Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

hemjilt biy daalt

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of hemjilt biy daalt

Хэрэв задгай буюу даралтгүй саванд хэмжигдэж байгаа бол хийн нягтыг авч үзэхгүй байж болох ба p0 =0 учир F=g*pш*S*X юм.
Хөвүүртэй хоёр төрлийн түвшний хэмжүүр байх ба нэгдүгээр тохиолдолд хөвүүр шингэний гадаргуу дээр хөвж байх ба түүний шингэнд дүрэгдэх гүн X тогтмол юм. Хөвүүрийн байрлал шингэний түвшинг тодорхойлох бөгөөд хөвүүрийн шилжилтийг хэмжих замаар түвшинг хэмждэг.

түвшний хэмжүүр
Шингэн ба нунтаг байдалтай биеийн түвшинг хэмжих шаардлага үйлдвэрийн технологийн процессийн хяналт удирдлагад ихээхэн гардаг. Түвшин нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг тодорхойлдог үзүүлэлт юм.
Хэмжих нөхцөл хэмжигдэж байгаа биеийн байдлаас хамаарч , олон төрлийн хэмжих арга , хэмжүүрүүд хэрэглэгддэг.

Үүнд:
А. Харах хувиартай ,заагч шилтэй хэмжүүр
Б. Гидростатик
В. Хөвүүрт болон буйктай
Г. Цахилгаан, хэт авианы болон бусад аргууд орно.

Хөвүүрт болон буйкт түвшний хэмжүүр:
- Архимедийн хууль ба хөвөх чанар
Хөвөх хүч нь шингэн дотор байгаа биет дээр үйлчлэх дээш түлхэх хүч юм. Хөвөх хүч нь дэлхийн татах хүчний эсрэг үйлчлэнэ.
Архимедийн хууль: шингэн дотор байгаа биет дээр үйлчлэх хөвөх хүч нь биетийн түрж орлуулсан шингэний жинтэй ижил хэмжээтэй хүч байна.
Өөрөөр хэлвэл биет нь шингэн дотор орохдоо өөрийн жинтэй ижил хэмжээний шингэнг орлуулна.
Шингэн доторхи биет нь шингэнтэй тэнцвэрт байдалд орохыг тэмүүлэх юм. (Шингэний жин нь биетийнхээс илүү байвал биет нь дээш хөвж тэнцвэртэй байдалд орно. Биетийн жин нь шингэний жингээс илүү байвал биет доошилж тэнцвэртэй байдлыг хайна. )
Хөвөх хүч нь түрэгдсэн шингэний жингийн төвийг дайрч үйлчлэх бөгөөд дэлхийн татах хүч нь биетийн төв цэгээр дайрч үйлчлэнэ.

Хөвүүрт түвшний хэмжүүр
Хөвүүр гэдэг нь тодорхой хэсгээрээ шингэнээр ачаалагдсан ба хөвүүрийн байдлаар нь хэмжихэд үндэслэгдсэн түвшний хэмжүүрийг хэлнэ.
Түвшний хөвүүрт хэмжүүр Архимедийн хууль дээр үндэслэгдэж ажилладаг. Энэ хуулиар хоёр орчны зааг дээр байрлах хөвүүрт өргөх F хүч үйлчлэх ба энэ нь :
F=Shp0g+(pш-p0)S*X
Үүнд:
S- хөвүүрийн огтлолын талбай
H- Хөвүүрийн өндөр
p0- Шингэний гадаргуу дээрх биеийн нягт
g- Хүндийн хүчний хурдатгал
pш- шингэний нягт
X- хөвүүрийн живж орсон хэмжээ

Хоёрдугаар тохиолдолд( 1.2 зураг) шингэнд дүрэгдэж орох хэмжээ нь өөрчлөгдөж байгаа хөвүүрт шингэний зүгээс үйлчлэх түлхэх хүчийг хэмждэг . Хөвүүрийг металл пластик шилээр хоосон, цул янз бүр хийдэг. Хөвүүрийн шилжилтийг заах механизмд механик ба бусад олон аргаар шилжүүлнэ.


Хөвүүртэй түвшний хэмжүүрт (1.1 зураг) саванд байгаа шингэний түвшинг(1) хөвүүр дагах ба ролик дээгүүр тохогдсон (2) утсан холбоогоор (4) хуваарийн дагуу шилжих заагчтай холбогдоно.
Утасны жинг (3) ачааны жингээр тэнцүүлнэ.

Буйктай түвшний хэмжүүрийн ( 1.2 зураг) мэдрэх элемент цул цилиндр (буек) хөвүүр бөгөөд тэр нь С- хатуулгатай пүршинд дүүжлэгдсэн байх ба хагас хэсэг нь шингэнд дүрэгдсэн байна. Пүрш буйкт тодорхой хүчээр үйлчлэх бөгөөд түвшин 0-0 цэгээс дээшлэхэд түлхэх хүч ихсэж буйкийг Х өндөрт шилжүүлнэ. Гэхдээ x<h байна. Пүршний үйлчлэх хүрч өөрчлөгдөх ба түүний өөрчлөлт (h-х)- зөрүүг үүсгэж байгаа шингэний түлхэх хүчний өөрчлөлтэй тэнцэнэ.
ХС=(h-x)pш*gS-(h-x)p0gS
Үүнд:
С- татуургын хатуулга
pш;p0- шингэн ба хийн нягт
S- хөвүүрийн хөндлөн огтлол талбай
Эндээс буйктай түвшний хэмжүүрийн статик тодорхойломжийн илэрхийллийг хялбархан олж болно.
Х=h/[1+C/(pш-px)gS]
Эндээс буйктай түвшний хэмжүүрийн статик тодорхойломж нь шугаман бөгөөд хөвүүрийн S талбайг ихэсгэх ба пүршний хатуулгыг багасгах замаар мэдрэмжийг нэмэгдүүлж болно.

шингэн тос болон химийн бодис
Өргөн хэрэглэдэг онцгой химийн бодис хэмжхэд нь хөвүүр нь нэн тохиромжтой
Тос болон түлшний түвшинг хэмжихэд тохиромжтой хөвүүр



Заагч шилтэй түвшний хэмжүүр
Шингэний түвшний өндрийг харах хуваарьтай заагч шилээр хэмжих дээр үндэслэгдсэн арга юм.Бага даралттай саван дахь шингэний түвшинг түүнтэй харьцаж байгаа шилэн хоолой дахь шингэний өндрөөр хэмжинэ./1а зураг/
Өндөр даралтанд тусгай хийцтэй (1б зураг) заагч шил хэрэглэгдэнэ.Энэ нь нэг ширмээр гол төлөв хийсэн нэг талаараа дотор талдаа ирмэгтэй сувгуудтай хавтгай 2 шилээр таглагдсан хийцтэй юм.


a
б
1-р зураг
Түвшний энэ хэмжүүрийн нэмэлт алдаа нь үндсэн ба заагч шилэн дэх шингэн температураас хамаарсан нягтын зөрүүгээс үүсдэг юм.Үүнийг дараахь томьёогоор тодорхойлно.

H=h2-h1


Гидростатик түвшний хэмжүүр
Энэ түвшний хэмжүүрт саван дахь р нягттай шингэний H түвшинг түүний үүсгэж буй гидростатик P даралтыг хэмжих зарчим хэрэглэгдэнэ.
P=H*p*g
Гидростатик даралтыг дифманометрээр ихэвчлэн хэмждэг тул дифманометрийн арга гэж заримдаа нэрлэдэг.Дифманометрийн нэг талд хэмжигдэж байгаа шингэний гидростатик даралт нөгөөд тогтмол даралт үйлчилдэг юм.уурын генераторын тогооны усны түвшин хэмжих 2 камертай тэнцүүлэх сав бүхий түвшний хэмжүүрийн схемийг 2 зураг дээр харуулав.
Тэнцүүлэх нэг сав гадна талаараа дулаан тусгаарлагчаар ороогдсон тул түүний доторх болон тогооны устай харьцаж байгаа хоёр хоолойн доторх усны температур буюу нягт тогоон дахь усныхтай адил байна.Энэ нь 2 хоолойд байгаа усны h түвшин тогооны hd түвшинтэй тэнцүү байх боломжийг бүрдүүлж байна.


Багтаамжийн түвшний хэмжүүр 1 төрлийн шингэний түвшинг дохиолох,хэмжихэд өргөн хэрэглэгдэнэ.Хэмжигдэх шингэний түвшний өөрчлөлтөөс хамаарч анхдагч хувьсгуурын цахилгаан багтаамж өөрчлөгдөх зарчим дээр энэ арга ажилладаг.Багтаамжийн түвшний хэмжүүрүүдийг хэрэглэхэд шингэний хэмжих түвшин биеийн диэлектрик нэвчилттэй функцийн холбоотойг харгалзах хэрэгтэй.Энэ нэвчилт температураас хамаарна.Энэ аргаар түвшин хэмжихэд цахилгаан дамжуулдаг,дамжуулдаггүй шингэн гэж
ангилна.

