Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Монгол хэлэнд харь хэлнээс орсон үг хэллэгийн тухайд

No description
by

orgil khaliun

on 5 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Монгол хэлэнд харь хэлнээс орсон үг хэллэгийн тухайд

МОНГОЛ ХЭЛЭНД ХАРЬ ХЭЛНЭЭС ОРСОН ҮГ ХЭЛЛЭГИЙН ТУХАЙД
,
Гэтэл профессор С.Галсан "Хэл бол хүний амьдралын бодит хэрэгцээг хангаж байх зорилготой нэгэн үед бий болсон, нөгөө үед устаж алга болж магадгүй ийм л нэг байгаль нийгмийн үзэгдэл мөн. Даяаршлын нөлөөн дор амьдарч буй өнөө үед хэлний өнгө аяс,ялангуяа урьд хожид байгаагүйгээр өөр хоорондоо хутгалдаж, англи мэтийн хэл бусад хэлийг тэртээ тэргүй түрэмгийлэн эзлэх болжээ. Үүнээс аврах ямар ч бололцоо байгүй. Ер нь хэл шинжлэлийн түүхээс үзэхэд дэлхийд цэвэр хэл гэж байхгүй билээ" хэмээн бичсэн байна.
Техник технологийн ид хөгжлийн энэ үед шинээр давалгаалан орж буй үгсийг хэрхэн монголчилж,ард түмэн хэрхэн хэрэглэхээс үндэсний маань хэлний ирээдүй ихэд шалтгаалах нь дамжиггүй юм.
Монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа харь хэлний ормол үг хэллэг цаг хугацааны хувьд дараах байдлаар үечлэн авч үздэг.
.
-Академич Ц.Дамдинсүрэн "гадаадын үг хэрэглэхэд ямар бодлого баримтлах вэ гэвэл, хувьд санах нь нэгэнтээгүүр монгол нэр байсаар байтал хэр хэмжээнээс хэтрүүлэн гадаад үг хэрэглэхийг зогсоож нөгөөтэйгүүр 1-рт нийт дэлхий дахинд алдаршсан бөгөөд монгол хэлэнд орчуулахад зохистой үггүй бол, 2-рт ард түмэн нэгэнт мэддэг болсон ийм үгсийг авахад цээрлэх явадлгүй" гэжээ.

-Доктор Ц.Сүхбаатар "Олон улсын харилцаа соёл шинжлэх ухаан техникийн хөгжил нь гадаад үг нэвтрэн орох боломжийг бий болгодог. Зайлшгүй хэрэгцээтэй гадаад үгээр тухайн улс үндэстний үгийн сан баяжиж байдаг. Энэ бол хэлний хөгжлийн түгээмэл зүй тогтлын нэг мөн" гэж тэмдэглэжээ.
,
Эдгэрийг дүгнэн үзвэл:
1.Монгол хэлэн дэх харь хэлний үгс нь гол төлөв ярианы хэлэнд орсон байна.Ярианы хэлээр дамжин орж ирсэн үг хэллэг нь утга хэлбэрээсээ холдож ямар үг гэдэг нь танигдахын аргагүй болсон. Өөрөөр хэлбэл монголжсон үг хэллэг нэлээд их байна.
2.Эх хэлээ харь хэлний зохисгүй нөлөөнөөс хэрхэн хамгаалах нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг юм. Эдгээр үг хэллэгүүдийг хэрэглээнд зөв хэвшүүлэх, оноон орчуулах, түүнийг олон нийтэд зөв сурталилан таниулах нь төрийн хэл бодлогоор зохицуулагдах асуудал гэж үзэж болно.
3.Сурч боловсрох болон аж амьдралын шаардлагаар гадаад хэл сурах нь түгээмэл хэрэгцээ болсон өнөө үед зөвхөн орчуулагч, хэлмэрч төдийгүй гадаад хэлтэй хүн бүрт эх хэлний боловсрол чухал байрыг эзлэх ёстой.
,
1. 1921 оноос өмнө монгол хэлэнд орсон үгс: Гол төлөв Энэтхэг,Төвд, Хятад зэрэг дорно дахины ард түмний шашин шүтлэг,улс төр,эдийн засаг,худалдаа арилжаатай холбоо бүхий үг хэллэг байна.
2. 1921-1990-ээд оныг хүртэлх хугацаа нь:Гол төлөв орос хэлээр дамжин монгол хэлэнд латин,грек гаралтай европын бусад хэлнээс шинжлэх ухаан техникийн,соёл урлаг, болосролын,улс төрийн холбогдолтой үгс орж ирсэн байна.
3. 1990 оноос өнөөдрийг хүртэл шинэ тутам монгол хэлэнд орж ирж байгаа үгс нь зах зээлийн харилцаа,улс төрийн шинэ тогтолцоо, техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотой үг хэллэг хөгжлийн зайлшгүй шаардлагаар орж ирж байгааг ч үгүйгэх аргагүй юм.
Ийнхүү 1990-ээд оноос хойш монгол хэлэнд орж ирсэн үгсийг дараах байдлаар ангилж болно.
Орхон их сургуулийн 20 жилийн ойд зориулсан
"Эрдэм шинжилгээний бичиг №12" 2011он Л.ДОЛГОРЖАВ
/Монгол хэл,уран зохиолын багш/
Өнөөдөр дэлхий дахинд 3000-гаруй бие даасан хэл байна гэсэн мэдээ байдаг. Аливаа улс үндэстний хэл нь гадаад болон дотоод нөөцөөрөө баяжиж байдаг бөгөөд дотоод нөөц гэдэг нь хар ярианы үг хэллэг, этгээд болон нутгийн аялгууны үг хэллэгүүд багтдаг бол гадаад нөөц нь тухайн хэлэнд гадаад хэлнээс орон хэрэглэгдэж байгаа харь буюу ормол үг хэллэг юм. Харь үг нь аливаа хэлэнд орохдоо аман ба бичгийн гэсэн хоёр хэлбэрээр дамжин нэвтэрдэг. Гол төлөв ахуйн хэрэглээний үгс аман яриагаар харин шинжлэх ухаан, техник технологи, мэргэжлийн холбогдолтой үг хэллэг, нэр томъёо зэрэг нь бичгээр дамжин ордог байна. Энэ нь соёл дамнасан, бүс нутаг дамнасан, нийгэм хүмүүнлэгийн тодорхой бүлгийг дамнасан, мөн хэсэг бүлэг хүмүүс, бүр хэн нэг хувь хүнийг дамнасан харьцаагаар илэрч тодорхойлогддог.


