Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Copy of Schenlein

No description
by

tumengerel gombosuren

on 17 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Copy of Schenlein

СЦҮ-дахилтат явцтай үед плаквенил (делагил) хоногт 5-6 мг/кг-аар шөнөд 1 удаа, 6-12 сар эсвэл- ницерголин (сермион) буюу троксевезин, никотины хүчлийн бэлдмэлүүд (ксантинол никотинат, компламин, теоникол) хэрэглэнэ.
Хүнд явцгай үед преднизолон хепарин эмчилгээнээс гадна 5-8 узаа сийвэн шүүх эмчилгээ эхний 3 өдөр дараалан, цаашид 3 өдөрт 1 удаа хийх үр дүнтэй
Мөнхөлдөөсөн сийвэн, альбумин, глюкоз, бага молекулт декстран зэрэг орлуулах эмчилгээ хийнэ.
Мөн цохилт эмчилгээ метилпреднизолон хоногт 15-20 мг/кг- аар 3 өдөр+ сийвэн шүүх, хүнд явцгай ГН-д азатиопирин буюу циклофосфамид+ ГК+ Хепарин+антиагрегант (курантил) эмчилгээ хийнэ. Ужиг, долгионлог явцгай үед цитостатик хориглоно.
Халдварын архаг голомтыг эрүүлжүүлэх, шимэгч хорхойн өвчнийг устгах, харшилдаг Алг-ийг илрүүлэн эмчлэх нь СЦҮ-н эмчилгээний чухал хэсэг юм.
Шигүү бөөмт эсийн сарьс тогтворжуулагч бэлдмэлүүд: кетотифси, задитен, астафен (0,001), А аминдэм (хоногг 1 мг), Е аминдэм 20-25 мг/хоног, димефосфон 20 мг/кг-аар 3 удаа хэрэглэнэ.
Үрэвслийн урвалыг дарангуйлах зорилгоор: преднизолон хоногт I - 3 мг/кг эхний 2-3 өдөрт судсанд (идэвхжлийн III зэрэг) дараа нь 10-14 хоног уулгана. Преднизолон дангаар цус бүлэгнэлт нэмэгдүүлэх аюултай тул дээр дурьсан хепарин эмчилгээг хавсран хэрэглэдэг.
Мөн үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл: вольтарен, ортофен, диклофенак (0,075-0,05) хоногт 0,5-2 мг/кг-аар 2-3 удаа, ээлж эмчилгээ 5-6 долоо хоног.
Дархлаа зүгшрүүлэх зорилгоор: дээр дурьдсан эмчилгээ үр дүтүй ЭДБ өндөр байвал азиатопирин (0,05 г)- хоногт 1 -2 мг/кг, ээлж эмчилгээ 1-3 сар; хлорбутин, лейкеран (шах. 0,002-0,005 г) хоногт 0,1 мг/кг-р, ээлж эмчилгээ 1-2 сар өгнө.
Судасны ханын нэвчимхийг багасгах зорилгоор рутин (0,02), аскорутин 1/2-ээр өдөрт 1-2 удаа. 2-3 долоо хоног хэрэглэнэ.
Цус бүлэгнэлтиин хүчийг бууруулах зорилгоор: Хепарин хоногт 200-300 ед/кг-аар тооцон хоногт 4-6 удаа (ээлж эмчилгээ 2-3 долоо хоног) аръсан дор тарина.
Хэрэв цус бүлэгнэлт 8 мин-аас бага бол тунг 1,5 дахин ихэсгэнэ. Хепариныг хоногт 2-3 удаа тарьж болохгүй(Ингэвэл судсан дотор бүлэн- бөглөө үүсэхийг өдөөдөг).
Тарих тоог цөөрүүлэхгүйгээр тунг аажим бууруулна.
Идэвхжлийн III зэргийн үед өвчтөний биеийн байдал хүнд хэвлий- үений хамшинж тод илэрсэн, арьсны тууралт хоорондоо нийлж, үхэжсэн байдалтай, цус бүлэгнэлт 1 минут хүртэл ихэссэн, шээс цустай, лабораторийн бусад үзүүлэлтүүд эмгэг өөрчлөлт ихтэй байна. Идэвхжлийн Н-Ш зэрэг зарим судлаачдынхаар 42,5-68,8% тохиолддог байна (1, 14). Ер нь хэвлийн хамшинж бүхий 5 тохиолдлын нэг нь бөөрний үрэвсэлд шилжиж, цаашдаа тэдгээрийн 20-30% нь бөөрний архаг дутлаар (БАД) төгсдөг
СЦҮ- бусад эрхтэнийг гэмтээх нь цөөн, тархи (түр зуурын таталт, мөч саажих, шөрмөсний рефлекс хоёр талд ижил биш болох, тархины хаван, цус харвалтаас мэдрэл гэмтсэний шинжүүд илрэх), нүд, төмсөг үрэвсэх, хавдах ажиглагдана. Элэг, дэлүү зөвхөн цочмог үед ялимгүй томорч болно. Өвчний эхний долоо хоногт ялимгүй (38°С хүртэл) халуурч болох ч голдуу халуурахгүй, халууралт тогтвортой байх нь дагалдах халдварын шинж. СЦҮ-ийн эмнэлзүйн байдал түүний идэвхжлээс хамаардаг.
Энэ тууралт хэм тэгш, олон хэлбэрийн, олон өнгийн, долионлог явцтайгаараа онцлог
Арьсны өвөрмөц тууралтаас гадна нүүр, зовхи, уруул орчмоор Квинкийн хаван үүсэх нь цөөнгүй.
Тромбоцитын хоёрдогч эмгэгшлээс цус гоожих, нөжин толбо (экхимоз), хүнд хэлбэрт үхжилт тууралт гарч сүүлд нь сорви үлдэнэ.
Үений хамшинж- өвчтөний 2/3-т том үенүүд (өвдөг, тохой, шагай) өвдөх, хавдах улайх боловч үений үрэвсэл хэм тэгш бус, хурдан арилдаг, үений бүтэц алдагдахгүйгээрээ онцлог.
Арьсны тууралт тод ягаан өнгөтэй
2-3 мм голточтой
Арьсны түвшингээс ялимгүй өргөгдсөн
Толбон гөвдрүүт тууралт
биеийн хоёр талд хэм тэгш, голдуу шагай, шилбэ, шууны тэнийлгэх гадаргуу, шагай өвдөг, тохойн үе, өгзөг орчмоор илүү шигүү байралсан,
тууралт дээр дарахад эхний үед цайх боловч цаашид энэ чанараа алдана.
Өвчний хэлбэр, идэвхжил, хавсарсан өвчин зэргээс хамаарч арьсны тууралт олон цөөн янз бүр байхаас гадна туурсан хугацаанаас хамаарч өнгө нь янз бүр байна.
Шинэхэн тууралт тод ягаан нэлээд хугацааны дараа цусархаг болох ба арьсны элемент цайвартаж хүрэнтээд дараа нь шар туяатай болж хүрэндүү нөсөөтэй байснаа аажмаар өнгөгүй болно.
ЭДБ- судасны дотор ханыг гэмтээхэд эдийн тромбопластины урьдал хүчин ялгарч, судасны гэмтсэн гадаргуу дээр бүлэгнэлтийн “дотоод тогтолцоо” идэвхжсэнээр сийвэнгийн хүчин зүйлээс тромбопластин үүсэн, фибриноген ихэсч энэ нь бичил эргэлт доголдож судсан дотор фибриногений бөглөө үүсэх нөхцөл бүрдүүлнэ.
Цаашид СДТБ- үүссэнээс бичил судаснууд хагарна
Орчин үед СЦҮ-тэй өвчтөний гэдэсний хамгаалах үйл доголдон гэдэсний хана том молекул нэвтэрхүйц болдог нь тогтоогдсоноос үзэхэд одоогоор тодорхойгүй ямар нэг дотоод гаралт бодис гэдэсний ханаар нэвтэрч СЦҮ-ийн эмгэг жамд гарааны үүрэг гүйцэтгэдэг байж болохыг харуулж байна)
Бүх өвчтөний бөөрний судасны хананд IgА-гийн ДБ байх боловч өвчтөний 2/3-т гэмтсэн арьс ба судасны дотор иммуноглобулин А, М,G, фибриноген, С’ байдаг нь судасны хана ДБ-ээр гэмтэж буйг нотолж байна.
ДБ- хавсрага тогтолцоог (С5А) идэвхжүүлснээр бага залгиур эсүүдийн хемотаксис хүчнийг идэвхжүүлэн, ДБ-ийг нейтрофиль эсүүд залгина.
Судасны цусархаг үрэвсэл
СЦҮ-ийн 60% нь эхний 1 сард
95% нь эхний 1 жилд илааршина
1- 2% нь архаг ГН-д шилжих ба
Нас баралт 3% орчим.
Тавилан
Шинж тэмдгийн эмчилгээнд агчилт тавиулах, өвдалт намдаах эмчилгээ орно.
Но- шпа (0,04 г) 1 -ээр өдөрт 2-3 удаа
папаверин гипрохлорид(шах 0,01; 0,04 г).
3-4 насанд 0,005-0,01
5-6 насанд 0,01
7-9 насанд 0,01-0,015
10-18 насанд 0,015-0,02-оор өдөрт 2-3 удаа,
Баралгин, спазмалгон, триган, максиган, 1/2-1 шах-аар
Гэдсээр өвдөхөд:
Пенталгин 1/2-1 шах-аар 2-3 удаа, новокайн 1%- цайны халбагаар, хоолны халбагаар 2-3 удаа уулгах.
Бичил эргэлтийг сайжруулах зорилгоор
Курантил, дипиридамол, персантин (0,025-0,075) - хоногт 3-5 мг/кг-аар өдөрт 4 удаа 1 сар
Трентал, пентоксифиллин, агапурин (0,1; 0.4 г) хоногг 5-10 мг/кг-аар, өдөрт 2 удаа эсвэл тюслопедин (тиклид) хоногт 5-10 мг/кг-аар өвчий идэвхжил дунд зэрэг үед 2 дезагрегант хавсарч болно.
Зууч бодисын эсрэг: тавегил, фенистал (0,001 г), супрасгин (0,025)диазолин (0,1), пипольфен, дипразин (0,005, 0,025), фснкарол (0,01,0,025) зэрэг гистамины Н4 хүлээн авуурын саатуулуурын 1 үеийн I бэлдмэлээс гадна II- III үеийн бэлдмэл хэрэглэж болно.
Идэвхжлийн I зэрэгтэй, арьсны ба арьс үений хамшинжгэй хэлбэрийг сум, дүүргийн эмнэлэгт хоол хөдөлгөөний дэглэмийг зөв сахиулж эмчлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь шилбээр нь тууралт гарчихсан хүүхэд хөдөлгөөний дэглэм сахихгүй (хичээлдээ явах, гүйх, сагс тоглох г.м) явсаар хүндрэх явдал цөөнгүй тохиолдцог.
Өвчний өрнөлд туслах шалтгааны үйлчилгээг багасгах буюу устгах зорилгоор: 1 -3 өдөр хоол сойх, харшилжуулагчгүй хоолны дэглэм сахих, хөдөлгөөн хязгаарлах, гэдсийг цэвэрлэх (клизм тавих), идэвхжүүлсэн нүүрс 5-6 шах. өдөрт 3-4 удаа, 2-3 өдөр уулгах, смекта өдөрт 2-3 уут,5-6 өдөр уулгах, халдварын голомт сэдэрсэн бол антибиотик эмчилгээ
Арьсны хамшинжийг бусад тууралтат өвчнүүдээс, менингококкийн халдвар, Верльгофийн өвчин, харшлын тууралт г.м.
Хэвлийн хам шинжгэй үед мухар олгой, цөсний цочмог үрэвслүүд, гэдэс чихэлдэх, бөөрний ба цөсний өвдөлт (хатгалт) зэрэг хэвлийн хөндийн цочмог өвчнүүдээс ялган оношлоно.
Практикг арьсны тууралтгүй хэвлийн хамшинжийн үед мэс засал хийх, хэвлийн хүндрэл (гэдэс чихэлдэх, цоорох) гарчихаад байхад мэс засалд оройтож орох, арьсны тууралтыг менингококкцеми гэж халдвартын эмнэлэгт хэвтүүлэх, менингококкийн халдварыг СЦҮ гэж хүүхдийн эмнэлэгт авчрах зэрэг эмч нарын алдаа цөөнгүй тохиолддог.
Үений хамшинж илэрхий үед хэрэх өвчнөөс ялгана.
Мөн эмийн ба хоолны харшлаас ялгах нь чухал.
Ялгах онош
СЦҮ-ийг оношлоход ангиллын дагуу өвчний явц, эмнэлзүйн хамшинж, идэвхжлийн зэргийг тодруулж лабораторийн шинжилгээгээр нотлох
ЦЕШ-нд лейкоцит олшрох, УЭТХ түргэсэх, нейтрофиль, эозинофиль, ялтсан эс олшрох, ЭДБ ихсэх, Виллебрандьш хүчний АГ (+), цус бүлэгнэх хугацаа богиносох, цус бүлэгнүүлэх хүчнүүдийг тогтоох, цусны сийвэнгийн уургийн бүтэц өөрчлөгдөх (диспротейнеми), шээс бичил цустах, баасанд далд цус гарах зэрэг) нэн чухал.
Оношлогоо
Хэвлийн хамшинж- өвчтөний 2/3-т хэвлийгээр гэнэт маш хүчтэй базалж өвдөх ба өвдөлт хүйс орчимд байрлалтай, баас цустай гарах, заримдаа цустай (хар) бөөлждөг.
Үзэхэд хэвлий ялимгүй дүүрэнгэ, хүндрэлгүй бол чангаралгүй, баас олширч болно.
Рентген шинжилгээгээр гэдэсний хөдөлгөөн багассан хаван, цусархаг үзэгдлээс болж хэсэгчлэн нарийссан, гэдэс хөдөлгөөнгүйдэн чихэлдэх, түгжрэх, гэдэсний хана үхжин цоорох хүндрэл гарч болно.
Хэвлийн гялтан үрэвсэх 2-3% тохиолдож болно. Өвчтөний 80%-д баасаар далд цус (Гергерсений сорил (+)) гарч болно.
Өвчний идэвх бага (I) - бол хүүхдийн биеийн байдал ялимгүй өөрчлөгдсөн, халуурахгүй, арьсны тууралт цөөн,үе булчингаар хэсэж өвдөх зовууртай, бусад эрхтэн тогтолцоо, лабораторийн шинжилгээ өөрчлөлтгүй байна. Энэ нь арьсны буюу арьс үений хамшинжээр явагдцаг.
Идэвхжлийн II зэргийн үед өвчтөний биеийн байдал дунд, халуун 38°хүртэл нэмэгдсэн, толгой өвдөх, бие сулрах, үеэр хавдах зовууртай, арьсны тууралт олон, шигүүн, заримдаа Квинкийн хавантай, гэдэс хүчтэй базалж өвдөх, огих, бөөлжих, цустай баах зэрэг шинж тод илэрсэн, ЦЕШ-нд цагаан эс, эозинофиль, нейтрофиль эс олширч УЭТХ- 20-40 мм/цаг, цус бүлэгнэх хугацаа 3-4 минут хүртэл богиноссон байдаг. Ийнхүү арьс хэвлийн хэлбэр бидний судалсан хүүхдийн 1/3-д ажиглагдсан.
Эхний хоёр хэлбэр адилхан 45% тохиолдоно.
Зөөлөн явцтай зарим өвчтөнд шээс бичил өөрчлөлтгэй буюу ил цустай, бөөрний бус шинжгүй, бөөрний үйл гүнзгий доройтохгүй хэдэн долоо хоног, сар, бүүр жилээр үргэлжилнэ.
Энэ нь бөөрний хэлтэнгийн (сегментийн) үрэвсэл юм. Бөөр эмгэгшсэн өвчтөний 1/3-д жинхэнэ түүдгэнцрийн үрэвсэл (ГН) бөөрний ба бөөрний бус хамшинжтэй явагдана. Голдуу зөөлөн явцтай боловч архагт шилжиж болно. Хамгийн хүнд хүндрэл нь: цочмогдуу ГН, бөөрний цочмог дутагдал (БЦД) юм.
Бөөрний гэмтэл эмнэлзүйн 4 хэлбэрээр илэрнэ.
Шээс түр цустах
Хялгасан судасны хордлогот нефритийн шээс цустах хэлбэр
Нефротик хамшинж ба шээс цустах хавсарсан хэлбэр
Хурдан даамжралт гломерулонефрит
Бөөрний хамшинж
Арьсны хэлбэр 38,2%,
Арьс үений хэлбэр 20,1%,
Арьс хэвлийн хэлбэр 34%,
Хавсарсан хэлбэр 7,7%,
Бөөрний хамшинж 11,6%,
Архаг дахилттай явц 10,1%
Эмнэлзүй
Өвчний хувьсах хэлбэр:
Эхний үе;
Намжилт
Дахилт
2. Эмнэлзүйн хэлбэрүүд:
Энгийн
Холимог
3. Эмнэлзүйн хамшинжүүд:
Арьсны
Үений
Хэвлийн
Бөөрний
Г.А.Лыскины ангилал
СЦҮ-ий ГН-ийн үед сарьс довтлох бүрдэл буюу С5В-9, 1§А, С3- ын хамт арьсны судасны хананд, түүдгэнцэр ба мезангийн хялгасан судсанд олдсон байна. Сарьс довтлох бүрдэл судасны эндотелийн эсийг гэмтээдэгийг нотолсон байна
СЦҮ-ийн үед бөөр өртөх нь 10-50%-д хэлбэлздэг. Ялангуяа баас цустай гарч байвал бөөр өвчлөх эрсдэл 7,5 дахин ихэсдэг ажээ.
Ихэвчлэн тууралт гарснаас хойш эхний 3 сарын дотор бөөр гэмтдэг. ГН-ийн эмнэлзүйн шинж шээс бичил цустахаас хурдан даамжралт ГН хүртэл янз бүр. Дархан туяаралт шинжилгээгээр бөөрний түүдгэнцэрт IgА, С3, фибрин, IgG, пропердин, IgМ-ийн хуримтлал илэрдэг байна.
СЦҮ-ийн үед цус бүлэгнэлтийн тогтолцоо гүнзгий өөрчлөгдөхгүй боловч бүлэгнэл ихсэх хандлагатай, өвчтөний 1/3-д судсан доторх түгээмэл бүлэгнэл (СДТБ)-ийн хамшинж өрнөдөг.
СЦҮ-ийн шалтгаан одоо ч бүрэн тоггоогдоогүй байна.
Энэ өвчин зарим хүүхдэд вирүсийн (АЦХ, томуу ба томуу төст өвчин) нянгийн (залгиур- гүйлсийн үрэвсэл, стрептококкийн халдвар) цочмог халдвараар өвчилсний дараа, сэргийлэх тарилга, гаммаглобулин хийлгэсний дараа, хүнсний зарим бүтээгдэхүүн, эмийн бэлдмэлд (антибиотик, сульфаниламид, аминдэм) мэдрэгжил ихэссэн, даарах. гэмтэх, шимэгч хорхойн өвчинтэй холбоотой үүсдэг.
Зөвхөн цөөн өвчтөнд удамшлын өвөрмөц урьдал байдал анамнезид нь байх боловч олонх хүүхэд удамдаа харшилд өртөмхий мэдрүүлэгтэй биедээ халдварын ямар нэг голомттой байдаг.
Мөн HLA-DRB1*01 гаплотиптай хүүхдүүдийн өвчлөх магадлал өндөр байдаг.
Өвчний идэвхитэй үед сийвэн дэх цитокинүүдийн/TNF-α, IL–6/ хэмжээ ихэссэн байдаг байна.
Судалгаагаар өвчтний тал хувьд нь ASLO-ийн эсрэг эсрэг бие үүссэн байдаг.
Шалтгаан, эмгэг жам
Манай орны нөхцөлд СЦҮ насанд хүрэгчдийг бодвол хүүхдэд элбэг тохиолддог, ялангуяа өвөл хаврын улиралд, АЦХ-ын дараа ихэсдэг ДБ- ын өвчин юм.
СЦҮ-ийг Шенлейн Хенохын өвчин, капилляртоксикоз, цусархаг пурпура г.м олон янзаар нэрлэдэг.
СЦҮ жилд 10000 хүүхдэд 2-2,5 оношлогдох ба гол нь 6 сараас 7 хүртэлх насны хүүхэд, хөвгүүд охидоос 2 дахин илүү өвчилдөг.
СЦҮ- 5-12 насанд зонхилон тохиолддог байна.
Тохиолдол
Хялгасан судас нь цус орчныхоо эдтэй бодисын солилцоо явуулах үүрэг бүхий артери, венийн урсгалыг холбогч, салаалсан тор юм.
Голч нь ойролцоогоор 7-9мкм, 0,25-1мм урт байна.
Бодисын солилцооны голлох судас учир хана маш нимгэн, нэвчимтгий байдаг.
Хана нь эндотели болон түүнээс үүсэлтэй суурин мембранаас бүтнэ.
Хялгасан судасны гистологи бүтэц
Т.Золжаргал, П.Мөнхбадрал
Шенлейн-Генохын өвчин
Бөөр гэмтсэн тохиолдолд 5 жил хяналтанд эмчилж, хагас жил тутамд шүд, чих- хамар- хоолойн эмчид үзүүлж халдварын голомтыг цаг алдалгүй илрүүлж, эрүүлжүүлэх нэн чухал.
Улиралд 1-с доошгүй удаа, мөн ханиад хүрсэн үед шээсний шинжилгээ хийнэ.
УС тарилга, биеийн хүчний хүнд ажил, биеийн тамирын хүнд дасгалаас 2 жил чөлөөлнө.
Хяналт
Барийн тодосгогчтой ЭХО хийж, ШГӨ-с шалтгаалсан гэдэсний чихэлдэлт байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Допплер болон цөмийн туяаны шинжилгээ хийж төмсөгний цусан хангамжийн урсгалыг тодорхойлно.
Дүрс оношлогоо
СЦҮ-ийн аль ч хэлбэрийг эмнэлэгт хэвтүүлж, өвчний идэвх буурч, арьсны сүүлчийн тууралт гарснаас хойш 7-8 хоног хэвтрийн дэглэм сахиулж, дэглэмийг аажим өргөсгөнө.
Хоолны дэглэмд харшилжуулагч бүтээгдэхүүнийг онцгой анхаарч хоол амтлагч, халуун ногоо, хиам, шоколад, бохь, өвдөг, хайрсан, даршилсан бүтээгдэхүүнзэргийгхориглоно.
Цагаан идээ, исгэлэн сүүн холимог ашигтай.
СЦҮ олон шалтгаан, шалтагтай судасны тогтолцооны түгээмэл өвчин учраас өвөрмөц эмчилгээ байхгүй гол нь эмгэг жамын эмчилгээ хийнэ
Эмчилгээ
Өвчний гол шинж нь арьсны өвөрмөц тууралт бөгөөд үүнгүйгээр онош тавихад хэцүү боловч үений ба хэвлийн хамшинжээр эхэлж 2-3 өдрийн дараа арьсны тууралт илрэх тохиолдол байдаг
Өдөөгч хүчин (халдвар ба бусад) үйлчилснээс 1-2 долоо хоногийн дараа өвчин цочмог эхэлж хэдэн хамшинж нэгэн зэрэг эхлэх ба заримдаа арьсны гэмтэл үе ба хэвлийн хамшинжээс хожим үүсдэг.
Эмнэл зүй
А.С. Калиниченко (1968)- гийн ангилал
Өвчний эмнэлзүйн хамшинжээр: арьсны, үений, хэвлийн, элэгний, тархины, зүрхний хамшинж
Идэвхжлээр нь: I, II, III
Явцаар нь: цочмог (30-40 өдөр), цочмогдуу (2 сар ба дээш), архаг (1,5 жилээс 5 жил хүртэл), дахилтат (2-3 жилийн турш)
Өвчний төгсгөлөөр нь: эдгэрэх, архагт шилжих. архаг ГН-ээр төгсөх
Ангилал
Уусмал ЭДБ-ийн бүтцэд АГ давамгайлсан нөхцөлд буюу АТ үүсэлт дутагдалтайгаас бага молекулт ЭДБ үүсч тэр нь залгиур эсэд залгигдахгүйгээр хавсаргыг идэвхжүүлж судасны ханын бүтцийг алдагдуулан бичил судасны бүлэнт үрэвсэл, судас тойрсон хаван ширхэгжилт үхжил, бичил эргэлтийн хориг үүсгэн тэжээлийн гүнзгий алдагдалд оруулснаар судасны ханын нэвчимхий эрс ихэсч, ЭДБ судасны ханыг гэмтээхэд хавсрагын оролцоотойгоор цус бүлэгнэх тогтолцоо идэвхжин, судсан доторх бүлэгнэл үүснэ.
Эдгээр эмгэг процессийн явцад хэт бүлэгнэлийн дэвсгэр дээр судасны ханын бүтэц алдагдаж цус гоожимхой, цусархаг тууралт, гэдэснээс цус алдах, шээс цустах зэрэг эмнэлзүйн шинжүүд тодорно. Ийнхүү судасны хана ДБ- ээр гэмтэх (харшил урвалын III хэвшинж нь СЦҮ-ийн эмгэг жамын гол үндэс бөгөөд зарим өвчтөнд дархлаа дутлын байдал, тухайлбал С’-ын дутагдал эмгэг жамын үндэс болцог байна.
Нейтрофиль ДБ-г устгах
IgA-ийн ДБ хялгасан судас, венул, артериолуудын дотор хананд хуралдсанаас бичил судаснууд давамгайлан үрэвсдэг, арьсанд хэм тэгш бичил цэгэн цус харвалтууд илэрч, үе хавдах, өвдөх мөн хэвлийн өвдөлт, бөөрний гэмтлийн шинжүүдтэй хавсран явагддаг судасны үрэвслийн тогтолцооны өвчин
Судасны цусархаг үрэвсэл
Full transcript