Цахилгаан багтаамжит түвшний хэмжүүр
Хувийн эсэргүүцэл нь p>106ом*м харицангуй
диэлектрик нэвчилт Еж≤6 bайгаа шингэнийг
цахилгаан дамжуулдаггүйд хамааруулна.Харин
p≤106ом*м Еж≥7 шингэнийг цахилгаан дамжуулдаг
гэж ангилна.Цахилгаан дамжуулах шингэний түвшин хэмжих анхдагч хувьсгуурын схемийг 3-зурагт харуулав Энэ хувьсгуурт нэг электродыг тусгаарлагчтай хийж нөгөө металл савны ханаар оруулж хийнэ

Зураг 3:Түвшин хэмжих анхдагч
хувьсгуурын схем
Хэрэв шингэн дээрх хийн диэлектрик нэвчилтийг харгалзахгүй бол хувьсгуурын цахилгаан схемыг 3 зурагт харуулснаар дүрсэлж болно
Түвшинээс хамаарах багтаамжын цуваа залгагдсан с_1 с_2
гэсэн конденсатор гэж үзэж болно.Конденсатор с_1-ын нэг ялтас нь 1 электродин гадаргуу ба нөгөө ялтас нь тусгаарлагчын зааг дээрх цахилгаан дамжуулах шингиний гадаргуу юм. Усны түвшин h ихсэх тусам ялтасын талбай ихсэж с_1 ихэснэ. с_2 конденсаторын с_2 ялтас нь тусгаарлагч дээрх цахилгаан дамжуулах шингиний гадаргуу (с_1-ын 1 ялтастай ерөнхий ) нөгөө ялтас нь савны хана 3 болно. Усны түвшин ихсэх тутам с_2 мөн ихэснэ.
R_Ж – шингэний идэвхтэй эсэргүүцэл
с_и ,R_и –таглааны тусгаарлагчын багтаамж ба идэвхтэй эсэргүүцэл
Эндээс хувьсгуурын нийт багтаамж :
с(пр)= с(и)+ с1 с2 // с1+с2

Хувьсгуурын гаралтын z_(пр )эсэргүүцэлд идэвхтэй R_(И )эсэргүүцэл ( R_(Ж )МАШ бага) орсноор алдаа үүсгэдэг тул схемд фазын детектор залгаж өгдөг Багтаамжын түвшний хэмжүүрт ихэвчлэн хувьсгуурын цахилгаан багтаамжыг хэмжих мостын схем хэрэглэгдэнэ 4 зураг

Акустик түвшний хэмжүүр

Акустик түвшний хэмжүүрийг
ажиллах зарчмаар нь локацын шингээх ба
резонанс гэж ангилна. Нилээд дэлгэрсэн
байрын түвшний хэмжүүр юм.Жишээлбэл
ЭХО 1 гэдэг хэмжүүрийн схемийг харуулав.

Хэт дууны хэлбэлзлийн үүсгүүр
ба хүлээн авагч нь пьезоэлемент
бөгөөд акустик хувьсгуур 1т багтана.
Генератор 2оос ирж байгаа цахилгаан импульсээр пьезо элемент сэргээгдэж хэт
авианы долгионы хэлбэлзэл үүсгэх ба үүний хамт генератор нь 4 хугацаа хэмжигчийг ажиллуулна.Түвшний гадаргуугаас ойсон импульс t хугацааны дараа пьезо элемент дээр эргэж ирнэ.
t=2*(H-h)/C
Пьезо элемент хэт авианы импульсийг цахилгаан сигнал болгон хувиргаж өсгүүр 3аар өсгөж хугацаа хэмжигч 4т өгнө.Хувьсгуур 4 хугацааны утгын гаралтыг нийцүүлэн гүйдлийн 4-20мА сигнал болгон хоёрдогч хэмжүүрт 6 өгнө.Хийн температурын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах
зорилгоор температурын 7 саармагжуулах
төхөөрөмжийг хэрэглэнэ.ЭХО1 хэмжүүр
0-1 ,0-2 ,0-3м түвшин 2,5%-хн
алдаатайгаар заана.


Нунтаг материалын
түвшинг дохиолох хэмжүүр
Бункер болон бусад саван дахь
нунтаг материалын хязгаарын түвшин дохиолоход янз бүрийн дохиолох төхөөрөмж хэрэглэгдэнэ.Үүнд мембрам маятник болон электродтой түвшин дохиологч хими хөнгөн хүнсний үйлпвэрт хэрэглэгдэнэ.Бункер дэх түвшин дохиолох электрон төх схем
R1 R2 резесторууд нь хүчдэл хуваагчийн үүрэг гүйцэтгэх ба коллекторын гүйдэл 0 байлгах тогтмол потенциалыг триодын баз дээр өгөхөд зориулагдсан бункерыг нүүрсээр дүүргэхэд дээд электродод нүүүрс хүрч нүүрсээр дамжин электрод газардуулгатай /- үед/холбогдоно.
Триод Т онгойж РП релейгээр гүйдэл гүйж дохиолж,удирдана.Үүний хамт реле К контактыг залгаж Э2 электрод хэлхээнд залгагдана.Түвшин багасгахад Э2 электрод нүүрсннэс ил гарч реле салгагдан бункер хоосорсныг дохиолоно.
Full transcript