Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Ногоон байгууламж

No description
by

Batbileg Purevdavaa

on 11 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ногоон байгууламж

Хууль зүйн үндэслэл /ногоон байгууламжид хамаарах зүйл, заалт/:
МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТОД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЦОГЦ БОДЛОГО
Нийслэлийн хэмжээнд Ногоон байгууламжийн талаарх Төрийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын явцад хяналт-мониторинг хийх үндсэн шалгуур үзүүлэлт
ыйбйыбй
НИЙСЛЭЛИЙН НОГООН БАЙГУУЛАМЖИЙН YНДСЭН ШАЛГУУР YЗYYЛЭЛТ
• Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дугаар “Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” заалтын хэрэгжилт
• Байгаль хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр “Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ” заалтын хэрэгжилт
• Ойн тухай хуулийн 31-р зүйл. Мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулах
• Усны тухай хууль 4-р бүлэг, 31-р зүйл
• Газрын тухай хуулийн 56.6 дахь заалт /10 хувь/,
• Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3 дахь заалт /30 хувь/
• Барилгын тухай хууль /3-р бүлэг, 10.1.14, 10.1.6/
• Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /20 зүйл /
• Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль /6-р зүйл/
• МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг /2010.04.14. №63/
• Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”
• Бусад: Байгаль орчны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ургамлын тухай хууль, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, Агаарын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Гаалийн тухай хууль гэх мэт

• Хот байгуулалт, барилгын хөгжлийн бодлогын хэсгийн стратегийн зорилтод: “.......... хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог хөгжүүлж, хот, суурингийн оршин суугчдад таатай орчин бүрдүүлэх, орон сууцны хүртээмж, чанарыг дээшлүүлэх, газар ашиглалтыг сайжруулах.......” талаар;
• Байгаль орчны бодлогын стратегийн зорилтыг хангах хүрээнд: “........ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, хатуу хог хаягдлын менежмент, байгаль орчны мониторингийн систем байгуулах талаар арга хэмжээнүүд” тус тус заагдсан.

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр:

• Хотын тоос, тортог, хог хаягдлыг багасгах, мод, зүлэг зэрэг ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг 20 м2 хүртэл нэмэгдүүлэх /4.1.19/;

УЛААНБААТАР ХОТЫГ 2020 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ, 2030 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
2.3.5. Хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж
• Хотын ногоон байгууламжийн хүртээмжийг дээшлүүлэн, сайжруулах ажлын хүрээнд гол төлөв нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг түлхүү байгуулах ба хуучныг сэргээн засварлах замаар хотын ногоон байгууламжийн сүлжээг бий болгон хөгжүүлж, нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайг 2020 онд 15-20 м2-д тус тус хүргэнэ.

МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох заалт
106. Аж үйлдвэрийн болон экологийн тэргүүлэх хөгжлийн бүсүүдийг тогтоож, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлэх
106-1.“Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж, батлуулна
106-5. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн нэгдсэн сан байгуулж, ажиллуулна
131. Нийтийн эзэмшлийн газрыг гэрчилгээжүүлэх
131-1. Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна 131-2. Нийтийн эзэмшлийн газарт гэрчилгээ олгох журмыг батлан хэрэгжүүлнэ
134. Аймаг, сумын төвийн ногоон байгууламжтай талбайг хоёр дахин нэмэгдүүлэх
134-1. Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг боловсруулна
238. Үйлдвэрийн болон ахуйн хаягдал усыг цэвэршүүлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэх
238-1. Цэвэр үйлдвэрлэлийн техник, технологийн хэрэглээг урамшуулан, аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны нэгж, ажилтан ажиллуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ
238-2. Үйлдвэрлэлийн болон ахуйн хаягдал усыг эргүүлэн ашиглах техник, технологийг туршин хэрэгжүүлнэ
238-3. “Саарал” усыг эргүүлэн ашиглахтай холбогдсон норм, дүрмийг баталж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМЫН 2012-2016 ОНЫ СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
• “Эрүүл чийрэг Монгол хүн – Эрүүл хот зорилтод: “Иргэдийг эдийн засгийн арга зүйгээр дэмжих замаар хотын ногоон байгууламжийг 25 хувьд хүргэж, түүнийг хамгаалах “Хотын эко цагдаа”-тай болно, “Усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах зорилгоор Туул голын усны урсацыг сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан байгуулж хот орчмын голын ай сав газар, гол, булаг шандыг хамгаална”, “Хувийн хөрөнгө оруулалтыг татах иргэд чөлөөт цагаа өнгөрөөх нийтийн парк, соёл амралтын хүрээлэнгүүдийг дүүрэг бүрт байгуулна”,
• “Аюулгүй орчинтой Монгол хүн-Тайван хот” зорилтод: “Аливаа барилга байгууламж, гудамжид нийтийн гарцтай, хүүхдийн тоглоомын ба иргэдийн амралтын талбайтай байх шаардлагыг хатуу мөрдүүлнэ”,
• “Хөгжлийн хот” зорилтод: “Дахин цэвэрлэгдсэн усыг үйлдвэр, ахуйн хэрэглээ, хотын ногоон байгууламжуудыг услах зэрэгт ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ,
• “Эрх чөлөөтэй Монгол хүн-Иргэншсэн хот” зорилтод: “Хотын бүсчлэл, төлөвлөлтийн шинэчлэсэн төслийг боловсруулан хэрэгжүүлнэ”, “Хотын ногоон бүсэд ахмадын сувилал, хүүхэд залуучуудын амралт, зуслангуудыг олноор нь байгуулах үүсгэл санаачлагыг дэмжинэ” гэсэн заалтуудын хэрэгжилт.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод тусгагдсан заалт
1.1. Агаарын бохирдлыг буруулах чиглэлээр
1.1.1. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжууд, хиймэл нуур, цөөрөм, усан оргилууруудыг байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ
Хотын тоосжилтыг буруулах зорилгоор сул шороо хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх эсхүл хатуу хучилттай болгох журам гаргаж мөрдүүлэх /1.1.5/.
1.2. Хөрс болон орчны бохирдлыг бууруулах чиглэлээр
1.2.1. Хотын нийтийн эзэмшлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг тусгай зориулалтын техник, хэрэгслээр хийж гүйцэтгэнэ
1.3. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр:
1.3.1. “Улаанбаатар хотын цэцэрлэгжилтийн мастер төлөвлөгөө”-г боловсруулан батлуулж хэрэгжүүлнэ
1.3.2. Нийтийн эзэмшлийн зам талбайн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын тогтолцоог нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачлагад тулгуурлан бий болгон хөгжүүлнэ
1.3.3. Эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламжийг өөрийн хөрөнгөөр байгуулж, арчлан хамгаалж буй аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгоно
1.3.4. Төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж хотын ногоон бүсийг 20 хувь хүртэл нэмэгдүүлэн “Хотын эко цагдаа” ажиллуулна
1.4 Усны эх үүсвэрийг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр
1.4.1. Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна

А. Удирдлага-менежмент хэрэгжүүлэх шатны шалгуур үзүүлэлт /НЗДТГ, ЗАА, Дүүрэг, ЗГХАА/
А-1. “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт гудамж талбайг байгуулах ажлын хэрэгжилт
А-2. “Улаанбаатар хотын цэцэрлэгжилтийн мастер төлөвлөгөө” боловсруулах ажлын хэрэгжилт
А-3. Ногоон байгууламжийн институцийн оновчтой тогтолцоог бүрдүүлсэн байдал
А-4. Ногоон байгууламж тохижилтын ажлын зураг төсөл ямар түвшинд хийгдэж байгаа
А-5. Ногоон байгууламжийн жил бүрийн усалгаа, арчилгааны төсвийг мөрдөгдөж байгаа норм нормативын дагуу баталж өгч байгаа байдал
А-6. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалтын ажлын хүрээнд баримтлах журмын /2007.1.24. №18/ хэрэгжилт
А-7. 18-р журмыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа эсэх
А-8. Ногоон байгууламжийн сангийн дүрмийн хэрэгжилт /2007.1.24. №19/

А-9. Цэцэрлэгжүүлэх ажлыг урамшуулах тухай журмын хэрэгжилт /НЗД-ын 2004 оны 6-р сарын 17-ны өдрийн 295 тоот захирамж/
А-10. УБ хотын гудамж, талбайн цэвэрлэгээ, арчилгаа, хамгаалалтын ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг гэрээгээр оролцуулах журмын хэрэгжилт /2006.5.31. №124/

А-11. Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг төлөвлөхөд ногоон байгууламжийн ойртох зай, хэмжээний тухай MNS 5973:2009 Монгол улсын стандартын хэрэгжилт
А-12. Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилт /2009.06.02. №63, 2012 №61/
А-13. Хотын ногоон байгууламжид чимэглэлийн өндөр ач холбогдол бүхий нутагшсан шинэ зүйл ургамал ургуулахад дэмжлэг үзүүлж байгаа байдал
А-14. Шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа байдал
А-15. Саарал ус ашиглах норм, стандарт гаргах талаар авч байгаа арга хэмжээ
А-16. Менежментийн шинэ арга, хэлбэр нэвтрүүлэхэд үзүүлж буй дэмжлэг
А-17. Шинжлэх ухааны байгууллагын батлагдсан арга зүйгээр Нийслэлийн 9 дүүргийн ногоон байгууламж бүхий талбайд ургаж буй мод, сөөг ургамал, зүлэгт талбайн нэгдсэн тооллого хийгдэж баталгаажсан байдал
А-18. Жил бүрийн хяналтын тооллогын дүнг баталгаажуулж, ногоон байгууламжийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санг ажиллуулж байгаа эсэх
А-19. Ногоон байгууламжийг кадастрын зурагт оруулах, гэрчилгээжүүлэн мод, сөөг ургамал бүрийг картжуулсан байдал
А-20. Ногоон байгууламж, тохижилтын ажлын урамшууллын механизм бүрдүүлсэн байдал
А-21. Шинэчилсэн тооллогын дүнд үндэслэн зорилтод хүрэх бодит боломжоо тодорхойлсон байдал
А-22. Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулсан байдал
А-23. Эрүүл аюулгүй байдлын индексийн түвшин дээшилсэн хувь, хэмжээ

Б. Бодит ажлын хэрэгжилт, гүйцэтгэлийн шатны шалгуур үзүүлэлт /НҮУБНэгтгэл, Дүүргийн тохижилт үйлчилгээний болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд/
Б-1. Ногоон байгууламжийн инженер техникийн ажилчид болон мэргэжлийн цэцэрлэгчдийн хүрэлцээ
Б-2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлөөр хангагдсан байдал
Б-3. Менежментийн шинэ арга, хэлбэр нэвтрүүлсэн байдал
Б-4. Ажилчид арчилгааны багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал Б-5. Усалгааны систем нэвтрүүлсэн байдал
Б-6. Худгийн тоо, хүрэлцээ
Б-7. Хөрсний ус ашиглалт
Б-8. Шинэ техник, технологи нэвтрүүлсэн байдал
Б-9. Цэцэрлэгжүүлсэн талбайг шалгаж, ашиглалтад хүлээн авч байгаа байдал, MNS 6263:2011 стандартын хэрэгжилт
Б-10. Батлагдсан арга зүйгээр хариуцсан талбайд ургаж буй мод, сөөг ургамал, зүлэгт талбайн тооллого явуулж, эд хөрөнгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулсан байдал
Б-11. Хавар, намрын цэнэг усалгаа хийсэн байдал
Б-12. Усалгаа, арчилгааны жилийн ажлын график төлөвлөгөө гаргасан байдал
Б-13. Тогоо гаргах, хөрс сийрүүлэх, бордох бусад агротехникийн арга хэмжээ зохион байгуулсан байдал
Б-14. Мод шохойдох, хортонтой тэмцэх бусад арга хэмжээ зохион байгуулсан байдал
Б-15. Мод, сөөгийг засах, хэлбэржүүлэх, арчилгааны огтлолтыг хийсэн байдал
Б-16. Зүлэг, цэцгийн мандал байгуулалт, арчлалт

Б-17. Хөл газрын ургамалтай тэмцэх, ашиглах график төлөвлөгөө гаргасан байдал
Б-18. Чимэглэлийн өндөр ач холбогдол бүхий нутагшсан шинэ зүйл ургамал хотын ногоон байгууламжид ургуулж байгаа байдал
Б-19. Мод, сөөг ургамлыг картжуулсан байдал
Б-20. Арчилгааны ажлын технологийн карт хөтлөлт, хяналт хэрэгжүүлж байгаа байдал
Б-21. Хариуцсан газар орчинд хот тохижилтын ажилд тавигдах стандарт шаардлагыг хэрэгжүүлсэн байдал
Б-22. Мөчир бэлтгэлт
Б-23. Өвөлжилтийн бэлтгэл, мод ургамлын дулаалга хийсэн байдал
Б-24. Суулгац материалын нөөц, хангамж, хүрэлцээ
Б-25. Зүлэг, нэг наст цэцгийн үрсэлгээ, үрийн нөөц
Б-26. Мод үржүүлэг, цэцгийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааны байдал
Б-27. Нийтийн эзэмшлийн зам талбайн дагуух байгууллага, аж ахуйн нэгжид журмын хэрэгжилтийг хангуулах талаар шаардлага тавьж, хамтран ажиллаж байгаа байдал

ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОНИТОРИНГИЙН ХЭЛТЭС
Full transcript