Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Төсвийн тухай ойлголт

No description
by

Munkhtuul Enkhtumur

on 21 August 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Төсвийн тухай ойлголт

Төсвийн орлого
“Төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг хэлнэ. Төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ.
Төсвийн бүтэц
Төсөв
Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг ТӨСӨВ гэнэ.
Төсвийн зарчим
Төсвийн жил
hhihi

Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
Төсвийн жил нь сар, улирал, хагас жил, бүтэн жил гэсэн үед хуваагдана.
Төсвийг нэг жилээр баталж, тайлагнах бөгөөд батлагдсан төсвийг сар, улирлаар хуваарилан, хэрэгжилтийг зохион байгуулна.
Төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүрээр, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг улирал, хагас жил, бүтэн жилээр бэлтгэж, тайлагнана.

Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг тухайн жилийн төсвийг эрх бүхий байгууллагаас баталсан өдрөөс эхлэн зохион байгуулж болно.
Төсвийн жил эхлэхэд төсвийн захирагчийн тухайн төсвийн жилийн батлагдсан төсвийг зарцуулах эрх нь нээгдэнэ.
Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ.
Салбарын үйл ажиллагааны онцлогоос хамаарч төсвийн хэрэгжилтийн хугацаа нь төсвийн жилээс зөрүүтэй бол төсвийн төлөвлөлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлалын дагуу зохицуулна.


Татварын орлого
Татварын бус орлого
Татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ.
Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчилсан, худалдсан, түрээслэсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, гадаад улс, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламж болон хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ.
- Төсвийн зарлага нь урсгал зардал, хөрөнгийн зардлаас бүрдэнэ.

- Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өөрөө санхүүжүүлснээс бусад хэлбэрээр төрийн болон орон нутгийн өмч бий болгох, худалдан авах, хуулийн этгээд үүсгэн байгуулах зардал, хувь оролцоо, дүрмийн санд оруулсан хөрөнгө, түүнтэй холбогдсон бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл нь тухайн шатны төсвийн зарлага байна.

- Татварын зарлагыг нэр төрөл, салбар бүрээр нь төлөвлөж, төсвийн гүйцэтгэлд тусган дэлгэрэнгүй тайлагнана.

- Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно.

- Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, үйлчилгээг тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн хэрэгжүүлэх аль нэг хөтөлбөрт хамруулсан байна.

Төсвийн зарлага
Төсвийн шатлал
Улсын төсөв
“Улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ.
Орон нутгийн төсөв
- “Орон нутгийн төсөв” гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг хэлнэ.
Нийгмийн даатгалын сангийн төсөв
- “Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэлнэ.
Хүний хөгжил сангийн төсөв
- "Хүний хөгжил сангийн төсөв” гэж Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу бүрдүүлж, зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэлнэ.
Монгол улсын нэгдсэн төсөв
- Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсвөөс бүрдэнэ.
Төсвийн ангилал
22.1.Төсвийг тогтоосон ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, бүртгэн, тайлагнана.

22.2.Төсвийг дор дурдсаны дагуу ангилна:

22.2.1.төсвийн шатлалаар;
22.2.2.төсвийн захирагчаар;
22.2.3.эдийн засгийн ангиллаар;
22.2.4.хөтөлбөрөөр;
22.2.5.арга хэмжээгээр;
22.2.6.санхүүжүүлэх эх үүсвэрээр.


22.3.Энэ хуулийн 22.2-т заасан ангилал нь төсвийн анхдагч ангилал байна.

22.4.Шаардлагатай гэж үзвэл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн бусад ангилал болон төсвийн ангиллын дугаарлалт (код)-ын түвшинг тогтоож болно.

22.5.Төсвийн ангиллын зүйлд санаатайгаар буруу мэдээлэл оруулж төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчлөхийг хориглоно.

