Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

AmaRa Bibi

on 9 April 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Тоон технологитой бол энэ сувагийн тоо нь мєн нэмэгдэж, жишээ нь TDMA дээр vндэслэсэн тоон системд ердийн аналоги системд байдагаас 3 дахин олон суваг vvсдэг бєгєєд, ингээд ойролцоогоор 168 суваг нэг vvрэнд ноогдож байна. 
Yvрний аргыг хэрэглэхэд vйлчлигээ явуулж байгаа нийт газар нутаг даяар олон тооны суурь станц антенныг байгуулах шаардлагатай болдог. Харин хэрэглэгчидийн тоо нь олон байдаг тул нэг хэрэглэгчид ногдох vнэ нь боломжийн хямдхан байдаг. Мєн хот болгонд "Хєдєлгєєнт Холбооны Төв" гэж байх бөгөөд энд нийт бvс нутагт байгаа vvр болгоны суурь станцуудыг удирдах, уг сvлжээг ердийн телефон утасны сvлжээтэй холбох ажилууд хийгддэг байна. Гар утас нь 450Mhz,800Mhz,900Mhz,1800Mhz,1900Mhz гэсэн үндсэн 5 давтамж буюу долгионтой байдаг.
Утас болгон эдгээрийн аль нэгэнд нь зориулагдаж үйлдвэрлэгдсэн байдаг. Эдгээр нь тус тусдаа ажиллагаа болон хамрах хүрээ нь өөр байдаг. Давтамжийн тоо багасах тусам хамрах хүрээ цацалтын чадал сайн байдаг. 

450Mhz Хамрах хүрээ маш их бөгөөд манай оронд G-Mobile-ийн гар утаснууд энэ давтамж дээр ажилладаг

800Mhz Мөн хамрах хүрээ өндөр Skytel-ийн гар утаснууд болон Япон,Солонгос зэрэг орнууд энэ давтамжийг хэрэглэдэг

900Mhz Хамрах хүрээ дунд зэрэг Mobi,Unitel болон Азийн ихэнх орон Европ даяар хэрэглэгддэг хамгийн тохиромжтой давтамж

1800Mhz Хамрах хүрээ бага манай оронд ажиллах хэдий ч Улаанбаатар дотор л сүлжээ барьдаг.

