Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Зөв Монгол

Боловсролын чанарын шинэчлэлийн хөтөлбөр
by

chinzorig ganbold

on 13 January 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Зөв Монгол

ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРОЛЫН БОДЛОГО:
“Зан чанар хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмших, чадвараа хөгжүүлэх” гэсэн гурван үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, төлөвшсөн хувь хүн, өрсөлдөх чадвартай хүний нөөц, аз жаргалтай гэр бүлийг дэмжих үүрэгтэй.

ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГО:
Зах зээлийн эрэлт хэрэгцээний чанарын хувьсалд суурилсан удирдлага, санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог төлөвшүүлэн, “Боловсрол-Шинжлэх ухаан”-ны цогц хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ. БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН ҮЗЭЛ САНАА “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” буюу хүүхэд бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход нь тусалдаг систем, эцэг эхчүүд сургууль, багш нартай хамтран ажиллах үүрэг оролцоог хөгжүүлэхийг зорьж байна. БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО Хүний төлөө тэднийг дэмжин хөгжүүлэх агуулгаар хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн насан туршийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэгдэнэ. Зөв монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн сургуулиар бус бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзнэ. Иймээс сургууль нь нийгэм, олон нийтийн оролцоонд тулгуурласан, гэр бүл, нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болж хөгжих учиртай юм. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН
ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗОРИЛГО Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, Эх оронч, Бүтээлч, Өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсролтой, “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, эрдэм шинжилгээ ажлын чанарыг сайжруулан, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж хөгжүүлэхэд оршино. БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ

- ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛ:
Боловсролын эрхэм зорилго, менежмент, хүний нөөц, чанарын хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, хүртээмжтэй, аюулгүй, хүмүүнлэг боловсролын орчин, нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийг хөгжил байна.
- ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ:
Хууль эрх зүй, бодлогын шинэчлэл, иргэнд суурилсан хяналтын тогтолцоо, боловсролын үйлчилгээг дэмжин урамшуулах санхүүгийн бүтэц, эх үүсвэрийг бий болгон үндэсний болон олон улсын дэвшилтэт соёл, уламжлал гэсэн хүрээнд хэрэгжих болно. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТУУД СУДАЛГАА - ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЭРЧИМЖҮҮЛЭЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН
ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖТЭЙ,
АЮУЛГҮЙ ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛ ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ ЗОРИЛГОД СУУРИЛСАН
ХӨГЖЛИЙН ШИНЭЧЛЭЛ БАГШИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭЧЛЭЛ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ УДИРДЛАГА,
МЕНЕЖМЕНТ, ЧАНАР ХЯНАЛТЫН ШИНЭЧЛЭЛ 1.1 "ЗӨВ МОНГОЛ ХҮН"-ийг төлөвшүүлэх, хөгжүүлэх урт хугацааны
"Боловсрол, Шинжлэх ухааны Стратеги төлөвлөгөө"-г
шинэчилж, үе шаттайгаар хэрэгжилтийг хангана. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОДЛОГО
ЗОХИЦУУЛАЛТЫН
ЗАЛГАМЖ ХОЛБОО 1.2 Бодлого зохицуулалтын залгамж холбоо,
гол хүчин зүйлсийн баталгааг хангахын тулд улс төрийн намуудын оролцоог нээлттэй болгож боловсролын тухай мэтгэлцэх бус, хамтран нэгдмэл үйл ажиллагаатай байх нөхцлийг бүрдүүлнэ. МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ 1.3 Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын үүрэг, менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх тогтолцоог хөгжүүлнэ. 1.4 Бүх шатны суралцагчид болон багш, ажиллагсад, байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий “Боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний систем”-ийг байгуулж боловсролын үйл хэргийг олон нийтэд ил тод болгоно. БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГА,
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ 1.5 Бүх шатны сургуулиудын чанар стандартыгүндэслэн тооноос чанарт шилжүүлэн магадлан итгэмжлэлийг шинэ системд шилжүүлнэ. БОЛОВСРОЛЫН
СТАНДАРТ 1.6 Бүх шатны сургуулийн суралцагчдын үнэлгээ нь мэргэжлийн, институцид суурилсан чанарын бодит үзүүлэлтээр хэмждэг болгоно. ЧАНАРЫН БОДИТ ҮЗҮҮЛЭЛТ 1.7. Боловсролын бодлого, үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог бий болгож, бие даасан хяналт үнэлгээний хороо ажиллана. ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО ҮНДЭСНИЙ
БОЛОВСРОЛЫН
САН 1.8. Сургалтын технологийн хөгжил, санал санаачилгыг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий үндэсний боловсролын сан бий болгоно. 1.9. Шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургуулиудыг хотхон, шинжлэх ухааны парк байдлаар хөгжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. ИДС-н хотхон, ШУ-ны парк 1.10. Их, дээд сургуулийг бие даан хөгжих менежментийн шинэ чиглэлийг тодорхойлж сургалтын төлбөрийн тогтвортой байдлыг хангана. 1.11. Аймаг, дүүргийн боловсролын газар хэлтсийг хүний хөгжлийг хангах үүрэгтэйгээр үйл ажиллагааны хүрээг өргөтгөн мэргэжлийн институциудыг шаардлагын дагуу ажиллах мэргэшсэн үйлчилгээний орчинг бий болгоно. 1.12. Ерөнхий боловсролын сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр, сургалтын болон үнэлгээний арга зүй, сургалтын зохион байгуулалтыг шинэчилж олон улсын стандарт түвшинд хүргэнэ. 2.1 Багш бэлтгэдэг сургуулиудад тавигдах шаардлага стандартыг өндөржүүлнэ. 2.2 Багш болох хүсэл эрмэлзэлтэй, зан чанар хандлага төлөвшсөн байдал нь үндсэн шалгуур болж багшийн сургуульд элсэгчдийн чанарыг дээшлүүлнэ. 2.3 Өндөр технологийн салбарт Олон улсад багш, эрдэм шинжилгээний ажилтан солилцох ажлыг зохион байгуулж, жилд 30-аас доошгүй өндөр мэргэшилтэй багш, эрдэмтдийг Монгол Улсад ажилуулах, 50-иас доошгүй багш, 40-өөс доошгүй эрдэм шинжилгээний ажилтан нарыг гадаадын нэр хүнд бүхий их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад дадлага хийлгэнэ. 2.4 Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага дахь орон тооны эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэн, хүний нөөцийг чадавхижуулна. 2.5 Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, мэргэшүүлэх, залуу судлаач, эрдэмтдийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. 2.6 Багш нарын ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ. 2.7 Багшийн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, хяналттай болгоно. 2.8 Үндэсний түвшинд багшийн мэргэжлийг тасралтгүй дээшлүүлдэг мэдээллийн технологид суурилсан институцийн тогтолцоог бий болгоно. 2.9 Багш, эрдэм шинжилгээний ажилтан нарын нийгмийн халамж, орон сууцны талаар бодлого хэрэгжүүлнэ. 2.10 Алслагдсан аймаг сумдад багшилж байгаа багш нарт цалин урамшууллын нэмэлтийг олгоно. 2.11 Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэг байгуулах иргэдийн санал санаачилгыг санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллана. 2.12 Цэцэрлэгийн багшийг ээлжтэй ажиллуулах, иргэдийг багшийн давтан сургалтанд хамруулах замаар багшийн орон тоог нэмнэ. 2.6 Багш нарын ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ. 2.6 Багш нарын ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ. 2.6 Багш нарын ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ. 2.6 Багш нарын ажилдаа хандах хандлага, хүүхэдтэй харилцах эерэг харилцааг хэвшүүлж ёс зүйн дүрмийг нийтийн зөв соёл болгон төлөвшүүлнэ. 2.11 Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэг байгуулах иргэдийн санал санаачилгыг санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллана. 2.11 Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэг байгуулах иргэдийн санал санаачилгыг санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллана. 2.11 Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэг байгуулах иргэдийн санал санаачилгыг санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллана. 2.11 Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэг байгуулах иргэдийн санал санаачилгыг санхүүгийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллана. АА БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ УДИРДЛАГА,
МЕНЕЖМЕНТ, ЧАНАР ХЯНАЛТЫН ШИНЭЧЛЭЛ БАГШИЙН ХӨГЖЛИЙН
ШИНЭЧЛЭЛ СУРАГЧ, ОЮУТАН, БАГШ, ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ, ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ БОЛОВСРОЛЫН ЧАНАР ХҮРТЭЭМЖ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ, НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ 4 ЧИГЛЭЛ СУРАГЧ, ОЮУТАН, БАГШ, ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ,
ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж,хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг монгол бахархалтай, үндэсний соёл уламжлалыг дээдэлсэн иргэн болгон хүмүүжих нөхцөлийг агуулсан сургалтын стандарттай болох - Монгол хүүхдийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сургуулийн өмнөх, бага, суурь бүрэн дунд, дээд боловсрол тус бүрээр гаргаж боловсруулна. - "Зөв монгол хүүхэд” хөтөлбөр батлан хэрэгжүүлнэ.

- Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батална. - Боловсролын төвшин бүрт тохирсон үнэлгээний аргазүйг нэвтрүүлнэ.

