Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Гэрээний тухай

No description
by

badarch sugaraa

on 26 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Гэрээний тухай

Гэрээний тухай
Гэрээний төрөл, ангилал
Гэрээний тухай ойлголт

Хүн өдөр тутмын амьдралдаа бизнес эрхлэх, худалдаа арилжаа хийх, туслалцаа үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зэрэгт гэрээний эрх зүйн харилцаанд оролцож байдаг.
Гэрээ нь талуудын харилцан зөвшилцсөн хүсэл зоригийг илэрхийлсэн эрх зүйн факт үйл баримт бөгөөд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг.

Хоёр ба түүнээс дээш этгээд оролцох
Гэрээний талууд эрх зүйн чадамжтай байх
Гэрээний объект хуулинд нийцсэн байх
Талууд харилцан тохиролцсон байх
Хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх

Гэрээний ойлголт

Субьектүүдийн хүсэл зоригийн үр дүнд хууль зүйн харилцаа, холбоо тогтдог
Субьектүүд нь тодорхой зорилготойгоор сайн дураар уг харилцаанд ордог
Зайлшгүй хийвэл зохих үйлдлийн дараалал, журмын шаардлагыг тодорхойлдог
Өөрсдийн зан үйлийг өөрсдөө журамлан тогтоодог
Гэрээнд оролцогчид нь харилцан тэнцвэрт шинжтэй байдаг
Гэрээгээр тодорхойлсон эрх, үүргээ талууд биелүүлэхгүй бол төрийн албадлагын арга хэрэгслийн тусламжтайгаар ханган биелүүлдэг

тавигдах шаардлага
гэрээний үндсэн шинж
Гэрээ байгуулахад

Агуулга нь хууль ёсны байх
Гэрээний хэлбэрийг зөрчөөгүй байх нь чухал
Гэрээний агуулга нь түүний гол ба ердийн нөхцлүүдээс бүрдэнэ.
Гэрээний гол нөхцөл гэдэг нь хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг хэлдэг.
Бусад нөхцлийг ердийн нөхцөл гэнэ.

Иргэний хуулийн 195-р зүйл

Гэрээ байгуулах санал

Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх зүйн үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан
хүсэл зоригоо бодитойгоор,
хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг
гэрээ байгуулах санал
гэнэ.
Гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ эсвэлд санал заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй. Гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлснээр гэрээ байгуулагдана.

Гэрээний төрөл, ангилал

Нийтийн гэрээ
-
иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны шинжээс хамаарч, нийтэд хандаж, хуульд заасан буюу өөрөө зарласан нөхцөлөөр, түүнийг хүлээн зөвшөөрсөн аливаа этгээдийн өмнө тодорхой үүрэг хүлээхээр байгуулсан гэрээ
Нэрлэгдээгүй гэрээ
- иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ
Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
- иргэний эрх зүйн харилцаанд оролцогч субьектуудын хооронд хийсэн гэрээнээс үүсэн гарах хууль зүйн үр дагавар нь уг гэрээг байгуулсан талуудаад бус, гуравдагч этгээдэд хамаарахаар байгуулсан гэрээ

Гэрээний төрөл, ангилал

Хариу төлбөртэй гэрээ
- хэлцэл хийгч нэг тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг ёсоор нөгөө талд мөнгөн болон бусад хэлбэрээр төлбөр төлж байгаа гэрээ
Урьдчилан тохиролцсон гэрээ
- гэрээг байгуулсан үеэс эхлэн талуудын эрх, үүрэг үүсч, үр дагавар нь хожим бий болдог гэрээ
Бодит гэрээ
- гэрээ байгуулах үед үр дагавар нь нэгэн зэрэг бий болдог гэрээ
Хоёр талын гэрээ
- хоёр тал харилцан хүсэл зоригоо илэрхийлж, эрх, үүрэг хүлээсэн гэрээ

Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээг
ээр бусдад эзэмших ашиглах болон захиран зарцуулах эрхээ тухайн хөрөнгөтэйгээ хамт шилжүүлэн, хууль буюу гэрээнд заасан бол нөгөө тал нь төлбөр төлөх үүрэг бүхий харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох, хэрэглэгдэх, үл хэрэглэгдэх эд юмс, эдийн бус хөрөнгө байна.
Бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэх гэрээг
ээр гэрээний зүйлийг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, хууль буюу гэрээнд заасан бол хөлс төлбөр төлөх үүрэг бүхий харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох,үл хэрэглэгдэх эд юмс буюу эдийн бус хөрөнгө байна.

