Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Гэрээний тухай

No description
by

Gandulam Bayajikh

on 11 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Гэрээний тухай

Гэрээний тухай
Агуулга
Гэрээ байгуулах арга
Гэрээний төрөл, ангилал

Гэрээний тухай ойлголт
Гэрээний төрөл, онцлог
Нийтийн гэрээ
Нэрлэгдээгүй гэрээ
Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
Гэрээ байгуулах арга, хэлбэр
Нийтлэг журмаар байгуулах
Үнэ хаялцуулах
Гэрээг заавал байгуулах журмаар байгуулах
Гэрээ талбайрлах
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
Гэрээ хүчин төгөлдөр болох
Агуулгын хувьд тавигдах шаардлага
Хэлбэрийн хувьд тавигдах шаардлага
Субъектын хувьд тавигдах шаардлага
Үр дагаварын хувьд тавигдах шаардлага
Гэрээ дуусгавар болох, гэрээнээс тагалзах, өөрчлөх, цуцлах үндэслэл журам
Гэрээний үүргийн зөрчил
Хариуцлагын төрлүүд


Гэрээний тухай ойлголт

Хүн өдөр тутмын амьдралдаа бизнес эрхлэх, худалдаа арилжаа хийх, туслалцаа үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зэрэгт гэрээний эрх зүйн харилцаанд оролцож байдаг.
Гэрээ нь талуудын харилцан зөвшилцсөн хүсэл зоригийг илэрхийлсэн эрх зүйн факт үйл баримт бөгөөд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг.

Үүргийн харилцаанд

үүрэг гүйцэтгүүлэгч буюу бусдад шаардлага гаргах эрхтэй этгээд \тодорхой нөхцөл бүрдсэн үед энэ эрхээ шүүхийн замаар хэрэгжүүлж чадах\
үүрэг гүйцэтгэгч \эсхүл хэд хэлэн үүрэг гүйцэтгэгч\ буюу уг шаардлагыг биелүүлэх ёстой этгээдүүд оролцсон байдгаараа ялгардаг.
Хуульд зааснаар, эсхүл гэрээний дагуу үүргийн харилцаанд оролцсон зөвхөн эдгээр этгээд нь үүргийн харилцааны эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх үүрэгтэй байдаг.

Хоёр ба түүнээс дээш этгээд оролцох
Гэрээний талууд эрх зүйн чадамжтай байх
Гэрээний объект хуулинд нийцсэн байх
Талууд харилцан тохиролцсон байх
Хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх

Гэрээний ойлголт

Субьектүүдийн хүсэл зоригийн үр дүнд хууль зүйн харилцаа, холбоо тогтдог
Субьектүүд нь тодорхой зорилготойгоор сайн дураар уг харилцаанд ордог
Зайлшгүй хийвэл зохих үйлдлийн дараалал, журмын шаардлагыг тодорхойлдог
Өөрсдийн зан үйлийг өөрсдөө журамлан тогтоодог
Гэрээнд оролцогчид нь харилцан тэнцвэрт шинжтэй байдаг
Гэрээгээр тодорхойлсон эрх, үүргээ талууд биелүүлэхгүй бол төрийн албадлагын арга хэрэгслийн тусламжтайгаар ханган биелүүлдэг

тавигдах шаардлага
гэрээний үндсэн шинж
Гэрээ байгуулахад

Агуулга нь хууль ёсны байх
Гэрээний хэлбэрийг зөрчөөгүй байх нь чухал
Гэрээний агуулга нь түүний гол ба ердийн нөхцлүүдээс бүрдэнэ.
Гэрээний гол нөхцөл гэдэг нь хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг хэлдэг.
Бусад нөхцлийг ердийн нөхцөл гэнэ.

Иргэний хуулийн 195-р зүйл

Гэрээ байгуулах санал

Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх зүйн үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан
хүсэл зоригоо бодитойгоор,
хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг
гэрээ байгуулах санал
гэнэ.
Гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ эсвэлд санал заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй. Гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлснээр гэрээ байгуулагдана.

