Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Michid Michidmaa

on 10 April 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Дейл Карнеги ба
Анти Карнегийн
үзэл санааны ялгаа Америкийн сэтгэл судлаач, зохиолч Дейл Карнеги нь олон мянган хүнийг өөрийн үзэл санаа, зөвлөгөө, номнуудаараа байлдан дагуулж чадсан нэгэн билээ. Тэрээр “Муу хүн гэж үгүй. Харин сэргийлж болох тааламжгүй нөхцөл байдал л гэж байдаг, иймээс үүнээс болж амьдралаа болон бусдын сэтгэл санааг бусниулах шаардлага байхгүй” гэсэн зарчимыг баримталдаг байв. Түүний “Хэрхэн найзуудтай болж бусдад нөлөө үзүүлэх вэ”, “Илтгэх урлаг ба ажлын түншдээ үзүүлэх нөлөөлөл” зэрэг номнуудаас та ихэвчлэн хэрхэн харилцагчийнхаа ая талыг олон өөртөө татах вэ, эсвэл хэрхэн хэн нэгнийг гомдоохгүйгээр дутагдлыг нь хэлж ойлгуулах вэ гэх мэт олон зөвлөгөөг уншиж болно.
Тэрээр хар багаасаа өглөөний дөрвөн цагт босож үнээгээ саахаас эхлэн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийлгүй ажилладаг байсан ч өөрийгөө дайчлан Уорэнсбургийн Багшийн коллежид суралцан боловсрол эзэмшиж чадсан юм. Мөн түүний хүнд хэцүү хүнд амьдрал туулан өссөн нь ч түүнийг ийм төрлийн үзэл санаа гаргах нөлөөлөл болсон ч гэж үзэж болох юм.
Та юуны түрүүнд харилцагчаа эсвэл өөрт хэрэгтэй нэгнээ хүндэтгэн тал засаж байгаад өөрийн хүссэнээ олж авах, эсвэл өөрийн хүссэнээр байлгах юм. Магадгүй энэ бүх үзэл нь Д.Карнегийн төрөлхийн оптимист, ямар ч зүйлийг “аятайхан” харилцаагаар зохицуулах боломжтой гэсэн үзэлтэй нь холбоотой байж болох бөгөөд мөн Дейл Карнеги АНУ-ын Миссури мужийн нэгэн тосгонд ядуу айлын хүү болон төрсөн. Үүний дараагаар антикарнеги үзэл баримтлалын гол төлөөлөгч Эверет Л. Шостромийн Анти карнеги гэсэн эсрэг баримтлал гарч ирсэн нь тухайн үедээ хүмүүст маш их хүрч байсан. Энэ үзэл баримтлалыг гол санаа нь хэрэв хүн болгон нэг нэгнийхээ ая талыг хараад байвал хувь хүн, бие хүн зэрэг ойлголтууд алга болох нь гарцаагүй юм.Харин эдгээр ойлголтууд нь тухайн хүний амьдралд маш их нөлөө үзүүлж байдаг. Хүн бүхэн дахин давтагдашгүй эцэг эхээс, дахин давтагдашгүй цаг хугацаанд өсөж торниж, хувь хүн болоод бие хүн болдог. Тиймээс ч хүн бүр дахин давтагдашгүй шинж чанартай гэж ярьдаг. Эверет Л. Шостромийн үзэж байгаагаар хүмүүсийн ихэнхи хувь нь өөрийн дургүй ажлаа хийдэг ба үүнээсээ болж үргэлж хуурмаг дүр эсгэн амьдардаг байна. Дүр эсгэж амьдрагчид өөрийнхөө хийж буй ажилдаа маш дүргүй, үүнээсээ болж байнга сэтгэл санаа нь таагүй байдаг бөгөөд дүр эсгэх нь сүүлдээ хурдан амжилтанд хүрэх арга мэт санагдаж дасч эхэлдэг. Гэвч тэр амьдралаа хэрхэн таатай байлгах талаар аль хэдийн мартсан байдаг. Үүндээ үргэлж өөрийгөө цаг хугацааг зугаатай, таатай өнгөрүүлж байна гэж итгүүлж байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тухайн хүн амьдралын жинхэнэ мөн чанар, гол