- Хүүхэд бүрийг хөгжүүлэх “АВЪЯАС” хөтөлбөр батлан хэрэгжүүлнэ. - Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын зорилго, агуулга, хөтөлбөр, үнэлгээ, сургалтын зохион байгуулалтыг зүй зохист хэлбэрт оруулан , олон улсын стандарт түвшинд хүргэх бодлого боловсруулж хэрэгжилтийг хангана. - “Ном” хөтөлбөр батлан хэрэгжүүлнэ.
- Үндэсний музей, Байгалийн түүхийн музейг түшиглэн хүүхдийн танин мэдэхүйн сургалтын төвүүд байгуулах, эдгээр төвд түшиглэн түүх соёлын мэдээллийг онлайн, видео хэлбэрээр танилцуулах боломжийг бий болгоно. Цэцэрлэг, сургуулийн удирдлага болон эцэг, эхчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллах дүрэм, арга зүйн зөвлөмжтэй болгох; Боловсролын бодлого, үйл ажиллагаа, засаглалыг нээлттэй, ил тод, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалтыг бий болгож хэрэгжүүлнэ. Мэдээлэл харилцааны
технологийг ерөнхий боловсрол сургуульд нэвтрүүлэхэд шаардлагатай программ хангамжийн стандартыг боловсруулж, тэдгээрийг монгол хэлэнд буулгах, цахим сургалтын баримт бичгийг боловсруулна. Мэдээллийн технологийг сургалтын орчинд өргөнөөр ашиглаж, сурах бичиг, видео хичээл, танин мэдэхүйн цахим хуудас нээж ажиллуулах Мэдээллийн технологийг сургалтад ашиглах бодлого, чиглэл боловсруулж, эрх зүйн орчин бүрдүүлнэ. Их, дээд сургуулиудыг түшиглэн “Цахим сургалтын үндэсний төв”1, салбар төв 3, нэгдсэн “Цахим" номын сан 1-ийг тус тус байгуулна. Хичээлийн танхимыг ухаалаг самбараар хангаж, зөөврийн компьютерээр хангах ажлыг зохион байгуулна. Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөн, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Багшийг орон сууц
худалдан авах таатай нөхцөл бүрдүүлэх
тусгай бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. Багш, инженер бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжих; - Багш, инженерийн чиглэлийн зарим мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөхэрх зүйн орчныг бүрдүүлнэ. - Инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж CDIO загварыг туршиж эхэлнэ. - Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын 10-аас доошгүй хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлнэ. Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх; - Төрийн өмчийн их, дээд сургуулиудын бие даасан байдлыг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

- Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтийн оролцоотой, нээлттэй, засаглалын зарчимд шилжүүлэх эрхзүйн орчинг бий болгоно - Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын 10-аас доошгүй хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлнэ.

- Бүх шатны сургуулиудын үйл ажиллагаа, санхүүжилтийн хяналт, үнэлгээг олон нийтийн оролцоотой өөрийн удирдлагын зарчимд тулгуурласан шийдвэр гаргах тогтолцоотой байхаар шинэчилнэ.

- Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчилсэн хөтөлбөрийг батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- Салбарын үйл ажиллагаа, хууль, тогтоомжийн хүрээнд үүсэх эрсдэлийг тодорхойлох, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

- Боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн эрх зүйн орчныгболовсронгуй болгож, үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ. “Өрсөлдөх чадвартай монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэх.
Судалгааны үндсэн дээр монголын хөгжилд тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн дэлхийн шилдэг сургуулиудад 300 оюутан сургана; - Сургалтын төрийн сангийн санхүүжилт, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийн хүрээнд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад оюутан сургах тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн, дэлхийн шилдэг сургуулиудад 300 оюутан сургана. - “Өрсөлдөх чадвартай Монгол хүн” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. - “Өрсөлдөх чадвартай Монгол хүн” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хангаж, коллеж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг дээшлүүлэх; Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар
хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчныг бүрдүүлэх; - Ердийн сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг оношлох, үнэлэх үнэлгээний журмыг боловсруулж мөрдөнө.
- Ердийн болон тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй сурагч суралцах орчныг бүрдүүлэхийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид зориулсан сурах бичиг, гарын авлага, хэрэглэгдэхүүнд тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ.
- Тусгай сургуулиудын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг өргөжүүлж, их, дээд сургуульд суралцах боломжтой хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг чадамжийн сургалтаар бэлтгэнэ.
- Их, дээд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг зориулалтын сурах бичиг, тоног төхөөрөмжөөр ээлж дараатай хангах арга хэмжэ эавна.
- Ерөнхий боловсролын тусгай сургуульд автобусны үйлчилгээг нэвтрүүлнэ. - Сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга шинээр барих, өргөтгөх, засварлах дунд хугацааны төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх ажлыг дэс дараатай зохион байгуулна.
- Сургууль, цэцэрлэгийн орчны стандартыг шинэчлэн боловсруулж, батална.Концессийн болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу SMART сургууль байгуулах ажлыг эхлүүлнэ.
- Сургууль, цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмж, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан тоглоом наадгайг ээлж дараатай шинэчилнэ.
- Сурагчын дүрэмт хувцасны загвар, материал, технологи, эрүүл ахуйн шаардлагыг хүүхдийн нас, физиологийн болон уур амьсгалын онцлогт тохирсон чанартай нарийн хэмжээст суурилан боловсруулан баталж, хэрэгжүүлнэ. Орон нутагт гэр цэцэрлэгийг шаардлагатай багт
байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх
боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлэх Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар
хүүхдийн ая тухтай сурч, хүмүүжих орчныг бүрдүүлэх; - Сурагчдын үдийн цайны үйлчилгээний хэлбэр, тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ.

- Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын нормативыг хүүхдийн физиологи, илчлэг шим тэжээлийн норм, хүнснийбүтээгдэхүүний үнийн өөрчлөлттэй уялдуулан тогтмол шинэчилнэ.

- Дотуур байрны хангамж,дотуур байртай сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулна.

- Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн байгууллага, эцэг эхийн хяналтыгтогтмолжуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Сургуулийн бие засах газар, гар угаалтуурын тоог нэмэгдүүлж нөхцөлийг сайжруулах; Боловсролын байгууллагын менежментийн мэдээллийн системийг байгуулж, түүн дээр тулгуурлан багшлах боловсон хүчин мэргэжлээрээ нэгдэж, харилцан мэдээлэл, туршлага солилцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг мэдээллийн цахим сүлжээ байгуулах - Хот суурин газрын сургууль, цэцэрлэгүүдийн бие засах газар, ариун цэврийн өрөөний хүчин чадлыг нэмэгдүүлж, нэг угаалтуур, суултуурт ноогдох хүүхдийн тоог бууруулна.
- Сумын сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчны бие засах байгууламж, ариун цэврийн өрөөг стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулна.
- Ундны болон ариун цэврийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай сумын сургууль, цэцэрлэгийн дэргэд гүний худаг байгуулна. Багш бэлтгэдэг сургуулиудад тавих шаардлага, стандартыг өндөржүүлж, багшийн сургуульд элсэх босгыг дээшлүүлэх; Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжих; - Дээд боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээд боловсролын шинэчлэлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

- Дээд боловсролын салбарт чанарын удирдлагын орчин үеийн арга технологийг нэвтрүүлнэ.

- Их сургуулиудыг сургалт-судалгаанд суурилсан зохион байгуулалтын шинэ загварт шилжүүлэх үндсийг тавьж, олон улсад өрсөлдөх чадвар, үнэлэмжийг нь дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

- Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд бий болсон оюуны бүтээлийг инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болгох ажлыг эрчимжүүлж, эдийн засаг болон нийгэмд үр ашигтай 100 технологийг үйлдвэрлэлд шилжүүлнэ. Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжих; - Шинжлэх ухааны салбарын инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулна.

- Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг түшиглэн мэдлэг, технологи дамжуулах нэгж, гарааны компани, жижиг дунд үйлдвэр байгуулан ажиллуулахыг төрөөс дэмжинэ.

- Магадлан итгэмжлэлийн байгууллагыг биеэ даасан, хөндлөнгийн хараат бус, чадавхитай болгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 10 хөтөлбөрийг Олон улсын магадлан итгэмжлэлд оруулахад дэмжинэ. Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжих; - Их, дээд сургуульд элсүүлэх мэргэжлийн чиглэлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан, элсэгчдэд тавигдах шаардлагыг өндөржүүлж, элсэлтийн шалгалтыг ил тод, нээлттэй болгоно.

- Ажил олгогч болон сургалтын байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлнэ.

- Их сургуулийн судалгааг магистрант, докторантуудад түшиглэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийг дэмжинэ.

- Оюутны дотуур байрны орны тоог 3000-аар нэмэгдүүлнэ. Чанаргүй их, дээд сургуулиудыг цөөлж сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон, зах зээлд эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг сургалтын системд шилжүүлж, дэргэдээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын инкубатор байгуулан, өндөр технологийн компанийг бойжуулж, бүтээлээ зах зээлд нэвтрүүлэхийг төрөөс дэмжих; Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн, цагийг нэмэгдүүлэх, секцийн цагийн хөлсийг олгох, идэвхтэн дасгалжуулагчтай байхыг дэмжих; Сургуулийн өмнөх боловсролд зориулан хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах. - Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулгыг хүүхэд бүрийн эрүүл өсөн хөгжих, авьяасыг хөгжүүлэх агуулгаар шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
- Бүх ерөнхий боловсролын сургуулийг спорт заалтай, гадна биеийн тамирын талбайтай болгоно.
- Их, дээдсургуулийн биеийн тамирын хичээлийн агуулга, арга зүйд харьцуулсан судалгаа хийж, шинэчилнэ.
- Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшид секц дугуйлан хичээллүүлсэн нэмэгдэл хөлс олгох журмыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
- Биеийн тамир, спортын хороонд идэвхтэн дасгалжуулагч нартай байхыг дэмжих
- Суманд биеийн тамирын арга зүйчийг орон тоогоор ажиллуулах Сургуулийн өмнөх насны хүүхдийг асран хамгаалах үйлчилгээний эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлнэ. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх 1. Инженер, технологийн чиглэлийн дэлхийн шилдэг их сургуулийн нэгээс доошгүй салбарыг байгуулахыг дэмжих;

- ХБНГУ-ын техникийн тусламжаар техник технологийн чиглэлээр их сургууль байгуулах ажлыг эхлүүлнэ. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ БОЛОВСРОЛЫН ЧАНАР ХҮРТЭЭМЖ,
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ,
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН
ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ - "Хүүхдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын үйлчилгээнд тавигдах шаардлага, журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ"
- “Гэр цэцэрлэг”-ийн эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, шинэ технологи нэвтрүүлнэ.
- Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, гэр цэцэрлэгийн ажиллах хугацааг уртасгах замаар хөдөөгийн малчин өрхийн болон ядуу өрхийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна. БОЛОВСРОЛЫГ НЭГДҮГЭЭРТ УЛСЫН САЙН ХҮНЭЭСЭЭ, ХҮНИЙ САЙН ХҮҮХДЭЭСЭЭ БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ ХҮҮХЭД БҮРТ Хүүхэд бүр чанартай суурь боловсролыг үнэгүй эзэмших эрхтэй. Засгийн газар бүр энэ эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Хамгийн муу нөхцөл байдалд ч боловсрол хүүхдүүдийг ирээдүйдээ итгэх итгэлтэй болоход тусладаг билээ.
Бид хүүхэд нэг бүрт чанартай боловсролыг хүргэх үүрэгтэй. Үүнд чиглэн хийх зүйл асар их байна. Боловсролыг нэгдүгээрт тавьснаар, бид өлсгөлөн ядуурлыг багасгаж, орхигдсон авъяас чадвар, нөөц боломжийг сэргээн, хөгжин цэцэглэсэн, сайн сайхан, хүчтэй нийгмийг бий болгох юм.