Гэрээний төрөл, онцлог
Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ
Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээ
Ажил гүйцэтгэх гэрээ
Туслалцаа үзүүлэх гэрээ
Мөнгө төлөхтэй холбоотой гэрээ
Бусад
Гэрээний төрөл

Ажил гүйцэтгэх гэрээг
ээр үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хэрэгцээ, захиалгын дагуу тодорхой ажил, үүргийг гүйцэтгэх үүрэг гүйцэтгүүлэгч хөлс төлбөр төлөх харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын материалжсан үр дүн байна
Туслалцаа үзүүлэх гэрээг
ээр үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хэрэгцээ, хүсэлтийн дагуу туслалцаа, үйлчилгээ үзүүлж үүрэг гүйцэтгүүлэгч хууль буюу гэрээнд заасан хөлс төлбөр төлөх харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь туслалцаа үзүүлж буй үйл ажиллагаа байна.


Гэрээ байгуулах арга

Нийтлэг журмаар байгуулах
Үнэ хаялцуулах журмаар байгуулах
Гэрээ заавал байгуулах

Гэрээг нийтлэг журмаар байгуулах арга, хэлбэр

Гэрээ байгуулах арга
- гэрээ байгуулахдаа гэрээний зүйл оршин байгаа газар, баримтлах хууль, оролцогч талууд зэргээс хамааран гэрээг байгуулах нөхцөл байдал
Гэрээ байгуулах хэлбэр
- талуудын хүсэл зоригийн илэрхийллийн илрэх байдал
Гэрээ байгуулах үе шат
- гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, түүнийг хүлээн зөвшөөрч батлах үйл ажиллагаа
Гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл
- гэрээ хүчин төгөлдөр байх түүнийг байгуулагдсан гэж үзэх хууль буюу гэрээнд заасан нөхцөл

Гэрээ байгуулах

Санал
/оферт/ - гэрээ байгуулах талаар гаргаж байгаа хүсэл зоригийн бодит илэрхийлэл
Саналын хариу /
акцепт/ - гэрээ байгуулах талаар гаргаж байгаа саналыг хүлээж авсан хариу
Санал гаргах дуудлага -
гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй
тодорхой бус этгээдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэл
Шинэ санал
- гэрээ байгуулах саналаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн болон хугацаа хожимдож ирсэн саналын хариу
Санал илгээгч
- өөрийн хусэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлэн илгээсэн этгээд

Гэрээ байгуулах

Хүсэл зоригоо бодитой илэрхийлэх
- хэлцэл хийгч этгээд нь өөрийн хүсэл зоригийг тодорхой үйлдэл болон үйл хөдлөлөөр илэрхийлэн гаргах
Хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэх
- хэлцэл хийгч этгээд нь хэлцлийнхээ гол нөхцөл, түүнийг тодорхойлох журмыг гаргасан байх
Ердийн боломжит хугацаа
- хэлцэл байгуулагч этгээдийн байдал, хэлцлийн зүйлийн мөн чанар онцлогоос хамааран тогтоогддог хугацаа
Интернэт ба мэдээллийн сүлжээ
- хоёр буюу түүнээс дээш этгээдүүдийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэгдэх холбооны шугам, техник хэрэгслийн иж бүрдэл
Электрон худалдаа
- худалдах худалдан авах гэрээ байгуулах орчин үеийн арга
Нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдүүдэд хадсан талын хүсэл зоригийг бодитойгоор илэрхийлэн, түүнийг зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдоно гэж үзэж илгээсэн, гэрээ байгуулах тухай хангалттай тодорхой саналыг
гэрээний санал
гэнэ.


