Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Untitled Prezi

No description
by

dagiisuren nyamjaw

on 21 May 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Untitled Prezi

Биоорганик хими-4 Н.Дагийсүрэн Терпеноид агуулсан эмийн ургамлууд 1. Таримал үсүү - Coriandrum sativum. (L.)
2. Зэврүүн батариш - Mentha piperita. (L.)
3. Эмийн мугваа - Salvia officinalis. (L.)
4. Бөмбөлөг эвкалипт - Eucalyptus globulus
5. Эгэл гоньд - Carum Carvi (L.)
6. Эгэл арц - Juniperus communis (L.)
7. Эгэл марал цэцэг - Tanacetum vulgare (L.)
8. Камфорын мод - Cinnamomum camphora (L.)
9. Эмийн бамбай - Valeriana officinalis (L.)
10. Дунд сэрхэлэг - Patrinae intermedia (Roem. Et Schult)
11. Намгийн годил - Acorus calamus. (L.)
12. Эмийн алтан товч - Matricaria chamomilla. (L.)
13. Ээрэм шарилж - Artemisia macrocephala. (L.)
14. Өндөр зоосон цэцэг - Inula helenium. (L.)
15. Эгэл төлөгч өвс - Achillea millefolium (L.)
16. Намгийн сургар - Ledum palustris (L.)
17. Мөлхөө ганга - Thymus serpyllum (L.)
18. Эгэл хахуун - Origanum vulgare (L.) 70 см хүртэл өндөр ургадаг, хөндий иштэй, нэг наст өвслөг ургамал.
6-7 сард цэцэглэн, 8-9 сард үр жимс нь боловсордог.
Үр боловсорч эхлэн гадна тал нь хүрэн бор өнгөтэй, дотор тал нь ногоон өнгөтэй байх үед нь хураана. Газарзүйн тархалт Европ, Бага Ази, Кавказ, Крым, Орост их хэмжээгээр, Монгол оронд маш их хэмжээгээр тариалдаг. Таримал үсүү - Coriandrum sativum. (L.) Цагираг бус монотерпент нэгдэл агуулсан түүхий эд Гераниол Линалоол Цитраль Химийн бүрэлдэхүүн Үрэнд нь 0,7-1,5% хүртэл эфирийн тос агуулагддагийн 50-80%-ийг нь линалоол эзэлнэ. Мөн бага хэмжээний терпинен, фелландрен, пинен, гераниол, 20% хүртэл өөх тос агуулагддаг.
Үр жимс боловсорч байх үеийн эфирийн тосонд 40-50%-альдегид, 30-35% линалоол агуулагдаж байснаа боловсорч гүйцэх үед альдегидын хэмжээ багасч, линалоолын хэмжээ ихэсдэг Хэрэглээ Үсүүний үрийн найрлага дахь эфирийн тос нь халдваргүйжүүлэх, цөс хөөх, хоол боловсруулалтыг сайжруулах, ариутгах үйлдэлтэй.
Линалоол нь нүдний өвчинд хэрэглэх цитраль гарган авах эх үүсвэр болдог.
Галены бэлдмэл цайны найрлаганд орох ба үнэртэн, хүнсний практикт ч өргөн хэрэглэгддэг юм. Хоёрчийн холбоо бүхий ихэвчлэн метилизопропилциклогексаны уламжлалын нэгдлүүд. ментол ментон карвон лимонен 1,4-цинеол 1,8-цинеол Терпеноид Газарзүйн тархалт Орос, Украин, Кавказ, Молдав зэрэг олон улсад тариалдаг.
Монгол орны цөл хээр, хээрийн бүсэд зэрлэгээр бага хэмжээгээр ургадаг.
Хар ба цагаан батарш байх ба хар нь ишин дээрээ толботой, цагаан нь толбогүй байдгаараа ялгаатай. Химийн бүрэлдэхүүн Навчинд 2,5-4% эфирийн тос агуулагддагаас 50-80% нь ментол, 30% нь ментон, пинен, лимонен, пулегон, ментофуран, цууны ба валерианы хүчлийн ментолын эфир мөн флаваноид бага хэмжээтэй байдаг. Хэрэглээ Навчны түүхий эдийг идээшмэл, зэхмэл хэлбэрээр хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэх, мөн цөс хөөх, тайвшруулах эмийн найрлаганд орно.
Хандмалыг бөөлжис намдаах, халдваргүйжүүлэх, эмийн амт чанар засахад хэрэглэх буюу валокардин, карвален эмийн найрлаганд орно.
Ментол нь батаршийн түүхий эдээс гарган авсан гааны өвөрмөц үнэртэй, цагаан талст нунтаг. Спирт ба тосонд уусдаг, усанд уусахгүй. Валидолын найрлаганд орж, зүрхний титэм судсыг өргөсгөх зорилгоор мөн мэдрэлийн үрэвслийн үед хэрэглэгддэг. пинен пулегон Химийн бүрэлдэхүүн Эвкилаптын навчинд 3% эфирийн тос агуулагддагаас бараг 80%-ийг нь цинеол эзлэх ба 2 цагирагт монотерпенээс D-миртенол, L-пинокарвон тохиолдох ба 3 цагирагт сексвитерпенүүд изовалерианы, капроны, каприлийн хүчил хэлбэрээр оршино. Хэрэглээ Эвкалиптын түүхий эдээс гарган авсан эфирийн тос нь нянг хүчтэй эсэргүүцэх үйлдэлтэй.
Уламжлалт анагаах ухаанд усан идээшмэл, чанамал хэлбэрээр яр шарх, идээт гадаргууг цэвэрлэх, хоолой зайлах, нүдний шавшлага хэлбэрээр хэрэглэж ирсэн байна.
Ханд хэлбэрээр ходоод гэдэсний замын үрэвсэлт өвчнүүдэд хэрэглэх ба цэвэршүүлсэн эфирийн тосыг нь амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүд, уушигны үрэвсэлд хэрэглэдэг. Эгэл гоньд - Carum Carvi (L.) Газарзүйн тархалт 2 наст өвслөг ургамал.
Гоньдны ургалтын эхний жилд үндэс орчмын навчис нь унаж, дараагийн жилээс олон салаалсан иш гарч 30-80 см өндөр ургадаг.
7-сард цэцэглэн, 8-р сард үр жимс нь боловсордог. Монгол орны Архангай, Өвөрхангай, Хэнтий, Булган, Сүхбаатар аймгийн нутгаар ойт хээр ба ойн бүсийн нуга, ойн цоорхойд өргөн тархсан.
Орос, Украин зэрэг орнуудад эмнэлэгийн болон хүнсний зориулалтаар тариалан хэрэглэдэг. Химийн бүрэлдэхүүн Үрэнд нь 6% хүртэл эфирийн тос агуулагддаг ба үндсэн хэсэг нь дигидрокарвоныг дагалдан орших карвон (38-60%) юм.
Мөн бага зэрэг лимонен, карвакрол, өөх тос 20%, уургийн бодисууд, кверцетин, кемпферол зэрэг флаваноидууд, витамин агуулагддаг. Хэрэглээ Гоньдны эфирийн тос нь нянгийн өсөлтийг саатуулах хүчтэй үйлдэлтэй.
Бусад ургамлын хамт зэхмэл, цуглуулга бэлдэн гэдэс дүүргэлтийг намдаах, хоол боловсруулалтыг сайжруулах, идээшмэл хэлбэрээр хоолой зайлах, шарх угаах зорилгоор, мөн хоолонд амт чанар оруулахад хэрэглэдэг. 2 цагирагт терпенүүд нь 2 конденсацлагдсан үнэрт бус цагираг, нэг этилений холбоо бүхий байгальд өргөн тархсан нэгдэл юм.