22.6.Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үе шат бүрд төсвийн ангиллыг дараах байдлаар хэрэглэнэ:

22.6.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийг төсвийн шатлал бүрээр тогтоох;

22.6.2.төсвийн зарлагын дээд хязгаарыг төсвийн шатлал, тэдгээрт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр, зарлагын томсгосон ангиллаар тогтоох;

22.6.3.төсвийн төлөвлөлт, бүртгэл, тайлагналтыг төсвийн ангиллын төрөл тус бүрээр, тэдгээрийн дэлгэрэнгүй ангиллын дагуу бэлтгэх;

22.6.4.төсөв батлах эрх бүхий байгууллага нь төсвийг шатлал бүрээр, түүнд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, хөрөнгө оруулалтын болон концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, тусгай сан, орлого, санхүүжүүлэх эх үүсвэр бүрээр нь батлах;

22.6.5.төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төсвийн төвлөрүүлэн захирагч бүрээр, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдахгүй төсвийг төсвийн шууд захирагч бүрээр, энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар, хүрэх үр дүнгийн хамт батлах;

22.6.6.төсвийн төвлөрүүлэн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төсвийн шууд захирагч бүрээр, энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар, хүрэх үр дүнгийн хамт батлах;

22.6.7.төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг энэ хуулийн 22.2.3-22.2.6-д заасан ангиллаар бүртгэж, тайлагнах;

22.6.8.төсвийн гүйцэтгэлийн явцын хяналтыг энэ хуулийн 22.2-т заасан ангиллаар хийх бөгөөд эдийн засгийн дэлгэрэнгүй ангиллын дотор томсгосон ангиллаар хяналтын түвшинг тогтоож болно.

22.7.Энэ хуулийн 22.2-т заасан төсвийн ангиллын төрөл бүрээр дэлгэрэнгүй ангилал тогтоох, түүнийг төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлд ашиглах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.8.Төсвийн ангиллыг Засгийн газрын санхүүгийн статистикийн олон улсын стандартад нийцүүлэн хөрвүүлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

22.9.Энэ хуулийн 22.6.8-д заасан ангиллаар тогтоосон төсвийг зүйл хооронд шилжүүлэн зарцуулах эрхийг төсвийн захирагчийн ангилал бүрээр тогтоох, томсгосон хяналтын түвшинг тогтоох нийтлэг журмыг Засгийн газар тогтоон мөрдүүлнэ.


Санхүүгийн бүртгэл стандарт

- Төсвийн байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу бүрэн аккруэл суурьтай нягтлан бодох бүртгэл хөтөлнө.

- Төсвийн бүртгэлийг тохируулсан аккруэл сууриар бүртгэж, тайлагнана.

- Улсын салбар, төсвийн бүртгэлд ашиглах нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандартыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, мөрдүүлнэ.

Төсвийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах
ТӨСВИЙН ЗАРЧИМ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСВИЙН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА,
АЛБАН ТУШААЛТНЫ БҮРЭН ЭРХ

Улсын Их Хурлын бүрэн эрх
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах;

- Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, тэдгээрийн тодотголыг хэлэлцэж, батлах;

- Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах;

- Төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;
- Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох.

Төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах
- Төсвийн зарчмыг мөрдлөг болгох;
- Макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байх;

- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх;

- Жилийн төсвийн хязгаарт үндэслэсэн байх;
- Төсвийн төслийг хөтөлбөр, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр тодорхойлсон байх;

- Төсвөөс санхүүжих бүх байгууллагын төсвийг аль нэг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд хамруулсан байх
- Орлого, зарлагыг дотоод гүйлгээнээс бусад нийт гүйлгээний дүнгээр төлөвлөж, бүртгэж, тайлагнах.

- Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх жилийн төсвийн хязгаар нь дараах шаардлагыг хангасан байна:

- Төсвийн хязгаарыг урсгал болон хөрөнгийн зардлаар тогтоосон байх;

- Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах шинэ болон үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилан тусгах.

- Улсын төсөвт хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг тусгасан төсвийн удирдамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.

- Төсвийн удирдамжид дараах зүйлийг тусгана:

- Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тооцоо болон гаргасан шийдвэрийн тайлбар;

- Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаар;
- Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх бодлогын удирдамж;

- Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахад тавигдах ерөнхий болон тусгай шаардлага;

- Төсвийн төслийн санхүүжилтийн хүсэлт гаргах ерөнхий нөхцөл;
- Төсвийн төсөл бэлтгэх тусгай маягт, түүний заавар;
- Төсвийн төсөл хүргүүлэх хугацаа.

- Орон нутгийн төсвийн төсөл бэлтгэх нарийвчилсан зааврыг төсвийн удирдамжид тусган, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.


Төсвийн төсөл боловсруулахад тавигдах шаардлага
28 дугаар зүйл.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлт

28.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд хангахад чиглэгдсэн, нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хамруулна.