1. Худалдаа эдийн засгийн холбогдолтой ормол үг хэллэг, нэр томъёо
2.Нийлмэл улс төрийн холбогдолтой ормол үг хэллэг, нэр томъёо
3. Боловсролын холбогдолтой ормол үг хэллэг, нэр томъёо
4. Спортын холбогдолтой үг хэлэг, нэр томъёо
5. Техник технологийн холбогдолтой ормол үг хэллэг, нэр томъёо
6. Хууль эрх зүйн холбогдолтой ормол үг хэллэг, нэр томъёо
7. Урлагийн холбогдолтой ормол үг хэллэг, нэр томъёо
8. Нийгэмд гарсан өөрчлөлт шинэчлэлтэй холбоотой үг хэллэг, нэр томъёо
9. Ердийн хэрэглээний ормол үг хэллэг. Эдгээрээс зөвхөн ердийн хэрэглээний ормол үг хэллэгийн талаар товч авч үзье.

Монгол хэл нь өөрөө хэлц үг хэллэгээр мятрашгүй үлэмж баялаг нүүдэлчдийн амьдрал ахуй, соёл иргэншил, эрхэмлэж ирсэн зан заншил, эрхэлж байсан аж ахуй, сэтгэлгээний онцлог, утга соёл, гоо зүй, эдийн засаг, улс төрийн харилцаатай нь нягт шүтэлцэн үүссэн монгол хэлний өөрийнх нь хөрснөөс урган гарсан хэдэн мянгаар тоологдох хэлц байдаг. Зарим хэл шинжээчийн тэмдэглэснээр монгол хэлний хэлцийн тоо нь дан үгийнхээ тооноос ч их байдаг гэж үзсэн нь бий.
Ялангуяа 2000 оноос хойш сүүлийн 10-аад жилд хүч түрэн орж ирж байгаа ормол үг хэллэг нь үндсэн нэр томъёоныхоо утгаас гол төлөв ярианы хэлэнд хэрэглэгдэх тохиолдол их байна.
Тухайлбал:
1.Блиц-/Blitz/англи,герман/-буухиа асуулт тухайн хүнд товчхон асуулт тавих, товчхон хариулт өгөх. Ярианы хэлэнд блиц анкет, блиц асуулт, блиц ярилцлага гэх мэтээр хэрэглэгдэж байна.
2.Бонус-/bonus-латин хэл/ урамшуулал, шагнал нэмэгдэл, хөнгөлөлт. Ярианы хэлэнд бонус зарлах, бонустай худалдаа гэх хэлбэрээр хэрэглэж байна.
3.Канон-/Canon-герман үгнээс гаралтай/ хувилах машин. Канондсон юм шиг адилхан гэсэн хэллэг үүссэн байна.
4.Кадр тасрах-/kadre франц хэлний, quadrum-латин хэлний/ кино хальсан дээрх ганц зураг буюу бүтэн үзэгдлийг харуулсан хэсэг. Кадр тасрах-согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдах, орчноо мэдрэхгүй мөч.
5.Лизинг-/lease+ing англи/ үл хөдлөх хөрөнгө, цалин, үнэт эд зүйлийг барьцаалан өндөр үнэтэй тоног төхөөрөмж болон хэрэгцээт зүйлээ түрээслэн худалдан авч болдог журам. Ярианы хэлэнд лизинг авах, лизингийн байр, лизингдэх гэх мэт хэлбэрээр өргөн хэрэглэгдэж байна.
6. Шок-/choc-франц/ унах, дайрлага, муужирч унах. Шоконд орох, шокноос гарах, шокийн байдалд байх гэх мэт.
7.Люкс-/luxe-франц, luxus-латин/ люкс дээд зэргийн зочид буудлын өрөө. Люкс цэвэрлэгээ, люкс хаус гэх мэт утга хэлбэрт хувирган хэрэглэгдэж байгаа харь хэлний үг Монгол хэлэнд үй олон болсон байна.
4. Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа болон аман ярианд харь гаралтай үгийг илүүтэй хэрэглэж байгаа нь эх хэлнийхээ шавхагдашгүй нөөц баялагаас суралцах эрмэлзэлгүй, олон гадаад хэлний орчин уусаж, эх хэлээрээ сэтгэх ёсоо мэдрэхгүй болох, бэлэнчлэх сэтгэлгээнд автсанаас голлон хамаарч байна.
5. Ер нь нэг хэлний үг нөгөө хэлэнд орж, нөгөө хэлний үгс өөр нэг хэлэнд орох үзэгдэл нь дэлхий дахины аль ч хэлэнд өнгөрсөн үед ч байсан, одоо ч байгаа, цаашид ч байх үзэгдэл юм.
6.Иймд монгол хэлний үгийн санд буй харь үгийн эзлэх тоо хэмжээг судлан тогтоох нь зүйтэй юм.

Full transcript