Ургамалд өргөн тархсан энэ бүлгийн терпенүүдийг карен, пинен, сабинен, камфений төрлийн нэгдлүүд хэмээн 4 ангилан судалдаг.
Эдгээр нь С10Н16 гэсэн ерөнхий томъёотой, өөр хоорондоо жижиг цагирагийн байрлал буюу холбооны гүүрээрээ ялгаатай. 2 цагирагт терпен ба түүний уламжлалууд Хүрэн бор холтостой, мөлхөө иш бүхий мөнх ногоон, сөөг ургамал.
Үр жимс нь цагаан өнгөр бүхий хар ногоон буюу хар өнгийн жимс маягийн боргоцой
Боргоцой нь эхний жилдээ ногоон өнгөтэй байснаа 2 дахь жилээс хар өнгөтэй болдог.
Арцны навчийг моджоогүй мөчиртэй нь хамт 8-9 сард түүж нимгэн үеэр ердийн нөхцөлд хатаах ба 20-30 градус температурт зориулалтын хатаагуурт хатаана. С5Н8-изопрены уламжлалын нэгдлүүд хамаарагдана.
Terebentine гэдэг Франц үг ба Terpentin-скипидар гэсэн Немц үгнээс гаралтай.
Терпен нь байгальд, тэр тусмаа хуурай ба усны ургамалд ихээхэн тархсан С10Н16 ерөнхий бүтэц бүхий нүүрс-устөрөгчид. Нэг цагирагт терпенүүд Зэврүүн батариш - Mentha piperita. (L.) 30-100 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал.
Батаршийн навчийг түүхий эд болгон ид цэцэглэлтийн үед буюу 7-8-р сард түүж хэрэглэдэг.
Цайвар ягаан буюу хөх ягаан өнгөтэй.
Хар ба цагаан батарш байх ба хар нь ишин дээрээ толботой, цагаан нь толбогүй байдгаараа ялгаатай Эмийн мугваа - Salvia officinalis. (L.) 30-70 см өндөр ургадаг зэгэл ногоон өнгийн навчтай сөөг ургамал.
Хөх ягаан өнгөтэй
Үр жимс нь хар саарал буюу хар өнгийн бөмбөлөг хэлбэрийн 3 мм хөндлөн огтлол бүхий самранцар. Газарзүйн тархалт Газрын дундад тэнгисийн орчим, Турк, Сири, Орос оронд уулархаг бүсийн хуурай хажуу энгэр газар ургадаг ба Молдав, Украин зэрэг оронд тариалдаг.
Монголд Ховд аймагт хүнсний мугвааг тариалдаг. Химийн бүрэлдэхүүн Эмийн мугваагийн бараг бүх эрхтэнд 0,5-2,5% эфирийн тос агуулагддагаас 15% нь цинеол, туйон, пинен, сальвен, борнеол, камфен, цедрен байна.
Үүнээс гадна навчинд нь алкалоид, аргаах бодис, урсол, олеанолын хүчил, парадифенол агуулагддаг. Хэрэглээ Идээшмэл хэлбэрээр амьсгалын дээд замын төрөл бүрийн үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд
Амны хөндийн үрэвслийг намдаах сальвин гэдэг бодисыг үндэснээс ялган хэрэглэдэг.
Уламжлалт анагаах ухаанд ходоод гэдэсний үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг өвчний үед цэр ховхлох, зөөлрүүлэх зорилгоор хэрэглэдэг байжээ. Бөмбөлөг эвкалипт - Eucalyptus globulus 50 м хүртэл өндөр ургадаг гөлгөр гадаргуутай хөхөвтөр өнгийн холтос бүхий мөнх ногоон модлог ургамал
Үр жимс нь 4 талт хонхорцог хэлбэртэй. Газарзүйн тархалт Эвкилаптын уугуул нутаг нь Австрали ба түүнийг тойрсон арлын улсууд байна.
