Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ “МОНЦЕМЕНТ” ТӨСӨЛ

No description
by

Munkhtselmeg ba

on 22 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ “МОНЦЕМЕНТ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН БАЙРШИЛ
ШОХОЙН ЧУЛУУНЫ ОРДЫН НӨӨЦ


МУ-ын ЭБМЗ-д батлагдсан нөөц
Бодит нөөц(B) - 117.66 сая/тонн
Боломжит нөөц(C) - 131.74 сая/тонн
Нийт нөөц - 249.4 сая/тонн


ОУ-ын Жорк стандартаар
тооцсон нөөц
Нийт нөөц - 264.2 сая/тонн



ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛУУД
Нийслэл Улаанбаатар хотоос зүүн урагш - 520 км
Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн тийш - 55 км
Өргөн сумын төвөөс зүүн тийш -1 км
Өргөн сумаас Замын–Үүд хүртэл -180 км


ТӨСЛИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Төслийн хүчин чадал: Жилд 1 сая тонн цемент

Төслийн байршил: Дорноговь аймгийн Өргөн сум

Төслийн бүтээгдхүүн, марк: ОУ-ын ISO, МУ-ын MNS 974-2008 стандартуудыг хангасан OPC 42.5, PC 42.5, PC 52.5 портланд цемент

Шохойн чулууны нөөц: 249.4 сая тонн

Ашиглалтанд орох хугацаа: 2015 он

ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР
ХУУРАЙ АРГЫН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас Монгол улсын уул уурхайг түшиглэсэн эдийн засгаас төрөлжсөн эдийн засаг руу шилжих хөгжлийг дэмжсэн төслөөр шалгаран санхүүжилтээ бүрэн шийдүүлсэн.


Цементийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Францын Лафарж компанийн өндөр технологитой.



Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны зөвлөмж, шаардлагад нийцсэн байгаль орчинд хор нөлөөгүй, европ стандартын - ЭКО үйлдвэр.


ХУУРАЙ АРГЫН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР
НОЙТОН АРГЫН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР
ПОРТЛАНДЦЕМЕНТ
Шохойн чулуу, цахиурлаг түүхий эдүүд, төмрийн хүдрийг зохистой харьцаагаар хольж нунтагласан нэгэн төрлийн жигд найрлагатай түүхий эдийн хольцыг шатаан гарган авсан чулуунцарыг гөлтгөнө чулуу болон эрдэс идэвхт нэмэлттэй хольж нунтаглан цемент үйлдвэрлэдэг.


Шохойн чулуу + Нэмэлтүүд --------------> Чулуунцар


Чулуунцар + Гөлтгөнө + Нэмэлтүүд ------------> Цемент

1500oC шатаана

Тээрэмдэнэ

ЦЕМЕНТИЙН ТӨРӨЛ
Цементийг бүрдүүлэгч орцоор нь ангилна.

PC – Портланд цемент
Чулуунцар + Гөлтгөнө

OPC – Эрдэс нэмэлттэй портланд цемент
Чулуунцар + Эрдэс нэмэлт + Гөлтгөнө

PPC /PFC/ – Пуццолан портландцемент
Чулуунцар + Пуццолан эрдэс нэмэлт + Гөлтгөнө

PSC – Шааргат портландцемент
Чулуунцар + Шаарга + Гөлтгөнө

ПОРТЛАНДЦЕМЕНТИЙН АНГИЛАЛ
Цементийг түүний найрлагад орсон эрдсүүдийн хэмжээгээр нэрлэж 28 хоногийн дараах шахалтын бат бэхийн үзүүлэлтээр нь ангилан нэршдэг.

Жишээ нь:
PC 32,5
ОPC 42,5
PC 52,5
PC 62.5 г.м ангилна.

ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧ
ХУУРАЙ АРГЫН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН ДАВУУ ТАЛУУД
Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн дэвшилтэт ололтыг бүрэн нэвтрүүлсэн

Үйлдвэрийн цех дамжлагууд бүрэн автоматчлагдсан

Тоосжилтын хэмжээ болон хүлэмжийн хийн ялгаруулалт маш бага

Ус, Эрчим хүч, түлшний хэмнэлттэй зарцуулалт

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй-ЭКО үйлдвэр

ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Үндсэн цех
Туслах цех
Бутлан ангилах цех
Түүхий эд бэлтгэлийн цех
Шатаах цех
Нунтаглах цех
Борлуулах цех
Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шууд бусаар оролцдог хэсэг

ТҮЛШ ТҮҮХИЙ ЭДҮҮДИЙГ БУТЛАХ
Түлш болон нэмэлт түүхий эдүүдийг бутлуурын хүлээн авах бункерт буулгаж 200 т/цаг хүчин чадалтай хацарт бутлуураар бутална.
Хацарт бутлуурт орох бүхэллэгийн хэмжээ 300 мм – ээс ихгүй, бутлуураас гарах хэмжээ 30 мм хүртэл байх ба бутлагдсан түүхий эдүүдийг туузан зөөгүүрээр зөөж түүхий эдийн нэгдсэн агуулахад нөөцөлнө.

ШОХОЙН ЧУЛУУ БОЛОН ТҮҮХИЙ ЭДИЙН ХОЛИХ АГУУЛАХ
Энэ агуулах нь автомат ажиллагаатай овоологч ба тараагч төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
Шохойн чулуу 9600 тн нөөцлөх хугацаа нь 4.5 өдөр байна.
Нэмэлт түүхий эдүүдийн агуулах нийт 13600 тн багтаамжтай.
Урьдчилан хольсны дараа түүхий эдүүд нь туузан зөөгүүрээр дамжин түүхий эдийн хуваарилах хэсгийн тэжээх бункерууд руу хүргэгдэнэ.

ТҮҮХИЙ ЭДИЙН ТЭЭРМИЙГ ТЭЖЭЭХ БУНКЕР ХУВААРИЛАГЧИЙН ХЭСЭГ
Түүхий эдийн тээрмийн тэжээх хэсэг нь: шохойн чулуу, төмрийн хүдэр, цахиурлаг нэмэлтүүдийг тэжээх 3 бункертэй байна.



Түүхий эдүүд нь бункерээс жингийн тэжээгүүрээр хуваарилагдан түүхий эдийн тээрэмд ачаалагдана.


ТҮҮХИЙ ЭДИЙН ТЭЭРМИЙН ХЭСЭГ
Түүхий эдийн тээрэм нь битүү систем бүхий босоо булт тээрэм байна.
Хүч чадал нь 125 т/цаг.
Тээрмийн тэжээх хэмжээ 40мм – ээс ихгүй, нунтаглалтын хэмжээ 80 микрон нүхтэй шигшүүр дээрх үлдэгдэл 8 – 12% - иас ихгүй байна.
Түүхий эдийг хуурайгаар нунтаглах ба түүхий эдийн хатаалтанд үйлдвэрийн хаягдал халуун хий буюу зуухны урьдчилан халаагч гарсан халуун, хаягдал хийг ашиглаж, хатаалт, нунтаглалт, ялгалтыг гурван зэрэг гүйцэтгэнэ.

ХУУРАЙ НУНТАГ ХОЛЬЦЫГ ЖИГДРҮҮЛЖ, БЭЛТГЭХ
Хуурай хольцыг найдвартай жигдрүүлж, хольц дахь шохойн чулууны CaCO3 – ын хэлбэлзэл 1% - иас хэтрэхгүй болгож жигдрүүлнэ.

Найрлага жигдрүүлэх силос нь 15х40м хэмжээтэй, 2500 тн багтаамжтай байх ба үйлдвэрлэлийг тасралтгүй 25 хоног ажиллуулах нөөцтэй байна.

Энэхүү силос нь материалын урсгал, хийн үлээгүүрээр түүхий эдийн хольцыг хольж найрлагыг жигдрүүлнэ.

УРЬДЧИЛАН ХАЛААХ ХЭСЭГ
Чулуунцар шатаах систем нь тав шаталсан циклон бүхий түүхий эдийн хольцыг урьдчилан халаагч буюу дулаан солилцуулагч, эргэх зуух, хөргүүрээс бүрдэнэ.
Энд түүхий эд 10000С – д дулааны боловсруулалтанд орж, зууханд орох үед нийт шохойн чулууны 90% нь задралд орсон байна. Урьдчилан халаагчаас гарах халуун хийн нийт температур 320-3500С байна.

ЭРГЭХ ЗУУХ
Чулуунцар шатаах эргэх зуух нь хоногт 1500 тн чулуунцар үйлдвэрлэх бөгөөд хэмжээ нь 4*50м байна.

Зуухны эргэлтийн хурд 0,35 – 3,5 эрг/мин, зуухны их биеийг гадна талаас нь хүйтэн агаараар үлээж өгнө.

Шатаах бүсний температур 1450 – 15000С байна.

ЧУЛУУНЦАР ХӨРГӨХ
Зуухнаас гарах чулуунцар нь сараалжин хөргүүрээр 14000С – аас 650С хүртэл хөрөх ба хөргүүрийн төгсгөлд байрлах алхан бутлуураар чулуунцар 25мм ба түүнээс бага ширхэгтэй болтол бутлагдан чулуунцарын агуулахад очно.
Чулуунцарыг 12х31м хэмжээ, 25000 тоннын багтаамжтай, дугуй агуулахад хадгална

ЦЕМЕНТ НУНТАГЛАХ
Цементийг нунтаглахад 105 т/цаг хүчин чадалтай босоо булт тээрмийг ашиглана. Тээрмээс гарах цементийг 80 микроны нүхтэй шигшүүр дээрх үлдэгдэл 8 – 10% байхаар нунтаглана.
Тээрмээс гарсан цементийн бүхэл хэсэг сеператорт ялгагдан тээрэмд буцаж ачаалагдан дахин нунтаглагдана.

ЦЕМЕНТИЙН СИЛОС
Тээрмээс ирэх цементийг силост хадгалах бөгөөд силос нь хийн сийрэгжүүлэлттэй байна.

Уг цементийн үйлдвэрт нийт 20000тн – ийн багтаамжтай 4 силос байна.

Энэ нь үйлдвэрийг 12 хоногийн нөөцөөр хангана.

САВЛАХ

Савлах машин нь 2х80 т/ц хүчин чадалтай, 8 хошуутай, автомат ажиллагаатай савлагч байна. Үйлдвэрлэсэн цементийн 20%-ийг 50кг-аар савлаж вагон болон автомашинд зориулалтын иж бүрэн төхөөрөмжөөр ачна.

ВАГОНД ЗАДГАЙ АЧИХ ХЭСЭГ
Цементийг вагон болон автомашинд задгайгаар ачих автомат ажиллагаатай төхөөрөмжөөр силос тус бүрийг тоноглоно. Үйлдвэрлэсэн цементийн 80%-ийг задгайгаар ачиж вагон болон автомашинаар тээвэрлэнэ.

Сайншанд

Замын–Үүд

Цементийг бүрдүүлэгч эрдэсүүд

Шохойн чулуу
(Limestone)

Бутлуур
(Crusher)

Тээрэм
(Grinder)

Түүхий эд
(Raw meal)

Зуух
(Kiln)

Чулуунцар
(Clinker )

Тээрэм
(Grinder)

Нэмэлт
(Additives)

Цемент
(Cement)

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Full transcript