Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Судалгааны тайлан

No description
by

Enkhmunkh Enkhjin

on 25 August 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Судалгааны тайлан

Судалгааны зорилго
Энэхүү судалгааны гол зорилго нь өнөөгийн гэр бүлийн тулгамдсан асуудал, зөрчлийг нээн илрүүлж, гэр бүл салалтын өсөн нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулж, түүнээс үүсэх сөрөг үр дагаврыг хэрхэн, ямар арга замаар багасгаж болохыг нээн илрүүлэхэд чиглэгдсэн болно.
Судалгааны тайлан
Социологийн бие даалт
Судалгааны зорилт
Энэхүү судалгааг хийхийн тулд дараах зорилтуудыг тавив.
Үүнд:
 Гэр бүл салалтын үр дагаврын талаарх олон нийтийн санаа, үзэл бодлыг тандан судлах.
 Гэр бүл салалтанд хүргэж байгаа шалтгааныг тодруулах
 Өөр бусад улс орны гэр бүлийн байдлыг өөрийн улстай харьцуулан судалж, хэрхэн ямар арга замаар шийдсэнийг илрүүлэх.
 Гэр бүл салалтыг багасгах талаарх олон нийтийн санаа бодол, зөвлөмжийг тодруулах.
 Гэр бүл салалт нь хүүхдийн сурлаганд болоод сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байдаг талаар судалгаанд оролцогчдын үзэл бодлыг мэдэх зэрэг зорилтуудыг тавьсан болно.

Гэр бүл гэж юу вэ?
Социологийн үүднээс гэр бүлийг тодорхойлохдоо:

“Хүнийг нөхөн үйлдвэрлэх нийгмийн механизм бүхий цусан төрлийн холбоо болон гэрлэлт, үрчлэлтийн холбоогоор харилцан үүрэг хүлээж, туслалцан дэмжпэг, нэгдмэл ахуй амьдралтай бүлэг хүмүүсийн нэгдлийг гэр бүл гэнэ”

Гэр бүл салалт гэж юу вэ?
Салалт (divorce) бол “гэрлэлтийг цуцалж хууль эрх зүйн хүрээнд эхнэр нөхрийг эрх үүргийн харилцаагүй болгохыг хэлнэ.”
Гэр бүл салалхад хамгийн их нөлөөлж буй хүчин зүй
1. Итгэл алдарч, хайр сэтгэл хөрөх - 41%
2. Гэр бүл болохдоо төлөвлөөгүйгээс - 24.6%
3. Хадмуудын нөлөөнөөс болж - 11.5%
4. Санхүүгийн хүндрэл бэрхшээл - 8.2%
5. Гэр бүл дэх хүчирхийлэл - 6.6%
Судалгааны тайлан
Социологи

Сэдэв: Гэр бүл салалтын үр дагавар
Энэхүү судалгаанд нийт 62 хүн оролцсон бөгөөд үүнээс:

- Эрэгтэй - 31
- Эмэгтэй - 31 хүн оролцсон болно
Судалгаанд оролцогчдын нас:
1. 18 - 25 нас - 36.1%
2. 26 - 30 нас - 19.7%
3. 31 - 35 нас - 16.4%
4. 36 - 40 нас - 21.3%
5. Бусад - 6.6%
Э.Энхжин /НСЭЗБ-4Б/
Гэр бүл салалтын хор уршиг
Гэр бүл салснаар нийгэмд дараах хор уршиг бий болно. Үүнд:
1. Хүүхдийн хүмүүжил муудна – 44.3%
2. Нийгмийн ёс суртахуун доройтно –21.3%
3. Эмэгтэйчүүдэд хүнд ачаа ногдоно – 21.3%
4. Бэлгийн эмх замбараагүй байдал бий болно – 6.6%
5. Гэмт хэрэг өснө – 3.3%
6. Амиа хорлолт ихсэнэ – 3.3%

Гэр бүл салалтын дараах хүүхдийн асуудал
1. Эцгээ дагана - 16.4%
2. Эхээ дагана - 24.6%
3. Хүүхэд өөрөө шийднэ - 13.1%
4. Амьдралын баталгаатай нь хүүхдээ авна - 45.9%
Гэр бүл салалтын хүүхдэд үзүүлэх нөлөө
1. Тэнэмэл хүүхэд бий болно - 13.1%
2. Хүүхдийн сурлага хүмүүжил муудна - 34.4%
3. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдоно - 13.1%
4. Хүүхэд сэтгэлзүйн хямралд орно - 39.3
Гэр бүл салалтыг бууруулах арга зам
Гэр бүл салалтыг бууруулахын тулд дараах зүйлс дээр анхаарах хэрэгтэй хэмээн ресдондентууд хариулсан байна. Үүнд:
- Хосууд бие биедээ итгэх хэрэгтэй.
- Гэр бүл болохдоо сайтар төлөвлөх нь чухал.
- Гэр бүл болохдоо яарч сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байх хэрэгтэй
- Хайр сэтгэл, үнэнч байдал чухал
- Бэрхшээлийг хамтдаа даван туулах
- Бие биенээ сайн ойлгодог байх
- Гэр бүлийн хүчирхийллийг багасгах
- Эхнэр нөхөр хоёр тэгш эрхтэй байх
- Гэр бүл төлөвлөлтийн талаар лекц сургалт семинар явуулах
- Хадмууд гэр бүлийн амьдралд оролцохгүй байх
- Улсаас залуу хосуудыг дэмжих төсөл явуулах


Дүгнэлт
Ингээд дээрх баримт дээр тулгуурлан монгол дахь гэр бүл салалтын үр дагаврын талаар хэд хэдэн дүгнэлтийг хийе.