Хар тэнгис орчмын зарим нутгууд болон Кавказад хүйтэнд тэсвэртэй 30 орчим зүйлийн эвкилаптыг тарималжуулан ашигладаг Пинен агуулсан ургамлын түүхий эд Эгэл арц - Juniperus communis (L.) Газарзүйн тархалт Монгол орны Хангай, Хэнтий, Монгол Дагуур, Говь-Алтайн ургамал газарзүйн шилмүүст ба холимог ойн бүсэд өргөн тархсан байна. Химийн бүрэлдэхүүн Арцны үрэнд эфирийн тос 0,25-2%-с дээш, шилмүүсэнд нь 0,18%, иш мөчирт 0,25% орчим агуулагддаг.
Үр жимсэнд эфирийн тосноос гадна сахар 40% хүртэл, пектины бодис, 9% давирхай, органик хүчлүүд, өөх тос агуулагдана. Хэрэглээ Эгэл арцны түүхий эдээс идээшмэл, олон найрлагатай цай бэлтгэн, шээс хөөх, цэр ховхлох, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэнэ. Туйон агуулсан түүхий эд Эгэл марал цэцэг - Tanacetum vulgare (L.) Өндөр ургадаг, олон наст өвслөг ургамал. 8-р сард цэцэглэж дуусдаг.
Монгол орны ихэнх нутаг Хөвсгөл, Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Дорнод аймгуудад орон байрны ойролцоо, жалга гуу, зам даган хуурайсаг хар шороон хөрсөнд зэрлэг байдлаар элбэг тархан ургана. Химийн бүрэлдэхүүн Цэцгийн сагс ба навчинд 1,5-2% эфирийн тос агуулагдах ба ихэнх хувийг 2 цагирагт кетон хэлбэрийн терпен болох туйон эзэлнэ.
Навч цэцгэнд нь флаваноидууд ба гашуун гликозид агуулагддаг байна. Хэрэглээ Чанамал, идээшмэл хэлбэрээр цөс хөөх, элэгний үрэвсэлт өвчнийг эмчлэх зорилгоор, мөн гэдэсний хялгасан хорхойг эмчлэхэд хэрэглэнэ. Камфен агуулсан түүхий эд Камфорын мод - Cinnamomum camphora (L.) 15-50 м орчим өндөр ургадаг мөнх ногоон модлог ургамал. Шаравтар ногоон өнгөтэй. Газарзүйн тархалт Уугуул нутаг нь Хятадын өмнөд бүс, Япон, Африк, Энэтхэг, Өмнөд Америк, Өмнөд Европ, Италид ургадаг.
Хар тэнгис орчмын чийглэг, дулаан уур амьсгалтай нутгуудад тархсан. Химийн бүрэлдэхүүн 1,5-3% эфирийн тос гарган авах ба түүний 30-90%-ийг гэрлийн туйлшралын хавтгайг баруун тийш эргүүлэх чанартай цэвэр камфор эзэлдэг. Хэрэглээ Төв мэдрэлийн системийг сэргээх, зүрх судасны үйл ажиллагааг тэтгэн дэмжих фармакологийн үйлдэлтэй.
Камфорын 10, 20%-ийн ариутгасан тосон уусмал бэлтгэн зүрх судасны хурц дутагдал, зарим халдварт өвчин, шокийн үед хэрэглэдэг.
Мөн наранцэцгийн тосонд бэлтгэсэн 20%-ийн тосон уусмалыг гадуур хэрэглэнэ. Эмийн бамбай - Valeriana officinalis (L.) Бамбай нь 2 м орчим өндөр ургадаг олон наст өвслөг ургамал.
Манай орны говь цөлийн бүс болон ихэнх нутгаар нэлээн элбэг тархсан. Химийн бүрэлдэхүүн Бамбайн үндсэнд 0,5-2% хүртэл эфирийн тос агуулагддагаас борнилизовалерианат, пинен, борнеол үндсэн үйлчлэгч бодис нь болно.
Мөн түүнчлэн камфен, терпинеол, лимонен, валеопатриат, валерин, хатинин алкалоид агуулагддаг. Хэрэглээ Бамбайн үндэс ба үндэслэг ишнээс ханд, хандмал эмийн хэлбэр бэлтгэн нойргүйдэх өвчний үед бромын бэлдмэлтэй хамт мэдрэлийн цочролыг тайвшруулах, зүрхний хэм алдалт, хүчтэй өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэх ба валокардин, кардеовален, валидол зэрэг эмийн найрлаганд ордог. Цагираг бүтэцтэй сексвитерпенүүд Нэг цагирагт
Хоёр цагирагт
Гурван цагирагт Нэг цагирагт сексвитерпен Нэг задгай үнэрт цагираг ба 2 хоёрчийн холбоо бүхий нэгдлүүд байна.
Байгальд хамгийн элбэг тааралддаг нь цингиберины ба бисаболений моноциклт нэгдлүүд байна. Эдгээр нэгдлүүд нь халуун дулаан бүсийн нутагт ургадаг куркума, имбирь зэрэг эфирийн тост ургамалд элбэг агуулагддаг. Хоёр цагирагт сексвитерпен 2 конденсацлагдсан үнэрт бус цагираг ба 2 этилений холбоо бүхий нэгдлүүд байдаг. Эдгээр нэгдлүүдийг дотор нь кадинений нэгдлүүд ба селинений төрлийн нэгдлүүд гэж 2 ангилдаг.
2 цагирагт сексвитерпений нэгдлүүдээс хамгийн онцлог нэгдэл нь 5 хоёрчийн холбоо бүхий азулены уламжлалын нэгдлүүд байна. Азулен хамазулен Гурван цагирагт сексвитерпен 3 конденсацлагдсан цагираг бүхий этилений холбоогүй нэгдэл.
Эвкалиптын эфирийн тосонд аромадендрин хэлбэрээр, зарим зүйлийн нарсанд геераболен ба сантален хэлбэрээр агуулагддаг болох нь тогтоогдсон.
3-н сексвитерпенүүд 5 ба 7 гишүүнт азулены 2 цагирагт агуулагдсан байх ба энэ нь аромадендрин, ледол зэрэгт тааралддаг. ледол аромадендрин Намгийн годил - Acorus calamus. (L.) Хөндлөн салаалсан бүдүүн үндэслэг иш, доош чиглэсэн олон тооны дагавар үндэс бүхий олон наст өвслөг ургамал.
Олон үрт уртавтар улаан өнгийн жимс бүхий үр жимстэй. 5-р сарын сүүлээс 7-р сар хүртэл цэцэглэдэг. Терпеноид, түүнийг агуулсан эмийн ургамал Газарзүйн тархалт Монгол орны Хөвсгөл, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Дорнод аймгийн нутгуудаар гол горхи, нуурын захаар усан дотор буюу түүний эрэг орчмын шавар, намагт ургадаг. Химийн бүрэлдэхүүн Годилын үндэслэг ишинд эфирийн тос 1,5-5% хүртэл агуулагдана.
Эфирийн тосны бүрэлдэхүүнд 2 цагирагт монотерпенүүд ба тэдгээрийн хүчилтөрөгчит нэгдлүүд: пинен, камфен, камфор, борнеоли мөн сексвитерпенүүд болох каламен, азарон, эвгенол, акорон агуулагддаг. Хэрэглээ Түүхий эдийг хоолны дуршил сайжруулах, хоол боловсруулах үйл ажиллагааг сэргээх зарилгоор хэрэглэнэ.
Давсаг, бөөрний чулуужих өвчний үед хэрэглэдэг олеметин, ходоод гэдэсний шархлаат өвчинд хэрэглэдэг викалин, викаир зэрэг нийлмэл бэлдмэлүүдийн найрлаганд оролцдог. Эмийн алтан товч - Matricaria chamomilla. (L.) Олон салаалсан эгц босоо иш бүхий 35-40 см өндөр ургадаг нэг наст өвслөг ургамал.
