Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монгол үндэсний хувцас ба Франц үндэсний хувцас

No description
by

Deegii Hurd

on 3 December 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол үндэсний хувцас ба Франц үндэсний хувцас

Монгол үндэсний хувцас ба Франц үндэсний хувцас
Монгол үндэстний хувцас
Монгол үндэстний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй билээ. Энэ хувцас нь монголчуудын амьдралын хэв маягийг мэдэхэд тусалдаг. Үндэсний хувцас нь тухайн хүрээлэн буй орчин, талаар морь унан давхих, гэрт байхад эсвэл баяр наадамд бүжиглэхээс хамааран өөр өөр байдаг. Уур амьсгал, орчин нөхцөл, жилийн улирлаас хамааран үндэсний хувцас нь олон төрөл байдаг. Зуны улиралд монголчууд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг.
Тухайн өмссөн хувцсаар нь эзнийг нь тодорхойлох боломжтой. Эмэгтэй хүний өмсгөл нь гэрлэсэн эсэхийг нь илтгэдэг байна. Эртний хүмүүсийн хувьд тэдгээрийн өмсгөл нь энгийн хувцас байжээ. Хожим нь энэ өмсгөлөө хээ угалз, үнэт эдлэлээр чимэглэн илүү гоёмсог болгож эхэлсэн. Эрт үед монголчуудын хувцас ихэвчлэн бор, хар хөх өнгөтэй байжээ. Монголчууд голдуу ташуу болон дөрвөлжин энгэртэй дээл өмсдөг.
Монголчууд дээл хувцсаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг материалаар хийдаг ба үнэт эдлэл, хээ угалз, алт мөнгө, шүр сувд ба эрдэнийн чулуугаар чимэглэдэг. Монголын бүх үндэстэн ястнууд нь өөр өөрийн гэсэн толгойн гоёлтой (тоорцог, юүдэн, зарантай г.м) ба энэ үеэс эхлэн олон төрлийн малгай болон гутал төрөл бүрээр хөгжсөөр ирсэн юм.
Дээл гэсэн үгний учрыг тайлбарлавал, монгол бичигт “дэбэл”, ойрадын аялгуунд “дэвэл”, буриад аялгуунд “дэгэл, дэглэй”, халх өвөрлөгчийн аялгуунд “дээл”, монгол хэлэнд “диээр” гэж байгаа нь монгол эртний урт эгшиг үүссэн зүй тогтолтой холбох бөгөөд энэ үгийг язгуур “дэв, дэб” нь ”дэвших, дээгүүр, дээр” гэсэн утга ойролцоо “дээгүүр нөмөрдөг юм” гэсэн агуулгатай.
Монгол үндэстний хувцас нь нөмрөгтэй төстэй ба ямар нэгэн халаасгүй байдаг. Дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг байна. Бүсэлсэн бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг. Нүүдэлчид манчуурдаа хурц хутга, савх, шүдний чигчлүүр, хямсаа зэргийг багтаасан байдаг билээ. Тэд дээрх зүйлсээ хийхдээ үнэт метал болон чулуугаар чимэглэн хийдэг байна.
Дээл нь Монголчуудын олон зуун жилийн турш өмсөж ирсэн үндэсний хувцас юм. Хөвөн, торго, дурдан гээд олон янзын бөс, даавуугаар хийдэг.
Дээлийг өдгөө хот суурин газарт баяр ёслолын үеэр л өмсөцгөөдөг боловч хөдөө ялангуяа малчид өдөр тутам өмсч хэрэглэдэг.
Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгал нь үндэсний хувцас мөн бөгөөд хүний нийгмийн түүх олон жилээр тасралтгүй үргэлжлэн хувьсан өөрчлөгдөж, хүний өмссөн хувцас ч хөгжлийнхээ явцад тухайн цаг үеийнхээ нийгэм, соёл шинжлэх ухаан, техникийн хөгжил зэргийн нөлөөнөөс хамааран олон өвөрмөц хэв маяг хэлбэр донжийг бүрдүүлэн бий болгож эцсийн хувилбараа олсон байдаг.
1921 оны Ардын хувьсгалын дараах үеэс монголын хуучны төрийн ямба ёслолын хувцас орхигджээ. Ялангуяа 1930-аад оноос нийтээр энгийн хийцтэй дээл хувцас хэрэглэх болсны сацуу хотшил, үйлдвэржилт, оросын соёлын нөлөөгөөр европ хувцас дэлгэрч эхэлсэн. Орчин үед дэлхий нийтэд даяарчлал өрнөж, дэлхийн үндэстэнүүдийн эдийн соёлын харилцан нөлөөлөл чөлөөтэй болсон энэ үед монголчуудын уламжлалт хувцас хөгжлийн зүй тогтлоороо шинэчлэгдэж байна.

Full transcript