэл, арга, технологийг хөндсөн бүх өөрчлөлт, шинэчлэлт багтана.
Судлаачид, бизнес эрхлэгчдийн анхаарал технологийн инновацид эрчимтэй төлвөрч байна. Технологийн инноваци нь бүтээгдэхүүн хийх аргыг сайжруулж, илүү боловсронгуй болгоход, техникийн инноваци нь шинэ буюу сайжруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үр өгөөжөө өгдөг
Технологийн бус
инновацид зохион байгуулалт, удирдлага, эрх зүй, нийгмийн экологийн шинжтэй шинэчлэлт, өөрчлөлтүүд хамаарна.
Удирдлага, зохион байгуулалтын инноваци
нь үйлдвэрлэл, бүтээгдэхүүний хуваарилалт, түгээлт, тээвэр, борлуулалт, хангамжийн зүй зохистой зохион байгуулалтыг буй болгоно.
Нийгмийн инноваци
нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эрүүл, мэнд, соѐлын асуудлыг оновчтой шийдвэрлэх арга зам болдог. Ер нь инновацийн үйл явц нийгмийн агуулга, ач холбогдолтой байдаг тул инновацийн үйл явцыг төлөвлөж, удирдахдаа нийгмийн үр дагаврыг нь харгалзан үзэх шаардлагатай байдаг.
Мэдээллийн инноваци
нь мэдээллийн үнэн бодит, хурдан шуурхай чанарыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан-технологийн үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн зүй зохистой урсгалыг хангахад үр нөлөөгөөр өгсөөр байна.
Инновацийн шалгуур үзүүлэлтүүд
Шинжлэх ухаан, технологийн хувьд шинэлэг
Практикт хэрэгжихүйц
Хэрэглэгчийн эрэлтэд нийцэж, зах зээлд борлогдох
Зарим нээлт, өөрчлөлт, шинэчлэл хүсэн хүлээгээгүй сөрөг үр дүнд хүргэж байсан олон жишээ бий.
Инновацийн загварууд
Орчин үед олон орны засгийн газар шинжлэх
ухааны судалгаа, инновацийн үйл ажиллагаанд ихээхэн хөрөнгө оруулдаг.
Жишээлбэл:
Герман улс шинжлэх ухааны салбарт ДНБ-ний 2,7%,
АНУ — 2,8 %,
Япон — 3,5 % зарцуулдаг

Шилжилтийн эдийн засагтай орнууд харьцангуй бага хэмжээтэй хөрөнгө оруулдаг:
Белорусс — 0,74 %,
Орос — 1,04 %,
Монгол улс 0,18% зарцуулдаг.

Инновацийн үр өгөөжөөс шалтгаалан бүх улс орнуудыг 4 бүлэгт хувааж ангилсан байдаг:
Инновацийн манлайлагчид (лидер);
Инновацийн дагалдагсад
Инноваци нь сул хөгжсөн орнууд;
Араас нь нэхэж яваа орнууд.
Хүний хэрэгцээг мэдэж, түүгээрээ шинэ технологи бүтээж байгаа, чадварлаг хүний нөөцтэй Энэтхэг, өмнөд Солонгос зэрэг орнууд өндөр хурдаар инноваци гарган авч байна.
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ
Инноваци, тэргүүний эгнээний шинэ мэдлэг, жишээг өөрийн ажилдаа нэвтрүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засгийг Монгол эх орондоо хөгжүүлэхэд таны оруулах бодитой хувь нэмэр болох болно.
• Бүтээлч шинэ санаа /creativity/ - Энэ нь шинэ санаа, сэдэл, төсөөллийг бий болгохыг хэлнэ.

Нээлт, зохион бүтээлт, патент, бүтээгдэхүүний тэмдэг, шинэ санаагаа саналын хэлбэрээр илэрхийлэх, шинэ юмуу боловсронгуй болгосон бүтээгдэхүүн, ноу хау, стандарт, зөвлөгөө, аргачлалын хэлбэрээр, зах зээлийн судалгааны үр дүнгийн хэлбэрээр тус тус илэрдэг. Мөн шинэ санаа, зүйлийг өөрийнхөө хэрэгцээг хангах, худалдах зорилгоор бүтээдэг.

