Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Анхны тусламж үзүүлэх

No description
by

Yala Romashka

on 13 September 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Анхны тусламж үзүүлэх

Анхны тусламж үзүүлэх
Агуулга
Нэг. Анхны тусламж гэж юу вэ?

Хоёр. Анхны тусламж үзүүлэх зөвлөмж
Амьсгалын замыг сэргээх
Цус алдалт
Шарх
Хахах
Амьтанд хазуулах
Боолтын тухай
Анхны тусламж үзүүлж сурцгаая
Анхны тусламж гэж юу вэ?
Анхны тусламж гэж аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед эмч, эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай туслалцаа үзүүлэхийг хэлдэг.

МХТС- ын эмч:
Э. Оюунбилэг
Анхны тусламж
гэж юу вэ?
Анхны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай зөв үзүүлснээр:
Хүний амь насыг аварна.
Үүсч болох аливаа хүндрэл, эрсдлээс сэргийлнэ.
Өвдөлтийг намдааж эдгэрэлтийг түргэсгэнэ.
Эмчилгээний зардлыг бууруулж хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг богиносгоно.

Анхны тусламж үзүүлэхэд баримтлах зарчим:
Нэг.
Анхны тусламж үзүүлэх гэж буй хүнийхээ биеийн ерөнхий байдлыг ажиглаж хэрхэн тусалж чадахаа шийдвэрлэнэ. Сандарч болохгүй туслаж чадна гэдэгтээ итгэлтэй байж тайван ажиллана.

Анхны тусламж үзүүлэхэд баримтлах зарчим:
Хоёр.
Амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал, ноцтой шинж тэмдгүүдээс эхлэн тусламж үзүүлэхийг эрмэлзэнэ. Амьсгал, судасны цохилт, арьсны өнгө, биеийн дулаан, цус алдсан эсэхийг шалгана.

Анхны тусламж үзүүлэхэд баримтлах зарчим:
Гурав.
Хэн нэгнээс дэмжлэг авч хамтран ажиллаж, эмнэлгийн түргэн тусламж дууд. Дуудлага өгөхдөө байгаа хаяг, байршил, тухайн хүний биеийн байдал, үүссэн нөхцлийг үнэн зөв, тодорхой дэлгэрэнгүй өгөх хэрэгтэй.
Анхны тусламж үзүүлэхэд баримтлах зарчим:
Дөрөв.
Эмнэлгийн тусламж эмч иртэл тухайн хүнийхээ аюулгүй байдалд байнгын хяналт тавьж, харилцан ярилцаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж болж буй үйл явдлыг шууд удирдаж халамжилна.

Анхны тусламж
үзүүлэх зөвлөмж
Амьсгалын замыг сэргээх
Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг байнгын хүчил төрөгчөөр хангахын гол үндэс амьсгалын эрхтэн учир өвчтэй болон гэмтэж бэртсэн хүний амьсгал, амьсгалын зам, цусны эргэлтийн хэвийн байдалд анхаарна.
Амьсгалыг хэрхэн шалгах вэ?
Цээж төвхөлзөх хөдөлгөөнийг ажиглах, чихээ цээжинд нь нааж чагнах, хамрын үзүүрт нь хөвөн, утас, үс барих, гараа цээжин дээр нь тавьж тэмтрэх аргаар шалгаж болно. Хэрэв амьсгалахгүй, амьсгалын зам бөглөрсөн гэж үзвэл яаралтай түргэн тусламж дуудна. Энэ хугацаанд амьсгалын замыг чөлөөлөх зохиомол амьсгал, зүрхний иллэг хийж анхны тусламж үзүүлнэ,

Хохирогч хариу урвалтай байна уу?


Тийм
Хохирогч хариу урвалтай байна уу?



Үгүй
Гэмтэл байгаа эсэхийг шалгах
Дахин үзлэг хийх
Тусламж дуудах
Тусламж дууд
Амьсгалын замыг чөлөөл
Амьсгалыг 10 сек. илүүгүй хар, сонс, мэдэр
Амьсгалын замыг чөлөөлөх
Толгойг гэдийлгэнэ
Доод эрүүг өргөнө
Хэрэв хүзүүний гэмтэлтэй гэж үзвэл...

