Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Радио долгионы тархалт

No description
by

batsuuri monhgerel

on 24 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Радио долгионы тархалт

Дэлхийн хавтгай гадаргуугаар гадаргуугийн долгион тархах нь
Нэвтрүүлэх станцаас "r" зайд алслагдсан хүлээн авах цэг хүртэл радио долгион бодит орчинд тархахад цахилгаан орны хүчлэгийн үйлчлэх утгыг дараах томьёогоор тооцно.

Дэлхийн бөмбөрцөг гадаргуугийн дагуу радио долгион тархах процесс
Долгион тархалтын ерөнхий ойлголт
Урт долгионы давуу шинж чанарууд
Урт долгионы цараанд газрын гадаргад шингэх энергийн хэмжээ бага учраас гадаргын долгионы үйлчлэх хүрээ бусад долгионтой харьцуулахад харьцангуй их байдаг.
Урт долгионы цараанд цахилгаан орны хүчлэгийн унтралтын гүн харьцангуй бага, хэлбэлзэх хугацааны агшин нь харьцангуй удаан байдаг учраас сонсголын чанар жигд сайн байдаг
Хүлээн авах цэг дэх цахилгаан орны хүчлэгийн хоногийн болон улирлын өөрчлөлт бага, өөрөөр хэлбэл сонсголын чанар жигд сайн.
Тропосфер нь дэлхийн гадаргын ойролцоо орших атмосферийн доод үе давхарга бөгөөд дэлхийг өргөрөгөөс хамаарч түүний үе давхарга нь өөрчлөгддөг. Тухайлбал: Туйлын өргөрөгт 8-10км, дундад өргөрөгт 10-12кт, тропикийн өргөрөг буюу халуун бүсийн өргөрөгт 16-18км-т тропосферийн үе давхарга оршдог.
Тропосферийн онцлог нь хийн хольц дах усны уур нь цаг уурын нөхцөлөөс ихээхэн хамаарахаас гадна өндөр ихсэхэд огцом буурдаг.
Тропосферийн үндсэн шинж чанар нь өндөр ихсэхэд түүний температур буурдагт оршино. Тропосферийн теюпературын дундаж бууралт нь өндөр ихсэхэд 1 км тутамд 6 градус байдаг бөгөөд, түүний давхаргын доод хэсэгт 1 км тутамд 5 градус, дээд давхаргад 1 км тутамд 7 градусаар буурдаг. Тропосферийн дээд давхаргын жилийн дундаж температур нь туйлын өргөрөгт -55С, тропикийн буюу халуун бүсийн өргөрөгт -80С байдаг.

Радио долгионы тархалт
Дунд долгионы тархах онцлог
Богино долгионы шинж чанар
100-10метрийн урттай, 3-30MHz давтамжийг зурвасыг богино долгионд хамааруулдаг.
Богино долгионы давуу шинж чанарууд:
- Хурц чиглэлийн антен хэрэглэж болдог тул радио долгионы энергийг шаардлагатай чиглэлд төвлөрүүлж, шаардлагатай чиглэлээс хүлээн авч болно.
- Чиглэлтэй антеныг хэрэглэснээр станц хоорондын шуугианы багасгадаг.
Дутагдалтай талууд:
- Богино долгион нь ионесферийн давхаргаас ойдог тул тухайн орчноос хамааран агшин зуур цахилгаан орны хүчлэг өөрчлөгддөг. Сонсголын чанар хэсэг хугацаанд сайн байх боловч зарим үед мууддаг.
- Богино долгионы цараанд газрын гадарга нь диэлектрик шинж чанартай буюу тусгаарлагч шинж чанарыг үзүүлдэг тул газрын гадаргад их хэмжээний энерги алддаг.

Радио долгионы тархалтанд хамгийн их үүрэгтэй бүс буюу Френелийн бүс
Гадаргуугийн радио долгион тархалт
0.001-10Ггц-ийн давтамжийн цараанд оришх цахилгаан соронзон долгионыг радио долгион гэнэ. Радио долгион нь байгалийн өвөрмөц хязгаарлагдмал нөөц баялаг болдог. (Байгалийн бусад баялагийн адил тодорхой хугацаанд ашиглаад устаж үгүй болдоггүй чанарыг нь хэлж байгаа). Радио долгионы давтамжийн спектрийг дараах ангилалд хуваадаг.
Хэт урт долгион:100000м-ээс дээш урттай
Урт долгион:10000м-1000м
Дунд долгион:1000м-100м
Богино долгион: 100м-10м
Хэт богино долгион: 10м-1мм

Дэлхийн гадаргууд ойрхон зайд, тухайлбал долгионы уртын масштабтай ойролцоогоор тэнцэх зайд дэлхийн бөмбөрцөг гадаргууг тойрох байдлаар тархаж буй долгионыг
гадаргуугийн долгион
гэнэ.
Өглөө, орой, шөнийн цагаар нэвтрүүлэх станцаас 300-400 км зайд орших цэгээс эхлэн гадаргуугийн долгионоос гадна орон зайн долгион үйчилж, өөрөөр хэлбэл тухайн хүлээн авах цэгт хоёр долгион үйлчилсний улмаас интерференцийн процесс үүсч цахилгаан орны хүчлэгийн түвшин их хэмжээгээр өөрчлөгддөг.
Дунд долгионы тархах онцлог 1000-100 метрийн урттай 0,3-3 Мгц-ийн давтамжтай радио долгионыг дунд долгионы цараанд хамруулна. Дунд долгионыг радио өргөн нэвтрүүлэгт түгээмэл ашигладаг. Ер нь газрын радио өргөн нэвтрүүлгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг авч үзвэл дунд долгионыг илүү ашиглаж байна. Дунд долгион нь гадаргын ба огторгуйн долгионы 2 хэлбэрээр тархдаг.
Ихэнх тохиолдолд 10-25 метрийн долгионыг өдрийн цагаар, 25-35 метрийн долгионыг өглөө, оройн цагаар, 65-100 метрийн урттай долгионыг шөнийн цагаар ашиглахад тохиромжтойг олон жилийн судалгааны үр дүнд тогтоосон байдаг.
Үүнд: P1 - нэвтрүүлэх антенны цацаргалтын чадал
D1 - нэвтрүүлэх антенны чиглэлийн коэффициент
r - нэвтрүүлэх ба хүлээн авах антеннуудын хоорондын зай : км
F - энергийн замын алдагдлын утга
Дэлхийн бөмбөрцгийн дагуу радио долгион тархахад дараах хүчин зүйлүүд нөлөөлнө.
Хагас дамжуулагч гадаргууд радио долгионы энерги шингэнэ.
Дэлхийн гадаргууд радио долгион тусахад ойно.
Дэлхийн бөмбөрцгийн гүдгэр хэлбэрийг тойрон дифракцийн процесст орно.
Дэлхийн бөмбөрцгийн гүдгэр хэлбэр нь дэлхийн гадаргуугийн дагуу радио долгион шулуун замаар тархахад саад болж радио долгионы цахилгаан орны хүчлэгийн бүтцийг гажуудалд оруулна.
Радио долгион тархах замдаа тохиолдсон саадыг тойрох үзэгдлийг дифракц гэх бөгөөд саадын хэмжээ нь долгионы урттай ойролцоогоор тэнцэх үед дифракц тод илэрч эхэлнэ. Хэрэв саадын хэмжээ долгионы уртаас их байвал долгион саадыг даван нэвтрэхээ больж, саадын ар талд сүүдрийн муж үүсдэг. Харин радио долгионы урт саадын хэмжээнээс их болох тусам дифракцийн процесс сайжирна.
Чөлөөт орон зайд радио долгион тархахад нэвтрүүлэгчээс тодорхой зайд цахилгаан соронзон орон үүсэхэд огторгуйн янз бүрийн мужууд харилцан нөлөө үзүүлдэг. Нэвтрүүлэгчээс цацсан радио долгионы энергийн үндсэн хэсэг нь тархдаг тэр орчныг радио долгионы тархалтанд хамгийн их нөлөөтэй бүс гэж нэрлэнэ. Нэвтрүүлэх станц ба хүлээн авах хүлээн авах цэгийг хооронд нь холбосон шулуун шугамын ойролцоох орон зай энэ бүсэд хамаарна. Радио долгионы тархалтанд хамгийн их нөлөөтэй энэ бүсийг Гюйгенс-Френелийн зарчимд үндэслэн тогтоодог.
Тропосфер
Урт долгионы тархах онцлог
Урт долгион нь гадаргын ба огторгуйн гэсэн 2 хэлбэрээр тархана. 10000-1000 метрийн урттай, 30-300 Кгц-ийн давтамжтай долгионыг урт долгионы цараанд хамруулна. Өдрийн цагт урт долгионы цараанд хүлээн авах цэгт ихэнх тохиолдолд гадаргын долгион үйлчилдэг учраас цахилгаан орны хүчлэгийн түвшин харьцангуй тогтвортой байдаг.
Урт долгионы тархалтанд нөлөөлөх гол хүчин зүйл нь:
• Нэвтрүүлэх ба хүлээн авах станцуудын хоорон дахь газар зүйн байршлын бодит нөхцөл,
• Нэвтрүүлэг явуулж буй долгионы урт,
• нэвтрүүлэх ба хүлээн авах цэгийн хоорондын зай,
• нэвтрүүлэх ба хүлээн авах антенны өндөр,
• газрын хөрсний цахилгаан дамжуулах чанар зэрэг параметрүүд юм.


АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА
Хэт богино долгион нь 30-300 МГц-ийн давтамжийн зурваст багтдаг. Хэт богино долгион нь ихэнхи тохиолдолд ионосферээс ойдоггүй, түүнийг нэвтлэн гардаг. Радио делей, сансрны холбоо, хөдөлгөөнт холбоо, радио локаци, радио астрономи зэрэг холбооны салбарт хэт богино долгионыг ашигладаг.
Хэт богино долгионы тархах онцлог
Хэт богино долгионы цараанд нэвтрүүлэх станцын үйлчлэх хүрээг ихэсгэхийн тулд нэвтрүүлэх ба хүлээн авах станцууд аль аль нь өндөрт байрлах шаардлагатай.

Хэт богино долгионы давуу талууд:

- - Маш хурц чиглэлтэй, өсгөлтийн коэффициент ихтэй антеныг ашиглаж долгионы энергийг тодорхой шаардлагатай чиглэлд төвлөрүүлж чаддаг.

- - ---Хүчтэй өсгөлт хийснээр станц хоорондын шуугианыг багасгадаг.

- - --Зөвхөн хэт богино долгионы цараанд олон тооны нэвтрүүлэх ба хүлээн авах станцуудыг нэг хугацааны дотор нэгэн зэрэг ажиллуулж болдог.

- ---- Шуугиан даац харьцангуй сайн.

- -----Агаарын давхаргуудыг нэвтлэн тархдаг тул сансрын холбоонд ашигладаг.

Дутагдалтай талууд:

- - Гадаргын хэт богино долгионыг ихэвчлэн шууд харалтын зайд ашигладаг. Энэ зай нь ойролцоогоор 60-90км байна.

- - ---Дифракцийн процесс муу явагддаг тул тохиолдсон сааданд амархан хаагддаг.

- - ---Үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээ багасдаг.

- - --- Үйлчлэх радиусыг ихэсгэхийн тулд нэвтрүүлэх антеныг өндөрт байрлуулах шаардлага гардаг.
Full transcript