Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

uugii uka

on 3 October 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Ноолуур бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох нь
Удирдсан багш
:Р.Шарбанди/магистр /
Гүйцэтгэсэн:
Э.Ууганцэцэг /ХМ-ийн 3-р курсын оюутан/


Агуулга
Хураангуй
Оршил
1. Онолын хэсэг
2. Судалгааны хэсэг
2.1 Ноолуурын өнөөгийн зах зээлийн судалгаа
2.2 Малчидын ноолуураа худалдаалж байгаа арга замын судалгаа
2.3 Монголын ноолуурын үйлдвэрийн судалгаа
3. Ноолуур бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох нь
3.1 Хөдөө аж ахуйн бирж
3.2 Хөдөө орон нутагт үйлдвэр байгуулах
4.Дүгнэлт
Ашигласан эх сурвалж

Оршил
“Ноолуур бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох нь" сэдвийн гол зорилго нь малчид болон үйлдвэрлэгчдийн хооронд үүсэж байгаа зөрчилдөөнтэй асуудлыг хэрхэн шийдэх арга зам байна вэ? Гэсэн асуултын хариултыг олоход оршино.
1.1.Хураангуй
Ноолуурын үйлдвэрлэлийг дотооддоо 100% болгох ямар арга зам байна вэ? Энэ асуултын хариулт нь малчид болон дотоодын үйлдвэрлэгчийн харилцааг холбоход оршино. Эдгээрийг холбох гүүр нь хөдөө аж ахуйн бирж болон хөдөө орон нутагт үйлдвэр юм. Мэдээж энэ бүгдийг хийхэд нийлэн цаг хугацаа шаарддагдах бөгөөд үйлдвэрлэгчдийн санхүүгийн асуудал , малчид биржийн талаар ойлголтгүй зэрэг бэрхшээлүүд тулгарна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдэх боломжтой талаар өөрийн бодлыг бичлээ.

Түлхүүр үг
: ямааны ноолуур , хөдөө аж ахуйн бирж , дотоодын үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо
 
1.Онолын хэсэг
Монгол улс нь дэлхийн  нийт ноолуурын 35-40% гаруй хувийг бэлтгэдэг. Монгол ямааны ноолуурын  ширхэгийн голч 13,0-16,5 мкм ,дундаж урт 38-45 мм бөгөөд монголын эрс тэс цаг ууртай холбогдон дулаан хадгалах чанараараа бусад орны  ямааны ноолуураас давуу байдаг. Монгол улс ямааны тоогоороо дэлхийд 12 –т ордог.
Олон улсын жишигт ноолуурын голчийг үнэлгээний шалгуур үзүүлэлт болгон ашигладаг.
Үүнд:
1.Кашмир голч нь 14-16,5мкм хүртэл
2.Кашгор голч 16,6-22,0 мкм хүртэл
3.Мохор 22,1 мкм-ээс дээш
2.Судалгааны хэсэг
2.1. Ноолуурын өнөөгийн зах зээлийн судалгаа
Дээрх статистик үзүүлэлтээс харахад Хятад улсын экспортын 67,7% нь бэлэн бүтээгдэхүүн харин Монголын экспортын зөвхөн 28%-ийг бэлэн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Тиймээс Монголчууд бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Ноолуурыг боловсруулаагүй экспортлосоноор бид ноолууран бэлэн бүтээгдэхүүнээс олж болох илүү боломж давуу талыг алдсаар байна .
2.2. Малчидын ноолуураа худалдаалж байгаа арга замын судалгаа
Би дараах жишээн дээр тулгуурлан бодит боломжийн талаар дүгнэлт хийхийг хичээлээ.
Архангай аймгийн Хангай сум нь нийт 77224 толгой малтай бөгөөд үүний 23414 буюу 30,4 хувийг ямаа эзэлдэг. Энэ нутгийн ямаанаас дундажаар 400-450 гр ноолуур гардаг. Тэгэхээр энэ сумаас жилд 10тн ноолуур гардаг гэсэн үг юм. Тэгвэл энэ 10 тн ноолуур бараг 100% Хятад уруу гарч байгаа юм. Малчид ноолуураа дараах байдлаар өгдөг.
Тэгвэл яагаад энэ сумын малчид Монгол үйлдвэртээ ноолуураа өгөлгүй ийм байдлаар ноолуураа өгөөд байна вэ?
Гэсэн асуултанд дараах байдлаар хариулж байгаа юм.
1. Улаанбаатар хотоос хол байдаг учраас зардлын мөнгөө хэмнэхийн тулд
2. Монголын үйлдвэрээс илүү өндөр үнээр авдаг учраас
3. Цаг хугацаа хэмнэдэг
4. Санхүүгийн эх үүсвэр нь ноолуур учир хурдан өгөхийг илүүд үздэг
5. Их ноолуурыг хадгалах , агуулах боломжгүй
6.Монголын үйлдвэрүүд малчидын ноолуурыг авахдаа чанараар ялган , үнийг доош нь авдаг - зэрэг шалтгаанууд нөлөөлж байгаа юм.
1. Аймаг болон суманд нэгдсэн ноолуур авдаг системтэй болох
2. Ноолуурын ханшаа харилцан тохиролцох боломжтой нөхцөл бүрдэх
3. Ноолуурын ханш тухай үеийн ноолуурын ханшаас хэтэрхий доогуур биш байх – зэрэг нөхцлийг хүсэж байгаа юм.
Гэтэл үйлдвэрүүдийн хувьд эдгээр шаардлагыг биелүүлэх боломж байна уу? Гэсэн асуултын талаар авч үзье.
 