1900Mhz Америк,Латин Америкийн орнууд хэрэглэгддэг Монголд таарахгүй
Энэ давтамжуудийг "band" гэж нэрлэдэг. GSM системд радио зөөгчийн хоёр төрөл байдаг. 1. уламжлалт нэг давтамж бүхий синусойд дохионы тархалт 2. давтамжийн үсрэлтэт хэлбэр давтамжийн үсрэлтэт хэлбэрийн үед дохиог фрейм бүрийн хувьд нэг давтамжаас нөгөө давтамж руу шилжиж байдаг. Энэ GSM-ийн дохиог элдэв төрлийн гажуудалд өртөхөөс сэргийлж байдаг. Мөн давтамжийн үсрэлтэт хэлбэр нь зэргэлдээх үүрүүдийн дохионы хооронд үүсэх зэргэлдээ сувгийн интерференцийг бууруулдаг. GSM-ийн терминалууд мөн давтамжийн үсрэлттэй аргыг ашиглаж байдаг. Нэг үүрэнд байгаа хоёр терминал нэгэн зэрэг нэг ижил давтамжийг ашиглах боломжгүй. Тиймээс GSM-д давтамж дахин ашиглалт, төлөвлөлт нь маш нийлмэл төвөгтэй болсон. GSM систем нь терминал 0,8 Вт-аас 20 Вт хүртэлх дамжууллын 5 төвшинтэй байдаг 26 битийн урттай TRAIN гэсэн дарааллын тусламжтайгаар хүлээн авагч нь радио сувгийн хугацааны өөрчлөлтийг тодорхойлж гаргадаг. GSM системийн хүлээн авагч бүр хамгийн ихдээ 16 мсек хугацааны ялгаатай олон замын тархалтаар хүрэлцэн ирэх дохионд коррекци хийж чадна. Модуляцийн схем нь GMSK (Gaussian Minimum Shift Keying) модуляцийн аргаар хийнэ. Гауссын хамгийн бага давтамж солих модуляци. Ажиллах гол зарчим нь гауссын хувиргалтын функц бүхий шүүрээр оруулж FSK хийнэ. Модуляцийн үр ашиг нь муу боловч дохионы тогтворжилт сайн. Мөн түүнчлэн GMSK дохио сувгийн шуугианд тэсвэртэй байдаг GSM-ийн ачааллын мультифрейм нь 26 фреймээс бүрдэх бөгөөд түүний үргэлжлэх 120 мсек хугацаанд 960 ISDN ярианы суваг багтана гэсэн үг. GSM-д ярианы сувгийг зөөж байгаа логик суваг болох бүрэн хурдтай ачааллын сувгаар мультифрейм 26 фреймийн 24 нь нэг time slot-ийг эзлэн оршино. Эдгээр нь 0-11, 13-24 фреймүүдэд байна. 12, 25 фреймүүдэд нь SACCH (Slow Associated Control Channel) суваг байна.  
GSM-ийн терминал бүр SIM (Subscriber Identity Module) карттай байдаг. SIM карт нь үүрэн системийн хэрэглэгчийн шугам болж өгнө. SIM картанд хэрэглэгчийн дугаар агуулагдах бөгөөд өөр телефонд ашигласан ч өөрийн дугаараа ашиглах боломжтой болно. SIM карт дээр мөн IMSI код, нууцлалын Ki кодууд хадгалагддаг.
IMSI код карт бүрд өөр өөр байна. Энэ кодоор хэрэглэгчийн дугаарыг системд бүртгэнэ. Үүнээс гадна дуудлага бий болох, хөдөлгөөнт чанарыг хянахын тулд уг кодыг хэрэглэнэ. Ki код нь GSM-ийн нууцлалыг хангана. Энэ код нь хамгийн ихдээ 128 бит байх бөгөөд SIM карт болон системийн төвд хадгалагдаж байдаг.  GSM системд бусад системүүдээс ялгагдах гурван өгөгдлийн бааз байдаг.
Үүнд:  1. HLR- Home Location Register
2. VLR- Visitor Location Register
3. EIR- Equipment Identity Register 
Үүнээс HLR, VLR нь хэрэглэгчүүдээ байнга бүртгэж байдаг.
Мөн GSM систем нь олон тооны нээлттэй интерфейсүүдийг хэрэглэдэг.
 Бааз станц нь үндсэн хоёр хэсгээс тогтоно.
1. BTS- Base Transceiver Station
2. BSC- Base Station Controller
GSM системд зөвхөн радио дамжуулах систем буюу BTS нь антенн дээр сүлжээний удирдлагын үйл ажиллагаа буюу дохио боловсруулалтын тоног төхөөрөмж болох BSC нь антенны доор өрөөнд тусдаа байрлана. 1 BSC нь хэд хэдэн BTS-ийг хянах чадвартай байдаг. GSM-д хvний яриаг 20 миллисекунд тутамд загварчилж авч, нэг загвар тус бvр нь 260 бит хэмжээтэй байна. Энэ нь 13 кб/сек хурдтай байна гэсэн vг. Мєн GSM-н хувьд бас нэгэн ялгаа нь гэвэл хэрглэгчийн ярианд "нууцлал"-г хэрэглэдэг.  "Хєдєлгєєнт Холбооны Тєв" уг vvрэнд таны утастай холбогдож болох хос давтамжийг сонгоно.
 "Хєдєлгєєнт Холбооны Тєв" таны утастай тусгай сувагаараа холбогдон ямар ямар давтамж хэрэглэхийг хэлнэ. Ингээд нэгэнт таны гар утас, байгаа vvрний чинь суурин станц 2 уг сонгосон давтамжуудыг тохируулсаны дараа "холбоо тогтоогдлоо!". Та найзтайгаа хоёр янзын радио давтамжаар ярьж эхлэнэ.
Хэрэв та байгаа vvрнийхээ захад дєхєж ирэхэд, таны байгаа vvрний чинь суурийн станц таны дохионы хvч суларч байгааг ажиглаж, таны шилжин орж байгаа vvрний суурийн станц таны дохионы хvч нэмэгдэж байгааг ажиглана. "Хєдєлгєєнт Холбооны Тєв" энэ хоёр vvрний суурин станцын ажиглалтанд vндэслэн, таныг 2 дахь vvр лvv шилжин орж байна гэж vзэн, уг vvрэнд таны утастай холбогдох боломжтой давтамжыг сонгоод, єнєєх тусгай сувагаар таны гар утсанд давтамжаа шилжин орж байгаа vvрэнд хэрэглэгдэх шинэ давтамж руу солихыг хэлнэ. Ингэснээр та vvрнээс vvр лvv дамжин явахдаа яриагаа таслалгvйгээр vргэлжлvvлэх боломжтой болдог ажээ.
  Гар утас болгонд тусгай код байдаг бєгєєд, сvлжээнд уг кодоор нь энэ гар утас, утас эзэмшигчийг танина.
Таны гар утас асаалттай байхад, хэн нэгэн хvн тань руу залгалаа гэж бодъё. Юу юу болж байна: 
 