Гэрээний агуулгын хувьд тавигдах шаардлага

Гэрээний aгуулга
- тухайн гэрээнд зайлшгүй тусгагдсан байвал зохих гол, ердийн, бусад нөхцөлийн нийлбэр
Гэрээний стандарт нөхцөл
- гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлогдоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх урьдчилан тогтоосон нөхцөл
Гэрээний гол нөхцөл
- Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл
Гэрээний нэмэлт нөхцөл
- ердийн гол болон стандарт нөхцөлөөс бусад нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл

Тавигдах шаардлага

Гэрээ хүчин төгөлдөр болох, талуудын хүссэн зорилгод хүрэх үндэслэл бол гэрээний агуулгад тавигдах шаардлага байдаг. Гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэхээс эхлээд тодорхой төрлийн гэрээ байгуулах, тухайн гэрээндээ өөрсдийн санаа зорилгыг зөв тусгах нь гэрээ хүчин төгөлдөр байх, цаашлаад маргаан үүсэхгүй байх, гэрээний талуудын эрх ашиг хөндөгдөхгүй байх зэрэг ач холбогдолтой.
Гэрээ нь утта агуулгаараа хуульд нийцсэн байхыг шаарддаг.


Гэрээнд хэлбэрийн хувьд тавигдах шаардлага
Амаар
Бичгээр
Бодит үйлдлээр

Гэрээний хэлбэр -
тухайн гэрээний үүрэг хэдийд үүсэх буюу гэрээ хүчин төгөлдөр болоход нөлөөлөх гадаад хэлбэржилт
Бичгийн хэлбэр
- тухайн төрлийн гэрээний хувьд хуульд зааснаар бичгээр байгуулах буюу түүнийгээ тодорхой эрх бүхий байгууллагад гэрчлүүлэх бүртгүүлэхийг тусгайлан шаарддаг гэрээний хэлбэр
Аман хэлбэр
- гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байх нийтлэг шинж бүхий хэлбэр юм \Энд заавал аман яриа хийгдсэн байх албагүй\
Бодит үйлдлээр байгуулах хэлбэр
- тухайн төрлийн гэрээний дагуу хийгдэх ёстой, гүйцэтгэх ёстой тодорхой үйлдлийг хийснээр байгуулагдсанд тооцогддог гэрээний хэлбэр

Гэрээнд субъектын хувьд тавигдах шаардлага
Гэрээний субъект -
гэрээний үүрэгт оролцож, эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээдүүд буюу талууд
Гэрээний тусгай төрлүүдэд субьект бүрийг ялгамжтайгаар нэрших нь гэрээний зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх, маргааны эцэст хариуцлага хүлээх этгээдийг зөв тогтоох, гэрээ байгуулах үед гэрээний талуудын эрх, үүргийг зөв хуваарилах гэх мэт хууль зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Гэрээний үр дагаварт тавигдах шаардлага

Хүсэл зориг - тодорхой харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох сэтгэцийн дотоод сэдэл, хүсэл
Хүсэл зоригийн илэрхийлэл - хүсэл зоригийн гадагш илрэх үйл хөдлөл
Гэрээний үр дагавар - гэрээний субьектүүдийн хүрсэн үр дүн
Санамж: Хүсэл зориг + Хүсэл зоригийн илэрхийлэл + Үр дагавар нэгдмэл байх

Гэрээ дуусгавар болгох, гэрээнээс татгалзах, өөрчлөх, цуцлах үндэслэл, журам, түүний хууль зүйн үр дагавар
Гэрээ дуусгавар болох
- гэрээний дагуу үүссэн харилцаа буюу үүрэг нь гэрээний талуудын хүсэл зоригоос хамаарч эсвэл үл хамаарах бусад нөхцөл байдлаар цаашид үргэлжлэх боломжгүй болох
Гэрээнээс татгалзах
- хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээний аль нэг талын гэрээг дуусгавар болгох талаарх санал
Гэрээг өөрчлөх
- гэрээний харилцааг дуусгавар болгохгүйгээр гэрээний харилцааны аль нэг элемент өөрчлөх
Гэрээг цуцлах
- аль нэг талын буюу хоёр талын санаачлагаар, хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл нэг талын шаардлагаар гэрээний дагуу үүссэн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болох үр дагавар бүхий гэрээ дуусгавар болох нэг үндэслэл