2.3. Монголын ноолуурын үйлдвэрийн судалгаа
Самнасан ноолуурын ханш дэлхийн зах зээлд 1кг нь 100-105 ам.долларын ханштай байдаг байна. Гэхдээ ноолууран бүтээгдэхүүний хувьд голч, орцоосоо хамааран 100-5000$н үнэд хүрдэг.
Жишээ нь: Цамц , өмд 200$-1000$
Хөнжил бүтээлэг 2400$ гэх мэт
Тэгэхээр бид бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох нь илүү ашиг орлого олох боломжтой юм. Мэдээж үүний тулд малчидаасаа ноолуураа илүү их авах хэрэгтэй. Ямар нөхцөл , шаардлагаар ноолуураа авдаг вэ? Гэдэг талаар “Говь” ХХК жишээн дээр авч үзье.

Тус компани жилдээ
ямааны ноолуур 200тн
тэмээний ноос 100тн- ыг боловсруулж - 200тн хялгасыг нь ялгасан ямааны ноолуурын 350 ширхэг ноолууран болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
“Говь” ХХК нь ноолуураа ихэнхдээ Хэнтий ,Сэлэнгэ болон Дорнод аймгуудаас авдаг. Учир энэ нутгийн ямааны ноолуур илүү чанартай байдаг. Гэхдээ зарим нэг хүчин зүйлээс хамааран ноолуураа авч чадалгүй Хятад уруу алдах нь цөөнгүй.
Хятад уруу алдахад нөлөөлж буй хүчин зүйлээс дурьдвал:
Малчидын санал болгож буй үнийг төлөх боломжгүй
Хол учраас байнга очиж авах боломжгүй
Их хэмжээгээр нь авахад санхүүгийн хүндрэл гардаг – зэрэг зүйл нөлөөлж байгаа юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байна вэ ? гэдэг талаар авч үзье.
 
3.Ноолуур бэлтгэлийн тогтолцоог сайжруулах арга зам
Үйлдвэрүүд болон малчидын ашиг сонирхолыг харгалзан үзсэн зөв шийдвэр юу вэ?
Санал нийлдэг хүчин зүйл
: Монгол ноолуурыг дэлхийд танигдсан брэнд болгох
Зөрчилддөг хүчин зүйл:
Ноолуурын үнэ болон чанарын үзүүлэлт 1.Ноолуурыг тодорхой стандарт шаардлагын дагуу ангилж , тус бүрийг нь өөр үнээр авах боломжтой системыг бий болгож чадвал малчид болон үйлдвэрлэгчийн зөрчилддөг үний асуудалыг шийдвэрлэж болох юм. Ноолуурын үнэ нь ил тод байх гэсэн зарчим нь биржийн тогтолцоонд тусагдсан байдаг.
4.2.Хөдөө орон нутаг үйлдвэр байгуулах
Хөдөө орон нутагт үйлдвэр байгуулсанаар малчид маань хол явалгүй ноолуураа өгч , дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломжтой болох юм. Мөн ноолууран бүтээгдэхүүнээ хямд үнээр авах боломжтой болно. Үйлдвэрлэгчийн хувьд ч мөн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэх боломж нээгдэнэ. Мэдээж үйлдвэр байгуулахад хөрөнгө мөнгө шаардлагатай. Тиймээс төр жижиг дунд үйлдвэрийг дэмжисэн бодлогын хэрэгжүүлэх хэрэгтэй.
Оюутан бүрт өгч байгаа 70000-ийг 1 сарын мөнгийг тооцож үзвэл 10 тэрбум болж байгаа юм. Зөвхөн 1 сарын энэ мөнгөөр жижигхэн хэмжээний 5 үйлдвэр байгуулах боломжтой юм. Дэмий зарцуулсан мөнгөөр үйлдвэр байгуулж илүү ашигтай зүйлд хөрөнгө оруулж болох юм. Энэ мэт олон үр ашиггүй мөнгийг бид ашигласнаар дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой.
4. Дүгнэлт
Энэ бүгдээс дүгнэхэд Монгол ноолуур нь дэлхийд танигдсан брэнд болох бүрэн боломжтой юм. Өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглаж , малчид үйлдвэрлэгчид хоорондоо хамтарч ажилвал бид ноолууран бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Энэ боломжийг төрөөс дэмжих бодлого явуулах нь нэн түрүүний чухал ажил юм. “Ямар нэг зүйлийг бүтээх хамгийн сайн арга бол- Эхлэх” гэсэн сайхан үг бий. Тиймээс бид бага гэлтгүй нэг сум ч байсан ноолуурыг боловсруулж эхлэх хэрэгтэй. Тэгж чадваас Монгол ноолуур удахгүй дэлхийд танигдсан брэнд болох юм.
Ноолуурын чанарын нэг гол үзүүлэлт бол ноолуурт агуулагдаж байгаа хялгасны хольц юм. Ямааны ноолуурыг самнаж авах хугацаа голлох нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл ноолуурт агуулагдах сор (хялгас ) үсний хэмжээ хэдий чинээ бага байна төдий чинээ чанартайд тооцогдоно. Ноолуурын чанарт хадгалалт чухал нөлөө үзүүлнэ. Гэтэл малчидад маань хадгалах нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Ноолуур үйлдвэрлэлд ноолуурыг чанараар нь ялгаж авахад үүсч байгаа асуудалуудын талаар судалгааны хэсэгт авч үзнэ.
Үүний хариултыг судлаач, эдийн засагчид Монголын ноолуурын зах зээл дээр Хятадууд тоглолт хийгээд байгаагаас болж байна гэж дүгнэж байгаа юм.
Тэд ноолуурын үнийг эхэлж хөөрөгдөөд эцэст нь навс унагах байдлаар Монголын зах зээл дээр ажилладаг.
Ингээд л эрт самнасан ноолуурын сор хэсгийг Хятадын ченжүүд аваад явчихдаг. Харин энэ өндөр үнийг манай Монголын үйлдвэрүүд нь дийлддэгүй. Тиймээс л бид ноолуураа Хятадад алдаад байгаа юм.
2.Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохын тулд ноолуурынхаа чанарыг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд ноолуурыг нарийн үзүүлэлтийн дагуу ангилаж , сайн чанарын ноолуураар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргах нь зүйтэй. Ноолуурыг нарийн стандартын дагуу ангилах боломж нь хөдөө аж ахуйн бирж дээр байгаа юм.
3.Малчид ноолуураа хадгалах агуулах боломжгүй мөн шинж чанарыг нь сайн үед нь өгөх сонирхолтой зэрэг хүчин зүйлсээс болж самнаад шууд өгөхөд хүрээд байна. Энэ асуудлыг шийдэх арга нь бас хөдөө аж ахуйн бирж юм.
4.Бэлэн бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ноос ноолуурын боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Дээрх зөрчилдөж байгаа хүчин зүйлсийг тус бүрт нь авч үзэхэд , эдгээр асуудлыг шийдэх хамгийн оновчтой арга зам нь хөдөө аж ахуйн бирж гэсэн дүгнэлт гарч байна. Гэтэл малчидад биржийн тухай ойлголт байдаггүй харин үйлдвэрлэгчид нь хүлээн зөвшөөрөхгүй зэрэг асуудлууд үүсээд байна. Тэгэхээр малчидад хөдөө аж ахуйн биржийн талаарх ойлголт болон давуу талуудын талаар сайн мэдээлэл өгөх хэрэгтэй.

Ямар аргаар малчидад биржийн тухай мэдээлэл өгч болох вэ?
Хөдөө орон нутгийн удирдлагууд
- ( аймаг , сум , багийн засаг дарга нар) –тай хамтаран ажиллаж биржийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгөх талаар сургалт зохион байгуулах
А
ймаг сумын санхүүгийн байгуулагууд-
(банк, нийгмийн даатгал )-тай хамтаран үзүүлэн материалыг бэлдэж малчидад хүргэх - Гэх мэт аргын ашиглан малчидад биржийн тухай ойлголтыг өгч болох юм.
Жишээ нь: Дээр дурьдсан сумын 10 тн ноолуураар хичнээн бэлэн бүтээгдэхүүн боловсруулж , илүү ашиг олохыг тооцъё.
200000кг ноолуур 350000 ширхэг бүтээгдэхүүн
10000кг ноолуур 17500 ширхэг бүтээгдэхүүн
Үүнийг дэлхийн ханшаар бодвол 10000кг ноолуур нь 1кг-ийг 100$ бодоход 1000000$ , харин 17500 ширхэг бүтээгдэхүүний 500$ бодоход 8750000$ болж байгаа юм. Ашиг нь 7750000$ байгаа. Энэ жишээнээс харахад 1 сумын 10 тн ноолуураас ийм их боломжийг алдаж байгаа юм.
Full transcript