Бан Ги Мүүн
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Нью-Йорк, 2012 оны 9 дүгээр сар “Улсын сайн хүнээсээ, Хүний сайн хүүхдээсээ”. Үнэхээр сайн улс болъё, амжилтанд хүрье, ирээдүйтэй орон болъё гэвэл хүүхдээ л зөв, сайн хүмүүжилтэй болгох хэрэгтэй. Айл гэр бүхэн сайхан уур амьсгалтай, эвсэг найрсаг байх ёстой. Хүн бүхэн, хүүхэд бүхэн сайн байх ёстой. Ингэж чадвал Монгол улсын нэр дэлхийд цуурайтсан сайхан улс болно.
Аав, ээж нарт хандаж хэлэхэд хүүхэд хүмүүжүүлэхтэй холбоотой олон эрдэмтдийн үг байдаг. Тухайлбал, Инжинашийн “Хөх судар”-т насаар нь ялган 1-3 насанд нь хаан мэт тахь, 4-6 насанд нь хатан мэт тойл, 6-15 насанд нь харц мэт зөвлө. 15 наснаас дээш хань мэт зөвлө гэж сургасан байна.
Цахиагийн Элбэгдорж
Монгол улсын ерөнхийлөгч
Улаанбаатар , 2012 оны 9 дүгээр сарын 1 Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусынхаа төлөө Засгийн газар, боловсролын байгууллагууд, сургуулийн захирал, багш, эрдэмтэн судлаачид, эцэг эхчүүд хүч боломж, сэтгэл зүрхээ нэгтгэн олуулаа гар гараа барин, зүтгэж байж, улс орныхоо сайхан маргаашийг гэрэлтүүлэх билээ.
ЧАНАРЫН шинэчлэл гэсэн энгийн үгэнд эрхэм зорилго, хандах зүг, гарах үр дүн оршиж буй. Тооноос илүү чанарыг эрхэмлэж Монгол хүүхэд нэг бүрийн авъяас чадвар, сонирхол, мөрөөдөл, хөгжих боломж бололцоог нь танин мэдэх өргөн хүрээний судалгаа зохион байгуулж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга замаа алган дээрээ тавьсан мэт тод олж харахыг зорьж байна.
Нэг эх орон, нэгэн үндэстэний үнэт зүйл, соёл уламжлал, тэмүүлэл зорилгоороо Монгол хүүхэд, залуус бүрийн давтагдашгүй онцлог, агуу их ертөнцийг нээж, гагцхүү насан туршдаа үргэлж өөрийгөө 1. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдийн оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, амьдрал, ахуйн зөв дадал хэвшил төлөвшүүлэх, харилцааны зөв хандлага бий болгоход чиглэсэн сургалтын агуулгыг хэрэгжүүлнэ. 2. Бага, суурь боловсролын түвшинд хүүхэд бүрийн авьяас, сонирхол, чадвар, хувь шинжийг нээдэг, түүнийг хөгжүүлдэг, дэмждэг, хүүхэд бүртэй ажилладаг арга зүй, технологи, сургалтын зохион байгуулалтыг бий болгож нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр сургах тогтолцоог бүрдүүлнэ. 3. Бага боловсролд хүүхдэд дүн тавьж, уралдуулж, өрсөлдүүлдэггүй, хүүхдийн хувь чадамжийг үнэлэх урамшууллын, суурь боловсролд хүүхдийн бодит ур чадварын ахиц өөрчлөлтийг тодорхойлж чаддаг дүнгийн, ахлах боловсролд чадамжийн чанарыг тоон илэрхийллээр үнэлдэг системд тус тус шилжинэ. 4. Ахлах боловсролын түвшинд уян хатан, ирээдүйд эзэмших мэргэжил, авъяас сонирхолд хөтөлсөн нэмэлт агуулгаар баяжуулан, сонголттой сургалтын агуулга хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг суралцах эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, сурах арга барилтай болгон төлөвшүүлнэ. Л.Гантөмөр
Боловсрол, шинжлэх ухааны сайд
Улаанбаатар, 2012 оны 9 дүгээр сарын 1 хөгжүүлдэг, өөдөлж сайжирдаг хүсэл зорилго, арга барил, хичээл зүтгэлтэй иргэнийг төлөвшүүлэхийн төлөө бие биенээ дэмжин ажиллахыг хүсье. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны
чанар, үр өгөөжийг дээшлүүлэх - Боловсролын чанарын хяналтын үндэсний тогтолцоог бий болгож, чанарын судалгааг 3 жил тутамд хийнэ.
- Албан бус боловсролыг насан туршийн боловсролын хэлбэрт шилжүүлэн, сургалтын агуулга, арга зүй, сурах бичиг, орчин, хэрэглэгдэхүүн, чанарын үнэлгээ, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, санхүүжилтийн тогтолцоог бий болгоно. Захирал, эрхлэгчийг хамт олон, эцэг, эх, суралцагчдын оролцоотойгоор ил тод зарчмаар сонгон шалгаруулж,томилох эрхийг дүүрэг, орон нутгийн захиргаанд шилжүүлэх эрхзүйн зохицуулалтыг бий болгоно. Бүх шатны суралцагчид болон багш, ажиллагсад, байгууллагын
мэдээллийн нэгдсэн сан бүхий “Боловсролын удирдлага, мэдээллийн үндэсний систем”-ийг боловсруулж аюулгүй байдлыг ханган ажиллана. Ажилтан албан хаагч, багш эцэг эх,
оюутан сурагчийн хоорондын харилцааг
дэмжих зорилго бүхий
"Нийгмийн харилцааны мэдээллийн
удирдлагын систем" -ийг боловсруулж
нэвтрүүлнэ. Боловсролын салбарын нэгдсэн систем болон
төрийн бусад байгууллагын системүүдтэй мэдээлэл солилцох "Системийн интеграцчилалыг удирдах систем" -ийг боловсруулж нэвтрүүлнэ.

Хүүхэд нэг бүрийн хөгжил, чадавхийн өсөлт, өөрчлөлтийн цахим мэдээллийн санг үүсгэж, хөгжлийн хөтөлбөртэй болгоно. Бүх түвшний боловсролын
байгууллагын портал вэб сайтыг
үүсгэх, нэгдсэн байдлаар удирдах
"Портал, вэб сайтын удирдлагын
систем" -ийг боловсруулж
нэвтрүүлнэ. Боловсролын нэгдсэн системийн
дотоод үйл ажиллагаа тогтвортой
ажиллагааг хангах "Зөөлөн ба хатуу
дэд бүтцийн удирдлагын систем"-ийг
боловсруулж нэвтрүүлнэ. - Боловсролын интернэт сүлжээ байгуулах ажлын хүрээнд сум
дүүргийн холбооны дэд станцаас ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэг хүртэл өндөр хурдны өргөн зурвас
/шилэн кабель/ -ын сүлжээ байгуулж, холбоно.

- Сургууль, цэцэрлэгт интернэтийн үйлчилгээ үзүүлнэ.

- Бүх шатны боловсролын байгууллагыг найдвартай,
тогтвортой, хяналттай интернэтийн үйлчилгээгээр хангах
Эрдэмнэт сүлжээний төвийн өргөтгөл, шинэчлэлийг хийж,
боловсролын салбарын интернэт үйлчилгээ үзүүлэх төв
болгоно. Боловролын нэгдсэн системийг нэвтрүүлэх
гол нөхцлүүдийн нэг болох ЕБС, цэцэрлэг бүрт
дотоод сүлжээ байгуулна. - Боловсролын байгууллагын мэдээллийн нэгдсэн сан бүхий “Боловсролын болон сургуулийн удирдлага, мэдээллийн үндэсний систем”-ийг боловсруулж аюулгүй байдлыг ханган ажиллана.

- Боловсролын интернэт сүлжээ байгуулах үйл ажиллагааг өргөжүүлж,нэгж байгууллагыг холбох дэд бүтцийг шийдвэрлэнэ. Багшийн хөгжлийг
дэмжих зорилгоор
“Багш” хөтөлбөрийг
батлан хэрэгжүүлнэ. Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөн, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх - Боловсролын шинэчлэлийн бодлоготой уялдуулан багш бэлтгэх сургуулиудын удирдлага, багш нарын чадавхийг дээшлүүлэх бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулж, сэтгэл судлал, сургах зүй, багшлах дадлагын сургалтын агуулга, хөтөлбөр, стандартыг шинэчилж хэрэгжилтийг зохион байгуулна.
- Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх, давтан бэлтгэх мэргэжил дээшлүүлэх, ердийн сургуулийн багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд сургах ажлыг зохион байгуулна.
- Сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд, албан бус боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, судлаачдын мэргэжлийн дээшлүүлэх, арга зүйн хөгжлийг дэмжих зорилгоор багш солилцооны хөтөлбөрт хамруулна.
- "Хүүхдийн сайн дурын клуб, хамтлаг, бүлэг ажиллах орчин, нөхцлийг сургуульд бүрдүүлэх, хичээлээс гадуурх ажлыг амьд, үр дүнтэй явуулж буй багшийг дэмжих механизмыг бий болгоно" Ур чадвар, бүтээмж, гүйцэтгэл дээр суурилсан цалин, урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх замаар багшийн ажлыг шударгаар үнэлж, мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөн, цалингаараа хангалуун амьдрах, орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Багш” хөтөлбөрийг хэрэгжүүлэх Багш бэлтгэдэг их, дээд сургуульд тавигдах шаардлага, стандартыг боловсруулж мөрдөнө. Багш, инженер бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулж, амжилттай суралцаж байгаа оюутныг дэмжих - Инженерийн боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлж, олон улсын CDIO /Conceive-Design-Implement-Operate/загварыг туршиж эхэлнэ.

- Багш, инженерийн чиглэлийн зарим мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөхэрх зүйн орчныг бүрдүүлнэ.

- Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын
хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлнэ. Орон нутагт гэр цэцэрлэгийг шаардлагатай багт байгуулах ажлыг зохион байгуулж сургуулийн өмнөх боловсролынхамрах сургалтыг нэмэгдүүлэх - Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын үйлчилгээнд тавигдах шаардлага, журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ.

- Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын санхүүжилтийг нэмэгдүүлэх, хугацааг уртасгах, гэр цэцэрлэгийг байгуулах замаар хөдөөгийн малчин өрхийн болон ядуу өрхийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна.

- Гэр цэцэрлэгийг шаардлагатай сургалтын материал, тоног төхөөрөмжөөр хангана. Их,дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг байгуулж холбоно. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх 2. Их сургуулиудын хотхон байгуулах ажлыг түргэвчлэх
- Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхайн их сургуулийн хотхон байгуулах ажлыг эхлүүлнэ.
- Их сургуулиудын хотхоны барилгажилтын төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн барилга, байгууламжийг барьж эхлэнэ. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх 3. Судалгаа, шинжилгээний ажлыг их, дээд сургууль болон бодлогын институт дээр төвлөрүүлж, Шинжлэх ухаан, технологийг дэмжих сангийн санхүүжилтийг энэ зорилготой уялдуулах - Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний зорилттой уялдуулан салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг 2012-2016 онд үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

- Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн хуваарилалтийг шинэчлэн, их дээд сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулан, хяналт-үр дүнг шинэ шатанд гаргана. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх 4. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, цемент, төмөр хийц, шил дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого
- Монголын нөхцөлд шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг сонгон, шинж чанарыг тодорхойлож,  туршина.
- Эх орны түүхий эдээс шил гарган авах технологи, хаягдал шил хайлуулах, бүтээгдэхүүний туршилтын үйлдвэрлэлд хамтран ажиллана
- Барилгын зориулалтын шилэн эдлэл, хийц дотооддоо үйлдвэрлэх бага чадлын үйлдвэрийн техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулна.
- Хонины ноос болон бусад түүхий эдээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологи боловсруулж, бага оврын жишиг үйлдвэр 2-3 шинээр байгуулна. Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх 5. Цөлжилтийн явц /эрчим/-ыг хянах нэгдсэн сүлжээ байгуулж, цөлжилтөд өртсөн нутагт цөлжилттэй тэмцэх ногоон ажлын байр бий болгох замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Газрын доройтол, цөлжилтийн мониторинг, улсын нэгдсэн сүлжээ байгуулах техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулна.
- Монгол орны байгалийн бүс бүслүүр онцлогт зохицсон цөлжилтийг сааруулах технологид суурилан нуур, цөөрөм, ногоон байгууламж байгуулна.
- Уул уурхайн болон тариалангийн нөлөөгөөр эвдэрсэн, орхигдсон газрыг биологийн аргаар нөхөн сэргээх технологи боловсруулна.
- Бэлчээр, хөрс хамгаалах арга, ашиглалтын хэлбэр,ачааллаас хамааруулан төлөвлөх шинэ арга, шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулна. Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх - Төрийн өмчийн их, дээд сургуулиудын бие даасан байдлыг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
- Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтийн оролцоотой, нээлттэй, засаглалын зарчимд шилжүүлэн, бие даасан байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.
- Бүх шатны сургуулиудын үйл ажиллагаа, санхүүжилтийн хяналт, үнэлгээг олон нийтийн оролцоотой өөрийн удирдлагын зарчимд тулгуурласан шийдвэр гаргах тогтолцоотой байхаар шинэчилнэ.- Шинжлэх ухаан, технологийн салбарын менежментийн шинэчилсэн хөтөлбөрийг батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- Салбарын үйл ажиллагаа, хууль, тогтоомжийн хүрээнд үүсэх эрсдэлийг тодорхойлох, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
- Боловсрол, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ. Сургалтын технологийн хөгжил, санал санаачилгыг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий боловсролыг дэмжих үндэсний сан бий болгох; БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ “Боловсролын технологийг дэмжих сан” байгуулж, үйл ажиллагааг эхлүүлнэ. 2. Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх
Шинжлэх ухаан технологийн салбарын менежментийн шинэчилсэн хөтөлбөрийг батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- Шинжлэх ухаан технологийн салбарын удирдлагыг чанаржуулж, бүх түвшинд арга барилыг шинэчилж, олон нийтийн оролцоонд суурилсан нээлттэй хариуцлагын тогтолцоог бий болгоно.
- Гадаадын дэвшилтэт технологийг нутагшуулах, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр гадаад орон, олон улсын зээл тусламжаар олгож буй лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд хөнгөлөлтийн бодлогоор дэмжинэ.
- Эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, мэргэшүүлэх, залуу судлаач, эрдэмтдийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
- Дээд боловсролын байгууллагуудын бие даасан байдлыг бэхжүүлж, их, дээд сургуулийн засаглалыг шинэ зарчимд шилжүүлнэ.
- Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын зарчмыг шинэчлэж, эрх зүйн орчинг сайжруулна. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТ ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ 2. Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, менежментийг олон нийтийн оролцоонд суурилсан, ардчилсан, хараат бус, нээлттэй зарчимд шилжүүлэх
Шинжлэх ухаан технологийн салбарын менежментийн шинэчилсэн хөтөлбөрийг батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- Боловсролыг дэмжих сан байгуулж, үйл ажиллагааг эхлүүлнэ.
- Сургалтын арга зүйн технологийн хөгжлийн сэдвээр багш нарт зориулсан арга хэмжээг жил тутам зохион байгуулах, шалгарсан багш нарыг урамшуулах тогтолцоотой болно.
- Сургалтын шинэ арга зүй, технологи, тэргүүн туршлага ажилдаа нэвтрүүлж буй багш нарыг дэмжих санхүүгийн механизм бүрдүүлнэ.
- Мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан багшийн хөгжлийг дэмжинэ. ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРОЛЫН БОДЛОГО:
“Зан чанар хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг эзэмших, чадвараа хөгжүүлэх” гэсэн гурван үндсэн суурийн тэнцвэрийг хадгалж, төлөвшсөн хувь хүн, өрсөлдөх чадвартай хүний нөөц, аз жаргалтай гэр бүлийг дэмжих үүрэгтэй.

