Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Copy of UGF CAMPUS CANVAS

No description
by

uugana uugana

on 13 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Copy of UGF CAMPUS CANVAS

Рубелла
Зорилго
Энэхүү бие даалтын зорилго нь улаанууд (rubella) өвчний талаар тодорхой ойлголтыг олгож, түүнийг үүсгэгч вирус болох Rubivirus-ийн бүтэц, үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэж мэдлэг болгож үлдээх явдал юм.

Анагаах ухаанд 1940өөд оны дунд үе хүртэл Улаанууд өвчин нь хөнгөн явцтай, хүндрэл багатай халдварт өвчин гэдэг ойлголт зонхилж байв.
1942 онд Австралийн нүдний эмч Грегг жирэмсэн үедээ Улаануудаар өвчилсөн эмэгтэй хүүхэд төрүүлэхэд хүүхэд нь зүрхний гажиг, болор цайх болон нүдний даралт ихсэх эмгэгтэй байгааг мэдээлсэн тэр үеэс эрдэмтэд судалгаа явуулж Улаанууд нь хөврөл-ургийн эрхтэн тогтолцооны гаж хөгжил үүсэхэд нөлөөтэй болохыг тогтоожээ.

Руби вирус гэж юу вэ?
Улаанууд өвчин Руби (Rubivirus) вирусээр үүсгэгддэг.
Рубивирус нь таксономын нэршлээр Тогавирусын язгуурт хамаарагддаг.
1962 онд T.H.Weller эсийн өсгөвөрт Рубивирусыг дасгаж in vitro орчинд лабораторийн омгийг анх удаа ялгаж авснаар Улаануудын вирусыг нарийвчлан судлах боломж нээгджээ.
- Рубивирусын вирион нь бөмбөлөг хэлбэртэй, 70нм хэмжээтэй
- Ижил тэгш хэмт капсомерийн гадна талаар 2 төрлийн нүүрс-уст уураг (гликопротейн) агуулсан 3 давхар липидэн бүрхүүлтэй.
- Вирионы төв хэсэгт орших 1 утаслаг, эерэг утгат +РНХ нь 9,5 кб урттай геном агуулна
- Капсид нь 2 янзын ургацгаас (лигандаас) тогтоно:

1. Е1- 58 кД молекул жинтэй
2. Е2 (Е2a, E2b)- 47 кД молекул жинтэй
- Нуклеокапсид нь (30 кД жинтэй) С уургаас тогтоно.

С уураг : G, C 30-39%
A, T 10-16%

Рубивирусын бүтэц
Улаанууд нь тунгалгийн зангилаа томорч, тууралтаар илэрдэг ихэвчлэн бага насны хүүхэд, өсвөр насны залуучуудад тохиолддог хөнгөн явцтай халдварт өвчин боловч жирэмсэн эмэгтэйд халдварлавал рү хөврөл, ургийн гажиг үүсгэдэг алсын хор уршиг ихтэй вирусын халдварт өвчин юм.

Төлөвлөгөө
- Улаанууд өвчнийг үүсгэгч
- Рубивирусын бүтэц, үйл ажиллагаа
- Рубивирусын онцлог
- Оношлогооны онцлог чанар
- Улаанууд өвчний халдварыг оношлох - шинжилгээний аргууд
- Рубивирусын халдвар дамжих зам
- Улаануудын шинж тэмдэг
- Улаанууд өвчний эмгэг жам
- Эмчилгээ
- Урьчилан сэргийлэлт буюу вакцинжуулалт
- Өвчний эмнэл зүй

Улаанууд (Rubella) өвчин
Рубивирусын бүтэц
- Рубивирусын удамшил, эс эмгэгшүүлэх механизмыг бөөрний эсийн диплоид өсгөвөр, усан гахайн бөөрний эдээс бэлтгэсэн эсийн анхдагч өсгөвөр зэрэгт дасган вирус эсийн гадаргууд наалдах, эс дотор нэвтэрч орох болон вирусын РНХийн репликацийг судалж, вакцин бэлтгэх технологи боловсруулан практикт ашиглаж байна.

- Рубивирусын репликаци вирус эсэд халдварлагдсанаас хойш 12-15 цагийн дараа эсийн цитоплазмд эхэлж байгаа нь ажиглагджээ.

Вирус эсэд нэвтэрч ороод вирусын +РНХ эсийн дотор сул чөлөөтэй болж РНХ-ийн нуклеотидийн дараалал хучуур эсийн рибосомын мРНХ-ийн кодлогддоггүй бүсэд бэхлэгдэн комплекс үүсгэхэд репликацийн идэвхтэй фермент ялгарч нэг утаслаг сөрөг –РНХ-ийн уураг шинээр синтезлэгдэнэ. Тодорхой хугацааны дараа шинээр үүссэн –РНХ-ийн нуклеотидийн дараалалд хамжаа зарчмаар вирусын +РНХ-ийн нуклеотидийн шинэ хувилбарыг бүрдүүлж байгаа онцлогийг үндэслэн улаануудын вирусыг полимеразын гинжин урвалаар оношлох молекул шинжилгээний аргыг боловсруулж практикт нэвтрүүлээд байна.

- Рубивирусын бүтцийн уургууд хоруу шинжийг үзүүлдэг.
- Улаануудын вирусын бүрхүүлийн Е1, Е2 уураг, нуклеокапсидын С уургууд вирус өвөрмөц эсрэг төрөгч чанартай.
#
Е1- нүүрс уст уургийн 3н домен нь тус бүрдээ цус задлах, цус наалдуулах идэвхтэй.
#
Е2- уургийн зарим эпитоп нь саармагжуулах үйлчлэлд оролцож байдаг

Оношлогооны онцлог чанар
# Улаануудын вирус нь тагтаа, нугас болон хонь, хүний улаан эстэй (pH=6,2) орчинд наалдах мөн дээр дурьдсан амьтадын улаан эсэд задлах үйлчлэл үзүүлдэг шинж чанарыг ашиглан цус наалдуулах, цус задлах шинжилгээний аргыг улаануудын оношлогоогд өргөн хэрэглэдэг.

# Улаануудын вирусын цус наалдуулах идэвхийг липопротейний тусламжтай саатуулж болно.

Рубивирус нь дулаанд тэсвэргүй +56 градуст вирусын репликацын идэвх бүрэн алдагддаг.

-60 градуст байлгахад эс эмгэгшүүлэх анхны таньц нь хэвээр хадгалагддаг.

Улаануудын халдварыг оношлох лабораторын шинжилгээ
Улаануудын цочмог халдварын үед хийгдэх шинжилгээ
Жирэмсэн үед вирусын халдварыг ялган оношлох шинжилгээ
Рубивирусын шалтгаант ургийн гажиг, эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт оношлох шинжилгээ
Улаануудын дахин халдварын үед хийгдэх шинжилгээ

Вирус ялгах шинжилгээ
Улаануудын халдварын үед өвчтөний цус, захын цусан дахь лейкоцит, хамар залгиурын арчтас, үтрээний шүүрэл, шээс, үений шингэн, зулбах үед ургийн эд эсээс бэлтгэсэн амь сорил (биопси)-ийн материал зэргээс рубивирусыг ялган өсгөвөрлөнө.
Вирус ялгах зорилгоор сорьц бэлтгэхдээ шинжлэх сорьцыг тэр дариуд нь лабароторит хүргүүлэх, хэрэв тээвэрлэх болвол хадгалах зориулалтын орчинд хийж хөргөлттэй нөхцөлд тээвэрлэх шаардлагатай.Рубивирусын РНХ ийн нуклеотидийг тодорхойлохдоо ДНХ-гибридизаци, полимеразийн гинжин урвалын шинжилгээ хийх нь тохиромжтой.

Ийлдэс-дархлаа судлалын шинжилгээ
Улаануудын халдварын үед хамгийн өргөн хэрэглэгддэг шинжилгээний арга юм.
Ийлдэс-дархлаа судлалын шинжилгээг улаануудын халдварыг эрт ялган оношлох болон улаануудын вакцины дархлаа тогтцын түвшинг тодорхойлоход хэрэглэдэг.
Ийлдэс-дархлаа судлалын шинжилгээний төрлүүд:
- Цус наалдуулалтыг саатуулах урвал (ЦНСУ-НАН)
- Фермент холбоот урвал (ФХУ-ELISA)
- Нягтралын зөрүүгээр центрифугтэх арга гэх мэт

Жирэмсэн үед улаануудын халдварыг ялган оношлох шинжилгээ
Улаануудын халдварын голомтод байгаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хийх шаардлагатай болдог.
Шинжилгээг жирэмсний 22-23 дахь долоо хоногоос өмнө хийх нь үр дүнтэй байдаг.
Шинжилгээнд жирэмсэн эмэгтэйгээс өөрөөс нь цус авах мөн ЭХО шинжилгээний хяналтын дор хүйн цуснаас сорьц авна. Дээрх сорьцонд улаануудын өвөрмөц IgM, IgG-г фермент холбоот урвалаар тодорхойлход IgM-ийн таньц өндөр байвал жирэмсэн эмэгтэй улаануудаар анх удаагаа өвчилсөн байна гэж үзээд нэмэлт шинжилгээнүүдийг хийдэг.

Рубивирусын шалтгаант ургийн гажиг, эртэн тогтолцооны эмгэгийг оношлох шинжилгээ
Өмнө нь огт улаануудаар өвчилж байгаагүй, улаануудын вакцин тариулж байгаагүй эмэгтэй жирэмсэн үедээ тус өвчнөөр өвчилбөл Рубивирус ихсийн хоригийг давж урагт нэвтрэн жирэмсний хугацаа, хэвлий дэх үр хөврөлийн өсөлт хөгжил, эрхтэн тогтолцооны ялгаран хөгжих үе шатнаас хамаарч эс эд, эрхтний хэвийн хөгжлийг алдагдуулан төрөлхийн согог, гаж хөгжлийн шалтгаан болдог.
Ингэж рубивирусын нөлөөгөөр ураг гэмтэхийг Улаануудын шалтгаант үр хөврөлийг эмгэг (Rubella embryopathy) буюу Улаануудын төрөлх хам шинж (Congenital rubella syndrom) гэнэ.

Улаануудын өвчин гэж юу вэ ?
Халдвар дамжих зам
Horizontal – Өвчтэй хүнээс эрүүл хүнд
Vertical – эхээс урагт
Рубивирус агаар дуслын замаар өвчтөний ханиах, найтаах, ярихад аэрозоль хэлбэрээр орчинд цацагдаж эрүүл хүмүүст амьсгалаар дамжин халдварлана.

Шинж тэмдэг
- Эмнэлзүйн үзүүлэлт
Цочмог явцтай гүвдрүүт тууралт гарах
37.5 градус хүртэл халуурах
Үеэр өвдөх, тунгалгийн булчирхай томрох
Нүдний болор цайх, төрөлх шалтгаант нүдний даралт ихсэх, төрөхлхийн нөсөөжилт, зүрхний төрөлхийн эмгэг, уушигний артерийн нарийсал, сонсох эрхтэний эмгэг
- Онош баталгаажуулах лабороторын үзүүлэлт
Улаануудын вирус илрэх
IgG-ийн эсрэг биеийн таньц илрэх
Өвөрмөц IgM эсрэг бие эерэг тодорхойлогдох

Эмгэг жам
Рубивирус амьсгалын дээд замын салт бүрхэвчинд адсорбцлогдон хучуур эсэд өсөж үржинэ. Вирусын өсөлт үржил нь өвчний нууц үетэй тохирдог. Улмаар орчныхоо тунгалгийн эдэд нэвтрэн орж гэмтээснээр тунгалгийн булчирхай томроно. Вирус тунгалгийн булчирхайнаас цус руу орж (вирусеми) бүх биеээр тархахын зэрэгцээ арьсны хучуур эдийг гэмтээх нөлөө үзүүлнэ. Түүнээс гадна цусаар зөөгдөж дэлүү тунгалгийн булчирхайд сонгомлоор байршин үржих буюу дахин цусруу орж 2догч вирусеми болно. Энэ нь ойролцоогоор халдвар авсны дараах 7 хоног тууралт гарахын өмнөх 7-10 хоног буюу өвчний нууц үеийн хугацаатай тохирно.

1986 онд судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс жирэмсний эхний 3н сарын дотор улаануудаар өвчилсөн эмэгтэйчүүдээс төрсөн 57 нярайн 68%, эхний 1 сарын дотор халдварт өртсөн эмэгтэйчүүдийн төрсөн нярайн 80% нь ямар нэг гаж хөгжил илэрчээ.
Жирэмсний эхний 3н сараас хойшхи хугацаанд халдвар авбал нярайд рубивирус илрэх нь ховор.

Рубивирус нь Т лимфоцит, залгиур эсүүдэд нэвтрэн ороход Т эс бусад харь эд эсиийг таних чадвар бууран эсэд халдварлагдсан вирус өвөрмөц эсрэг бие синтезлэгдэх процесс саатдаг байна. Т эсийн тоо хэмжээ буурч дархлааны эмгэг үүсдэг.

Вакцинжуулалт
Эмчилгээ
Бусад вирусын адил өвөрмөц эмчилгээ байхгүй тул зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Халдвар тархахаас сэргийлж өвчтөнийг аль болох эрт тусгаарлах хэрэгтэй.
Жирэмсэн эмэгтэй 3-4 сартайдаа улаануудын халдвар авсан гэдэг нь лабаролторын шинжилгээгээр батлагдсан тохиолдолд эмнэлгийн заалтаар үр хөндөх асууддлыг мэргэжлийн эмч нар шийдвэрлэнэ.
ХҮндэрч магадгүй гэж үзвэл хэвтрийн дэглэм сахих шаардлагатай. Өвчтөнд витамин болон зарим үед харшлын эсрэг эмчилгээ хийнэ.
Нүдний салст үрэвсвэл буцласан усаар чийглэсэн цэвэр алчуураар нүднээс нуухыг цэвэрлэж 15-20% - ийн альбуцид дусаах юмуу антибиотиктой тос түрхэнэ.
Тунгалгийн булчирхай цочиж томорсон үед УВЧ ээр шарах, хуурай бүлээн жин тавих шаардлагатай гэж зөвөлдөг.

1999 оны байдлаар ДЭМБ-ын гишүүн орны 105 нь улаануудын вакцин хэрэглэж байжээ.
Вакцин хэрэглэсний дараа 10-28 дахь хоногт дархлаа үүсч, үүссэн дархлааны таньц 8 долоо хоногийн хугацаанд тогтворждог. Улаануудын вакцин таруйлсан хүмүүсийн 5%-д эсрэг бие үүсдэггүй байна. Вакцины дараа үүссэн дархлааг 21 жилийн дараа үзэхэд Log2 10 3н зэрэг – ийн түвшинд байв.
Үүнээс гадна 10%д нь 5-8 жилийн дараа Log2 10 3н зэрэг- ээс тоош байв. Ийм байвал халдвараас хамгаалах чадваргүй
Төрөх насны эмэгтэйчүүдийн вакцинжуулалт
Жирэмсэн эмэгтэйд шинжилгээгээр улаануудын вирус өвөрмөц дархлал тодорхойлогдоогүй байвал улаануудын вирус өвөрмөц IgG-ийг агуулсан иммуноглобулин тарих шаардлагатай бол жирэмсний сүүлийн 3н сард нь вакцинд хамруулж хяналтандаа авна.
Вакциныг онолын хувьд эрсдэлтэй гэж үздэг. Харин Вакцин хийлгэсэн боловч жирэмслэлтээ үргэлжлүүлсэн 321 эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдүүдэд УТХШ-ийн шинж тэмдэг илрээгүй байна.
Жирэмсний эхний болон дуднах 3 сард вакцин хийлгэхийг ДЭМБ- аас эсрэг заалт гэж тодорхойлжээ.

Эмнэл зүй
Улаануудын цочмог болон төрөлхийн халдвар нь ихэвчлэн далд хэлбэрээр явгаддаг боловч улаануудын төрөлх халдвартай нярайд голдуу нэг заримдаа түүнээс дээш шинжүүд хавсран илэрдэг тул эмнэл зүйг нь дараах байдлаар ангилдаг.
1. Улаануудын цочмог халдварын шинж тэмдгийн илрэл
Далд хэлбэр
Тууралтгүй хэлбэр
Тууралттай хэлбэр
Хүндрэлтэй хэлбэр
2. Улаануудын төрөлх халдварын хэлбэр
Далд халдвар
Нэг болон олон эрхтэн системийг хамарсан төрөлх хам шинж .

Улаануудын төрөлх хам шинж нь дор дурьдсан эрхтэн системийн согог, гаж хөгжил илэрдэг:
Зүрх судасны тогтолцооны гаж хөгжил
Харааны эрхтний согог
Сонсох эрхтний согог
Өсөлт удаашрах
Тромбоцит эсийн тоо цөөрөлтөөс үүсэх тууралт
Элэг дэлүү томрох хам шинж
Нярайн шарлалт
Мэдрэлийн эрхтэн системийн эмгэг
Ясны системийн гаж хөгжил
Шээс бэлгийн замын эрхтний согог

Дүгнэлт
Дээрх мэдээллээс дүгнэж хэлэхэд өвчинд ам гарж болдоггүй, ямар ч өвчнийг халдвар багатай, аюул багатай гэж басаж болохгүй. Одоо үхэлд хүргэх хэмжээний аюул учруулахгүй байлаа ч алс ирээдүйд үр хойчид тань сөргөөр нөлөөлж болзошгүйг ямагт анхаарч сэрэмжилж байх хэрэгтэй.
Full transcript