Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Алдартай хүмүүсийн товч намтар

No description
by

lhagvadulam altanhuyag

on 8 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Алдартай хүмүүсийн товч намтар

Марк Цукерберг Билл Гейтс Стив Жобс
Марк Эллиот Цукерберг (англ. Mark Elliot Zuckerberg, 1984 оны 5 сарын 14-нд төрсөн) нь Америкийн тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, програм хангамж хөгжүүлэгч, буяны үйлстэн бөгөөд нийгмийн харилцааны сүлжээ сайт Фэйсбүүкийг үндэслэн байгуулж, CEO, ерөнхийлөгчөөр нь ажилладгаараа алдартай хүн юм. Тэрээр компаниа 2004 онд Харвард их сургуулийн оюутан байхдаа ангийн нөхөд болох Дастин Московиц, Эдуардо Саверин, Крис Хьюз нарын хамт байгуулж байжээ. 2010 онд Цукерберг Тайм сэтгүүлийн оны хүнээр шалгарсан.
Марк Цукерберг

50 сая хэрэглэгчтэй болсон хугацаа
Radio--38 жил
TV-- 13 жил
Internet-- 4 жил
Ipod --3 жил
Facebook
6 сарын дотор 200 сая
Хэрвээ
Facebook
улс байсан бол дэлхийд хүн амаараа 3 орох улс
Монголын
Facebook
хэрэглэгч 2013 оны эхний хагаст 580 000
2014 оны 2 сард 760 000


Facebook хөгжил
Билл Гэйтс (бүтэн нэр нь III Уйльям Хенри Гэйтс, англ. William Henry "Bill" Gates) нь АНУ-ын бизнесмэн, мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхисон байна. Дунд сургуулийн найз Пол Аллентай хамтран Майкрософт компаниа байгуулжээ.
Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэн дэхь хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.
Билл Гейтс
1955 оны 2-р сарын 24-нд Сан-Франциско хотноо ирээдүйн компьютерийн эзэнт гүрэн Apple компанийг үндэслэгч Стив Жобс мэндэлжээ.
Стивийн биологийн эх, ганц бие аспирант оюутан Жоанна Шибл хүүхдээ тэжээх боломжгүйн улмаас хүүхэдгүй хос Пол, Клара Жобс нарт жаал хүүд сайн боловсрол олгоно гэсэн амлалтыг нь аван үрчлүүлжээ. Эхнэр, нөхөр Жобс ч хэлсэн амандаа хүрч Стив 17 настайдаа Портленд дэх Рид коллежид орсон боловч эхний улирал суугаад л тэндээсээ өөрийн хүсэлтээр гарсан юм. Тэрээр ингэх болсноо сургалтын төлбөр рүү эцэг эхийнх нь хамаг хурааж хуримтлуулсан мөнгө урсаж, харин Стив өөрөө сургууль түүнд юу өгч байгаа, ер нь сурах хэрэгтэй эсэхийг ойлгохгүй байсан гэдгээр тайлбарлажээ. «Амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэр энэ байлаа» хожим нь тэр дурссан байдаг. Сургуулиа орхисон Жобс жил хагас хиртэй коллежид чөлөөт сонсогчоор хичээлд суун, «Кола»-ны шил түүж хоолныхоо мөнгийг олж, ангийнхаа хүүхдүүдийн нийтийн байрны шалан дээр хоног төөрүүлдэг байлаа.
Стив Жобс
Дараа нь тэр эх орондоо эргэн ирж хэдэн жилийн өмнө Hewlett–Packard компани дээр хийсэн зуны ажил дээр танилцсан Стивен Возняктай тааралджээ. Тэр үед л өөрийн бизнестэй болох санаа түүнд төржээ. Тухайн үед Воз, Жобс хоёр хоёулаа 20 нас хүрч байлаа. Тэд өөрсдийн бизнесээ “хөх хайрцаг” гэх алс холд дохио дамжуулах тусгай төхөөрөмж хийснээр эхлүүлсэн байна. «Фирм» нь Жобсыг эцэг эхийн гаражид байрлаж байлаа. Техникийн суут ухаантан Возняк, төрмөл бизнесч Жобс бие биенээ маш сайн нөхдөг байв. «Хөх хайрцаг»-тайгаа найз нар удаан зууралдаагүй бөгөөд дараагийн алхам нь худалдахад зориулсан бэлэн компьютер угсрах ажил байсан юм. 1976 онд тэд гарааны 1, 3 мянган доллартайгаар «Apple Computer Co.» компаниа байгуулав. Компанийн эхний том захиалга нь орон нутгийн цахилгаан барааны дэлгүүрт зориулан 50 ширхэг Apple I компьютерийг угсрах ажил байлаа. Харин хагас жилийн дараа Возняк, Жобс хоёр дэлхий дээр бөөнөөр үйлдвэрлэсэн анхны персонал компьютер Apple II-оо гаргасан байна. Хөрөнгө оруулагчид олдож тэд Apple II-т мөнгө хаяж, 1980 оны сүүл рүү компани үндэсний түвшинд гарч ирсэн юм. Жобсын хувийн хөрөнгө 200 сая долларт хүрчээ. Тэр 25 хүрч байлаа. Компьютерийн салбар дахь дараагийн томоохон алхам нь Жобсын өөрөө санаачлан гардан удирдсан Macintosh төсөл байлаа. Хэт дав дув хийсэн тогтворгүй зангаасаа болоод тухайн үеийн компанийн гол төсөл Lisa компьютерийг боловсруулах ажлаас тэр зайлуулагдсан байлаа. Жобсын хор шар нь хөдөлж ашиглахад “тостероос ч амар” компьютер зохион бүтээх хүсэл эрмэлзлээр жигүүрлэсэн залуу инженерүүдийн цомхон багийг бүрдүүлж Mac-ийг боловсруулан танилцуулжээ. Үүнээс удалгүй Жобсыг «Apple»-аас халжээ. Тэрээр өмнөхөн нь «Pepsi-Cola» компаниас өөрөө гуйж байж «Apple»-д авчирсан шинэ гүйцэтгэх захирал Жон Скаллитай ааш зангаар таараагүй хэрэг. Захирлуудын зөвлөл Скаллид итгэл үзүүлж Жобс гудамжинд гарчээ. Хожим нь Жобс энэ нөхцөл байдал нь тэр амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргахад түлхэц өгсөн үйл явдал байлаа хэмээн ярьсан байдаг. Зүгээр сууж чаддаггүй Жобсын олны дунд нэр хүндээ барж, хаашаа ч хамаагүй холхон зугтаах гэсэн хүсэл нь хэдхэн сарын дараа бүхнийг эхнээс нь эхлэх шийдвэрээр солигдсон юм. Дараагийн таван жилд тэр «NeXT», «Pixar» гэсэн хоёр ч компани байгуулж, ирээдүйн эхнэртэйгээ танилцжээ. Хожмоо «Pixar» нь дэлхийн хамгийн амжиллтай анимацийн студи болсон билээ. 1996 онд хямралд орсон «Apple» компани «NeXT»-ийг худалдан авчээ. Ийнхүү Стив Жобс дахин захирлуудын зөвлөлд орж, «Apple»-ийн түр (хожим нь байнгын) хэрэг эрхлэх захирал болсон юм. 2001 онд «Apple» анхны iPod тоглуулагчаа дэлхий дахинд танилцуулжээ. Ганцхан жилийн дотор түүний худалдаа компанийн орологын үндсэн эх үүсвэр болсон билээ. 2006 онд сүлжээний мультимеди плейер Apple 2 худалдаанд гарчээ. 2007 оноос iPhone худалдаанд гарч харин 2008 онд Жобс дэлхийн хамгийн нимгэн ноутбук – MacBook Air-аа танилцуулжээ. 2011 оны аравдугаар сарын 5-нд Стив Жобс нас барсан юм. Тэрээр 56 настайдаа нойр булчирхайн хорт хавдрын улмаас Калифорнид (АНУ) таалал төгсчээ.
Анхаарал хандуулсанд баярлалл
Алдартай хүмүүсийн товч намтар
Full transcript