 Анх таныг утасаа асаахад чинь тусгай сувагаар SID (System Identification Code)-г хайна. Тусгай суваг гэдэг нь гар утас, суурь станц хоёр хоорондоо тохиргоо, сувагийн єєрчлєлт гэх мэтийн зvйлсийн талаар мэдээлэл солилцох зориулалттай тусгай давтамж юм. Хэрвээ гар утас тань ямарч тусгай сувагийг олохгvй бол, vйлчилгээний хvрээний нутагаас гарсан байна гэж vзээд, "no service" гэсэн бичиг дэлгэцэн дээр гарч ирнэ.
 Хэрвээ гар утас ямар нэгэн SID хvлээж авбал, тvvнийгээ єєрийнх нь санах байгууламжинд бичигдээд хадгалагдаж байдаг SID-тэй харьцуулж vзнэ. Энэ хоёр нь таарч байвал гар утас тань єєрийгєє тєв сvлжээтэйгээ холбоотой байна гэдэгээ мэднэ.
 Гар утас SID-ээс гадна, мєн бvртгvvлэх хvсэлтээ дамжуулах бєгєєд "Хєдєлгєєнт Холбооны Тєв" нь таны байршлыг тодорхойлж аль vvрэнд явж байгааг тань тодорхойлж тусгай єгєдлийн санд vvнийг бичиж хадгална. 
 Тань руу залгасан дуудлага "Хєдєлгєєнт Холбооны Тєв" дээр хvрч ирэхэд тэрээр таны байрлаж байгаа vvрийг єгєгдлийн сангаас хайж олно.  Нэг vvрнээс нөгөө vvрэнд GSM нь ерөнхийдөө 3 удаа сайжруулагдсан байдаг: 1992 оны анхны хувилбар, 1995 оны хоёр дах хувилбар, 1996 оны гуравдах хувилбар. 1995 оны хувилбараас эхлэн гар утсаараа мессеж илгээх, дуудлага хүлээлгэх, конфренс дуудлага хийх зэрэг боломжтой болж эхлэсэн. Зөвхөн Европчууд GSM стандартаад дагнан явсан бол Хойд Америкчууд GSM – ээс гадна TDMA, CDMA зэрэг системүүдийг нэвтрүүлэн хольж хэрэглэсээр ирсэн. Хэдийгээр эдгээр олон стандардууд гарч бие биенээсээ ялгарсан ч 3G технологийн ачаар эдгээр ялгаа арилж нэгтгэгдэж буй гэж хэлж болно 3G, 4G гэж юу вэ?
3G = 3th Generation Network буюу хөгжлийн 3-р үе
4G LTE = 4th Generation Network буюу хөгжлийн 4-р үе (LTE = Long Term Evolution буюу Урт хугацааны хувьсал).
Энгийн, хялбараар ойлгоход 3G, 4G нь гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс интернетэд холбогдох хурдны хөгжлийн үе шат гэж хэлж болох юм. 5G, 6G гээд өсөх юм бол интернетэд хандах хурд өснө гэсэн үг.
   3G-ын хурд:  download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second
   4G-ын хурд:  download - 1 GBit/second, upload - 500 Mbits/second  4G гэж юу вэ? GSM систем нь шууд чиглэлдээ 935-960 МГц, гэдрэг чиглэлдээ 890-915 МГц давтамжийн царыг ашиглана. Европ 1800 МГц, АНУ 1900 МГц-ийн зурвасыг ашигладаг.. Нэг зөөгчийн эзлэх зурвасын өргөн 200 кГц, нэг фрейм нь 8 time slot-оос бүрдэнэ. 2 чиглэлийн дамжууллын time slot-ийн зөрүү нь 1,73 мсек буюу 3 time slot-оор зөрүүтэй дамжуулна. Нэг чиглэлдээ 125 зөөгчтэй гэхдээ хамгийн сүүлийн зөөгчийг хамгаалах зурвас болгож ашигладаг Yvрэн телефоны сvлжээнд мэдээлэл дамжуулахад FDMA/TDMA технологийг хэрэглэдэг. 
Давтамжаар хуваан олон хэрэглэгч оруулах арга (Frequency Division Multiple Access-FDMA)
Цагаар хуваан олон хэрэглэгч оруулах арга (Time Division Multiple Access - TDMA)