Гэрээний төрөл, ангилал

Нийтийн гэрээ
-
иргэн, хуулийн этгээд өөрийн үйл ажиллагааны шинжээс хамаарч, нийтэд хандаж, хуульд заасан буюу өөрөө зарласан нөхцөлөөр, түүнийг хүлээн зөвшөөрсөн аливаа этгээдийн өмнө тодорхой үүрэг хүлээхээр байгуулсан гэрээ
Нэрлэгдээгүй гэрээ
- иргэний хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээ
Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
- иргэний эрх зүйн харилцаанд оролцогч субьектуудын хооронд хийсэн гэрээнээс үүсэн гарах хууль зүйн үр дагавар нь уг гэрээг байгуулсан талуудаад бус, гуравдагч этгээдэд хамаарахаар байгуулсан гэрээ

Гэрээний төрөл, ангилал

Хариу төлбөртэй гэрээ
- хэлцэл хийгч нэг тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг ёсоор нөгөө талд мөнгөн болон бусад хэлбэрээр төлбөр төлж байгаа гэрээ
Урьдчилан тохиролцсон гэрээ
- гэрээг байгуулсан үеэс эхлэн талуудын эрх, үүрэг үүсч, үр дагавар нь хожим бий болдог гэрээ
Бодит гэрээ
- гэрээ байгуулах үед үр дагавар нь нэгэн зэрэг бий болдог гэрээ
Хоёр талын гэрээ
- хоёр тал харилцан хүсэл зоригоо илэрхийлж, эрх, үүрэг хүлээсэн гэрээ

Иргэний эрх зүйн гэрээ нь нийтлэг шинжтэй байдгаас гадна, бие биенээсээ ялгагдах онцлог шинжүүдтэй байдаг. Уг онцлогийг харгалзан дараахь байдлаар ангилж үздэг.

Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээг
ээр бусдад эзэмших ашиглах болон захиран зарцуулах эрхээ тухайн хөрөнгөтэйгээ хамт шилжүүлэн, хууль буюу гэрээнд заасан бол нөгөө тал нь төлбөр төлөх үүрэг бүхий харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь нэг бүрийн болон төрлийн шинжээр тодорхойлогдох, хэрэглэгдэх, үл хэрэглэгдэх эд юмс, эдийн бус хөрөнгө байна.
Бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэх гэрээг
ээр гэрээний зүйлийг бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, хууль буюу гэрээнд заасан бол хөлс төлбөр төлөх үүрэг бүхий харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох,үл хэрэглэгдэх эд юмс буюу эдийн бус хөрөнгө байна.

Гэрээний төрөл, онцлог
Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ
Бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээ
Ажил гүйцэтгэх гэрээ
Туслалцаа үзүүлэх гэрээ
Мөнгө төлөхтэй холбоотой гэрээ
Бусад
Гэрээний төрөл

Ажил гүйцэтгэх гэрээг
ээр үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хэрэгцээ, захиалгын дагуу тодорхой ажил, үүргийг гүйцэтгэх үүрэг гүйцэтгүүлэгч хөлс төлбөр төлөх харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын материалжсан үр дүн байна
Туслалцаа үзүүлэх гэрээг
ээр үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн хэрэгцээ, хүсэлтийн дагуу туслалцаа, үйлчилгээ үзүүлж үүрэг гүйцэтгүүлэгч хууль буюу гэрээнд заасан хөлс төлбөр төлөх харилцааг зохицуулна. Гэрээний зүйл нь туслалцаа үзүүлж буй үйл ажиллагаа байна.


Гэрээ байгуулах арга

Нийтлэг журмаар байгуулах
Үнэ хаялцуулах журмаар байгуулах
Гэрээ заавал байгуулах

Гэрээг нийтлэг журмаар байгуулах арга, хэлбэр

Гэрээ байгуулах арга
- гэрээ байгуулахдаа гэрээний зүйл оршин байгаа газар, баримтлах хууль, оролцогч талууд зэргээс хамааран гэрээг байгуулах нөхцөл байдал
Гэрээ байгуулах хэлбэр
- талуудын хүсэл зоригийн илэрхийллийн илрэх байдал
Гэрээ байгуулах үе шат
- гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, түүнийг хүлээн зөвшөөрч батлах үйл ажиллагаа
Гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл
- гэрээ хүчин төгөлдөр байх түүнийг байгуулагдсан гэж үзэх хууль буюу гэрээнд заасан нөхцөл

Гэрээ байгуулах

Санал
/оферт/ - гэрээ байгуулах талаар гаргаж байгаа хүсэл зоригийн бодит илэрхийлэл
Саналын хариу /
акцепт/ - гэрээ байгуулах талаар гаргаж байгаа саналыг хүлээж авсан хариу
Санал гаргах дуудлага -
гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй
тодорхой бус этгээдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэл
Шинэ санал
- гэрээ байгуулах саналаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн болон хугацаа хожимдож ирсэн саналын хариу
Санал илгээгч
- өөрийн хусэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлэн илгээсэн этгээд

Гэрээ байгуулах

Хүсэл зоригоо бодитой илэрхийлэх
- хэлцэл хийгч этгээд нь өөрийн хүсэл зоригийг тодорхой үйлдэл болон үйл хөдлөлөөр илэрхийлэн гаргах
Хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэх
- хэлцэл хийгч этгээд нь хэлцлийнхээ гол нөхцөл, түүнийг тодорхойлох журмыг гаргасан байх
Ердийн боломжит хугацаа
- хэлцэл байгуулагч этгээдийн байдал, хэлцлийн зүйлийн мөн чанар онцлогоос хамааран тогтоогддог хугацаа
Интернэт ба мэдээллийн сүлжээ
- хоёр буюу түүнээс дээш этгээдүүдийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэгдэх холбооны шугам, техник хэрэгслийн иж бүрдэл
Электрон худалдаа
- худалдах худалдан авах гэрээ байгуулах орчин үеийн арга
Нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдүүдэд хадсан талын хүсэл зоригийг бодитойгоор илэрхийлэн, түүнийг зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдоно гэж үзэж илгээсэн, гэрээ байгуулах тухай хангалттай тодорхой саналыг
гэрээний санал
гэнэ.


Гэрээг байгуулахад талуудын хүсэл зоригоос гадна харгалзан үзэх зайлшгүй хүчин зүйлүүд байдаг

Оролцогч талууд нь хэн байх /
хуулийн этгээд, бусдын өмнө үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн байгуулага г.м/
Ямар төрлийн гэрээ байгуулах
/ нэгдэж байгуулах гэрээ, нийтийн гэрээ, гуравдагч этгээдэд ашигтай гэрээ г.м ангилалт энд ач холбогдолтой/
Тухайн гэрээг байгуулахад ямар хууль баримтлах
Гэрээний зүйл нь хаана оршин байгаа /гадаад улсад/

Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:
эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр;
гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар;
гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан;
гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан;
нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн;
гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал зөвшөөрсөн хариуг хугацаанд нь илгээсэн боловч уг хариу хожимдож ирсэн учир гэрээг байгуулахгүй гэж нөгөө тал нь хариу илгээсэн талд нэн даруй мэдэгдээгүй;
ажил хэргийн хүрээнд тогтсон заншил ёсоор санал гаргагч талыг хүлээн зөвшөөрнө гэж үзээд санал хүлээн авагч тал нь саналд дурдсанаас өөр нөхцөлөөр гэрээ байгуулахаар хариу илгээсэн тохиолдолд санал гаргагч татгалзсан тухайгаа нэн даруй мэдэгдээгүй.
Цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг зурснаар.

5.

Агуулга

Гэрээний тухай ойлголт
Гэрээний төрөл, онцлог
Нийтийн гэрээ
Нэрлэгдээгүй гэрээ
Гуравдагч этгээдэд ашигтай гэрээ
Гэрээ байгуулах арга, хэлбэр
Нийтлэг журмаар байгуулах
Үнэ хаялцуулах
Гэрээг заавал байгуулах журмаар байгуулах
Гэрээ талбайрлах
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
Гэрээ хүчин төгөлдөр болох
Агуулгын хувьд тавигдах шаардлага
Хэлбэрийн хувьд тавигдах шаардлага
Субъектын хувьд тавигдах шаардлага
Үр дагаварын хувьд тавигдах шаардлага
Гэрээ дуусгавар болох, гэрээнээс тагалзах, өөрчлөх, цуцлах үндэслэл журам
Гэрээний үүргийн зөрчил
Хариуцлагын төрлүүд


Гэрээний тухай ойлголт

Хүн өдөр тутмын амьдралдаа бизнес эрхлэх, худалдаа арилжаа хийх, туслалцаа үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зэрэгт гэрээний эрх зүйн харилцаанд оролцож байдаг.
Гэрээ нь талуудын харилцан зөвшилцсөн хүсэл зоригийг илэрхийлсэн эрх зүйн факт үйл баримт бөгөөд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг.

Үүргийн харилцаанд

үүрэг гүйцэтгүүлэгч буюу бусдад шаардлага гаргах эрхтэй этгээд \тодорхой нөхцөл бүрдсэн үед энэ эрхээ шүүхийн замаар хэрэгжүүлж чадах\
үүрэг гүйцэтгэгч \эсхүл хэд хэлэн үүрэг гүйцэтгэгч\ буюу уг шаардлагыг биелүүлэх ёстой этгээдүүд оролцсон байдгаараа ялгардаг.
Хуульд зааснаар, эсхүл гэрээний дагуу үүргийн харилцаанд оролцсон зөвхөн эдгээр этгээд нь үүргийн харилцааны эрхийг эдэлж, үүргийг биелүүлэх үүрэгтэй байдаг.

Хоёр ба түүнээс дээш этгээд оролцох
Гэрээний талууд эрх зүйн чадамжтай байх
Гэрээний объект хуулинд нийцсэн байх
Талууд харилцан тохиролцсон байх
Хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх

Гэрээний ойлголт

Субьектүүдийн хүсэл зоригийн үр дүнд хууль зүйн харилцаа, холбоо тогтдог
Субьектүүд нь тодорхой зорилготойгоор сайн дураар уг харилцаанд ордог
Зайлшгүй хийвэл зохих үйлдлийн дараалал, журмын шаардлагыг тодорхойлдог
Өөрсдийн зан үйлийг өөрсдөө журамлан тогтоодог
Гэрээнд оролцогчид нь харилцан тэнцвэрт шинжтэй байдаг
Гэрээгээр тодорхойлсон эрх, үүргээ талууд биелүүлэхгүй бол төрийн албадлагын арга хэрэгслийн тусламжтайгаар ханган биелүүлдэг

тавигдах шаардлага
гэрээний үндсэн шинж
Гэрээ байгуулахад

Агуулга нь хууль ёсны байх
Гэрээний хэлбэрийг зөрчөөгүй байх нь чухал
Гэрээний агуулга нь түүний гол ба ердийн нөхцлүүдээс бүрдэнэ.
Гэрээний гол нөхцөл гэдэг нь хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцлийг хэлдэг.
Бусад нөхцлийг ердийн нөхцөл гэнэ.

Иргэний хуулийн 195-р зүйл

Гэрээ байгуулах санал

Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх зүйн үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан
хүсэл зоригоо бодитойгоор,
хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг
гэрээ байгуулах санал
гэнэ.
Гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ эсвэлд санал заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй. Гэрээ байгуулах саналыг хүлээн авсан тал гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн хариу ирүүлснээр гэрээ байгуулагдана.

Гэрээг заавал байгуулах журмаар байгуулах
Гэрээг талууд чөлөөт байдлын зарчмыг үндэслэн байгуулах боловч хуульд заасан тохиолдолд гэрээг заавал байгуулах шаардлага үүсч болно. Заавал байгуулах хэлбэрээр гэрээг
Нийтийн гэрээнд
Шударга бус өрсөлдөөнтэй холбогдох гэрээнд
Дуудлага худалдаанд
Төрийн зохицуулалтын шаардлагаар
Шүүхийн шийдвэрээр тус, тус байгуулна.

Заавал байгуулах
гэрээний мөн чанар

Тухайн субьектын хувьд гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчлэхгүй
Тухайн байгууллага нь гэрээ байгуулах санал тавьсан хэн бүхэнд адил тэгш хандах ёстой.
Нийтлэг байдлаар байгуулах гэрээнээс ялгагдах нэг онцлог нь гэрээний нөхцөлийн талаар маргаан гарвал шүүхээр шийдвэрлэхийн тулд хоёр тал хоёулаа зөвшөөрсөн байх, хэрэв санал зөрөлдвөл шүүх маргааныг шийдвэрлэнэ
Гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр зайлсхийвэл гэрээг шүүхийн шийдвэрээр албадан байгуулж болно.

Гэрээ тайлбарлах

Гэрээний зорилго
- гэрээний талуудын нэгдмэл хүсэл зориг буюу хүрэх үр дагавар
Нэгдмэл санаа
- гэрээний талууд тухайн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, нэгдсэн зорилгод хүрэх
Үгийн утгаар тайлбарлах
- талуудын байгуулсан гэрээний агуулгыг илэрхийлсэн үгийг гэрээний нөхцөл байддаар бус харин тухайн үг нь ямар утга илэрхийлж байгааг хэл шинжлэлийн талаас тайлбарлах
Бодит нөхцөл байдал
- гэрээний харилцааны явцад бий болсон хууль зүйн үр дагавар бүхий баримт
Дагалдах нөхцөл байдал
- бодит нөхцөлийг тогтооход зайлшгүй шаардагдаж байгаа бусад нэмэлт нөхцөлүүд

Гэрээг хэн тайлбарлах вэ?


Талуудын байгуулсан гэрээнд тодорхой бус, хоёрдмол утга санаа илэрхийлсэн, өөрсдийнх нь хүсэж байснаас өөрөөр тусгагдсан нөхцөлүүд байх тохиолдол гарах бөгөөд энэ үед шүүх гэрээг тайлбарлана.
Гэрээг хэрхэн тайлбарлах вэ?
Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.
Хэрэв гэрээний утга ойлгомжгүй байгаа бол түүнийг үгчилсэн утгаар нь бус, харин үгчилсэн утгыг бусад нөхцөл, тухайлбал: гэрээг байгуулах үеийн, хүсэл зоригоо илэрхийлж байсан үеийн бодит нөхцөл байдлыг гэрээний ерөнхий агуулгатай харьцуулан үзнэ. Ингэснээр тухайн гэрээ нь ямар утга санаа илэрхийлсэн бэ гэдгийг тогтоох боломжтой.

Гэрээг тайлбарлахдаа
Холимог гэрээ
Гэрээний гүйцэтгэлтэй илүү төстэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна
Стандарт нөхцөлтэй гэрээ
Стандарт нөхцлөөр байгуулсан гэрээг хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.
Талууд нь өөр өөр газар оршин суугаа бол
Гэрээний зарим үг хэлэлэгийг нутгийн онлцогоос хамааран өөр өөрөөр тайлбарлаж байвал, гэрээ байгуулсан талуудын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар, талууд өөр өөр газар оршин суугаа бол гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн талын оршин суугаа газарт хэрэглэж заншсан агуулгаар тайлбарлана.


Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
Хууль буюу гэрээний дагуу хүлээсэн үүрэгт нь нэмэгдэл үүрэг хүлээлгэх замаар үндсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд хэрэглэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга гэдэг.
Анз
Дэнчин
Баталгаа \банкны баталгаа\
Батлан даалт
Барьцаа
Фидуци

Гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөл
Агуулгын хувьд тавигдах шаардлага
Хэлбэрийн хувьд тавигдар шаардлага
Субъектын хувьд тавигдах шаардлага
Үр дагаварын хувьд тавигдах шаардлага

Гэрээний агуулгын хувьд тавигдах шаардлага

Гэрээний aгуулга
- тухайн гэрээнд зайлшгүй тусгагдсан байвал зохих гол, ердийн, бусад нөхцөлийн нийлбэр
Гэрээний стандарт нөхцөл
- гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлогдоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх урьдчилан тогтоосон нөхцөл
Гэрээний гол нөхцөл
- Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөл
Гэрээний нэмэлт нөхцөл
- ердийн гол болон стандарт нөхцөлөөс бусад нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл

Тавигдах шаардлага

Гэрээ хүчин төгөлдөр болох, талуудын хүссэн зорилгод хүрэх үндэслэл бол гэрээний агуулгад тавигдах шаардлага байдаг. Гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлэхээс эхлээд тодорхой төрлийн гэрээ байгуулах, тухайн гэрээндээ өөрсдийн санаа зорилгыг зөв тусгах нь гэрээ хүчин төгөлдөр байх, цаашлаад маргаан үүсэхгүй байх, гэрээний талуудын эрх ашиг хөндөгдөхгүй байх зэрэг ач холбогдолтой.
Гэрээ нь утта агуулгаараа хуульд нийцсэн байхыг шаарддаг.