Амьсгалыг үнэлэх
Цээжний хөдөлгөөнийг харах
Амьсгалын дууг сонсох
Гарч байгаа агаарыг мэдрэх
Амьсгалгүй гэж үнэлэхээс өмнө 10сек. хүлээ

Хохирогч амьсгалж байна уу?


Тийм
Аюулгүй бол сэрээх байрлалд оруулна
Утсаар тусламж дуудна
Үе үе дахин үзлэг хийх

Сэрээх байрлал 1-р шат
Сэрээх байрлал 2-р шат
Сэрээх байрлал 3-р шат
Сэрээх байрлал 4-р шат
Хохирогч амьсгалж байна уу?

Үгүй
Утсаар тусламж дууд
Аврагч удаанаар амьсгалуулна
Аврагч амьсгал хийх
Хохирогчийн хамрыг чимхэнэ
Доод эрүүг өргөнө
Гүнзгий амьсгаа авна
Ам амаар завсаргүй байх
Цээж 2 см өргөгдөж байх

Цээж эргэж буухыг хүлээ
Цусны эргэлтийн үнэлгээ
Гүрээний судсыг тэмтэрч шалга
10сек.-с илүү хүлээхгүй
Цусны эргэлт байна уу?


ТИЙМ
Амьсгалыг үргэлжлүүлэн өгнө
Минут тутам цусны эргэлтийг шалгана
Цусны эргэлт байна уу?


ҮГҮЙ
Цээжний шахалтыг эхлэх
Амьсгалыг үргэлжлүүлэн өгнө
Хавирга хоорондын зайг ялгах

Өвчүүний
оройг олох
Цус алдалтын ангилал
Цус алдалтанд авах арга хэмжээ
хялгасан венийн артерийн дотуур
Боолт хийх

Иодa
халдвар
Даралттай
боолт

эмнэлэг
Чангалуур

Том хүнд 2
Хүүхдэд 50 мин
Хагас суугаа
Тайван
Хүйтэн жин
эмнэлэг
Цус тогтоох дараалал
1. Цэг дээр дарна
2. Чангалуур тавина
3. Шархыг бооно
4. Мөчинд сойлт хийнэ.
5. Аль болох ойрын эмнэлэг рүү явна.
Чангалуур тавих анхаарах зүйлс
Арьс болон зөөлөн эдийг хавчуулж болохгүй
Чангалсан цаг хугацааг тодорхой бичиж тэмдэглэнэ.
1-1,5 цагаас илүү тавьж болохгүй. 5-10 мин тутамд суллана.
 Гэнэт суллаж болохгүй, аажмаар суллана.
Чангалуурын төгсгөлийг сайтар бэхэлнэ
Мөчдийг нугалж цус тогтоох
Даралттай боолт
Яс хугаралт
Гадны механик хүчинд цохигдох, хөшигдөх, дарагдах, ойчиж унах зэргээс яс ил буюу далд хэлбэрээр хугарч гэмтдэг.


Хугаралт нь:
Өвдөнө
Хугарсан ясны хэлбэр алдагдана.
Хугарсан хэсэгт хавдаж, улайж хөхөрнө.
Тэр орчмын арьс халуун болсон байна.
Хөдөлгөөн хязгаарлагдана.
Тэр хэсгийн үйл ажиллагаа алдагдана.
Барьж үзэхэд ясны хавиралдах чимээ сонсогдоно.


Анхны тусламж
Гараа угаа
Цус гарч байвал цусыг тогтоо.
Шархан дээр цэвэр жийргэвч тавь.
Хугарсан ясыг хөдөлгөөнгүй болгож чиг барьж боо.
Гарын шууны яс хугарсан тохиолдолд сойлт хий.
Хугарсан үеийг хөдөлгөөнгүй болгон тээвэрлэхэд бэлтгэ.” хатуу биет буюу мод, төмөр, цаас зэргийг ашигла
Хордлого
Хүмүүс ахуйн болон ажлын байранд төрөл бүрийн хортой, бодис, амсах, балгах, идэх, амьсгалах зэргээс хордлого үүсдэг.

