Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Иргэний эрх зүй

No description
by

Bayar Erkhembayar

on 6 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Иргэний эрх зүй

Анхаарал хандуулсанд баярлалаа
Иргэний эрх зүй гэдэг эрх зүйн этгээд хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахаар төрөөс тогтоосон, зөвшөөрсөн хэм хэмжээ, горим журамын нийлбэр
Эдийн болон эдийн бус баялаг
3. Өмч
Төр, хуулийн этгээд, иргэн нь өөрийн өмчтөй байж түүнийгээ чөлөөтөй ашиглаж, эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй.
Хуулийн этгээд
Хуулийн этгээд гэдэг нь хуулийн дагуу байгуулагдаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, хуулийн дагуу татан буугдах зохион байгуулалтын нэгдэлийг хэлнэ.
Гэрээ
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүрэг бий болгох, өөрчлөх, дуусгавар болгох харилцан тохиролцоог гэрээ гэнэ.
Үүргийн гүйцэтгэл...
Хууль болон гэрээнд заасан үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор хуулиар хүлээн зөвшөөрсөн "үүргийн гүйцэтгэлийг хагуулах арга"-ыг иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хэрэглэдэг.
Иргэний эрх зүй
Боловсруулсан: Б. Ганзориг
Хөрөнгө
Эд хөрөнгө
Эдийн бус хөрөнгө
Үл хөдлөх хөрөнгө
Хөдлөх хөрөнгө
Оюуны үнэт зүйл
Эдийн эрх
2. Эзэмшил
Эд юмс эрхийг хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр олж авсанаар эзэмшил үүсдэг.
Эд юмсыг хэд хэдэн эзэмшиж байвал хамтран эзэмшигч гэж үздэг.
Эд юмсыг хууль бусаар олж аван эзэмших тохиолдол байдаг.
ШУДАРГА
ШУДАРГА БУС
Шударга эзэмшигч нь эзэмшилээ хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байдаг
Шударга бус эзэмшигч нь эзэмшилээ хууль бус болохыг мэдэж байдаг
Шаардах эрх
Шударга эзэмшигч эд хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эзэмших эрх бүхий этгээдэд буцаан өгөхдөө эзэмшиж байхдаа эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад гаргасан зардлаа шаардах эрхтэй. Харин шударга бус эзэмшигчид ийм эрх байхгүй.
Эзэмшил дуусгавар болох
Эзэмшигч эзэмшилээсээ бүр мөсөн татгалзсан, эсвэл эзэмших эрхээ алдсан үед эзэмших эрх дуусгавар болно.
1.
НИЙТИЙН ӨМЧ
ХОЛИМОГ ӨМЧ
ХУВИЙН ӨМЧ
ТӨРИЙН ӨМЧ
ОРОН НУТГИЙН ӨМЧ
ШАШНЫ БУЮУ ОЛОН НИЙТИЙН ӨМЧ
ИРГЭНИЙ ӨМЧ
ДУНДЫН ӨМЧ
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ЧАДВАР, ЧАДАМЖ
Иргэний эрх зүйн чадвар
Чадвар нь хүн бүхэнд хамаарах ойлголт бөгөөд тухайн хүн эхээс мэндэлмэгц иргэний эрх зүйн чадвартай болж нас барснаар дуусгавар болно. Өөр тохиолдолд иргэний эрх зүйн чадвар дуусгавар болохгүй.
Иргэний эрх зүйн чадварыг хязгаарлахыг хуулиар хориглосан байдаг.
Иргэний эрх зүйн чадамж
Иргэний эрх зүйн чадамж гэдэг нь чадвартай харицуулбал илүү нарийсгасан ойлголт юм. Иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадварыг чадамж гэнэ.
1. Бүрэн чадамж
Эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийн үйлдлээр эрх олж, үүрэг хүлээх бүрэн боломжтой болох бөгөөд үүрэгтэй холбоотой үүсэх хариуцлагыг бүрэн хариуцдаг.
Эрх зүйн бүрэн чадамж нь 18 насанд хүрснээр бий болно.
Зарим тохиолдолд шүүхээс 16 настай иргэнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болдог
2. Эрх зүйн бүрэн бус чадамж
Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн гэдэгт насанд хүрээгүй буюу 14-18 хүртлэх насны иргэн байна.
Насанд хүрээгүй иргэнд аливаа гэрээ хэлцлийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүй хийх эрхгүй. Хэрэв насанд хүрээгүй хүүхдийг хэлцэл хийхийг эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд уг зөвшөөрлөө бичгээр үйлдэж эрх бүхий байгууллагаар баталгаажуулдаг.
Гэхдээ МУИХ-нд насанд хүрээгүй иргэн дараах гэрээ хэлцлийг эцэг эхийн зөвшөөрөлгүй бие даан хийх эрхтэй байхаар заасан байдаг. Үүнд:
Хүүхэд өөрөө ажил хөдөлмөр хийж олсон хөдөлмөрийн хөлс
Оюутны тэтгэлэг, түүнтэй адилтгах орлого
Бэлэглэх, өвлүүлэх зэргээр өөрт нь захиран зарцуулах эрх лгосон хөрөнгө
Өөртөө хохиролгүй хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл
16-18 насны иргэнийг хоршооны гишүүн болохыг зөвшөөрдөг.
Бүрэн бус чадамжтай иргэн бусдад учруулсан гэм хор учруулсан бол өөрөө хариуцна.
Түүний цалин хөлс, хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол тэр хэмжээгээр нь эцг эх, харгалзан дэмжигч нь хариуцан арилгана.
3. Зарим чадамж
Иргэний эрх зүйд 7-14 насны хүүхдийг иргэний эрх зүйн зарим чадамжтай иргэн гэж томъёолдог.
Ийм насны хүүхдүүд нь өөртөө хохиролгүй хиймэгц биелэх жижиг хэлцлээс бусад хэлцлийг хийх эрхгүй бөгөөд тэдний өмнөөс эцэг эх, асран хамгаалагч эрх зүйн харилцаанд оролцдог.
Зарим чадамжтай иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний эцэг эх, асран хамгаалагч хууль ёсны төлөөлөгч нь хариуцдаг. Харин цэцэрлэг, сургууль, эмнэлгийн шууд хяналтанд байхдаа бусдад учруулсан гэм хорыг тухайн байгууллага хариуцан арилгах ёстой.
4. Чадамжгүй иргэн
Бага насны хүүхэд буюу 0-7 насны иргэн эрх зүйн чадамжгүй байна.
Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн мөн чанарыг олгох чадваргүй иргэнийг түүний эцэг эх, хууль ёсны төлөөлөгчдийн хүсэлтээр шүүх эрх зүйн чадамжгүй тооцож болдог.
Эрх зүйн чадамжгүй иргэний өмнөөс тэдгээрийн эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч иргэний эрх зүйн харилцаанд оролцож хэлцэл хийдэг.
Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах
Хэдийгээр эрх зүйн бүрэн чадамжтай боловч архи болон мансууруулах бодис байнга хэрэглэн өөрийн үйлдэлийн гэм хорыг ухаарах боломжгүй болсон иргэний чадамжыг шүүхээс хягаарлаж болдог. Ингэснээр чадамжаа хязгаарлуулсан иргэн зарим төрлийн хэлцэл хийх боломжгүй болдог.
Хэрэв чадамжаа хязгаарлуулсан иргэн бусдад гэм хор учруулбал өөрөө хариуцлагаа бүрэн хүлээдэг.
Чадамжийг зөвхөн шүүх хязгаарлаж бас хүчингүй болгодог.
Аливаа байгууллага, хуулийн этгээд байхын тулд тодорхой шинжийг агуулсан байх ёстой. Үүнд:
Өөрийн гэсэн хөрөнгөтөй байж түүнийгээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байх.
Иргэн, төр, бусад байгууллага зэрэг бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг өөрийн хөрөнгөөрөө хариуцдаг байх.
Зохион байгуулалттай байх. Хуулийн этгээд нь дүрэм болон үүсгэн байгуулах бичиг баримтаараа баталгаажсан бүтэц, тогтолцоо, удирдлагатай байна.
Шүүхийн өмнө нэхэмжлэгч хариуцагч байж чадах.
Хуулийн этгээдийн ангилал
Хуулийн этгээдийг үйл ажиллагааны зорилго, чиглэлээр нь дараах байдалаар ангилдаг.
Ашгийн төлөө хуулийн этгээд
Ашгийн төлөө бус хуулийн этгээд
Гол зорилго нь ашиг олох зорилготой хуулийн этгээдийг ашгийн төлөө хуулийн этгээд гэнэ. Үүнд:
Компани
Нөхөрлөл хамаардаг
Эдгээр хуулийн этгээдийн гишүүд нь үйл ажиллагааныхаа ашгаас ноогдол ашиг хүртдэг.
Үндсэн зорилго нь ашиг олох явдал бус дүрэмээрээ тодорхойлсон тусгай зорилгодоо хүрхээр ажилдаг хуулийн этгээдийг ашгийн төлөө бус хуулийн этгээд гэдэг. Үүнд:
Холбоо
Сан
Хоршоо
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуулийн хүрээнд чөлөөтөй гэрээ байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Гэрээ байгуулахын тулд талууд гэрээ байгуулах санал, хүсэл сонирхолоо харилцан илэрхийлж байгуулна.
Гэрээ байгуулсанд автоматаар тооцох үндэслэлийн талаар МУИХ-д заасан байдаг. Тухайлбал:
Эд хөрөнгө шилжүүлсэнээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр
Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон тохиолдолд гарын үсэг зурсан захидал, албан бичиг, телефакс зэрэг баримт бичгийн аль нэг тал хүлээн авснаар
Хариу ирүүлэх хугацаатай илгээсэн гэрээний саналд дурьдсан хугацаанд нь зөвшөөрсөн хариу авсан.
Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заагаагүй бичгээр илгээсэн тохиолдолд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд илгээсэн
Нүүр тулан амаар гаргасан саналд тэр дор нь зөвшөөрсөн хариу өгсөн
Зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу ирүүлсэн талд нэн даруй мэдэгдээгүй
Үүргийн гүйцэтгэлийг хангах дараах аргууд байдаг. Үүнд:
Анз
Дэнчин
Баталгаа
Барьцаа
Батлан даалт
Фидуци
1. Анз
Энэ нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь хууль болон гээнд заасаны дагуу нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг хэлдэг.
Анзын хэмжээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Анзыг торгууль, алданги гэж 2 төрөлд хуваадаг.
2. Дэнчин
Гэрээний аль нэг тал нь гэрээ байгуулсаны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөр зохих төлбөрт оролцуулан урьдачилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ.
Гэрээ цуцлагдвал дэнчинг буцаан олгодог. Хэрэв дэнчин тавьсан тал үүрэг гүйцэтгээгүй хариуцлага хүлээх бол дэнчин авсан талд үлдээдэг.
3. Баталгаа
Үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээж, баталгаа гаргаж болдог байна. Үүрэг гүйцэтгээгүй бол түүнийг баталгаа гаргагчаас шаардана.
Баталгааны нэг гол онцлог нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс үүрэг хүлээсэн баталгаа гаргач нь үүргээ биелүүлэхийг эргээд шаардах эрх байдгүй.
Баталгааны гэрээг заавал бичгээр хийдэг.
Full transcript