Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

байгууллагын бүтэц зохион байгуулалт

No description
by

Baska Tsend Ayush

on 3 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of байгууллагын бүтэц зохион байгуулалт

Зохион байгуулалтын бүтцийн төсөл
Байгууллагын бүтэц
ХХ зууны дунд үеээс бэлэн байсан загвар бол босоо хэвтээ шаталсан зохион байгууллалт бүхий удирдалгын загварууд байв. Ийм зохион байгуулалтын жишээ нь цэрэгт хэрэглэгдэж ирсэн. Байгууллагын бүтэц гэдэг нь байгууллагын зорилгод чиглэгдсэн бүлэг хамт олон хувь хүмүүсийн нэгдлийн хэлхээ холбоог удирдалгын зүгээс албан ёсоор тодорхойлогдсон загварыг хэлнэ. Байгуллага байгуулах тухай асуудлыг авч үзэхэд тухайн нөхцөлд ямар бүтэц тохирох тухай асуудлыг гаргахын тулд дараах зарчмуудыг баримталдаг.
Бүтцийн сонголт
Зохион байгуулалтын ажил гэдэг нь бүх менежерүүдийн албан тушаалын байдлаас үл хамааран хийх ёстой үйл ажиллагаа юм. Гэвч энэ концепцийн тогтолцоот үзлийн утга нь хөдөлмөрийг хэвтээ ба босоо чиглэлд хуваарилахын тулд эрх ба үүргийг олгоход оршидог. Байгууллагын бүтэцийг сонгох тухай ихэвчлэн дээд шатны менежерүүд зөвхөн шаардлагатай мэдээллийг цуглуулж бүтцийг сонгоход хувь нэмрээ оруулдаг
Менежерүүдийн зорилго нь өргөн утгаараа байгууллагын зорилт ба зорилго мөн түүнд нөлөөлөгч дотоод ба гадаад хүчин зүйлүүдэд тохирох бүтцийг сонгоход оршино. Хамгийн сайн бүтэц гэдэг нь гадаад орчинтойгоо үр ашигтайгаар харилцан үйлчлэлцэж, үр дүнтэйгээр өөрийн гишүүдийн хүчийг хувиарлан чиглүүлэхэд хамгийн сайн боломжийг олгодог бүтэц юм. Ийм бүтцийг сонгосноор харилцагч нарынхаа хэрэгцээг хангаж өөрийн зорилгодоо өндөр үр ашигтайа хүрж чадна.
Бюрократ бүтцийн сөрөг хүчин зүйлүүд
Төлөвлөлт ба зохион байгуулалтын төсөл зохион байгуулалтын бүтцийн зорилго нь байгууллагын өмнө тавигдсан зорилтуудыг хангахад оршдог учраас бүтцийн төсөлийг хийхдээ байгууллагын стратегийн төлөвлөгөөнд тулгуурлах ёстой. Зарим байгууллагын ерөнхий бүтцийг сонгох нь стратегийн төлөвлөгөөтэй холбоотой шийдвэр гэж үздэг. Гэвч зохион байгуулалтын ажиллагаа нь үүнээс өөр функц юм. Байгууллагын ерөнхий бүтцийн сонголт нь байгууллагын стратегит үндэслэдэг болохоос биш стратеги өөрөө биш юм
Зохион байгуулалтын төслийн үе шатууд
Байгууллагын бүтцийг бүрдүүлэхдээ эхлээд зорилтуудаа боловсруулаад дараа нь байгууллагын бүтцээ бүрдүүлдэг гэсэн ойлголт нийгэмд байдаг ч яг үнэндээ эсрэгээрээ байдаг. Зохион байгуулалтын сонгодог онолоор байгууллагын бүтцийг дээрээс доош бүрдүүлэх хэрэгтэй.
Тогтоосон дүрмийг хатуу мөрдөх нь байгууллагын янз бүрийн хэсгүүдийн үйл ажиллагааг зохицуулах мэдээллийг солилцох явцад шинэ асуудлуудыг үүсгэхэд хүргэж болно. Өөрөөр хэлбэл байууллагын дотор уяан хатан биш байдал бий болно гэсэн үг юм. Бюрократын өөр нэг сөрөг нөлөө нь байгууллага гадаад орчины өөрчлөлтөнд хариу нөлөө үзүүлж чаддаггүйд оршино.
Оновчтой бюрократын хүчин зүйлүүд
1. Хөдөлмөрийн нарийн хуваарилалт- энэ нь алба тушаал бүрд өндөр мэрэгжилтэй боловсон хүчинг бий болгоход хүрэгдэг
2. Удирдалгын түвшинүүдийн шат дараалсан захирах ёс- энэ үед доод түвшин дээд түвшинд захирагдаж ба хянагдах ёс
3. Янз бүрийн зорилтуудыг уялдуулах ба ажитнууд нэг төрлийн өөрийн үүргийн гүйцэтгэлийг хангах алба ёсныдүрэм ба стандартуудын нэгтгэсэн харилцан уялдаатай систем байх ёстой.
4. Алба тушаалтнууд өөрийн албан үүргээ хэнээр ч хэлүүлэхгүй биелүүлэх
5. Техник ур чадварын хатуу шаардлагын дагуу ажилд хөлслөх