Тухайлбал:


Хугацаа хэтэрсэн буюу муудсан хоол хүнсний бүтээгдэхүүн
Эмийн бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх
Ахуйн хэрэглээний угаалгын нунтаг болон шингэнүүд, хортон шавьж устгах хор, химийн бодисыг болгоомжгүй хэрэглэх
Зарим ургамал хортой мөөг, жимс зэргийг идсэнээс болдог.

Шинж тэмдэг


Толгой, хэвлий, цээжээр өвдөнө
Суулгах буюу бөөлжинө
Арьс цайж, улайж, загатнаж тууралт гарна
Амьсгалахад бэрхшээл үүсч, ухаан санаа өөрчлөгдөнө.
Чих шуугиж, нүд бүрэлзэж, дотор муухайрна.
Анхын тусламж:

Хордлого юунаас үүссэн, хэр зэрэг хугацаа өнгөрснийг тогтоо.

Хордсон байж болох зүйл түүний савыг хадгалж эмнэлгийн тусламж авахдаа үзүүл.

Хорыг багасгахын тулд усаар арьсаа тасралтгүй шүрш, буцалсан ус сайн уулга.

Ойролцоох эмнэлэг болон хордлогын төвд яаралтай хүргэж тусламж ав.
Хахах

Хахах гэдэг нь
амьсгалын дээд зам буюу мөгөөрсөн хоолойд гадны биет орж тээглэсэнээс үүсдэг.

Тухайлбал:

Хоол идэж байхдаа сайн зажил жижиглээгүй бүхлээр нь залгих
Хоол идэхийн өмнө ба хоол идэж байхдаа архи уух
Хооллож байхдаа их ярих, инээх, хэт хурдан идэх.
Явах, тоглох, гүйх зэрэг үед амандаа ямар нэгэн хатуу зүйл хийх
Тайвшруул

Хоолойгоо атгасан гарыг тавиул.

Хахсан хүний ар талд гарч зогс.

Хагас тонгойлгоод хоёр далны хооронд 5 удаа алгад.

Хэрвээ хахсан зүйл гарахгүй бол бүсэлхийгээр нь 2 гараараа хэвлийн урд талаар тэвэрнэ.

Хоёр гараа байрлуулж нэг гараараа нөгөө гараа атгасны дараа дээшээ чиглэлтэй 3-5 удаа огцом чанга татна.
Амьтанд хазуулж, хатгуулах
Төрөл бүрийн шавьж хорхой, нохой, муур зэрэг амьтанд хатгуулж, хазуулснаас арьс, салст гэмтэх, цусанд хор орсноос хүний биеэр тархан эд эрхтнүүдийг гэмтээдэг.

Анхны тусламж:
Хор цааш тархахыг сааруулж даралттай боолт хийнэ.
Ил гарсан цусыг цэвэрлэнэ.
Хазуулж хатгуулсан хэсэгт хүйтэн жин тавина.
Ихээхэн хэмжээний шингэн зүйл уулгана.
Нэгэнт хор тархсан тохиолдолд элдэв вирус, хор, шүлс хүний цусанд орж өвчин үүсгэхээс сэргийлэн
Ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэж тусламж авах хэрэгтэй.
Боолтын тухай
Ахуйн болон аливаа осол гэмтлийн үед үүссэн шарх, цус алдалт, бэртэлтүүдэд төрөл бүрийн боолтууд хийх шаардлага гардаг.


Боолтын зарим хэлбэрүүд

Боолтууд нь бинтэн, гурвалжин алчуур, цуулбар гэсэн төрлүүд байх бөгөөд зөв хийж сурснаар шарх, гэмтлийг халдвараас хамгаалах эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой.

8-ын тоо хэлбэрийн боолт:
Өвдөг, тохой, сарвуу, шагай зэрэг мөчдийн үенүүд дээр боолт хийхэд тогтоц муутай байдаг тул энэ хэлбэрийн боолтыг хийх нь тохиромжтой байдаг.

Энэ боолтийг даавуун ба сундаг бинтэн боолтоор эхлээд үеийг 2-3 удаа ороож дараа нь үений хонхороос дээш ташуу чиглэлтэй явуулж, үений доогуур тойруулаад, үйлдлийг давтана.
Гурвалжин алчуураар хийх боолт

Толгойн боолт:
Алчуурын суурийг духанд байрлуулан, оройг шилэн хүзүүнд авчирч толгойг бүтээн, 2 үзүүрийг нь шилэн хүзүүний орчимд алчуурын оройг дарж зөрүүлэн ороогоод, дахин 2 үзүүрээ духны орчим авчран зангидна.


Гарын боолт:
Алчуурын суурийг бугуйн үерүү, оройг нь хурууны үзүүррүү, их биеийг боох гарын алган талд байрлуулна. Алчуурын оройг гарын ар гадаргуун дээр давуулан, 2 үзүүрээ оройг оролцуулан зангидна (хөлийн тавхайг үүнтэй ижил бооно)
Чих буюу хацрын боолт:
Гурвалжин алчуураа уртаар нь нугалаад, гэмтсэн талын хацар буюу чихэн дээр биеийн тэнхлэгийн дагуу байрлуулж, 2 үзүүрийг эсрэг талын шанаан дээр авчирч зөрүүлээд, дахин нөгөө талд аваачин зангидна.

Гарын сойлт:
гарыг тохойн үеэр нугалаад, алчуурын суурийг эрүүл талын мөчний дагуу байрлуулна. Алчуурын голд гарыг тавьж 2 үзүүрийг мөрөн дээгүүр давуулан, шилэн хүзүүнд авчран зангидна. Алчуурын оройг тохой орчим зангидна.
Ороомог хэлбэрийн боолт:
Энэ боолтыг мөчдийн шулуун хэсэг дээр байгаа шархыг бооход хэрэглэнэ. Үүний тулд бинтийн эхний үзүүрийг боох мөчний харийн хэсэгт 2-3 ороож бэхлээд, бүдүүн хэсэг рүү чиглүүлэн ороох маягаар бооно.

Ороож боохдоо эхний ороосон боолтын 2\3-ийг дарж байхаар дараачийн ороолтыг хийнэ.
Цуулбар боолт
Цуулбар боолтыг хамар, эрүү зэрэгөнцөгтэй эрхтнүүдийг бооход хэрэглэнэ.
Энэ боолтыг бид өөрсдөө бэлтгээд боох боломжтой. Боох даавууны 2 үзүүрийг боох эрхтний хэмжээнд тохирсон талбай үлдээн цуулна.
Цуулбар хоорондын хэсгийг боох хэсэгт хөндлөн байрлуулаад, үзүүрүүдийг нь дээш доош нь зөрүүлэн зангидна.







Төрөл бүрийн боолтуудыг зөв хийж сурах нь танд хэзээ нэгэн цагт заавал ач тусаа өгнө гэдгийг бүү мартаарай.
Дүгнэлт:
Хүн бүр анхны тусламж үзүүлж сурвал өөрийгөө болон өрөөл бусдын амь насыг хамгаалж чадна. Ингэснээрээ гэмтэж осолдсон, өвчилсөн хүмүүст анхны тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлэх нь тухайн хүний амь насыг аврах, өвчин намдаах, хүндрэл гарах, тахир дутуу/ХБИ/ болох, халдвар үүсэхээс урьдчилан сэргийлэх нэн чухал ач холбогдолтой хүнлэг энэрэнгүй буянтай үйлс юм.
МУ-ын ЭМЯ-ны Анхны тусламж үзүүлж сурцгаая/гарын авлага/.УБ., 2010


www.103.mn
www.youtube.com
www.chdmoh.mn
Ном зүй:
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.
Full transcript