Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Олон улсын харилцаа ба даяаршл

No description
by

Unknown Known

on 10 February 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Олон улсын харилцаа ба даяаршл

Олон улсын харилцаа ба даяаршил

Олон улсын харилцаа ( International relations )хэмээх нэр томъёо нь анх 18-19-р зууны үед бүрэн эрхт төрт улсуудын систем бий болсноор анх үүссэн гэж үздэг.
Олон улсын харилцаа бол
дэлхийн улс орнууд,
ОУ болон үндэстэн дамнасан аж ахуйн байгууллагууд болон
ард түмний хоорондох
-улс төр
-нийгэм
-соёл
-хүмүүнлэгийн зэрэг олон талт харилцааны хамтын үйл ажиллагааны ойлголт юм.

Олон улсын харилцаа
Олон улсын харилцаа
Олон улсын харилцааны субъект
Төр (улс)
Олон улсын байгууллага
Ард түмэн(хувь хүмүүс)
Үндэстэн дамнасан байгууллага
Олон улсын харилцаанд оролцож, идэвхитэй үйл ажиллагаа явуулж, улс орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлдэг байгууллага, ард түмэн , хувь хүн бол олон улсын харилцааны субьект юм.Төр нь олон улсын тавцан дээр өөрийн улс орон, ард түмний эрх ашгийг илэрхийлэн, хамгаалахын зэрэгцээ бусад улс үндэстний эрх ашгийг хүндэтгэн харилцах, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын байгууллагад гишүүнээр элсч, хамтран ажиллах, олон улсын харилцаа уур амьсгалд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг субьект юм. Жишээ нь: Улсын Их Хурал, Засгийн газар.
Ард түмэн бол өөрийгөө төлөөлөх тодорхой байгууллагаар дамжуулан олон улсын харилцаанд оролцдог субьект мөн.
ОУ-ын харилцааны субъект

Үндэстэн дамнасан байгууллага буюу үндэстэн дамнасан корпорацууд бол орчин үед олон улсын харилцааны нэг гол субьект болжээ. Энэхүү байгууллага бол хоѐр ба түүнээс дээш оронд үйлдвэр буюу ажлын байр нь байдаг компани юм. Эдгээр байгууллага нь ихэвчлэн аль нэг улсад аж ахуйн нэгж маягаар үүсээд, яваандаа бусад улс оронд салбараа нээн үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон байгууллага юм. Өнөөдөр үндэстэн дамнасан 600 томоохон корпораци дэлхийн аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 1/5 гаруйг ханган дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын харилцааны өөр нэг гол субьект бол олон улсын байгууллага юм. Улс орнууд өөрсдийн эдийн засаг, улс төрийн болон бусад ашиг сонирхол, хэрэгцээг хангах зорилгоор олон улсын байгууллагад нэгдэн ордог.
ОУ-ын улс төрийн харилцааны салбар
Олон улсын эдийн засгийн харилцаа
Эдийн засгийн хамтын ажиллагаа Олон улсын эдийн засгийн харилцаа бол бараа үйлчилгээний олон улсын худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын аялал жуулчлал, хамтарсан үйлдвэрлэл, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа, валют-зээлийн харилцаа зэрэг олон талт харилцааны нийлбэр цогц мөн. Олон улсын эдийн засгийн харилцаа нь өнөөгийн олон улсын харилцааны зонхилох хүч болж байна. Олон улсын эдийн засгийн харилцааны хамгийн эртний уламжлалт хэлбэр нь олон улсын худалдаа мөн. Олон улсын худалдааны онцлог нь олон улс орон оролцдог, мөн олон орны валют гүйлгээнд ордог, улс төрийн бодлогоос хамаарч байдагт оршино. Олон улсын худалдаа нь бараа үйлчилгээг улс үндэстэн, бүс нутгийн хилээр дамжуулан солилцох үйл ажиллагаа юм. Өөрийн оронд үйлдвэрлэх боломжгүй эсвэл өндөр зардлаар үйлдвэрлэх барааг бусад орноос хямд үнээр авах, мөн өөрийн орны давуу талыг тулгуурлан бусад улсад байхгүй түүхий эд, барааг өндөр үнээр зарах харьцангуй давуу талаа ашиглах зарчмыг олон улсын худалдаанд баримталдаг.
Олон улсын аялал жуулчлал нь ард түмнийг харилцан ойлголцуулахаас гадна нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан, соѐлын хамтын ажиллагааг өргөжүүлж, улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй салбар юм. Нэг жишээ хэлэхэд, олон улсын жуулчдын тооны өсөлт нь дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжигдэх эдийн засгийн өсөлтөөс илүү байдаг байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 4 хувиас дээш байсан жилүүдэд аялал жуулчлалын өсөлт өндөр байх хандлага байдаг ба ДНБ-ний өсөлт 2 хувиас бага болоход аялал жуулчлалын тоо мөн буурдаг байна.

Улс төрийн хамтын ажиллагаа олон улсын улс төрийн харилцаа бол олон улсын харилцааны эртний уламжлалт нэг хэлбэр мөн. Олон улсын улс төрийн харилцаа нь улс орнуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулах, элч төлөөлөгч солилцох, төрийн тэргүүний айлчлал, хамтарсан уулзалт, хурал, зөвлөлгөөн хийх зэрэг янз бүрийн үйл ажиллагааг өөртөө багтаана. Олон улсын улс төрийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүнгийн тод жишээ нь, 2008 оны хувьд л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар 2008 оны 5 дугаар сард ажлын айлчлал, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Оросын Холбооны Улсын Засгийн газрын даргын урилгаар 2008 оны 4 дүгээр сард албан ѐсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын Засгийн газрын даргатай хэлэлцээ хийж, хоѐр орны харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг нааштай шийдвэрлэсэн билээ.
Олон улсын улс төрийн харилцаа
Олон улсын соёлын харилцаа нь маш өргөн хүрээтэй бөгөөд боловсрол, урлаг, спорт, шинжлэх ухаан, шашны зэрэг олон чиглэлээр дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцааны нийлбэр цогц юм. Дэлхийн улс орнууд өөр өөрийн соѐлын өв уламжлалыг хамгаалахын зэрэгцээ бас дэлхийн соѐлын нийтлэг ололтоор өвөрмөц соѐлоо баяжуулах, улс орноо гадаадад таниулах, сурталчлах, харилцан ойлголцох, хамтарч ажиллах, түүх соѐлын үнэт зүйлсээ сэргээн шинэчлэх, харилцан бие биенээсээ суралцах зэрэг олон хэрэгцээ шаардлагын улмаас олон улсын соѐлын харилцаа үүсч хөгжсөн түүхтэй.
Олон улсын соёлын харилцаа
Байгаль орчинд хүний үзүүлж буй ачаааллын эрс сөрөг ихсэлт бол орчин үеийн экологийн хямралын үндсэн шалтгаан мөн. Энэ ачаалал нь хүн техник, аж үйлдвэр, хотуудыг хөгжүүлсэнтэй холбоотой юм. Аж ахуйн үйл ажиллагааны явцад нуруунд нь үүрүүлж буй, жишээлбэл агаар мандалд хөөргөж байгаа хорт бодис зэрэг ачааллыг байгаль дааж тээж чадахгүйд хүрээд байна. Үүний улмаас байгаль дахь үйл явц, түүний амьдралын хэлбэрүүд алхам алхмаар доройтож, мөхөж эхэлж байна. Тухайлбал, намаг, гол мөрөн, ой модонд ийм үйл явц болж байна. Биосферын гинжнээс бүхэл бүтэн гогцоонууд тасран унаж байгаа нь ургамал, амьтны төрлүүд, гол мөрөн, нуурууд сөнөж байгаа явдал юм. Орчин үеийн байгаль, нийгмийн харилцааны байдал, онцлог, гай гамшиг үндсэндээ ийм байна.Өнөө үед олон улсын харилцаанд цөмийн зэвсэг, зэвсэглэлээр хөөцөлдөхийг таслан зогсоох, зэвсэглэлд хяналт тавих, пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах, орон нутгийн дайн, зэвсэгт мөргөлдөөн, үй олноор хөнөөх зэвсгийн тархалт, терроризмын аюул, олон улсын харилцаанд цэргийн хүч хэрэглэх явдал, цэрэг-улс төрийн эвсэл, улс орнуудын батлан хамгаалах төсвийн өсөлт зэрэг аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх олон асуудал байгаа болно.
ОУ-ын нийгэм,хүмүүнлэгийн харилцаа
Даяаршил
Олон мянган жилийн турш хүмүүс дараа нь пүүс компаниуд өөр хоорондоо худалдаа наймааг хил давуулан хийдэг байсан.Үүний тод жишээ нь хятад Европыг холбосон Торгоны зам юм.Үүнээс үүдэн хэдэн зуун жилийн турш хүмүүс болон корпориациуд өөр бусад орны томоохон ажлуудад хөрөнгө оруулсаар ирсэн.Даяаршил гэдэг нь улс орнууд,пүүс компаниуд болон хүмүүс хоорондын интеграцийн болон харилцаа холбооны үйл явц юм.Энэ үйл явц нь ОУ-ын худалдаа болон хөрөнгө оруулалтын замаар мэдээлэл технологийн хөгжилд нэмэр болсон. Энэхүү үйл явц нь хүрээлэн буй орчин, соёл, улс төр,эдийн засгийн хөгжил,дэвшил болон нийгэм дэх хүний сайн сайхан амьдралд нөлөөлсөн болно.

Өнөө үеийн даяаршлийн онцлог
Даяаршлийн өнөөгийн байдал нь эдийн засгийг дотоодын болон ОУ-ын түвшинд явуулах бодлогыг явуулсан.Дэлхийн 2-р дайнаас хойшхи жилүүдэд маш олон улс орнууд чөлөөт ЗЗ-ийн ЭЗ-ийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч,үйлдвэрлэлийн хүчин чадал үлэмж өсч,ОУ-ын худалдаа хөрөнгө оруулалтад шинэ боломжийг бий болгож байна.Улс орнууд бараа үйлчилгээний худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих болон худалдааны саадыг багасгах тал дээр ихээхэн гэрээ хэлэлцээр хийсэн.Гадаад ЗЗ дээрх шинэ боломжийн давуу талыг ашиглах,корпорациуд гадаад хүчин зүйл болон үйлдвэрлэлийг бий болгон гадаад түншүүдтэй маркетингийн зохицуулалт хийх болсон.
Даяаршилд нөлөөлж буй нэг гол хүчин зүйл бол техник, технологийн дэвшил юм. DST нь хүмүүсийг илүү хялбар аргаар холбогдох, дэлхийн өнцөг булан бүр лүү түргэн шуурхай зорчих, нэгэн зэрэг мэдээллийг хүлээн авах боломжийг олгож байна. 0 Технологийн дэвшил нь улс төр, эдийн засаг, соёлын салбар дах даяаршлын хурдасгуур болж байна. Тухайлбал Египетэд 2010 онд өрнөсөн хувьсгалт хөдөлгөөнд твиттер, facebook хамгийн чухал үүрэг гүйцэтгэжээ. 0 Технологи нь улс орнуудын хоорон дах улс төрийн харилцаанд хүчтэй өөрчлөлтийг авчирсан байна. Ирак Кувейтыг эзлэх үеэр засгийн газар нь бүх мөнгөө өөр данс руу шилжүүлж амжсан, улс орны маш нууцын зэрэглэлийн мэдээллийг интернетээр дамжуулан олж авах боломжтой болсон (wikileaks) зэрэг олон жишээг дурдаж болно.
Даяаршлийн гол хүчин зүйл
Даяаршлийн сөрөг талууд
Тархины дайжил (brain drains): Ядуу буурай оронд амьдарч буй чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин өндөр хөгжилтэй орнууд руу шилжих үйл явц явагдаж байна.
Sweat shops (оёдлын үйлдвэрүүд): Том компаниуд буурай хөгжилтэй орны хямд ажиллах хүчийг ашиглан оёдлын үйлдвэрүүдийг олноор байгуулж асар их ашиг олох болсон. Бидний мэдэх Nike, Reebok зэрэг брендүүд ийм байдлаар үйл ажиллагаа явуулдаг.
Баян чинээлэг хэсэг нь улам бүр баяжиж эд баялгийг хуримтлуулж байгаа бол хөгжиж байгаа буурай орны иргэдийн амьдрал нэгэн хэвийн, улам ядуу байна. Даяаршил нь байгаль орчны бохирдол, ашигт малтмалын эмх замбараагүй олзворлолт, хүн амын хэт өсөлт, хүнсний дутагдал, ДОХ, Сүрьеэ, Тахал зэрэг даяаршлын нөлөөтэй өвчин, хууль бус зэвсэг, хар тамхины наймаа, хүний наймааг улам бүр газар авахад нөлөөлж байна.
Даяаршил нь хөгжиж байгаа улс орнуудад илүү боломж олгож эдийн засгийн хувьд хөгжих, дэлхийн зах зээлд өрсөлдөх, бараа бүтээгдэхүүнээ гаргах бололцоо олгоно.
Үндэстэн дамнасан корпорациуд шинэ ажлын байрыг бий болгож улс орнуудын хөгжилд чухал үүрэг оролцоотой болж байна. Тухайлбал 1985- 1995 оны хооронд 8 сая ажлын байрыг бий болгосноос 5 сая нь хөгжиж байгаа орнуудад оногдож байв.
Хүмүүс илүү ардчилсан, хүмүүнлэг үзэлтэй болж, хүн төрөлхтөн нийтлэг үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрдөг болж, энх тайвнаар зэрэгцэн орших үндсийг бүрдүүлдэг. Хүмүүс илүү чөлөөтэйгээр бие биетэйгээ санаа бодлоо хуваалцах, харилцан тусалж дэмжих нөхцөл бололцоог бий болгодог.
Олон улсын хамтын ажиллагаа илүү үр дүнтэй болж, ирээдүйд дэлхийн засгийн газар байгуулагдана гэж даяаршлыг дэмжигчид үздэг.
Даяаршлыг хамгаалагчдын үзэл
Дүгнэлт
Байнга өөрчлөгдөж буй өнөө үед хүний, үндэстэн ард түмний болон соёлын харилцаанд дасан шаардлага гарч буй үед дипломатууд, улс төрчид, төрийн тэргүүнүүд үндэстэн ард түмнийхээ хүсэл зорилго, хэрэгцээ шаардлагыг хангахын тулд уулзан гэрээ хэлэлцээр байгуулахад хүрдэг. Энэ зайлшгүй нөхцөл нь ОУ-ын харилцаа болон Даяаршил гэх хоёр ухагдахууныг нэг юмны 2 хоёр тал болохыг харуулж байгаа юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.

Full transcript