Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Prezi ашиглан хэрхэн сонирхолтой илтгэл бэлтгэх вэ?

No description
by

tserennadmid paki

on 30 November 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Prezi ашиглан хэрхэн сонирхолтой илтгэл бэлтгэх вэ?

Даатгалын компани
Эд хөрөнгийн даатгал
Эд хөрөнгийн даатгал гэдэг бол даатгагч тодорхой хураамж авсаны үндсэн дээр даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөнд цчич болох хохирлыг нөхөх, эсвэл эд хөрөнийн сонирхлыг хамгаалах үүрэг хүлээсэн гэрээ байгуулах болон түүнийгээ биелүүлэх үйл ажиллагаа юм. Жишээ нь: Хөрөнгийн даатгал, машин механизм, тоног төхөөрөмжийн даатгал, галын аюулын даатгал.....
Хариуцлагын даатгал
Хариуцлагын даатгалын гол зорилго нь даатгццлагч этгээдийн гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг даатгалын компани нөхөн төлөх явдал юм. Хариуцлагын даатгалын гол онцлог нь бусад даатгалд урьдчилан тодорхойлсон үнээр даатгадаг бол хариуцлагын даатгалд даатгалын обьект нь хүний эд баялаг бүхэлдээ байдаг. Хариуцлагын даатгал нь хүний амь нас, эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар, эд баялагтай холбоотой бүхий л эрсдлээс даатгадаг юм. Хөрөнгийн даатгал болон хувийн даатгал нь мөнгөн дүнгийн даатгал бол хариуцлагын даатгал бол хохирлын даатгал байдаг.
Энэ нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд ашиг сонирхолд учирч болох хохирол, тохиролцсон болзлыг даатгалын компаниар нөхүүлж төлүүлхээр тохирч хийсэн хэлцлийг хэлнэ. Тус даатгал нь даатгуулагч эсвэл даатгуулагч гуравдагч этгээдийг хураамж төлсний төлөө түүнийг нас барсан тодорхой эсвэл тодорхой хугацааны туршид амьдарсан тохиолдолд нь даатгагч тодорхой хэмжээний мөнгөн төлбөр хийх баталгаа олгох үйл ажиллагаа юм. Амьдралын даатгалын риск нь хүний амьдралын хугацаа байна.
Оршил
Даатгалын үйлчилгээний төрөл ба ангилал
Даатгал гэдэг нь гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Өөрөөр хэлбэл, даатгал гэдэг нь аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм.
Даатгалыг олон шалгуураар ангилж болох ч ангиллын бүх хэлбэр нь даатгалын үндсэн 2 хэлбэр болох заавал даатгуулах ба сайн дураар даатгуулах хэлбэрт хуваагдана. Даатгалын үйл ажиллагааг зөв ангилах нь түүнийг зохистой зохион байгуулж даатгалын төрөлийг оновчтой сонгон үр ашигтай үйл ажиллагаа явуулах даатгуулагчдын сонирхлыг аль болох бүрэн дүүрэн хангахад чиглэгдэнэ.
Монгол улсын даатгалын тухай хуулинд даатгалын компаний эрхлэх даатгалын амь нас, эрүүл мэнд, ашиг сонирхлын даатгал, эд хөрөнгийн даатгал, хариуцлагын даатгал гэж ангилжээ. Эндээс заавал даатгуулах даатгалд бүх төрлийн хариуцлагын даатгал, хуулиар тогтоосон бусад төрлийн даатгалыг оруулжээ.
Амьдралын даатгал
Даатгалын компаниудын хоорондын өрсөлдөөн
Даатгалын зах зээлийн салшгүй хэсэг нь өрсөлдөөн юм. Бодит зах зээлийн эдийн засгийн өрсөлдөөнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Үүний тулд даатгалын компаниуд өрсөлдөөний мөн чанар, түүний түвшин, хамгийн хүчтэй өрсөлдөгч маань хэн болох талаар, өрсөлдөөний хэтийн төлөв байдал зэргийг судалж үздэг.
2013 оны жилийн эцсийн байдлаар даатгалын зах зээл дээр ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 17 компани, 213 даатгалын салбар, 3187 даатгалын төлөөлөгч, 20 даатгалын зуучлагч компани, 14 даатгалын хохирол үнэлэгч компани, 15 актуарч, нийт 3253 тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйл ажиллагаагаа явуулсан байна.
Full transcript