• Инноваци - Шинэ сэдлээ бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох явц нь юм. Шинэ зүйл хийхийн тулд маркетингийн судалгаа, эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажил явуулж, үйлдвэрлэлийн зохион байгуулалт- технологийн бэлтгэл ханган үр дүнг тодорхойлдог. Ингэсний дараа обьектыг өөрчлөн шинэчлэх, тодорхой үр дүн гаргах зорилгоор шинэ зүйлийг нэвтрүүлсний эцсийн үр дүн нь инноваци байна.

• Шинэчлэл /reform/ - Макро түвшний өргөн хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийг хэлнэ.

• Инноваци - микро түвшинд өрнөж буй шинэчлэлүүдийн тухай ойлголт юм.

Инновацийн потенциалыг шинэчлэхэд дараах үндсэн бэрхшээлүүд тулгарч байна. Үүнд :
Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, мөнгөн хөрөнгийн хомсдолтой;
Төсвийн болон төсвийн бус санхүүжилт хязгаарлагдмал;
Улс орны хөгжлийн түвшин үйлдвэржилтийн өмнөх шатанд байгаа;
Зээлийн хүү өндөр, хэмжээ бага, хугацаа богино;
Эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин хөлс бага;
Мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд эдийн засгийн бусад салбарт шилжсэн;
Аж ахуйн нэгжүүдэд эрдэм шинжилгээ–судалгааны хэрэгцээ багассан зэргийг дурьдаж болно.
Эдийн засгийн өрсөлдөөний орчин зохих ёсоор бүрдээгүй.
Дунд ба урт хугацааны хэтийн төлөвтэй шинжлэх ухаан техникийн дэвшил, инновацийн чиглэлтэй, ирээдүйтэй салбарыг тодорхойлох, эдийн засгийн инновацийн өсөлтийг дэмжихийн тулд эрдэм шинжилгээ, судалгааны салбарт, ялангуяа үндэсний чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ;

Эрүүлийг хамгаалах, анагаах ухаан, хүнсний аж үйлдвэр, мал аж ахуй–газар тариалан зэрэг улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах, аж ахуйн уламжлалт хэвшлийг хадгалах, хөгжүүлэхэд чиглэгдсэн салбаруудын биотехнологийн хөгжлийн түргэтгэх ;

Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллагаа ба тэдгээрийн үр дүнгийн хэрэгжилтийг урамшуулах зорилго бүхий эдийн засгийн болон бусад хөнгөлөлтийн системийг буй болгох ;

Аж үйлдвэрийн парк, технологийн төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэх ;

Байгалийн баялаг, эрдэс түүхий эд, ашигт малтмалын нөөцийг үнэлэх шинэ технологи боловсруулах ;

Байгаль цаг уурын шинэ нөхцөл, улс орны онцлогт тохирсон эдийн засгийн шинэ салбаруудын үндсийг тавих ;

Эдийн засгийн бодит салбарын хэвшлүүдийн шинэ технологийн үндсийг боловсруулах ;

Инновацийг хөгжүүлэх бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, татварын хөнгөлөлт бий болгох, зээлийн баталгаа, хүүгийн хөнгөлөлт, лизингийн үйлчилгээг үзүүлэх ;

Аж ахуйн нэгжүүдийн удирдлагын ур чадвар, менежментийг сайжруулах ;

Суурь болон хавсарга судалгааг гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага ба төвүүд, эрдэмтдийг дэмжих, оюуны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг болно.

Инноваци гэдэг нь шинэ зүйлд хөрөнгө оруулах “investment in novation” гэсэн утгатай үг юм.

Иймээс зах зээлийн өнөөгийн нөхцөлд инноваци ба хөрөнгө оруулалт гэсэн ойлголтууд нь өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой. Новаци буюу өөрчлөлт, шинэчлэлт гэж өмнө нь байгаагүй шинэ зүйлийг хэлдэг байна.
Инновацийн стратегийн төлөвлөлт гэдэг нь өргөн утгаараа байгууллага өөрийн зорилгодоо хүрэхийн тулд инновацийн онцгой болон ердийн стратегиудыг боловсруулах замаар удирдлагуудын гаргах шийдвэр ба үйл явцыг тодорхойлох зорилгыг өөртөө агуулна.
Инновацийн стратегийн төлөвлөлтөнд доорхи шаардлага тавигдана. Үүнд:
1. Инновацийн талаар мэдлэгтэй байх
2. Сурах, суралцах үйлд байнга анхаарлаа хандуулдаг байх
3. Нийтээрээ шинэчлэл хийх хүсэлтэй байх
4. Үнэн зөв бүрэн дүүрэн мэдээлэлтэй байх
5. Инновацийн стратеги төлөвлөлтийн тогтолцооны бүрэн бүтэн байдал
6. Шинэчлэлийг санаачлагч болон удирдлагын хооронд зөрчилгүй байх
7. Инновацийн арга ажиллагаа болон удирдлагын зохих туршлагатай байх
8. Инновацийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэхэд хангалттай төрөл бүрийн нөөцтэй байх
9. Ажилтнуудынхаа ур чадварыг байнга дээшлүүлэхэд байнга анхаардаг байх
10. Инновацийг хийхэд зарцуулах хүч, цаг, боломж хангалттай байх

Ямар нэгэн шинэлэг зүйлийг сэдэж, үр дүнд хүрэхийн тулд хийж буй өөрчлөлт, шинэчлэлтийг “инноваци” гэж зарим эрдэмтэд тодорхойлсон
Мөн “аливаа шинэ санааг амьдралд хэрэгжүүлэхийг инноваци гэнэ” гэж тодорхойлсон ч байдаг.
Инноваци энгийн жижиг зүйлээс эхэлдэг.

Жишээлбэл, Монголчуудын дийлэнх хувь нь монгол гэрт амьдардаг. Тэдгээр айлууд гар нүүрийн янз бүрийн хэлбэртэй угаагуур ашигладаг. Зарим нь хэрэглэхэд их тохиромжтой. Энэ бол инновацийн энгийн жишээ.

Чамд нэг алим, надад нэг алим байгаад солилцвол бид ганц ганц алимтай л хоцорно.

Харин чамд нэг санаа, надад нэг санаа байгаад солилцвол бидний аль аль нь хоёр санаатай болно”

Жорж Бернард Шоу

Мэдлэг, мэдээллийг хуваалцах боломжтойгоос гадна хэрэглэх тусам нэмэгддэг учраас эдийн засгийг хөгжилд хүргэх шавхагдашгүй нөөц юм.
Ихэнх хөгжиж буй орнуудын инновацийн бодлого, санаачлага нь өндөр технологид ач холбогдол өгч, ядуу болон эмзэг давхрагын эрэлт хэрэгцээг хангахад анхаардаггүй.

Инновацийн өнөөгийн тогтолцоо нь эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулагдсан учраас ядуурлыг бууруулж чадахгүй байна.

Ядуурлыг бууруулахад зориулсан инновацийн тогтолцоо нь шинэ мэдлэгийг бий болгох, түүнийг хэрэглэх боломж олгох, нийгмийн олон талт тогтолцоог хангах явдал билээ.

Ядуурлыг бууруулах инновацийн үзэл санааг амжилтанд хүргэх үндэс нь инновацийн үе шат бүрт ядуу хүмүүсийг оролцуулах


САНАЛ, ДҮГНЭЛТ
Инноваци бол эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг дэмжих үндсэн хүчин зүйл юм.

Гол үүрэг:
Нийгмийн эв нэгдэл
Тэгш байдал
Ядуурлыг бууруулах
Full transcript