Гэрээ дуусгавар болох нь

Иргэний хуулийн 236-р зүйл

Гэрээ дуусгавар болох нь гэрээний дагуу үүссэн харилцаа ямар нэг үр дагаваргүйгээр дуусгавар болох агуулгыг илэрхийлдэггүй бөгөөд тухайн харилцаатай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үр дагавартай юм. Тухайлбал, гэрээ дуусгавар болоход, хууль болон гэрээний тохиролцооноос хамааран шилжүүлсэн зүйлийг буцаах, гэрээний талуудад учирсан хохирлыг нөхөн төлөх гэх мэт.

Гэрээнээс татгалзах

Иргэний хуулийн 204-р зүйл

Нэг талын татгалзал байх
Гэрээнээс бүхэлд нь татгалзсан бол гэрээ үргэлжлэх болможгүй болох
Гэрээнээс хэсэгчлэн тагалзсан бол гэрээ өөрчлөгдөх үндэслэл болж өгдөг.

Гэрээнээс татгалзах журам

Аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ.
Хууль буюу гэрээнд өөрөөг заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно.
Гэрээний аль нэг буюу хочр талд хэд хэдэн этгээд оролцож байга бол гэрээнээс хамтран татгалзаж болно
Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол би йболсон тхоиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Гэрээ цуцлах журам

Гэрээний татгалзал
Гэрээний үүрэг зөрчигдснөөс татгалзах
Энэ тохиолдолд гэрээ цуцлана
Үүрэг зөрчигдөөгүй үед татгалзах

Энэ тохиолдолд нөгөө тал зөвшөөрсөн үед л гэрээ дуусгавар болно. Харин зөвшөөрөл харгалзахгүйгээр дуусгавар болговол гэрээний ердийн үргэжлэлээр үүргээ гүйцэтгэх шаардлага үүснэ.

Гэрээ цуцлах
Үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах боломжгүй гэрээний хувьд гэрээнээс татгалзах бус цуцлах байдлаар гэрээг дуусгавар болгоно.
Гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу гэрээ дуусгавар болохоос өмнөх үед гэрээг цуцлах асуудал яригдана.
Гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцлахаас гадна шүүхээр цуцлуулж болно.
Гэрээг шүүхээр цуцлуулж байгаа тохиолдолд хууль болон гэрээний дагуу гэрээний аль нэг тал цуцлах эрх эдлэх эсэх, гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн эсэхийг харгалзаж үзнэ.
Гэрээг цуцалснаас үүсэх хариуцлага буюу гэрээний талуудад учирсан хохирлыг буруутай талаас гаргуулна.

Үүргийн зөрчил, илрэх хэлбэрүүд
Гэрээний үүрэг -
хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээний дагуу үүссэн үүрэг
Гэрээний үүргийн зөрчил
- гэрээний дагуу үүссэн үүргийг талууд өөрөөс шалтгаалах болон шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйн үр дагавар

Гэрээний хариуцлага
Гэрээний хариуцлага
-гэрээний харилцаанд оролцогчдын эдийн засгийн хэвийн харилцааг хөхүүлэн дэмжих, тэдний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд чиглэсэн эд хөрөнгийн шинжтэй санкци
Хэсгээр хүлээх хариуцлага
- Оногдох хариуцлагын хэмжээ нь тодорхой бөгөөд бусад үүрэг гүйцэтгэгчидээс харилцан хамааралгүйгээр хүлээх санкци
Хамтран хүлээх хариуцлага -
хэд хэдэн үүрэг гүйцэтгэгч байгаа бөгөөд үүргийн мөн чанараас хамааран бие биенээсээ харилцан хамааралтай бөгөөд хамтран хүлээж буй санкци
Өсгөн нэмэгдүүлсэн хариуцлага
- хууль болон гэрээнд зааснаар үндсэн хариуцлагаас гадна нэмэгдэл байдëаар хүлээх санкци

Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно.
үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;
үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан;
талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.
Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:
үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон;
үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан;
хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript