Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Кимоно

No description
by

Shuree Jugee

on 18 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Кимоно

Бүх кимоног нэг хэмжээгээр оёдог байсан байгаа юм. Худалдаж авсны дараагаар өөртөө тааруулдаг байж. III-р зууны үеийн Хятадын түүхийн номондкимоногийн талаар бичээстэй байдаг. Япон хүмүүс тухайнүед томоохон даавуунд нүх гаргаад толгойгоосоо өмсдөгбайжээ. VII-р зууны үеэс түүнийгээ 2 хэсэгт хуваан эрэгтэй ч бай эмэгтэй ч бай богино банзал өмсдөг болсон. Энэ ньерөнхийдөө Хятад, Солонгосын хувцастай төстэй. Кимононь япон хүний хөгжил, цаг агаартай нийцдэг. Гагцхүүханцуй болон хормой нь урт учраас хөдөлгөөн хийхэд тиймч тохиромжтой бус юм.
Орчин үеийн япон залуучууд ньдандаа европ хувцас өмсөж харин цагаан сар болон гэрлэхёслол гэх мэтийн онцгой баяраар л кимоног өмсдөг юм байна. Кимоно нь ерөнхийдөө хэлбэр болон өмсгөлийн хувьд монгол үндэсний дээлтэй төстэй боловч ханцуйн хувьд арай өөр, мөн бүсний хувьд онцлогтой. Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.
Кимоног ганцаараа хэрхэн өмсөх талаар
Японы кимоног өөрөө ганцаараа ч өмсөх боломжтой бөгөөд өмсөхөд нилээд олон зүйлүүд хэрэглэгддэг. Кимоно өмсөх үед өмсөх гутал нь бас тусдаа өөр байх ба “Зоори” өмсөнө. “Зоори” гэдэг нь хөлийн эрхий ба долоовор хурууны дунд уяа бүхий углааш маягтай гутал байдаг учраас оймс нь ч үүнтэйгээ адил эрхий ба долоовор хурууны хооронд өмсөхөд зориулагдаж хийгдсэн байх ба оймсыг нь “Таби” гэж нэрлэдэг.

Багийн гишүүд
: Шүрхүү, Сосорбурам , Бямбажаргал, Элбэгзаяа, Халиунаа
Кимоногийн үүсэл
Хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга:
Японы уламжлалт хувцсыг Кимоно гэнэ. Кимоногийн түүх их сонирхолтой. Ихэвчлэн торгоор урладаг Кимоно хувцас нь өргөн ханцуйтай, мөрнөөс хөлийн өсгий хүрсэн урт байдаг. Кимоно дээр оби хэмээх өргөн бүс бүсэлдэг. Манай эриний өмнөх IV зуныг хүртэл Кину хэмээх силкэн кимоно өмсдөг байсан. Япон Хятадын худалдаа хөгжиж ирэх үед Япончууд Хятадын Ханфу-с санаа авж кимонод хятад хувцасны деталиуд бага зэрэг оруулсан байдаг. 794-1192 онд Хейаны үед кимоно сүүлчийн хувилбараа олсон.
Япон хүн хуримын ёслолын үеэр хамгийн ганган хээнцэр кимоно өмсдөг.
Эрэгтэйн хуримын өмсгөл болох хар өнгөтэй кимоног “Күромонпүкү” гэдэг бөгөөд Японы сүмо бөхийн Ёкозүнагийн ёслолын үед өмсдөг кимонотой адилхан байдаг. Энэ бол Японы хамгийн дээд зэрэглэлийн ёслолын хувцас юм. Эмэгтэйн хуримын өмсгөл болох кимоног “Широмүкү” гэж нэрлэдэг. “Широмүкү” кимоно нь угтаа самүрайн гэрт бэр болон очиж байгаа бүсгүйн хувцас байжээ. Дээр үеэс, японд цагаан өнгө бол нарны туяаны өнгө, ариун дээд өнгө хэмээгдэж ирсэн тул, 1200-аад жилийн өмнөөс дан цагаан өнгө шинэ бэрийн хуримын хувцасны өнгө болжээ. Хуримын үед бэр “Ватабооши” хэмээх өмсгөлийг толгойдоо өмсөх ба энэ өмсгөл нь эмэгтэйн толгой огт харагдахгүй байхаар хийгдсэн байдаг. “Ватабооши” нь 1500 оноос хойш самүрайн гэр бүлийн эмэгтэйчүүд гадагш гарахдаа, богино ханцуйтай, богино хормойтой “Косодэ” хэмээх кимоногоор толгойгоо халхалж өмсдөг байсан “Казүки” гэдэг толгойн өмсгөлөөс үүдэлтэй ажээ.
Кимоно
“Омияамайри” гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж мөргөл үйлддэг. “Шичигосан” хэмээх ёслол болдог. “Шичигосан” ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа, эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг. Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд хүрсэн хүнтэй адилхан кимоно өмсдөг ёс байдаг боловч одоо энэхүү “13 насны мөргөл” гэдгийг хийдэг хүн их ховор болжээ.
Кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаар:
Японы кимоно нь монгол үндэсний дээлийг бодвол бүсийг нь бүслэхэд их хэцүү боловч, нэг урт бүсийг олон янзаар бүслэх боломжтой юм. Эрэгтэй хүний бүс эмэгтэй хүний бүсийг бодвол нарийнхан байдаг байна.
Бүс нь “Мару-оби”, “Фүкүро-оби”, “Нагоя-оби” гэх мэт хэд хэдэн төрөл байдаг. Хэрвээ та "кимоно" өмсөх бол зүүн энгэрийг баруун дээгүүр давуулан бүслээрэй. Нас барсан хүнд эсрэгээр өмсгөдгийг анхаарах хэрэгтэй.

Сонирхолтой ТҮҮХ
Кимонотой холбоотой нэгэн сонирхолтой баримтыг өгүүлэхэд 1932 онд Токиогийн Нихонбаши дүүргийн Широкияа их дэлгүүрт түймэр гарч 14 хүн амь насаа алдан, 130-аад хүн гэмтэж бэртсэн юм. Харин энэ түймэр Япон хүүхнүүдийг дотуур хувцастай танилцуулсан гэж тооцогддог. Учир нь түймэр эхэлмэгч зарим хүүхнүүд амь аврагдах үүднээс цонхоор дамжин доош буухыг оролджээ. Гэвч тэд зөвхөн нэг гараараа цонхны тавцангаас зүүгдээд, нөгөө гараараа кимоногийнхоо хормойг хумих гэж оролдож байгаад төдөлгүй доош унаж байсан гэдэг. Яагаад гэвэл тэр үед Япон хүүхнүүд дотуур хувцас хэрэглэдэггүй байсан ажээ. “1970-аад оноос хойш хүмүүс кимоно худалдаж авахаа больсон. Тиймээс бидэнд кимоногийнхоо чанарыг сайжруулж, үнээ нэмэхээс өөр арга байгаагүй” гэж Нишимура Дайжиро хэлж байна. Тэрбээр 440 жилийн турш торгон кимоно дагнан үйлдвэрлэж байгаа гэр бүлийн 17 дахь үеийн төлөөлөгч юм. Одоогийн ханшаар торгон кимоногийн дундаж үнэ нэг сая иен буюу 10000 орчим ам,доллар байна. “Японы кимоно” сэтгүүлийг 1967 оноос эрхлэн гаргаж байгаа Норика Киёта “хэрвээ Япончууд кимоногоо өмссөөр байсан бол дайны дараах үеийн эдийн засгийн их үсрэлт гарахгүй байсан “ гэж хэлж байна.


Хараал хvртсэн хувцас, тvvнээс шалтгаалан эзэнд нь элдэв хохирол учирсан тухай маш олон мэдээлэл байдаг боловч 17 дугаар зууны vед нэгэн японы Кимоно шиг ихээхэн дуулиантай хэрэг vvсгэж, хор хохирол гаргасан зvйл тэмдэглэгдээгvй юм.
Энэхvv Кимоноог гурван бvсгуй дараалан эзэмшиж байсан бєгєєд тэд нар тvvнийг ємсєж ч vзэлгvйгээр, тvvнийг хvлээн авсан дороо нас барцгаасан ажээ. Японы нэгэн лам энэхvv Кимоно нь хараал хvрсэн зvйл байна хэмээн vзэж, тvvний улмаас дээрх гурван хvvхнvvд хорлогдон нас барцгаасан байна гэжээ. Иймд тvvний шатааж устгах хэрэгтэй гэсэн байна. Тvvний хэлсэн ёсоор 1657 оны 2 дугаар сард тvунийг шатаасан байна. Ийнхvv шатаах vед нэгэн их хуй салхи гэнэт гарч галыг хєєрєгдсєнєєс хажуугийн байшинд гал авалцсан ажээ. Энэхvv гал цааш цааш авалцсаар унтрааж хvчрэхгvй их тvймэр болж Токио хотын байшин барилгын дөрөвний нэгийг устгаж, 100 000 гаруй хуний амийг хөнөөсөн ажээ.

Кимоногийн хараал
Анхаарал тавьсанд баярлалаа.
Full transcript