The Internet belongs to everyone. Let’s keep it that way.

Protect Net Neutrality
Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

GSM систем гэж юу вэ?

No description
by

enkhee ganaa

on 8 December 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of GSM систем гэж юу вэ?

Үүсэл хөгжил
2015.11.3 Мягмар
ЦХСистемүүд J.TC212
GSM систем
2G
Хоёр дахь үе буюу 2G нь 1990 -ээд онд гарч ирсэн ба оператор компаниуд CDMA ба GSM гэсэн хоёр өрсөлдөгч стандартыг хэрэглэж эхлэв. Хойд Америкийн зарим операторууд CDMA-г хэрэгжүүлсэн ба дэлхийн бусад операторууд GSM- хэрэгжүүлсэн байна. CDMA нь 800 МГц-ийн зурвасд нэг сувгаар 64 яриаг нягтруулан явуулдаг, GSM нь 900МГц болон 1800МГц -ийн зурвасд нэг сувгаар 8 яриаг нягтруулан явуулдаг.
GSM гэдэг нь Global System for Mobile communications тэсэн үгийн товчлол (яг үнэндээ Groupe Spécial Mobile гэсэн үгийн товчлол) бөгөөд дэлхий дээр 3 тэрбум гаруй хүн уг системийн гар утасыг хэрэглэдэг, дэлхийн 212 оронд 860 гаруй үүрэн телефоны компани ашиглан, эдгээр нь хоорондоо Roaming үйлчлгээ үзүүлж дэлхий нийтийг хамарсан сүлжээ үүсгэж чадсан хамгийн том гар утасны систем билээ.
GSM систем гэж юу вэ?
Анх 1982 онд European Conference of Postal and Telecommunications Administrations үүсгэсэн бөгөөд тухайн үедээ Европ тивийг хамарсан гар утасны үүрэн сүлжээ байгуулагдаж байсан. 1987 онд Европын холбооны 13-н орон уг системд элсэн орсон байлаа. Ингээд 1989 онд GSM-ийн анхны стандартууд баталагдаж 1991 онд анхны GSM сүлжээ ашиглалтанд оржээ.

Уг системийн радио долгионы хувьд хамгийн холдоо 35км тутамд долгион дамжуулах станц байрлуулж сүлжээ үүсгэсэн байдаг. Радио давтамжын хувьд 850/900/1800/1900 гэсэн 4-н давтамжинд ажиллана.

3G
Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас (ITU) үүрэн холбооны зурвасыг өсгөх, олон төрлийн үйлчилгээний боломжийг хөгжүүлэх 3G буюу IMT 2000 - стандартыг гаргасан. Ингэснээр дуунаас гадна, өгөгдөл, дүрс зэрэг багц өгөгдлүүдийг өндөр хурдтай, чанартай дамжуулах боломжийг бий болгох зорилго тавьсан юм.
1G
Эхний үе шат буюу 1G нь 1980 аад оны эхээр эхэлсэн ба AMPS (Advansed Mobile Phone Service) сүлжээнд үндэслэн гaрч ирсэн. AMPS сүлжээ нь FDMA (Frequency Division Multuplex Access) буюу давтамжийн нягтруулгатай системийг ашиглаж 800МГц-ийн зурвасд аналог дуу дамжуулдаг байв.
4G LTE
GSM операторуудын дараагийн үе бол LTE E-UTRA юм. (Long Term Evolution)
“Long-Term Evolution” хэмээн нэрлээд буй “Verizon”-ы шинэ утасгүй холбооны технологийн түрүүч хэсэг нь 2010 онд АНУ-ын зарим бүс нутагт нэвтэржээ. 4G – ийн зорилго бол 100М bps –ээс багагүй хурд, OFDMA дамжуулах систем, IP based мултимедиа дамжуулал юм. Энэ технологийн ачаар хэрэглэгчид шилэн кабелийн хурдны хэмжээнд интернэтэд холбогдож, аливаа зүйлийг татаж авахдхаа энгийн компьютер дээр ажиллаж байгаа мэт хурдан гүйцэтгэх боломжтой болох юм.

Хэрэглэгчийн мэдээлэл болох IMSI /International Mobile Subscriber Identity/ болон authentication-ийн мэдээлэлүүд нь бусад системүүдийг бодоход SIM картандээр хадгалагдах болсон байна. Ингэж гар утас хэрэглэгчийн модуль 2-ийг салгаснаараа хэрэглэгчид гар утсаа өөрийн дураар хүссэн үедээ солих, дугаарыг зах зээлд хурдан шуурхай борлуулах, цаашилбал олон улсын роамингийн үйлчилгээг хялбар аргаар зохион боломжийг нээж өгсөн байна.

CDMA, GSM Системүүдийн хоорондын ялгаатай, давуу болон сул тал
Үүрэн телефон утас бол үнэн хэрэгтээ
радио дамжуулагч ба хүлээн авагчтай бөгөөд тодорхой давтамжуудтай радио долгионуудыг хэрэглэдэг. Үүрэн телефон утаснуудад зориулагдсан TDMA, GSM, CDMA зэрэг янз бүрийн системүүд байдаг. Үүрэн телефоны сүлжээнд мэдээлэл дамжуулахад 3 янзын технологийг хэрэглэдэг:
- TDMA - time division multiple access / Цагаар хуваан олон хэрэглэгч оруулах арга/
- CDMA-Code division multiple access /Кодоор хуваан олон хэрэглэгч оруулах арга/
- GSM - Global System for Mobile communications /


CDMA давуу тал:
нам давтамж ашигладаг
багтаамж ихтэй
өндөр хурдаар хөдөлгөөнт өгөгдлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой
хамрах хүрээ харьцангүй өргөн
барилга байгууламжид нэвтрэх чадвар зэрэг олон давуу талуудтай

CDMA сул тал:
Схем техникийн хувьд нийлмэл хэрэгжүүлэхэд нарийн төвөгтэй
иймээс ч төгсгөлийн төхөөрөмжийн үнэ харьцангүй өндөр
GSM давуу тал:
Ярианы чанар сайн
Төгсгөлийн төхөөрөмжийн үнэ хямд
Олон улсад roaming хийх боломжтой
Олон төрлийн нэмэлт үйлчилгээ авах боломжтой
GSM сул тал:
нэг сувгийн зурвасын өргөн 200кГц байдаг тул өндөр хурдтай өгөгдөл дамжуулах боломж муу дээд хурд нь CDMA технологитой харьцуулахад бага
чадал их хэрэглэдэг
Generation буюу хөгжлийн үе
1G — аналог, 2G — дижитал, 3G — өндөр нарийвчлалтай дижитал (интернэт үйлчилгээ үзүүлэх) гэсэн 3-н үе шаттай байна. GSM давтамжын хүрээнд 2G, UMTS давтамжын хүрээнд 3G байна. Ихэнх 2G GSM сүлжээний операторууд 900 MHz эсвэл 1800 MHz давтамжинд ажилладаг (АНУ болон Канадын орнууд 850 MHz ба 1900 MHz байдаг).
Full transcript