Гэрээнд хэлбэрийн хувьд тавигдах шаардлага
Амаар
Бичгээр
Бодит үйлдлээр

Гэрээний хэлбэр -
тухайн гэрээний үүрэг хэдийд үүсэх буюу гэрээ хүчин төгөлдөр болоход нөлөөлөх гадаад хэлбэржилт
Бичгийн хэлбэр
- тухайн төрлийн гэрээний хувьд хуульд зааснаар бичгээр байгуулах буюу түүнийгээ тодорхой эрх бүхий байгууллагад гэрчлүүлэх бүртгүүлэхийг тусгайлан шаарддаг гэрээний хэлбэр
Аман хэлбэр
- гэрээний гол нөхцөлийг талууд харилцан тохиролцсон байх нийтлэг шинж бүхий хэлбэр юм \Энд заавал аман яриа хийгдсэн байх албагүй\
Бодит үйлдлээр байгуулах хэлбэр
- тухайн төрлийн гэрээний дагуу хийгдэх ёстой, гүйцэтгэх ёстой тодорхой үйлдлийг хийснээр байгуулагдсанд тооцогддог гэрээний хэлбэр

Гэрээнд субъектын хувьд тавигдах шаардлага
Гэрээний субъект -
гэрээний үүрэгт оролцож, эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээдүүд буюу талууд
Гэрээний тусгай төрлүүдэд субьект бүрийг ялгамжтайгаар нэрших нь гэрээний зүйлчлэлийн асуудлыг шийдвэрлэх, маргааны эцэст хариуцлага хүлээх этгээдийг зөв тогтоох, гэрээ байгуулах үед гэрээний талуудын эрх, үүргийг зөв хуваарилах гэх мэт хууль зүйн үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Гэрээний үр дагаварт тавигдах шаардлага

Хүсэл зориг - тодорхой харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох сэтгэцийн дотоод сэдэл, хүсэл
Хүсэл зоригийн илэрхийлэл - хүсэл зоригийн гадагш илрэх үйл хөдлөл
Гэрээний үр дагавар - гэрээний субьектүүдийн хүрсэн үр дүн
Санамж: Хүсэл зориг + Хүсэл зоригийн илэрхийлэл + Үр дагавар нэгдмэл байх

Гэрээ дуусгавар болгох, гэрээнээс татгалзах, өөрчлөх, цуцлах үндэслэл, журам, түүний хууль зүйн үр дагавар
Гэрээ дуусгавар болох
- гэрээний дагуу үүссэн харилцаа буюу үүрэг нь гэрээний талуудын хүсэл зоригоос хамаарч эсвэл үл хамаарах бусад нөхцөл байдлаар цаашид үргэлжлэх боломжгүй болох
Гэрээнээс татгалзах
- хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээний аль нэг талын гэрээг дуусгавар болгох талаарх санал
Гэрээг өөрчлөх
- гэрээний харилцааг дуусгавар болгохгүйгээр гэрээний харилцааны аль нэг элемент өөрчлөх
Гэрээг цуцлах
- аль нэг талын буюу хоёр талын санаачлагаар, хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл нэг талын шаардлагаар гэрээний дагуу үүссэн харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болох үр дагавар бүхий гэрээ дуусгавар болох нэг үндэслэл

Гэрээ дуусгавар болох нь

Иргэний хуулийн 236-р зүйл

Гэрээ дуусгавар болох нь гэрээний дагуу үүссэн харилцаа ямар нэг үр дагаваргүйгээр дуусгавар болох агуулгыг илэрхийлдэггүй бөгөөд тухайн харилцаатай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үр дагавартай юм. Тухайлбал, гэрээ дуусгавар болоход, хууль болон гэрээний тохиролцооноос хамааран шилжүүлсэн зүйлийг буцаах, гэрээний талуудад учирсан хохирлыг нөхөн төлөх гэх мэт.

Гэрээнээс татгалзах

Иргэний хуулийн 204-р зүйл

Нэг талын татгалзал байх
Гэрээнээс бүхэлд нь татгалзсан бол гэрээ үргэлжлэх болможгүй болох
Гэрээнээс хэсэгчлэн тагалзсан бол гэрээ өөрчлөгдөх үндэслэл болж өгдөг.

Гэрээнээс татгалзах журам

Аль нэг тал гэрээнээс татгалзах бол нөгөө талдаа мэдэгдэнэ.
Хууль буюу гэрээнд өөрөөг заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно.
Гэрээний аль нэг буюу хочр талд хэд хэдэн этгээд оролцож байга бол гэрээнээс хамтран татгалзаж болно
Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол би йболсон тхоиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Гэрээ цуцлах журам

Гэрээний татгалзал
Гэрээний үүрэг зөрчигдснөөс татгалзах
Энэ тохиолдолд гэрээ цуцлана
Үүрэг зөрчигдөөгүй үед татгалзах

Энэ тохиолдолд нөгөө тал зөвшөөрсөн үед л гэрээ дуусгавар болно. Харин зөвшөөрөл харгалзахгүйгээр дуусгавар болговол гэрээний ердийн үргэжлэлээр үүргээ гүйцэтгэх шаардлага үүснэ.