28.2.Төсвийн ерөнхийлөн захирагч улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулах төсөл, арга хэмжээний саналаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

28.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг дараах зүйлийг харгалзан тогтооно:

28.3.1.улсын хөгжлийн урт болон дунд хугацааны бодлого;
28.3.2.эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж;
28.3.3.нийгмийн ач холбогдол;
28.3.4.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл;
28.3.5.төрөөс олон нийтэд үзүүлэх үйлчилгээний стандарт;
28.3.6.салбарын хөгжлийн бодлого;
28.3.7.бүс нутгийн хөгжлийн бодлого;
28.3.8.орон нутгийн хөгжлийн хэрэгцээ;
28.3.9.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл;
28.3.10.болзошгүй өр төлбөр болон санхүүгийн бусад эрсдэлийн үнэлгээ.

28.4.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28.3.1-28.3.8-д заасныг харгалзан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах 30.0 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний төсөл, арга хэмжээнд техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааг хийнэ.

28.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах төслийг энэ хуулийн 28.3.9, 28.3.10-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан баталгаажуулна.

28.6.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 28.3.2, 28.3.3-т заасан эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үзэхэд үр дүнтэй болох нь урьдчилсан судалгаагаар тогтоогдсон нөхцөлд зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо хийнэ.

28.7.Энэ хуулийн 28.4, 28.6-д заасан судалгаа, тооцоо нь дараах төсөл, арга хэмжээнд хамаарахгүй:

28.7.1.үндэсний аюулгүй байдал, улсын батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон төсөл, арга хэмжээ;

28.7.2.байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, нөхөн сэргээх төсөл, арга хэмжээ.

28.8.Улсын Их Хурлаас баталсан төрийн бодлогын баримт бичгийн хүрээнд Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно.

28.9.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор тухайн жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотголын төслийг Засгийн газарт хүргүүлнэ.

28.10.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт төсөв, зээл, тусламж болон концессын гэрээ, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төсөл, арга хэмжээ хамаарна.

28.11.Хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг харгалзан үр дүнг тооцох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.


Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төлөвлөлт



29.1.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд шинээр болон үргэлжлэн хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүнчлэн энэ хуулийн 28.1-д зааснаас бусад, нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төслийн саналыг төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдамжид заасны дагуу тус тус бэлтгэж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ хуулийн 8.4.3-т заасан хугацаанд ирүүлнэ.

29.2.Хөрөнгө оруулалтын төслийн саналд үндсэн хөрөнгийн ашиглалттай холбоотой урсгал зардал, орон тоо, санхүүжүүлэх эх үүсвэр зэрэг холбогдох тооцоог хавсаргаж, төсөвт нөлөөлөх ачааллын талаарх дүгнэлтийг гаргасан байна.

29.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны Засаг дарга хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт саналыг дараах байдлаар жилийн төсвийн төсөлд тусгана:
29.3.1.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хязгаарт багтаах;

29.3.2.улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан төсөл, арга хэмжээний нийт өртөг, эхлэх болон дуусах хугацаа, төсвийн жилд зарцуулах хэмжээгээр тусгах;

29.3.3.нэг жилийн дотор хэрэгжиж дуусах богино хугацааны хөрөнгийн урсгал засвар, хөрөнгийн шинэчлэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийн төслийг хөтөлбөр болон төсвийн ерөнхийлөн захирагчаар тооцож тусгах;

29.3.4.санхүүжүүлэх эх үүсвэрээс үл хамааран төсөл нэг бүрийг бүрэн хэмжээгээр тусгах;

29.3.5.шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах.

29.4.Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана.

29.5.Энэ хуулийн 28.3-т заасан шаардлагыг нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд нэгэн адил мөрдөнө.

29.6.Нийт төсөвт өртөг нь 30.0 тэрбум төгрөгөөс бага өртөгтэй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо судалгааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хийх бөгөөд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 28.6-д заасны дагуу тухайн хөрөнгө оруулалтын төслийн үр дүнтэй болохыг тогтоосон нөхцөлд төсөвт тусгана.

29.7.Үйлдвэрлэлийн түүхий эдийн үнийн индекс нь батлагдсан төсөвт тооцсон хэмжээнээс хоёр дахин өссөн тохиолдолд түүнийг тухайн жилийн төсвийн тодотголд тусган өөрчилнө.

29.8.Гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч энэ хуулийн 29.7-д заасан нөхцөл байдал үүссэн нь хөрөнгө оруулалтын төсөвт өртгийг өөрчлөх үндэслэл болохгүй.


30 дугаар зүйл.Төр ба хувийн хэвшлийн түншлэл

30.1.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн дараах хэлбэр байна:

30.1.1.төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
30.1.2.концессын гэрээгээр гүйцэтгүүлэх.

30.2.Төр ба хувийн хэвшлийн түншлэлийг дараах тохиолдолд хэрэгжүүлнэ:

30.2.1.хувийн хэвшлийн эзэмшиж байгаа техник, технологи, үр ашигтай
удирдлагын арга барилыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх;

30.2.2.хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэх боломжгүй, төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;


30.2.3.төсөл, арга хэмжээ нь эдийн засгийн хувьд үр ашигтай нь техник, эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон байх.

30.3.Төсвийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх, төсвөөс төлөх төлбөрийг хойшлуулах зорилгоор төр ба хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхийг хориглоно.

30.4.Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

30.5.Концессын гэрээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

31 дүгээр зүйл.Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл

31.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:

31.1.1.санхүүжилтийг үндсэн чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээний хүрээгээр тодорхойлсон байх;

31.1.2.хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг тодорхойлсон байх;

31.1.3.жилийн төсвийн хязгаарт багтаасан байх;
31.1.4.эрхлэх асуудлын хүрээнд хөрөнгө оруулалтын арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийн хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;

31.1.5.эрхлэх асуудлын хүрээнд төсвөөс санхүүжүүлэх тэтгэвэр, тэтгэмж, бусад санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээг холбогдох хөтөлбөрт тусгасан байх;

31.1.6.худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг хавсаргасан байх.

31.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 31.1.3-т заасан хязгаарт багтаагүй саналаа төсвийн төслийн тооцоонд тусгахгүйгээр холбогдох үндэслэл, тайлбарын хамт ирүүлнэ.

31.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 31.1-д заасан шаардлагыг хангаагүй төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг буцаана.

31.4.Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөлд дараах тооцоог хавсаргана:

31.4.1.төсөвт төвлөрүүлэх орлогын тооцоо;
31.4.2.төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогын тооцоо;
31.4.3.шинээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний тооцоо;
31.4.4.нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй болсон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг зогсоох, эсхүл санхүүжилтийг бууруулах санал, тооцоо;

31.4.5.төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээний тайлан болон тухайн жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн урьдчилсан тооцоо;

31.4.6.төсвийг хэрэгжүүлэхэд шаардагдах орц, төсөв, санхүүжүүлэх эх үүсвэр, хүрэх үр дүнг хөтөлбөрөөр болон эдийн засгийн ангиллаар илэрхийлсэн зарлагын хуваарилалтын тооцоо;

31.4.7.концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үндэслэл, тооцоо, Концессын тухай хуулийн 10.3-т заасан мэдээлэл.

31.5.Засгийн газар болон Засаг даргын зөвлөл нь төсвийн төслийг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр хэлэлцэнэ.


32 дугаар зүйл.Төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

32.1.Засгийн газар улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв болон Хүний хөгжил сангийн төсвийн төслийг энэ хуулийн 32.2-т заасан танилцуулгын хамт энэ хуулийн 8.4-т заасан цаглабрын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

32.2.Төсвийн төслийн танилцуулгад дараах зүйлийг тусгана:

32.2.1.макро эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээ, ирээдүйн чиг хандлагын төсөөлөл, тооцоо;

32.2.2.макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах талаар Засгийн газраас тухайн жилд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлыг төсвийн төсөлд тусгасан байдал;

32.2.3.төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг тооцсон байдал;
32.2.4.төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээ;
32.2.5.төсвийн жилийн татварын зардлын тооцоог татварын орлогын нэр төрөл бүрээр, өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, дараагийн хоёр жилийн төсөөлөл;

32.2.6.хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, санхүүжилтийн эх үүсвэрээр/;

32.2.7.санхүүжилтийг нь зогсоох болон багасгах хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, түүний төсөвт үзүүлэх нөлөөлөл, тайлбар;

32.2.8.гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, объект, үнийн дүнгээр/;

32.2.9.тусгай сангийн орлого, зарлагын тооцоо;
32.2.10.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөвт төлөх ногдол ашгийн хэмжээ;

32.2.11.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тэдгээртэй холбогдсон тайлбар, танилцуулга;

32.2.12.төсвийн тусгай шаардлагад болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байгаа талаарх тайлбар;