утгыг ойлголгүйгээр амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрүүлсэн байдаг. Хүн амьдралынхаа бүхий л хугацаанд сурч боловсордог ч 6-7 насандаа өөрийн онцлог шинж, зан араншин, ирээдүйд ямархуу хүн болох төлөвийнхээ 60-аас дээш хувийг олчихсон байдаг. Ингээд дунд сургуулийн босгоор алхахдаа л ерөнхий “төрхөө” олсон байхад магадгүй 20 нас хүрээд нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох үедээ илүү л ихээр төлөвшчихсөн байдаг. Ийм атлаа харилцагчийнхаа ая талыг харан ямар нэгэн байдлаар түүнд таалагдахын тулд байна гэдэг нь нөгөө бүрэлдсэн зүйлээ бөхөөж, өөртөө итгэлгүй, зөвхөн бусдын тусламжтайгаар үйл ажиллагаагаа явуулах сэтгэмжинд хүргэнэ. Хүн бусдыг ойлгож мэдэхээсээ өмнө өөрийгөө мэддэг, илэрхийлдэг байх хэрэгтэй. Мэдээж, хэн нэгэнд санаа тавьж, түүнийг ойлгохыг хичээн сайхан харицахад муу зүйл байхгүй ч гэсэн үргэлж ийм хандлагатай байх нь тухайн хүний жинхэнэ мөн чанарыг үгүй хийхэд хүргэдэг. Тиймээс хүн хамгийн түрүүнд өөрийн үзэл бодлоо мэддэг байж, ямар ч харилцаанд түүнийгээ илэрхийлж байр сууриа хамгаалан бусдад өөрийгөө үнэн бодитоор ойлгуулж байх хэрэгтэй. Үүнээс үүдээд тухайн харилцагч маань ч тэр хүний сайн эсвэл муу талыг олж харан дээрхийн ижлээр өөрийн гэсэн бодлоо илэрхийлэн нэг нэгнээ илүү сайн ойлголцох юм. Чухам энэ л тогтоолцооны тусламжтайгаар хувь хүн өөрийн ажлын итгэлт хамтрагч, жинхэнэ найз нөхөр, хамт амьдрах хүнээ олдоггүй гэж үү?  Хүн өөрөө асуудлынхаа 90%-ийг бий болгодог . Харилцаж буй хүнээ өөртөө татах гэхэд төдийлөн өөрийнхөөрөө байж чадахгүй ба тэр хэмжээгээрээ ойлголцож ч чадахгүй. Үүнээс үүдэн сонирхол, зорилгийн гажуудал үүсч сайхан харилцаагаа барихад ч хэцүү болж дотроо шаналал үүсгэнэ. Иймээс хүн өөрийгөө ч бусдыг ч эвгүй байдалд оруулахгүйн тулд сайхан гэхээсээ илүү шударга харицах нь илүү үр дүнтэй юм. Шударга гэдэг нь зарим талаараа харгис үнэнтэй нүүр тулахад хүргэдэг ч, хуурамч инээмсэглэл зүүж явснаас хавьгүй илүү арга. Эртний зохиолч J.Haidt “Аз жаргалын тухай таамаглал” хэмээх номондоо дэлхийн хүмүүсийг сэтгэл хөдлөлтөй, өндөр ухамсартай том заантай дүрсэлсэн байдаг. Аварга заан хаа нэг тийшээ гүйхийг хүсэх үед, түүний ухамсар багахан боломж олгодог. Аялах нь зааны хувьд маш хэцүү дасгал. J.Haidt хэлэхдээ, энэ аялал түүнд юуг хийвэл зөв болохыг хэлж өгч чадахгүй. Гэхдээ энэ аялал түүнийг эерэг сэтгэл хөдлөл, дадлага туршлагаруу хөтөлснөөр тэр өөрөөрөө байж энэ нь заанд бодол санаагаа өөрчлөхөд тусалж чадна. Хэрэгцээгүй хүн байх гэж битгий хичээ. Дэлхий дээрх хүн бүр шиг стандартчилагдаж амьдрахаас илүүтэйгээр өөрийн хүсэл эрмэлзлэл, хэв маягаараа амьдрахыг хичээгээрэй. Өөрийн дотоод мөн чанараа алдан хүрсэн тэр оргилд, эцэст нь чиний олж авсан ашиг тус юу байх вэ ?
Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript