Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

АНГИЙН АЖИЛ, ЭССЭ, РЕФАРАТ БИЧИХ АРГА АЖИЛЛАГАА, КАРЬЕР ТӨЛ

No description
by

banzragch enkhbayar

on 21 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of АНГИЙН АЖИЛ, ЭССЭ, РЕФАРАТ БИЧИХ АРГА АЖИЛЛАГАА, КАРЬЕР ТӨЛ

Ахлагч нары заах арга зүйн цугларадтанд зориулав.
БОЛОВСРУУЛАХ АСУУДАЛ

Эссэ бичих арга барил
Эссэнд тавигдах шаардлага
Реферат ангийн ажил бичих заавар
Карьер төлөвлөлт


1.Хоорондоо цаг хугацаа, учирзүйн холбоотой үйл ба хэрэг явдлыг дараалан дүрсэлж өгүүлэх зорилготой -
ХҮҮРНЭМЖ
2.Ямар нэг үйл явдэл, үзэгдэл юмсын талаар шинэ мэдээлэл өгч, учир шалтгааныг тайлбарлан таниулах зорилготой-
ТАЙЛБАРЛАМЖ
3.Тодорхой хүн ба юмс үзэгдэл, газар орны гадаад төрх байдал, шинж чанарыг тодорхойлон дүрслэх зорилготой-
ТООЧИМЖ
4.Ямар нэг зүйлийн талаар бусдад итгүүлж, үнэмшүүлэх, зүй тогтлыг батлан дүгнэлт хийх зорилготой-
ЭРГЭЦҮҮЛЭМЖ

Реферат, ангийн ажил бичих заавар
АНГИЙН АЖИЛ, ЭССЭ, РЕФАРАТ БИЧИХ АРГА АЖИЛЛАГАА, КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ
Эссэ гэдэг үг нь Франц хэлний “essai” буюу туршилт, туршиц, оролдлого, найруулал, тойм гэсэн утгатай үгээс уламжлан тархсан байна.

Эссэ бол "Хүн хүндээ өөрийн үзэл бодол болон сэтгэлийн хөдлөлөө илэрхийлэхэд зориулагдсан бичгийн хэлний нэгэн хэлбэр юм.
" Бидний өдөр тутмын амьдралд тааралдаж байдаг бусад бичгийн хэлнүүд буюу лекц, сонингийн мэдээ зэргээс ялгарах онцлог нь гэвэл эссэ бол ЧИНИЙ ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ гэдэг утгаараа илүү ойр дөхөм давуу талтай.

Эссэ гэж юу вэ?
Эссээ дараах дараах үндсэн дөрвөн хэв маягтай байна
Эссэ нь бичих зүйлийнхээ гол санааг илэрхийлсэн түлхүүр өгүүлбэр бүхий ЭХЛЭЛ, түлхүүр өгүүлбэр болон эхлэл цогцолборт өгөглдсөн гол санааг лавшруулах, дэмжих, нэмэн өргөжүүлэх мэдээллүүдийг агуулсан ИХ БИЕ, эссээнийхээ санааг нэгтгэн дүгнэх, гол санаагаа тайлах, уншигчдад сануулах зорилго бүхий ТӨГСГӨЛ гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
ЭССЭНИЙ ҮНДСЭН БҮТЭЦ
Ангийн ажил, реферат бол сургах үйл ажиллагааны явцад тухайн хичээлээр оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадвар, суралцах арга барил, бие даан ажиллах чадвар зэргийг үнэлэх завсрын хяналтын нэг арга хэлбэр юм
Ямар зорилгоор ангийн ажил, реферат
бичүүлдэг вэ?
Тухайн хичээлээр олж авсан онолын мэдлэгийг бататгах
• Бие дааж онол практикийн тодорхой асуудлыг судлах, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болгох
• Шинжилгээ судалгааны арга технологийг эзэмших дадал чадвар олгох
• Бичиж боловсруулах ажлын ур чадварыг дээшлүүлэх
• Оюутны мэдлэг ур чадварыг нарийвчлан шалгаж, үнэн зөв үнэлгээ өгөх
Рефератыг тухайлсан нэг сэдвээр эзэмшсэн мэдлэгийг шалгахад, харин ангийн ажлыг тодорхой хичээлээр эзэмшсэн мэдлэгийг шалгахад ашигладаг
Ангийн ажил болон рефератад тавигдах гол шаардлага нь оюутан сонгосон сэдвээ эзэмшиж, онолын зохих түвшинд асуудлаа томьёолж, шийдвэрлэхийг зорьсон байх явдал юм
Ангийн ажил ба реферат дараах хэсгүүдээс бүрдэнэ.
Аливаа судалгааны ажлын
нэгэн адилаар ....
Төлөвлөгөө ба үр дүн гэсэн
2 хэсгээс бүрддэг.
Карьер хөгжил гэж юу вэ?

Карьер гэдэг үгийг албан тушаал дэвших гэдэг явцуу байдлаар ойлгохоос илүү ажлын байрандаа сэтгэл хангалуун ажиллах, өөрийгөө хөгжүүлэх гэдэг өргөн утгаар нь илүү хэрэглэх нь илүү тохиромжтой.
Бид заавал албан тушаал ахихаас илүү ажлаасаа сэтгэл ханамж авах, өөрийгөө байнга хөгжүүлж урагш нь түлхэж байх ёстой.
Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Иймээс бид бүгд өөртөө карьер хөгжлийн төлөвлөгөө гаргаж:
• Би юунд хүрэхийг зорьж байгаа
• Тэр зорилгод маань хүрэхэд надад ямар ур чадвар, мэдлэг, хандлага хэрэгтэй вэ?
• Аль нь надад одоо байгаа вэ?  
• Юугаа би сурч мэдэж илүү сайжруулах шаардлагатай талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргаж өөрийгөө хөгжүүлж ажиллах хэрэгтэй байдаг. Төлөвлөгөөндөө ямар ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, ямар нөөцүүд шаардагдах /санхүү, цаг хугацаа зэрэг/, хугацаагаа тодоорхой тавьж өгөх хэрэгтэй. Ингэж өөрийгөө дайчлан урагш тэмүүлэлтэй, зорилготой ажилласнаар ажлын үр дүн, бүтээмж нэмэгдэхээс гадна өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун болдог байна.

Бид бүхний карьер ахих, өөрийгөө хөгжүүлэхэд тус болохуйц 10 зөвлөмж байдаг
1. Карьераа үнэл.
 

Таны карьерын замнал чинь зорилт, сонирхолтой чинь нийцэж чадаж байна уу? Мөн туршлага, боловсрол чинь тухайн албан тушаалд амжилттай ажиллах шаардлагыг хангаж байна уу? Хэрэв үгүй бол та хөндлөнгөөр өөр ажилд шилжих эсвэл өөр ажил хайх хэрэгтэй.
2. Карьерын зорилгоо маш тодорхой болго.  
Та яг хаашаа явах гэж байгаагаа, мөн үүндээ хүрэх төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.
3. Хөгжлийн төлөвлөгөө гарга.  
Юу юу хийх, ямар нөөц шаардлагатай болох, мөн хугацааг нь тавьж өгөөд хойшлуулалгүй дагаж мөрдөж эхэл.
4. Карьерын зорилтынхоо талаар удирдлагатайгаа ярилц.
Хэрэв танай байгууллага карьер өсөлтийг дэмждэг бол менежерээсээ туслалцаа гуйсан ч болох юм. Хэрэв та үүнээс татгалзаж байгаа бол байгууллага дотроо итгэж болох найзтай болох хэрэгтэй.
5. Шинэ төсөл сайн дураараа санаачлан хий.
Энэ нь таны санаачлагатайг харуулахаас гадна шинэ ур чадварт сургадаг. Энэ нь мөн танд манлайллын ур чадвараа харуулах боломж ч болж болох юм шүү
6. Салбар, албан тушаалтайгаа холбогдолтой нийтлэл, репортуудыг байнга уншиж бай.
 
Өөрчлөлтийн чиг хандлагын талаар мэдэж байх хэрэгтэй.
7. Сургалтанд суу, мэргэших хэрэгтэй.
Салбар, албан тушаалынхаа талаарх мэдлэгээ давуу талаа болгон ашиглах хэрэгтэй. Ялангуяа байгууллагатаа өгөөж өгөхөөр онцгой сургалтанд хамрагдах нь танд ялах боломж олгоно.
8. Манлайлагчдын дүрийг төсөөлөн дага.
Өөрийн байгууллагын залуу туслах ажилтанд зөвлөгч нь болохыг санал болгох, өөрийн удирдах зөвлөлд гишүүн эсвэл ашгийн бус байгууллагын зөвлөлийн тэргүүлэгч болохоор хүсэлт гарган идэвхитэй бай.
9.
Сүлжээ, сүлжээ, сүлжээ.
Байгууллагынхаа янз бүрийн бүлэг, багт элс.Таныг олон хүмүүс мэддэг болохоос гадна олон танил найзтай болох нь амжилт авчирдаг. Ганцаар тоглогч амжилт олдоггүй.
10. Одоогийн ажлын байрандаа давуулсан гүйцэтгэлтэй ажилла.
Дундаж гүйцэтгэлтэй ажиллах нь танд яг л энэ албан тушаал тохирч байгааг нотолдог. Өөр юу хийж болохыг эргэцүүл
Дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж цаг бүрийг үр дүнтэй бүтээлч өнгөрөөж чадвал ямарч байсан миний сэтгэл санаа өндөр, өөртөө итгэлтэй болно гэдэгт эргэлзэхгүй хэрэггүй.
Өнөөдөр хэн байх нь чухал биш ирээдүйд хэн болж үлдэх вэ? гэдэг нь л энэ зууны энэ мянганы хэн бүрийн, бидний амьдралын утга учир болж байна. 
Та бүхнийг чадварлаг манлайлагч тэргүүн, штабын, мастер, батальоны, ротын, салааны, тасгийн ахлагч байгаасай гэж хүсье.
АНХААРАЛ ХАНДУУЛСАНД
БАЯРЛАЛАА.
2013-2014 оны сургуулийн жил
Төлөвлөлтийн офицер
ахлах дэслэгч Б.Энхбаяр
Full transcript