Бюрократ загвар
Бюрократ тогтолцоот үзлийг 1900 оны эхэнд Германы нийгэм судлаач Макс Вебер анх томьёолжээ. Хөдөлмөрийн нарийн хуваарьтай, удирдлагын шатлал, командын хэлхээ сайтаг хөгжсөн, ажилтнуудын ажлын уялдаа холбоо хатуу тогтсон дүрэм журам, стандартаар зохицуулагддаг бүтцийн сонгодог хэв маягийг бюрократ бүтэц гэнэ.
байгууллагын бүтэц зохион байгуулалт
1. Байгууллагыг хэвтээ чиглэлд салбаруудад хуваана. Эдгээр салбарууд нь стратегийг хэрэгжүүлэх ажиллагааны чиглэлүүдэд тохирох ёстой.
2. Янз бүрийн албан тушаалтны бүрэн эрхийн харицааг тогтооно. Ингэхдээ удирдалга нь багуудын зорилгыг тогтоож хжржв шаардлагатай бол зохион байгуулалтын салбаруудад цааш хуваана.
2. Янз бүрийн албан тушаалтны бүрэн эрхийн харицааг тогтооно. Ингэхдээ удирдалга нь багуудын зорилгыг тогтоож хжржв шаардлагатай бол зохион байгуулалтын салбаруудад цааш хуваана.
Функциональ зохион байгуулалтын бүтэц
Функциональ хэлтэсжүүлэлт гэдэг нь байгууллагын тусгай элментүүдэд хуваах үйл явц юм. Эдгээр элементүүд бүр өөрийн тодорхой зорилтууд ба үүргүүдтэй байдаг. Үнэн хэрэгтэй функциональ бүтцийг бий болгоно гэдэг нь ажилтнуудыг гүцэтгэж байгаа зорильуудаар нь бүлэг болгоно гэсэн үг юм.
Бизнестэй холбоогүй байгууллагуудад функциональ салбаруудын нэр бүр ч олон байдаг. Жишээ нь: армид явган цэргийн, их бууны, гэх мэт салбаруудтай. Ингэж салбар болгохын үдсэн санаа нь мэрэгжилтнүүдийн давуу талыг хамгийн ихээр ашиглаг.х, удирдалгад хэт ачаалал өгөхгүй байхад оршино. Ингэхдээ ийм салбарууд өөрийнхөө зорилгыг бүх байгууллагын ерөнхий зорилгоос дээгүүр тавьж болохгүй гэсэн тодорхой болгоомжлолтой байх ёстой.
Давуу тал

• Ажил хэрэгч ба мэргэжлийн төрөлжүүлэлтэнд хөшүүрэг болдог
• Функциональ салбаруудад зохицуулалт уялдааг сайжруулдаг

Сул талууд
• Салбарууд нь байгууллагын ерөнхий зорилго гэхээсээ өөрийн зорилго, зорилтынхоо хэрэгжилтэнд илүү сонирхолтой байж болох юм. Энэ нь функциональ салбаруудын хоорондын зөрчилдөөний боломжийг ихсэгдэг.
• Том байгууллагадудирдагчаас жинхэнэ шууд гүйцэтгэгч хүртэлх тушаалын хэлхээ урт удаан байдаг.

Функциональ зохион байгуулалтын бүтэц
Бүр ХХ зууны эхэнд зарим кордорацийн менежерүүд уламжлалт функциональ бүтэц тэдний хэрэгцээг хангахгүй байгааг ойлгожээ. Дүүсийн хэмжээ технологи ба гадны орчны өөрчлөлтүүдтэй холбоотой шинэ асуудлуудыг давахын тулд функциональ бүтэц бий болсон. Функциональ бүтэцийн дагуу байгууллагыг бүтээгдэхүүн ба үйлчилгээний төрөл худалдан авагчдын групп газарзүйн бүсээр нь хуваадаг.
Дивизиональ бүтэц
Матриц бүтэц
Матриц загварын зохион байгуулалт нь бюрократ загвартай төстэй удирдалгын төстэй босоо зохион байгуулалтаас гадна мөн хэвтээ зохион байгуулалт байдаг. Босоо зохион байгуулалт нь тухайн байгуулллагын байнгын үйл ажиллагааг явуулахад чиглэж байдаг. Үүний дагуу байгууллага нь газар хэлтэс гэх мэтээр зохион байгууллагдсан байдаг. Ажилагсад нь байнга тэдгээрийн аль нэгт харъяалагдаж байдаг. Харин хэвтээ зохион байгуулалт нь гол төлөв түр хугацаагаар байгууллагддаг төсвийн багууд байдаг. Газар хэлтэс болгосноос тэдгээр багуудад тус бүрд нь хүмүүс оролцож ажиллана. Тиймээс ажилтан бүр дээшээгээ тодорхой газар хэлтэс хэвтээ чиглэлд аль нэг төслийн багт харъяалагдаж байдаг.
Матриц загварын сайн тал нь маш уян хатан шинжтэй байдаг. Байгууллагад нь янз бүрийн мэрэгжилтний хүчийг нэгтгэн ажилуулж шийдвэрлэх асуудал тулгарах бүрт матриц зохион байгуулалтыг хийж асуудал шийдвэрлэгдсэний дараа эргэн хуучин загвартаа ордог. Тодорхой цаг хугацаатай зорилго нь тодорхойлогдсон төслийг хэрэгжүүлэхэд эл загвар илүү үр дүнтэй байдаг байна. Матращиц загварын дутагдалтай нэг тал нь нэг хүн хочр удирдалгатай болдог явдла юм.

Багаар ажилах загвар
Багаар ажиллах загвар нь харьцангуй шинэ бөгөөд чанарын бүрэн удирдалгын үзэл санаатай нягт холбоотой юм. Түүний гол зарчим нь байгууллага дотроо янз бүрийн жижиг байгууд байгуулан ажил үйлчилгээгээ эрхлүүлэх явдал юм.

Байгууллагын бүтцийн өөрчлөлт

Байгууллагын дийлэнх хүмүүс нь одоогийн байдал нь яваандаа бодит байдалд нийцэхгүй болохыг ойлгож ухамсарласны үндсэн дээр өөрчлөлт хийгдэх нөхцөл бүрдэнэ. Байгууллагын өөрчлөлт гэдэг нь аливаа байгаа дотоод болон гадаад орчныг хүлээн зөвшөөрч, үүнийгээ шинэ нөхцөл байдалд зохицуулан онцгой шинэчлэлийг авчирч чадахуйцаар төлөвлөгдсөн үйл явц юм. Зах зээлийн эдийн засгийн харилцааны үед үйлдвэр аж ахуйн газрын ололт амжилт өөрийн байгууллагын бүтцийг хэрхэн сонгосноос шалтгаална
Үйлдвэрлэл аж ахуйн газрын бүтцийг өөрчлөх асуудал нь ганц ба үйлдвэрлэлийн нөөцийг хуваарилахтай холбоотой.бизнесийн байгууллагын бүтэцэд дараах чиглэлүүдээр өөрчлөлт хийж болно. Үүнд:
• Төлөвлөлтийн үүргийг боловсронгуй болгох
• Үйлдвэрлэлийн маркетингийн албыг буй болгох
• Үйлдвэрийн стратеги бодлого хэрэгжүүлэх
• Шинээр бүтээгдэхүүн ажил үйлчилгээг зах зээлээ өөрчлөх
• Байгууллагын хэвтээ болон босоо өргөжилт хийх
• Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
• Ажилагсадын эдийн засгийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх

Дүгнэлт
Хүмүүс аливаа үйл ажиллагаа тодорхой зорилгод хүрэхийн тулд аль нэг бүлэгт нэгддэг эн нь байгууллага гэдэг ойлголтонд хүргэдэг. Байгууллага буюу аливаа бүлэгт удирдалга бүтэц шаардлагатай. Байгууллага нь дотроо бүлэг нэгж салбар нэгжүүдэд хувуугдаж бүтцийг бий болгодог. Байгууллагын бүтэц нь ажилагсадын хувьд оылгомжтой тодорхой байх хэрэгтэй. Хүмүүс байгууллагынхаа бүтцийг мэдсэнээр өөрийн эзлэх байр суурийг ойлгож байгууллагын зорилгыг хангахад хувь нэмрээ оруулж сэтгэлийн ханамж авч байдаг. Байгууллага нь бүтцээ оновчтой тодорхойлоогүйн улмаас үйл ажиллагаа нь эмх замбараагүй болж янз бүрийн түвшинд шийдэгдэх ажил үүрэг давхцах цаашлаад байгууллагын үйл ажиллагаа насжилтанд сөрөг үр дагавар авч ирэх аюултай. Иймээс бүтцийн хэд хэдэн хэлбэр /бюрократ, матриц, функциналь гэх мэт/ загврыг зөв сонгож эсвэл өөрчлөлтүүдийг хийж байгууллага ажилсанаар сая амжилтанд хүрэх боломжтой.



Ном зүй
1. Болормаа.Д “Менежмент” УБ хот 2008он
2. Дорж .Т Чимэд.Ү “Менежмент” сурах бичиг УБ хот 2000он
3. Адъяа.Ю “Менежментийн ухаан” УБ хот 2002 он
4. Цанжид.А Төрийн захиргааны онол УБ хот 2009он

Full transcript