ШИНЖЛЭХ УХААНЫ БОДЛОГО:
Зах зээлийн эрэлт хэрэгцээний чанарын хувьсалд суурилсан удирдлага, санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог төлөвшүүлэн, “Боловсрол-Шинжлэх ухаан”-ны цогц хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ. БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН ҮЗЭЛ САНАА “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” буюу хүүхэд бүрт хичээл зааж сургах гэдэг ойлголтоос хүүхэд бүрийг өөрийн гэсэн сонирхолтой, хичээл хийх чадвартай, ном унших хүсэлтэй, амьдралын төлөө зүтгэдэг чармайлттай болгоход нь тусалдаг систем, эцэг эхчүүд сургууль, багш нартай хамтран ажиллах үүрэг оролцоог хөгжүүлэхийг зорьж байна. БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО Хүний төлөө тэднийг дэмжин хөгжүүлэх агуулгаар хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн насан туршийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэгдэнэ. Зөв монгол хүн төлөвших үйл явцыг зөвхөн сургуулиар бус бие хүний төлөвшил, гэр бүлийн төлөвшил, нийгмийн төлөвшлийн харилцан хамаарлын өргөн хүрээнд авч үзнэ. Иймээс сургууль нь нийгэм, олон нийтийн оролцоонд тулгуурласан, гэр бүл, нийгмийн хөгжилд үүрэг гүйцэтгэдэг хүний хөгжлийн төв болж хөгжих учиртай юм. БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН
ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ЗОРИЛГО Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, Эх оронч, Бүтээлч, Өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсролтой, “Зөв Монгол” хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн, эрдэм шинжилгээ ажлын чанарыг сайжруулан, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж хөгжүүлэхэд оршино. БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН
ШИНЭЧЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ

- ДОТООД ХҮЧИН ЗҮЙЛ:
Боловсролын эрхэм зорилго, менежмент, хүний нөөц, чанарын хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, хүртээмжтэй, аюулгүй, хүмүүнлэг боловсролын орчин, нийгмийн идэвхтэй иргэн болох суралцагчийг хөгжил байна.
- ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ:
Хууль эрх зүй, бодлогын шинэчлэл, иргэнд суурилсан хяналтын тогтолцоо, боловсролын үйлчилгээг дэмжин урамшуулах санхүүгийн бүтэц, эх үүсвэрийг бий болгон үндэсний болон олон улсын дэвшилтэт соёл, уламжлал гэсэн хүрээнд хэрэгжих болно. “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” гэдэг нь зорилгын хувьд хүүхэд бүрийн онцлогийг тусгасан, агуулга нь хүүхэд бүрийн сонголтыг харгалзсан, арга зүй, хэрэглэгдэхүүн нь хүүхэд бүрийн сонирхлыг татсан, үнэлгээ нь өөртөө итгэх итгэлийг хүүхэд бүрд төрүүлж байх утгыг илэрхийлнэ. Хүүхэд суралцана гэдэг нь мэдлэг эзэмших үйл явц бус, мэдлэгийг өөрөө бүтээх үндсэн арга болж, сургалт нь ирээдүйн амьдралд бэлтгэх үйл ажиллагаанаас илүү бүтээлч амьдралдаа хэзээд эзэн байх чадвар юм.

ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

СУРАГЧ, ОЮУТАН, БАГШ ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” гэдэг нь зорилгын хувьд хүүхэд бүрийн онцлогийг тусгасан, агуулга нь хүүхэд бүрийн сонголтыг харгалзсан, арга зүй, хэрэглэгдэхүүн нь хүүхэд бүрийн сонирхлыг татсан, үнэлгээ нь өөртөө итгэх итгэлийг хүүхэд бүрд төрүүлж байх утгыг илэрхийлнэ.
Хүүхэд суралцана гэдэг нь мэдлэг эзэмших үйл явц бус, мэдлэгийг өөрөө бүтээх үндсэн арга болж, сургалт нь ирээдүйн амьдралд бэлтгэх үйл ажиллагаанаас илүү бүтээлч амьдралдаа хэзээд эзэн байх чадвар юм. ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРАГЧ, ОЮУТАН, БАГШ ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ ТОГТОЛЦООНЫ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ
Full transcript