Гэрээ цуцлах
Үүргийн гүйцэтгэлийг харилцан буцаах боломжгүй гэрээний хувьд гэрээнээс татгалзах бус цуцлах байдлаар гэрээг дуусгавар болгоно.
Гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу гэрээ дуусгавар болохоос өмнөх үед гэрээг цуцлах асуудал яригдана.
Гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцлахаас гадна шүүхээр цуцлуулж болно.
Гэрээг шүүхээр цуцлуулж байгаа тохиолдолд хууль болон гэрээний дагуу гэрээний аль нэг тал цуцлах эрх эдлэх эсэх, гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн эсэхийг харгалзаж үзнэ.
Гэрээг цуцалснаас үүсэх хариуцлага буюу гэрээний талуудад учирсан хохирлыг буруутай талаас гаргуулна.

Үүргийн зөрчил, илрэх хэлбэрүүд
Гэрээний үүрэг -
хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэрээний дагуу үүссэн үүрэг
Гэрээний үүргийн зөрчил
- гэрээний дагуу үүссэн үүргийг талууд өөрөөс шалтгаалах болон шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйн үр дагавар

Гэм буруу

Гэм буруу нь гэрээний зөрчлийн субъектив шинж юм. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргагч үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн хандлага гэж ойлгож болно. Зөрчил үйлдсэн хүн бүрт хариуцлагыг бүрэн хэмжээгээр оногдуулах онолын болон практикийн түвшинд төдийлөн оновчтой бус зохицуулалт бизээ. Энэ утгаараа аль ч эрх зүйд үйлдэлдээ хандах сэтгэхүйн хандлага буюу гэм бурууг харгалзан үзэж, хариуцлага оногдуулах, түүнийг ихэсгэх, багасгах асуудлыг шийдвэрлэнэ.
Гэрээний субъект нь иргэн, хуулийн этгээд учир тэдгээрийн гэм буруугийн хэлбэрийг нэгэн адил харгалзан үзнэ. Тухайлбал: Арилжааны банк хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд өгч чадахгүйд хүрвэл уг гэрээнд гарын үсэг зурсан албан тушаалтныг зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд гэрээний зөрчил гаргагч нь хуулийн этгээд, гэм бурууугийн хэлбэр нь санаатай гэж үзнэ.

Хор уршиг
Иргэний эрх зүйн харилцаа нь эдийн болон эдийн бус баялагийн харилцааг зохицуулдаг учир харилцаанд оролцогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх хариуцлага нь эд хөрөнгийн шинжтэй байдаг.
Гэрээний зөрчлийн хүрээнд хохирлыг бүрэн арилгах гэсэн зарчим баримтлана. Бүрэн гэдэг нь бодит хохирол, орох ёстой байсан орлого, үр төл, үр шим буюу шууд ба шууд бус хохирлыг хамтад нь арилгах гэсэн үг юм.

Гэрээний хариуцлага
Гэрээний хариуцлага
-гэрээний харилцаанд оролцогчдын эдийн засгийн хэвийн харилцааг хөхүүлэн дэмжих, тэдний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд чиглэсэн эд хөрөнгийн шинжтэй санкци
Хэсгээр хүлээх хариуцлага
- Оногдох хариуцлагын хэмжээ нь тодорхой бөгөөд бусад үүрэг гүйцэтгэгчидээс харилцан хамааралгүйгээр хүлээх санкци
Хамтран хүлээх хариуцлага -
хэд хэдэн үүрэг гүйцэтгэгч байгаа бөгөөд үүргийн мөн чанараас хамааран бие биенээсээ харилцан хамааралтай бөгөөд хамтран хүлээж буй санкци
Өсгөн нэмэгдүүлсэн хариуцлага
- хууль болон гэрээнд зааснаар үндсэн хариуцлагаас гадна нэмэгдэл байдëаар хүлээх санкци

Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно.
үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;
үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан;
талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон.
Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно:
үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон;
үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан;
хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан;
хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript