Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Хүний эрх гэж юу вэ?

No description
by

Namnansuren Luvsan

on 7 September 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Хүний эрх гэж юу вэ?

Хүний эрхийг хамгаалах тухай санаа хэрхэн бүрэлдэн тогтсон бэ?
Хүний эрхийг тодорхойлж, түүнийг хамгаалах тухай санааг яваандаа хуульчилсан хэм хэмжээ болгосон байдаг.
Үүнийг хэрэгжүүлэхэд Английн Магна Карта (1215), Эрхийн тухай айлтгал (1628), Эрхийн тухай хуульчилсан акт (1689) зэргийг баталсан олон чухал үйл явдал эхлэлийг нь тавьсан болно.
XVIII зуунд байгалийн хуулийн талаарх анхны санаанууд, хүний эдлэх жам ёсны эрхийг хуульчилсан эрх болгон хүлээн зөвшөөрч, хөгжүүлсэн бөгөөд эдгээр эрхийг анх удаагаа улсын үндсэн хуульд тусгасан юм.
Яагаад Хүний эрхийн боловсрол чухал вэ?
Эрх, эрх чөлөө нь өөртөө “Үүрэг”-ийн тахай ойлголтыг багтаасан ухагдахуун.
Хүний эрх ба Төрийн үүрэг
Хүний эрх гэж юу вэ?

Хүний эрх гэдэг нь ямар нэг давуу эрх, онцгой ямбыг илэрхийлдэггүй.
Хүний эрх нь:
Хүнд угаас заяагдсан, өөрт нь байдаг төрөлх чанарыг илэрхийлсэн, ертөнцийн зарчмуудад суурилсан гүн ухааны ойлголт, ухагдахуун;
Нэр төр, үнэ цэнэтэйгээр амьдрахад зайлшгүй шаардагдах наад захын стандарт;
Хүн болж төрснийх нь хувьд байгалиас заяагдсан төрөлх чанарыг олон улсын болон үндэсний түвшинд баталгаажуулах, хамгаалах эрх зүйн арга хэрэгсэл юм.
Семинар №1. Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийн зарчмууд
Хүндэтгэн дээдлэх үнэт зүйлс, аливаад хандах хандлагад өөрчлөлт авчирдаг.
Зан үйлд ч өөрчлөлт гардаг.
Нийгэм дэх шударга ёсыг бэхжүүлдэг.
Ямарваа нэгэн асуудалд, эсвэл үндэстнүүдийн хоорондын эв санааны нэгдлийг бий болгодог.
Мэдлэг олгож, задлан шинжлэх ур чадварыг хөгжүүлдэг.
Суралцагчдын оролцоог хангасан боловсролыг олгодог.

Хүний эрхийг хүндэтгэх:
Хүний эрхийг хангах:
Хүний эрхийг хангах гэдэг
нь хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох
,
эерэг алхмуудыг дэвшилтэт байдлаар
бүрдүүлж буй үйл ажллагааны цогцыг
.
Хүний эрхийг хамгаалах:
Хүний эрхийг хамгаалах гэдэг
нь хүний эрхийг зөрчхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, хохирлыг арилгах бүтэц, тогтолцоог боловсронгуй ойлгомжтойгоор бий болгох хууль тогтоомж батлахыг ойлгодог.
Хүний эрхийг хязгаарлахад учир бий :
1.
Хүний эрхийг ямар нөхцөлд, хэрхэн хязгаарлахыг хуулиар урьдчилан зохицуулсан байх ёстой.
2. Ийнхүү хязгаарлах нь шударга ёс, хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн шаардлагад нийцсэн байх ёстой
.
Хүний эрхийг хязгаарлах хэмжээ нь хязгаарлах болсон зорилготой тэнцүү чанартай байх ёстой
/хязгаарлалт зорилгоос хэтэрсэн байж болохгүй/
Энэ нь төр болон хувь хүний хоорондын хуульчилсан харилцааны илэрхийлэл болж Төрийн эрх мэдэл нь чөлөөт хувь хүний зөвшөөрснөөр бий болдог гэдгийг нотолсон болно.
Хүн ба иргэдийн эрхийн тухай Францын тунхаглал (1789), Эрхийн тухай Америкийн хууль (1791)-ийг энэ зарчмыг баримтлан гаргасан юм.
1948 онд НҮБ - аас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлан гаргаснаар орчин үеийн хүний эрх, эрх чөлөө ОУ-ын хэмжээнд бүрэн баталгаажсан.
Анхаарл
аа
хандуулсан
д
баярлалаа
“Эрх чөлөө нь нэг талаар бие даан шийдвэр гаргах боломж, нөгөө талаар бие даан үйл ажиллагаа явуулах болон гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх үүргийн агуулна”

“Эрх чөлөөнд ямарваа хил хязгаар үгүй бол түүнд үнэ цэнэ гэж үгүй. Учир нь эрх чөлөөнийхөө хэмжээ хязгаарыг мэддэггүй, түүнийг үнэлж ойлгож чаддаггүй хэн боловч эрх чөлөөтэй байж чаддаггүй. Тиймээс нийгэмд нэг нэгнээсээ үл хамааралтай ч нэг нь нөгөөгөөрөө хязгаарлагдсан тусгаар-хувь эрх чөлөөнүүд байж эрх чөлөө өөрөө хүн бүрт тодорхой бас үнэ цэнэтэй болдог.

Бүлгийн эрх
Хүүхдийн эрх
18 нас хүрээ
гүй
бүх хүнийг хүүхэд гэнэ.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, нэр авах иргэний харьяалалтай болох, амад явах, эсэн мэнд хамгаалуулах, тоглож наадах, сурч боловсрох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэх мэт эрхүүдийг эдэлнэ.
Эмэгтэйчүүдийн эрх
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг нь эмэгтэйчүүд шууд болон шууд бусаар хамаарах бүх эрхийг тодорхойлсон ойлголт юм.
Хөгжилийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх
Дэлхийн хүн амын 10% орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тооцоог Дэлхийн
эрүүл мэндийн байгуулагаас гаргасан байна.
Дүрвэгсэдийн эрх
Хүн бүр аливаа орныг, түүний дотроос эх орноо орхин явах эрхтэй.
Үндэстний цөөнхийн эрх
Угсаатан, шашны ба хэлний цөөнх оршдог орнуудад үндэстний цөөнхөд хамаарах иргэд нь өөрийн соёлыг эзэмших,шашнаа шүтэх ёслолоо үйлдэх, түүнчлэн эх хэлээрээ ярих гэх мэт эрхтэй.
Хүний эрхийн боловсролын шаардлага:
Хүний эрхийг хамгаалхад дан ганц хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх механизм байгаад зогсохгүй иргэд өөрсдөө хүний эрхийн талаар мэдлэгтэй байх нь нэн чухал,
Хүн өөрийнхөө болон бусдын эдлэх ёстой эрхийг мэдэж, мэдэрч байх явдал нь хүний эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэх зайлашгүй урьдчилсан нөхцөл нь болдог.
Хүний эрхийн хэм хэмжээ тэдгээрийг хамгаалах механизмын талаарх мэдлэг нь өөрийн болон бусдын эрхийг шаардах, хамгаалах чадавхийг бий болгоно.
Тиймээс нийгмийн бүх шатанд хүний эрхийн боловсрол, сургалтыг сайжруулах шаардлага гарч ирдэг.
Хүний эрхийн боловсролыг түгээн дэлэгрүүлэх зорилгоор НҮБ болон бусад олон улсын байгууллагуудаас нилээд олон тооны хөтөлбөр, зарчим, тунхаглалыг батлан гаргадаг.
1993 оны Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр,
1993 онд “Хүнйи эрх ба ардчиллын тухай боловсролын дэлхийн хөтөлбөр”,
1994 онд “Энх тайван, хүний эрх ба ардчиллын талаарх тунхаглал ба хамтын үйл ажиллагааны үндэс суурь”,
1995 оны ЮНЕСКО-н бага хурлаар баталсан “хүлээцтэй хандах тухай тунхаглал” гэх мэт...

Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд иргэний нийгмийн байгууллагын хувь нэмэр, оролцоо.
2007 оны байдлаар ХЗДХЯ-д 4200 гаруй төрийн бус байнууллага бүртгэгдсэнээс хүний эрхийн чиглэлээр ажилладаг 2000 гаруй байгууллага байна.
Түүнчлэн, МҮОНРТ-ийг оролцуулаад нийт 16 телевиз, 1604 өдөр тутмын болон чөлөөт сонин, 490 сэтгүүл, 226 радио ажиллаж байна.
Эдгээр байгууллагууд нь иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, хүний эрхийг түгээн дэлэгрүүлэх асар их нөөц бололцоо юм.

Хүний эрх хязгаарлаж болох уу
Хүний эрх, эрх чөлөөг зөвхөн:
үндэсний аюулгүй байдал,
нийгмийн хэв журам,
нийгмийн эрүүл мэнд,
нийгмийн ёс суртахуун,
бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор хязгаарлаж болно.

Жишээлбэл: жагсаал цуглааныг албадан тараах журмыг хуульд нарийвчлан заагаагүй бөгөөд нийгмийн хэв журам, нийтийн эрүүл мэнд, ёс суртахуун, бусдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулахааргүй илт тайван жагсаал, цуглааныг албадан тараах нь хүний эрхийн зөрчил болно.

Ямар ч нөхцөлд хязгаарлаж ҮЛ БОЛОХ хүний эрх, эрх чөлөө гэж бий.
Үүнд:
Амьд явах эрх;
Эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, ял шийтгэлээс ангид байх эрх, эрх чөлөө
Үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх эрх, эрх чөлөө багтдаг.
Эрхээ мэдхийн ач холбогдол
Эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжийг олж авна.
Эрхээ зөрчигдөж байгаа гэдгийг мэдэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга хэмжээ авна. Үүгээр ч зогсохгүй эрхээ зөрчигдөхөөс хамгаалж, түүнд нийцсэн баталгаа бүрдүүлэхийг төрөөс шаардаж болно.
Эрхээ бүрэн дүүрэн эдлэнэ гэдэг нийгмийн амьдралд идэвхтэй оролцоно гэсэн үг юм. Таны оролцоо, хяналт төрийг хариуцлагатай болгож, хууль төрийн бодлогыг сайжруулж, эрүүл нийгмийг бүтээх боломжтой.
Эрүүл нийгэм биднийг энх тайван, амар амгалан амьдрах, хөгжил дэвшилд хөтлөнө.
Хүний эрхийг
хүндэтгэх гэдэг нь тухай эрхийг эдлэхэд ямарваа нэгэн саад учруулахгүй, зөрчихгүй байхыг хэлнэ.

Хүний эрхийн зарчим гэдэг нь:
Хүний эрхийн мөн чанар, нийгмийн ач холбогдол, гол шинж чиглэлийг илэрхийлэн харуулсан, хүний эрхийг хангах, хамгаалахад нийгмийн харилцаанд оролцож байгаа этгээдүүдээс үйл ажиллагаандаа зайлшгүй удирдлага болгох үзэл санааны цогц бүрдэл юм.
Хүний эрхийн зарчим нь хүний эрхийн мөн чанарыг нээж харуулаад зогсохгүй эрхийн аливаа асуудалд хандах хандлагыг тодорхойлж шийдвэр гаргах үндэс болдог.
Хүний эрхийн зарчмыг үндсэн болон тусгай гэж ангилан авч үздэг.
ҮНДСЭН ЗАРЧИМ: Ардчилсан ёс, шударга ёс, эрх, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх.
Тусгай зарчим:
1) Эрхэм зэргийн зарчим.
2) Түгээмэл байх зарчим.
3) Хуваагдашгүй байдлын зарчим.
4) Тэгш байх буюу ядгаварлан гадуурхлаас ангид байх.
5) Хариуцлага зайлашгй байх зарчим.
Эрхэм зэргийн зарчим.
Энэхүү зарчмын үзэл санаа нь хүн бүр нас, хүйс, соёл, итгэл үнэмшил, арьс үндэс, хэл, тахир дутуугийн байдал, нийгмийн анги давхарга зэргээс үл хамааран бусдын хүндлэл хүлээх ёстой гэсэн агуулгаар илэрхийлэгдэнэ.

Түгээмэл байх зарчим.
Хүн төрөлхтний ёс зүйн зарим үнэт зүйлэс нь дэлхйин аль ч бүс нутагт адилхан үнэлэгдэх бөгөөд Засгийн газрууд түүнийг хүлээн зөвшөөрч хөхиүлэн дэмждэг байна. Өөрөөр хэлбэл улс үндэстнүүдийн газар зүйн байршил, хөгжлийн түвшин, хэл, соёл иргэншлийн онцлогоос үл хамааран хүний эрхийг дээдлэх үзэл санааг хүлээн зөвшөөрөх явдлаар илэрхийлэгдэнэ.
Хуваагдашгүй байдлын зарчим.
Хүний эрх ба үндсэн эрх чөлөө нь хуваагдашгүй, өөр хоорондоо харилцан хамааралтай гэсэн утга санаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хүндэтгэн сахихгүйгээр иргэний болон улс төрийн эрхийг бодитой хамгаалах боломжгүй бөгөөд аль нэг эрхийн хэрэгжилтээр нөгөө эрхийг хязгаарлаж үл болно.

Тэгш байх буюу ялгаварлан гадуурхлаас ангид байх.
Энэ зарчмын агуулга нь хүн бүрийн төрөлхийн эрхэм зэргийг хүндэтгэн үзэхэд орших бөгөөд хүн бүр адил эрх үүрэгтэй бөгөөд нийгэмд гүйцэтгэх үүрэг, харилцаанаас үл хамааран ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхтэй.

Хариуцлага зайлшгүй байх зарчим.
Хүний эрх зөрчсөн тохиолдолд зөрчил гаргагч төр, хувь хүн, бусад этгээд хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой гэсэн агуулгыг илэрхийлэнэ.
Full transcript