 Гэр бүл салахад нөлөөлж буй үндсэн шалтгаан нь хосуудын хайр сэтгэл хөрч бие биедээ итгээгүйгээс болдог байна. Хоёрдугаарт, хосууд гэр бүл болохдоо огт төлөвлөөгүй буюу эсвэл сайтар төлөвлөж чадаагүйгээс болж гэр бүл болоод удаагүй байхдаа салдаг бөгөөд түүнчлэн гэр бүлд бий болсон санхүүгийн хүндрэл бэрхшээл нь гэр бүл салалтын нэг чухал шалтгаан болдог байна.
 Судалгаанд хамрагдсан хүмүүс гэр бүл салснаас үүсэх үр дагавруудаас хамгийн хор уршигтай зүйл бол хүүхдэд үзүүлэх нөлөөлөл байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүл салснаар эхнэр нөхрөөс илүү хүүхэд хамгийн их зовж шаналдаг байна. Тухайлбал, хүүхэд сэтгэл зүйн хямралд орох, сурлага хүмүүжил нь муудах, буруу зүйлд уруу татагдаж, гэмт хэрэгт холбогдох гэх мэт.
 Хоёрдугаарт, гэр бүл салалт ихсэх нь нийгмийн ёс суртахууны доройтолд хүрдэг мөн эмэгтэйчүүдэд хүнд ачаа ногддог байна.
 Түүнчлэн салалт нь гэмт хэрэг нэмэгдэх бас нэг шалтгаан нь болдог байна. Тухайлбал, сэтгэл санаагаар гутарснаас болж хэрэг хийдэг байна.



 Гэр бүл салсны дараа хүүхдийн асуудлыг авч үзэхдээ эхээ дагах нь зөв гэсэн монгол уламжлалт сэтгэлгээ хүчтэй хэвээр байгаа хэдий ч судалгаанд оролцогчдын дийлэнх нь амьдралын баталгааг нь хангаж чадна тэр хүн л өөр дээрээ авах нь зөв гэсэн үзэл бодол давамгайлж байна. Түүнчлэн гэр бүл салж байгаа үед манай шүүхийн шийдвэрээр ихэвчлэн эцэгт нь тэтгэвэр тогтоодог байна.
 Гэр бүл салалтын хамгийн эмзэг асуудал бол хүүхдийн асуудал байдаг. Гэр бүл салснаар хүүхэд сэтгэлзүйн асар их хямралд орсноор сурлага хүмүүжилдээ муудаж харилцааны доголдолтой болж хүүхдүүдийн нийгэмшилд сөргөөр нөлөөлдөг. Мөн хойд эцэг эхтэйгээ таарамж муутай байснаас, хүчирхийлэлд өртснөөс болж гэрээсээ дайжихад хүрдэг бөгөөд нэг ёсоор бол тэнэмэл хүүхэд нэмэгдэх шалтгаан болдог байна. Хүүхэд ийнхүү гэрээсээ дайжиснаар буруу зүйлд уруу татагдаж гэмт хэрэгт ч гэсэн холбогдох хийх үндсэн шалтгаан үндэс нь болдог
 Гэр бүл салалт нь хүүхдийн хувьд хамгийн эрхэм зүйл болсон эцэг эхийн хайр, халамж, элэг бүтэн амьдралыг үгүй хийдэг ба эцэг эх нь салснаар хүүхдүүдэд тавих хяналт суларч ганцаардах, гадуурхагдах сэтгэл төрж эхэлдэг байна.
 Судалгаанд оролцогчид гэр бүл салалтыг бууруулахад хамгийн чухал зүйл бол гэр бүлийн гишүүдий бие биедээ итгэх итгэл. Өөрөөр хэлбэл хосууд бие биедээ итгэж чадаагүйгээс болж бие биенээ хардан салахад хүрдэг
Манай улсын гэр бүлийн холбоо нь залуу гэр бүлд жил бүр сургалт явуулдаг боловч хүмүүс хамрагдах явц нь бага байдаг. Энэ сургалтанд залуучуудыг ихээр хамруулахын тулд сургалт, суртчилгаа явуулж залууст гэр бүлийн салалтын сөрөг үр дагаврыг ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр гэр бүл салалт үгүй болж аз жаргалтай амьдрал үргэлжилсээр байна.
 Гэр бүл салалтыг бууруулахад төр засгийн бодлого зөв байх хэрэгтэй. Түүнчлэн залуу гэр бүлийг дэмжиж, түүнчлэн тэдэнд баталгаатай ажлын байр, цалин зэргийг олгох нь чухал.
Full transcript