32.2.13.төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй тохиолдолд түүний үндэслэл, санал;

32.2.14.нэгдсэн төсвийн орлого, зарлагын үзүүлэлтийн хураангуй тайлбар;

32.2.15.төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байдал;
32.2.16.төсөв алдагдалтай төлөвлөгдсөн бол уг алдагдлыг санхүүжүүлэх тухай санал;

32.2.17.Засгийн газрын өрийн үлдэгдэл, төслийн зээлийн дотоод эх үүсвэрийн хэмжээ, Засгийн газраас гаргасан баталгаа, түүний дүн;

32.2.18.нэгдсэн төсвийн орлогын нэг хувиас хэтэрсэн дүнтэй тэнцэх болзошгүй өр төлбөр, түүнээс учирч болзошгүй эрсдэлийн тооцоо;

32.2.19.концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, түүний үндэслэл, тооцоо, Концессын тухай хуулийн 10.3-т заасан мэдээлэл;

32.2.20.төсвийн төсөлтэй холбогдуулан шийдвэрлүүлэх хууль тогтоомжийн төсөл.



33.1.Улсын Их Хурал Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангасан улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв болон Хүний хөгжил сангийн төсвийг энэ хуулийн 8.4-т заасан цаглабарын дагуу хуульчлан батална.

33.2.Төсөвт дараах зүйлийг тусгаж, батална:

33.2.1.төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяалагдах шатны төсөвтөө тухайн жилд төвлөрүүлэх орлого, харьяалах төсвийн байгууллагын өөрийн орлого;

33.2.2.төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсвийн зарлагын дээд хэмжээ, урсгал болон хөрөнгийн зарлагын дээд хэмжээ, үүнээс тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ;

33.2.3.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, Засгийн газрын шинээр үүсгэх өр, гаргах баталгааны дээд хязгаар, мөнгөн гүйлгээтэй холбогдох хязгаарлалт;

33.2.4.бусад шатны төсөвт олгох орлогын шилжүүлэг, санхүүгийн дэмжлэг;

33.2.5.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийг хавсралтаар;

33.2.6.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар /нэр, байршил, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа, төсөвт өртөг, санхүүжүүлэх эх үүсвэр, тухайн төсвийн жилийн санхүүжилтийн дүн/;

33.2.7.концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, тэдгээрт тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг хавсралтаар.


34.1.Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:

34.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;

34.1.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;

34.1.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;

34.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.

34.2.Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ:

34.2.1.дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон;

34.2.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон;

34.2.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах.

34.3.Тухайн жилийн төсөвт тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, санхүүжилтийг түр зогсоож болно:

34.3.1.санхүүжүүлэх хэмжээ нь багасахаар, эсхүл хасагдахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан;

34.3.2.тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй.

Хөрөнгө оруулалтын төсөвлөлт
Төр ба хувийн хэвшлийн түншлэл
Жилийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн төсөл
Төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
Улсын Их Хурал төсөв батлах
Төсвийн тодотгол
Төсвийн хэрэгжилт, гүйцэтгэл
Өмч, Хөрөнгө, Засгийн газрын өрийн удирдлага
Засгийн газрын өрийн удирдлага
“Засгийн газрын өрийн удирдлага” гэж Засгийн газрын дунд болон богино хугацааны санхүүгийн зардал, эрсдэлийн түвшинг тодорхойлох стратеги боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Засгийн газар өр үүсгэх
Засгийн газар зээл олгох
Засгийн газрын баталгаа
Болзошгүй өр төлбөр
“Болзошгүй өр төлбөр” гэж Засгийн газрын гаргасан баталгааг хангах, эсхүл үндэсний аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засаг, санхүү, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор төрөөс хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээтэй холбогдон төсөвт үүсч болзошгүй эрсдэлийг мөнгөн дүнгээр тооцож илэрхийлснийг хэлнэ.
өмч хөрөнгө
Төсвийн тайлагналт
Төсвийн удирдлагын зарчим, тусгай шаардлага
“Төсвийн тусгай шаардлага”
гэж нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, төсвийн богино, дунд, урт хугацааны бодлого, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тодорхойлоход баримтлах, энэ хуулиар тогтоосон зохистой үзүүлэлтийн түвшин, харьцаа, хязгаарлалтыг;

“Гол нэр төрлийн эрдэс баялаг”
гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг нь бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгийг;


“Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”
гэж тухайн жилийн нэгдсэн төсвийн орлогын гурав ба түүнээс дээш хувийг бүрдүүлж байгаа тухайн төрлийн эрдэс баялгаас энэ хуулийн 11.1.3-т заасны дагуу тодорхойлсон үнийн түвшинг баримтлан тооцож төсөвт оруулах орлогын дүнг;

“Нэгдсэн төсвийн суурь орлого”
гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлогоос бусад орлогын эх үүсвэрийг;

“нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого”
гэж гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрийг;

“Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл”
гэж нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг;

”Эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүн”
гэж уул уурхайн салбараас бусад бүх салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний дүнг;

“Улсын өр”
гэж Засгийн газрын дотоод, гадаад зээл, санхүүгийн түрээс, Засгийн газрын гаргасан баталгаа, өрийн бичиг, төрийн болон орон нутгийн өмчит болон тэдгээр өмч давамгайлсан хуулийн этгээдийн ирээдүйд эргэн төлөх үүрэг хүлээсэн санхүүгийн бүх төрлийн төлбөрийн үүргийн мөнгөн дүн, түүнд ногдох хугацаа хэтэрсэн хүү, алданги, торгуулийн нийлбэрийг;

“Дунд хугацаа”
гэж дараа жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийг хамарсан төсвийн гурван жилийг;





Төсвийн удирдлагын зарчим
- Төсвийн богино, дунд хугацааны бодлого, стратеги зорилт, урт хугацааны чиг хандлагын төсөөлөл, тэдгээрийн агуулга, хэрэгжилт нь ил тод байх;

- Төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх;

- Төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн бодлогыг тодорхойлж, түүнд үндэслэн аль ч шатны төсвийн эрх захирагч нь төсвийн тусгай шаардлагыг хангасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлт болон түүнд нийцүүлэн баталсан төсвийн хязгаарт багтаан төсвийн төслөө зохиох;

- Төсвийн бодлогыг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангах;

- Үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах;

- Төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн
засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх.

Төсвийн тусгай шаардлага
- Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх;
- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх;

- Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх;

- Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах зориулалттай бөгөөд тухайн хуулийн этгээдийн ирээдүйн ашгаас эргэн төлөгдөх нөхцөлтэй байгуулсан гэрээний дагуу авсан Засгийн газрын зээл, эсхүл гэрээний энэхүү нөхцөлөөр гаргасан Засгийн газрын баталгааг хамааруулахгүйгээр тооцсон улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх.

Төсвийн тусгай шаардлагыг баримтлах
7.1.Төсвийн тусгай шаардлагыг дараахь үйл ажиллагаанд баримтална:

7.1.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн тэнцлийн зорилтыг тодорхойлж тусгах;

7.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах;

7.1.3.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах.

7.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан төсвийн тэнцлийн зорилтыг дөрвөн жил тутамд нэг удаа өөрчлөн тогтооно.

7.3.Төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ.

7.4.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүйгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэхгүйгээр төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.


Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр
түдгэлзүүлэх тохиолдол
8.1.Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг дараахь тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно:

8.1.1.тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0”, эсхүл түүнээс бага, хасах хувьтай бол;

8.1.2.гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол.

“Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл”
гэж тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа макро эдийн засгийн болон төсвийн гүйцэтгэлийн төлөв байдал, дунд хугацааны макро эдийн засгийн ба төсвийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төсвийн бодлогын баримт бичгийг;

12 дугаар зүйл. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл
12.1.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд дараахь үзүүлэлтийг тусгана:

12.1.1.дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ;
12.1.2.хэрэглээний үнийн өсөлтийн түвшин;
12.1.3.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ;
12.1.4.нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ;
12.1.5.нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ;
12.1.6.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл;
12.1.7.нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ;
12.1.8.улсын өрийн нийт хэмжээ;
12.1.9.Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ.

12.2.Энэ хуулийн 12.1.3-12.1.9-д заасан үзүүлэлтийг төсвийн тусгай шаардлагад нийцүүлэн үнэмлэхүй хэмжээ болон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар тооцно.

12.3.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараахь агуулгатай байна:

12.3.1.төсвийн бодлого, зорилтыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн удирдлагын зарчим, 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцүүлж дунд хугацаагаар тодорхойлсон байдал;

12.3.2.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн тусгай шаардлагад нийцүүлж тусгасан төсвийн бодлогын зорилтыг хангах арга хэмжээ;

12.3.3.макро эдийн засгийн тогтвортой байдалд төсвийн бодлогын нөлөөллийн талаар хийсэн дүн шинжилгээ;
13 дугаар зүйл. Төсвийн тусгай шаардлагын
хэрэгжилтэд хяналт тавих

13.1.Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон
харилцааг Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу зохицуулна.


14 дүгээр зүйл. Төсвийн тусгай шаардлагын хэрэгжилтийг тайлагнах

14.1.Засгийн газар төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хангасан тухай дүгнэлт, тайланг бэлтгэн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгаж, Улсын Их Хуралд тайлагнана.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан төсвийн гүйцэтгэлийн тайланд төрийн аудитын төв байгууллага аудит хийхдээ төсвийн тусгай шаардлагыг хэрхэн хэрэгжүүлсэн байдалд дүгнэлт гаргана.
15 дугаар зүйл. Төсвийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахад үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах


15.1.Улсын Их Хурал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсөвт, эсхүл Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн эдгээр баримт бичгийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ хөтөлбөр нэмж тусгах тохиолдолд уг асуудал нь макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад хэрхэн нөлөөлөх талаар Засгийн газраар үнэлгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж болно.


Төсвийн тусгай шаардлагыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд баримтлах
12.3.4.өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөвлөлт, дараагийн жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийн төлөв байдлыг хамруулан тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн, хэрэглээний үнийн түвшин, мөнгөний бодлогын үндсэн үзүүлэлт, ажил эрхлэлт болон ажилгүйдлийн түвшин, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны урсгал тэнцлийн талаархи макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд;

12.3.5.макро эдийн засгийн төлөв байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтийг тооцоход хэрэглэсэн аргачлал, тооцооны үндэслэл;

12.3.6.төсвийн тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон нэгдсэн төсвийн тэнцэл, улсын хөрөнгө оруулалт, төсвийн нийт орлого, зарлагыг багтаасан төсвийн гол үзүүлэлтүүд, тэдгээрийн төлөвлөгөөг гүйцэтгэл, үр дүнтэй нь харьцуулсан байдал;

12.3.7.төсвийн болзошгүй өр төлбөр, түүний талаархи шинжилгээ;

12.3.8.өмнөх 2 жилийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөвлөлт, дараагийн жилийн болон түүний дараахь дараалсан хоёр жилийн төлөв байдлыг хамруулан тооцсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон түүний гүйцэтгэл, төсвийн нийт зарлагын хэмжээ, түүний өсөлт, төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн зорилтот үзүүлэлт, түүний гүйцэтгэл, улсын өрийн нийт үлдэгдэл, авч ашиглах зээл, өрийн бичиг гаргалтын талаархи нэгдсэн төсвийн үндсэн үзүүлэлтүүд;

12.3.9.төсвийн төлөвлөлтийн төсвийн тусгай шаардлагад нийцсэн байдал, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр тавигдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байдал.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

16 дугаар зүйл. Төсвийн тогтворжуулалтын сан

16.1.Төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагад нийцсэн нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Төсвийн тогтворжуулалтын сантай байна.

16.2.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас доошгүй байна.

16.3.Төсвийн тогтворжуулалтын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зарцуулах,
хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

САНХҮҮГИЙН ХУРИМТЛАЛЫН УДИРДЛАГА

17 дугаар зүйл. Санхүүгийн хуримтлал, түүний хөрөнгө оруулалт

17.1.Энэ хуулийн 16.2-т заасан Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувиас давсан санхүүгийн хуримтлалын хөрөнгөөр дотоод болон гадаад зах зээлд хийх хөрөнгө оруулалтын оновчтой хэмжээг Монголбанкны Ерөнхийлөгч, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр жил бүр тогтооно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан хэмжээг тогтоохдоо инфляцийн өсөлтийг нэг оронтой тоонд хязгаарлах, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх зорилттой уялдуулна.

17.3.Засгийн газар дотоод зах зээлд хийх хөрөнгө оруулалтын энэ хуулийн 17.1-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтааж төрийн өмчит хөгжлийн банкны буцаан худалдан авах нөхцөлтэй гаргасан урт хугацаат үнэт цаасыг хууль тогтоомжийн дагуу худалдан авна.

17.4.Төрийн өмчит хөгжлийн банк энэ хуулийн 17.3-т заасан үнэт цаасыг борлуулж, татан төвлөрүүлсэн санхүүгийн хуримтлалын эх үүсвэрээр зөвхөн хөгжлийн хөрөнгө оруулалтын дараахь төсөл, арга хэмжээг дунд, урт хугацааны зээлээр санхүүжүүлж болно:

17.4.1.төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим
хүчний цахилгаан станц барьж байгуулах;

17.4.2.олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх.

17.5.Төрийн өмчит хөгжлийн банк энэ хуулийн 17.4.1, 17.4.2-т заасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг сонгон санхүүжүүлэхдээ Банкны тухай , Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтална.

17.6.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.1-д заасны дагуу тогтоосон гадаад зах зээлд хийх санхүүгийн хөрөнгө оруулалтыг Монголбанкаар гэрээний дагуу гүйцэтгүүлнэ.

17.7.Энэ хуулийн 17.1-д заасан санхүүгийн хуримтлалын хөрөнгийг энэ хуулийн 17.3-т зааснаас өөр зориулалтаар зарцуулах, энэ хуулийн 17.6-д зааснаас өөр хэлбэрээр санхүүгийн хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.


52 дугаар зүйл.
Болзошгүй өр төлбөр

52.1.Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг Улсын Их Хурал болон нийтэд мэдээлнэ.

52.2.Засгийн газрын болзошгүй өр төлбөрийн талаарх мэдээллийг жилийн болон тодотгосон төсвийн төсөл, төсвийн хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийн тайланд бүрэн тусгана.

52.3.Болзошгүй өр төлбөр, өрийн баталгаа, тэдгээртэй холбогдсон мэдээлэлд төрийн аудитын төв байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргана.

52.4.Болзошгүй өр төлбөр, зээлийн баталгаа, эдгээрээс учирч болзошгүй эрсдэл, төлбөрийн хэмжээг тооцон мэдээлснийг тэдгээрийг хүлээн зөвшөөрч, өглөг үүсгэсэнд тооцохгүй.

Төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх;
Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх
Ил тод байдлыг
хангасан байх
Хариуцлагатай байх
Төсвийн тогтвортой байдлыг хангасан байх
6.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах;

6.2.2.жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх;

6.2.3.урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлэх;

6.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засгийн газар, Засаг даргын аливаа шийдвэр нь төсөвт үзүүлэх нөлөөллийн талаарх дүгнэлтэд үндэслэсэн байх;

6.2.5.төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх.

6.3.1.төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийн гүйлгээг бууруулах бичилт хийхгүйгээр нийт дүнгээр нь төлөвлөж, тайлагнах;

6.3.2.санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах;

6.3.3.төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах;
6.3.4.төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх.

6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах;
6.4.2.төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх;

6.4.3.иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах;

6.4.4.хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох;

6.4.5.төсвийн захирагч төсвийн орлогыг барьцаалах, түүгээр баталгаа гаргахгүй байх;

6.4.6.хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн орлогыг аль нэг этгээд, эсхүл үйл ажиллагаанд тусгайлан оноохгүй байх;

6.4.7.төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, татвар ногдуулалт, эсхүл хөнгөлөлт, баталгаа, зээл, өр төлбөр, санхүүгийн үйл ажиллагаа, болзошгүй өр төлбөр, тэдгээрийн үр дүн нь өнөө болон ирээдүй үеийн хооронд тэгш бус байдал үүсгэхгүй байх;

6.4.8.төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх.

6.5.1.төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;

6.5.2.төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;

6.5.3.төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.4.төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;

6.5.5.хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;

6.5.6.төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх.


6.6.1.төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх;

6.6.2.төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх;

6.6.3.төсвийн захирагч нь өөрийн эрх, үүргээ доод шатны төсвийн захирагчид шилжүүлж болох боловч энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байх;

6.6.4.төсвийн захирагч нь төсвийн жилийн дундуур энэ хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн жилийн төсөвтөө өөрчлөлт оруулж, зохицуулалт хийсэн бол гүйцэтгэлийг нь анхны батлагдсан зорилт, хүрэх үр дүнтэй харьцуулж тайлагнадаг байх;

6.6.5.орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэхээр энэ хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг өөр хууль тогтоомжоор тогтоосон бол тухайн чиг үүргийг санхүүжилтийнх нь хамт шийдвэрлэн, шилжүүлдэг байх;

6.6.6.тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх.
Full transcript