FDMA нь дуудлага бvрийг өөр өөр давтамжин дээр тавьж өгдөг. Энэ ерөөсөө FM радионы станцын суваг л гэсэн vг. Дуудлага болгон өөр өөр давтамжин дээр байрлана. Энэ технологи нь голдуу аналоги дохио дамжуулалтанд хэрэглэгддэг. Хэдийгээр тоон дохиог дамжуулах боломжтой ч гэсэн төдийлэн тохиромжтой арга биш гэж vздэг.
TDMA нь дуудлага болгоныг зохих давтамжны тодорхой хэсэг хугацаанд нь хувиарлаж өгдөг. Нэг эгшинд гурван өөр хэрэглэгчийн яриаг уг сувгийн нэг эгшинд хувааж дамжуулна. Тоон дохиог шахсаны vр дvнд ийм боломжтой болдог. Иймээс TDMA нь аналоги системээс 3 дахин их багтаамжтай байдаг байна. GSM нь TDMA болон FDMA-г зэрэг хэрэглэдэг гэж vзэж болох бөгөөд Европ болон Азид 900 МегаГерц (890MHz-960MHZ), АНУ-д 1900 МегаГерцийн давтамжинд ажилладаг Дохиог дамжуулах нь GSM системийн нэг чухал давуу тал нь roaming үйлчилгээг хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр хэрэглэгч Европын аль ч улсад өөрийн дугаар бүхий терминалаа ашиглах бололцоотой болсон.
Хандалтын технологид FDMA/TDMA-г хослуулан ашигладаг. Удирдлага хяналтын системд SS7 (№7)-г хэрэглэдэг. 
Хэдийгээр roaming үйлчилгээ GSM системийн гол онцлог нь боловч мөн дараахь хэд хэдэн онцлогуудыг агуулсан байдаг. 
Үүнд: 
• Бүрэн roaming үйлчилгээтэй 
• ISDN сүлжээтэй зохицон ажиллах боломжтой 
• Дохионы чанар сайн байдаг 
• Хэрэглэгчийн үнэ өртөг хямд байдаг 
• Ярианы бус үйлчилгээг ч хүргэх бололцоотой зэрэг юм
Хэрэглэгчийн яриаг дамжуулах өндөр чанар  GSM системийн онцлог GSM-н тvvх
Улс болгоны сvлжээ нь хоорондоо таардаггvй, зөвхөн тухайн улс дотороо л хэрэглэх боломжтой байсан нь нэгдсэн нэг гvрэн болж байгаа Европын хувьд хvндрэлтэй асуудал болж 1982 онд "Groupe Special Mobile" (GSM) хэмээх нэртэй судалгааны хэсгийг байгуулж Европ даяар хэрэглэгдэх нийтийн хөдөлгөөнт холбооны сvлжээг байгуулсан. Мөн GSM-н энэхvv нэрний товчлол нь "Global System for Mobile" болж хувирчээ.
GSM (Global System for Mobile Communications) систем Европын үүрэн систем болох GSM систем нь 1982 онд бий болсон байна. GSM гэж юу вэ? Yvрэн систем гэдгийн гол учир нь vйлчилж байгаа газар нутагаа олон жижигхэн (тэгш зургаан талтай талстан) vvрэн хэлбэртэй хэсэгт хуваадагт байгаа юм. Энэ нь давтамжийг "давтан" ашиглах сайхан боломж олгож байгаа бєгєєд ингэснээрээ хэрэглэгчидийн тоог хэдэн сая хvртэл єсгєх боломж бас олгодог байна. Yйлчилгээний нийт бvс нутагаа ойролцоогоор 16 квадрат км хэмжээтэй (4км x 4км) vvрэн хэлбэртэй хэсэгvvдэд хувааж, энэхvv vvр болгондоо нэг нэг суурь станц байгуулна. Суурь станцын антенныг уг vvрэн хэсэгт байгаа єндєр барилга байгууламжын оройд байрлуулах бєгєєд, хамгийн гол нь энэ суурь станцууд нь бага чадалын дохио байдаг байна. Ингэвэл зэрэгцээ биш vvрнvvдэд ижил давтамж хэрэглэхэд бие биендээ нєлєєлєхгvй байх боломж бvрдэж байгаа юм. Нэг vvр нь нийт боломжит сувагийнхаа 1/7 -г хэрэглэдэг бєгєєд, АНУ-д ердийн аналоги сvлжээд 395 суваг байдаг бєгєєд, нэг vvр бvрд 56 суваг ноогдож байна. Аль ч vvрэнд 56 хvн нэг зэрэг ярьж байх боломжтой гэсэн vг. Yvрний арга
Full transcript