Иш салааны үзүүрт сагс хэлбэрийн багцэцэг суусан, багцэцгийн захын цэцгүүд нь хэл маягтай, голын цэцгүүд нь таван шүдтэй шар өнгийн хоолой хэлбэртэй.
Үр боловсрох орон нэг үүр бүхий үрэвчтэй.
Жимс нь үрэнцэр. Үсүүний үр жимс тос ба навч навч навч үр жимс ба тос арцны жимс цэцэг навч буюу тос үндэс ба үндэслэг иш үндэслэг иш цэцэг Газарзүйн тархалт Манай орны Хэнтийн ургамал газарзүйн бүсэд голын эрэг, нуга буюу хог ургамал ургадаг газраар их тархсан.
Зарим улсуудад алтан товчийг тариалдаг. Химийн бүрэлдэхүүн Алтан товчны цэцгэнд 0,12-0,18% эфирийн тос агуулагддагаас гол үйлчлэгч бодис нь хар хөх өнгөтэй азулен.
Азулен нь агаар, гэрлийн нөлөөгөөр амархан исэлдэн ногоон, дараа нь бор болж хувирна.
Мөн флаваноид, витамин С, А, кумарин агуулагддаг. Хэрэглээ Алтан товчны цэцэгнээс идээшмэл, чанамал, зэхмэл эмийн хэлбэр бэлтгэн гэдэсний агшилт, ходоод гэдэс дүүрэх үед ууж хэрэглэх; үрэвсэл намдаах, халдваргүйжүүлэх эм болгон зайлах, шавших хэлбэрээр гадуур хэрэглэдэг. азулен Ээрэм шарилж - Artemisia macrocephala. (L.) Монгол, Түвдийн анагаах ухаанд ээрэм шарилжны цэцгийг уушиг, гуурсан хоолойн үрэвсэл ба амьсгалын замын бусад өвчнүүдийн үед хэрэглэж байсан.
Цэцгээс идээшмэл ба чанамал бэлтгэн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчний үед зайлж хэрэглэдэг. Өндөр зоосон цэцэг - Inula helenium. (L.) Зоосон цэцгийн түүхий эдээс гарган авсан бэлдмэлүүдийг амьсгалын дээд замын өвчнүүдийн үед цэр ховхлох зорилгоор ихэвчлэн хэрэглэдэг.
Чанамал, идээшмэл, олон найрлагатай зэхмэл, цай хэлбэрээр хэрэглэдэг.
Эфирийн тос нь нянг үхүүлэх, үрэвслийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй юм. Эгэл төлөгч өвс - Achillea millefolium (L.) Төлөгч өвснөөс шингэн ханд, идээшмэл, зэхмэл эм бэлтгэн ходоод гэдэсний замын өвчний үед хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, хоолны дуршил нэмэгдүүлэх, шамбарам, умайн цус алдалтын үед цус алдалтыг багасгах зорилгоор тус тус хэрэглэдэг. Намгийн сургар - Ledum palustris (L.) Сургарын түүхий эдээс шингэн ханд бэлтгэн бусад ургамлын хамт архаг гуурсан хоолойн үрэвсэл, хөхүүл ханиалга, хэрлэг өвчний үед эмчийн заавраар хэрэглэнэ. Мөлхөө ганга - Thymus serpyllum (L.) Ганганы шингэн ханд бэлтгэн амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүдийн үед цэр ховхлох зорилгоор, цэвэршүүлэн гарган авсан эфирийн тосыг шингэн тосон түрхлэг хэлбэрээр гадуур, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн үйлдвэрлэх зорилгоор тус тус хэрэглэдэг. Эгэл хахуун - Origanum vulgare (L.) Эгэл хахууны өвс нь хөлөргөх болон амьсгалын замын өвчний үед хэрэглэгдэх цайны найрлаганд орно.
Түүний шингэн хандыг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах үед хэрэглэдэг.
Full transcript