Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хөрөнгө оруулалтын гэрээ

No description
by

Suvdanbileg Gankhuyag

on 5 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хөрөнгө оруулалтын гэрээ

Хөрөнгө оруулалтын гэрээ
”Хөрөнгө оруулалтын гэрээ” гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцлийг хэлнэ. /Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.4§/
Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь өөрөө их өргөн хүрээтэй ойлголт бөгөөд тухайн нөхцөл байдлаас хамаараад ямар ч байж болно. Гэхдээ ерөнхий утгаараа зээлийн гэрээ нь банк болон санхүүгийн байгууллагаас зээл авдаг зарчмын дагуу хүү, хугацаа гэх мэт ерөнхий нөхцөлүүдтэй байдаг бол хөрөнгө оруулалтын гэрээ нь голчлон тухайн зээл авагчын хувьцаа эзэмшилд хөрөнгө оруулсан хэлбэртэй байдаг. Эрсдэлийн хувьд тухайн хөрөнгө оруулагч хөрөнгө оруулж буй компанийн ирээдүйн ашигтай ажиллах боломж хамгийн гол нь одоо оруулсан хөрөнгө оруулалт ирээдүйд үр өгөөжөө өгнө гэсэн үндэслэлээр өгөгддөг.
Гадаадын хөрөнгө оруулалтын төрөл
Гадаадын хөрөнгө оруулагч дараахь төрлийн хөрөнгө оруулалт хийж болно. Үүнд:
Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх хэлбэр
Гадаадын хөрөнгө оруулагч дангаараа аж ахуйн нэгж байгуулах
Хөрөнгө оруулалтын гэрээ гэж юу вэ?
Чөлөөтэй хөрвөх валют, хөрөнгө оруулалтын үр дүнг төгрөгөөр олсон орлого
Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх
Оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх
Гадаадын хөрөнгө оруулагч монголын хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах
Байгалийн баялгийг ашиглах, боловсруулах талаар хууль тогтоомж, концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу эрх олж авах.
Маркетинг, менежментийн гэрээ байгуулах
Гадаадын хөрөнгө оруулагч тус улсын аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авах замаар шууд хөрөнгө оруулалт хийх
Санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд оруулсан өөрчлөлтийг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөрөнгө оруулалтын гэрээг бүртгүүлэх тухай өргөдөл, хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэн бүртгэж, холбогдох гэрчилгээг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор олгоно.
Тогтвортой байдлын гэрээ
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тус улсад 20 сая америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагчтай үйл ажиллагаагаа тогтвортой явуулах эрх зүйн баталгаа болгон Монгол Улсын Засгийн газар Тогтвортой байдлын гэрээ байгуулахаар тусгасан. Энэхүү гэрээний дагуу тухайн этгээдийн үйл ажиллагаагаа эхлэх үед баримталж байсан татвар, төлбөрийн хувь хэмжээг тогтвортой хадгалах, буюу
нэмэгдүүлэхгүй байх үүргийг Засгийн газар хүлээдэг. Өөрөөр хэлбэл энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг эрсдэлээс хамгаалах орчин болж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 20 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг байхаар бол тогтвортой байдлын гэрээг 10 жил, 50 сая америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байхаар бол 15 жилээр тус тус байгуулна.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дампууруулаагүй, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоогоогүй, талууд харилцан тохиролцож хэлэлцээрийг цуцлаагүй байхад гадаадын хөрөнгө оруулагч өөрөө санаачлан тогтвортой байдлын гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд уг хөрөнгө оруулагчид татварын болон бусад чөлөөлөлт, хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг нөхөн төлүүлнэ.
Тогтвортой байдлын гэрээний загварыг Монгол Улсын Засгийн газар батална. Энэхүү гэрээний загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацааны тухай нөхцөлийг агуулсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор УИХ энэ хуульд 2001, 2002 онуудад нэмэлт оруулсан.
Бие даасан хуулийн этгээд байгуулалгүйгээр концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, санхүүгийн түрээс эрхлэх эрх авах, байгалийн баялгийг ашиглах, боловсруулах төсөл хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр хөрөнгө оруулалтын хүрээг өргөжүүлэх чиглэлийн нэмэлт оруулсан.
Хамтарсан үйлдвэр байгуулах гэрээ
Улс орон биенесийн түншийн хувиар хамтарсан аж ахуйн үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл эрхлэх зорилгын үндсэн дээр гадаад улс, хуулийн этгээдтэй гэрээ байгуулдаг. энэхүү гэрээг байгуулахдаа шаардлагатай хөрөнгө оруулалтын тодорхой хувийг улс өөрөө гаргаэ тэр хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжийн зохих хувьцааг эзэмшдэг.
Концессын гэрээ
“Концессын гэрээ” гэж концессыг хэрэгжүүлэхээр эрх бүхий этгээд, концесс эзэмшигч нарын хооронд бичгээр байгуулсан гэрээг хэлнэ. /Концессын тухай хуулийн 3.1.3/
Концессын нөхцлийг гэрээний үндсэн дээр тодорхойлохоор бол концессын гэрээг байгуулна.

“Барих-ашиглах-шилжүүлэх”–концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ. /BOT-Build operate Transfer/
“Барих-шилжүүлэх”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхnau хэлнэ.
“Барих-өмчлөх-ашиглах”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээхийг хэлнэ.
“Барих-түрээслэх-шилжүүлэх”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх, түрээсийн хугацаа дуусгавар болоход төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгоно.
“Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” – концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд өмчлөн ашиглаж, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ.
“Шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх”-концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэчлэн сайжруулж гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээнд заасан нөхцөлөөр концессын зүйлийг шинэчлэн сайжруулсан зүйлийн хамт төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ.
“Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах”- концесс эзэмшигч концессын зүйлийн зураг төслийг боловсруулан өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж гэрээнд заасан хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ
Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь ихэвчлэн газрын тос олборлох үйл ажиллагаанд амжилттай ашиглагдаж ирсэн. Энэхүү гэрээгээр засгийн газар ашигт малтмалыг бүрэн хяналтандаа байлгах бөгөөд хөрөнгө оруулагч компани нь гэрээнд заасан нөхцөлөөр ашигт малтмалыг олборлох үүрэг хүлээнэ. Гэхдээ практикт Засгийн газрын эрх, ялангуяа нөөцөд хяналт тавих, хууль тогтоомжийг шинэчлэн өөрчлөх бүрэн эрхийг хязгаарлах, олборлогч компани хайгуулын эрсдэлийг бүрэн хариуцаж олборлосон бүтээгдэхүүний тодоро хувийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах нөхцлүүдийг бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгадаг.
Э.Оюунсайхан
Г.Сувданбилэг

Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагааг Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар зохицуулна.
“Бүтээгдэхүүн хуваах гэpээ”/БХГ/ гэж гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахаар АМГТХЭГ болон Гэрээлэгчийн хооронд байгуулж, Монгол Улсын Засгийн газраар батлагдсан гэрээг хэлнэ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээг дараах үе шаттайгаар байгуулна.
Тайлбар:
1.АМГТХЭГ газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах захиалга хүлээн авах тухай болон захиалга хүлээн авах эцсийн хугацааг Агентлагийн веб хуудсаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлан мэдээлнэ.
2.Зарласан хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах сонирхол бүхий этгээд захиалгаа Монгол Улсын Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 1, 2 дугаар хавсралтын дагуу бүрдүүлж, АМГТХЭГ-т өгнө.
3.Захиалгыг хүлээн авах хугацаа дууссаны дараа АМГТХЭГ ирүүлсэн захиалгыг цаашид судлах, эсвэл хүлээн авах боломжгүй тухайгаа Захиалагчид 45 хоногийн дотор мэдэгдэнэ
4.АМГТХЭГ-ын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг Захиалагчтай БХГ-ний хэлэлцээг хийнэ.

5. Ажлын хэсэг Захиалагчтай хэлэлцээ хийж холбогдох материалыг бүрдүүлэн битүүмжилж тогтоосон хугацаанд Үнэлгээний хэсэгт хүлээлгэн өгнө.
6.Үнэлгээний хэсэг нь Захиалагчын ирүүлсэн захиалга болон холбогдох материалыг хянан шалган, үнэлгээ хийж санал дүгнэлт гарган Сонгон шалгаруулах зөвлөлд /СШЗ/ танилцуулна.
7.СШЗ нь Ажлын хэсгийн Илтгэх хуудас, Үнэлгээний хэсгийн санал, дүгнэлтийг хуралдаанаараа авч хэлэлцэн БХГ байгуулах нөхцлийг хангасан Захиалагчыг сонгох буюу түүнд гэрээ байгуулах эрх олгох эсэх тухай шийдвэр гарган Үйлдвэр худалдааны сайдад танилцуулна. 8.СШЗ-ийн шийдвэрийг баталгаажуулан Үйлдвэр, худалдааны сайд тушаал гаргана.
9. БХГ байгуулах эрх олгогдсон Захиалагчид гэрээ байгуулах тухай мэдэгдлийг АМГТХЭГ-аас хүргүүлнэ.
10.АМГТХЭГ-аас эрх олгогдсон төлөөлөгч Захиалагчтай БХГ-ний төслийг үзэглэнэ.
11. Үзэглэсэн БХГ-ний төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн зөвлөмж гаргуулна.
12.БХГ-ний төслийг бусад яам, газрын саналыг авсаны үндс‎эн дээр Засгийн газраар х‎элэлцүүлж гарын үсэг зурах зөвшөөрөл авна.
13. Засгийн газрын шийдвэрийг үндэслэн АМГТХЭГ-аас томилогдсон эрх бүхий этгээд БХГ-нд гарын үсэг зурж, улмаар Засгийн газарт гэрээг өргөн мэдүүлж батлуулна.
Засгийн газар БХГ-г баталсан өдрөөс эхлэн Гэрээ хүчин төгөлдөр болно.

Full transcript