Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

НОГООН БҮТЭЭМЖ

No description
by

Ganchimeg Gantulga

on 25 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of НОГООН БҮТЭЭМЖ

НОГООН БҮТЭЭМЖ
2-51 Г.Ганчимэг
Ногоон бүтээмж гэдэг нь эдийн засгийн хөгжил ба байгаль орчинг хамгаалах асуудлыг тэнцвэртэйгээр уялдуулахад голлон анхаарах нийгэм эдийн засгийн хөгжлийн философи буюу үзэл баримтлал бөгөөд байгаль орчныг хамгаалах асуудлыг бүтээмжтэй уялдуулан холбож, хөгжлийн шинж чанарыг цогц байдлаар авч үзэх зарчимд тулгуурладаг.
Ногоон бүтээмж нь байгальд халгүй, үр ашигтай бүтээгдэхүүнийг бий болгохын тулд зохистой техник технологи, удирдлагын арга хэрэгслийг хослуулан хэрэгжүүлэх стратеги үйл ажиллагаа юм. Ногоон бүтээмж нь хаягдал бага байлгах, бууруулах, эрчим хүчийг хэмнэх, бохирдлыг хянах чанарын удирдлагын систем юм.
Ногоон бүтээмжийн арга хэрэгсэл:
хаягдлыг хамгийн бага байлгах
хаягдлыг бууруулах
хаягдлаас урьдчилан сэргийлэх
эрчим хүч хэмнэх
бохирдлыг хянах
чанарын удирдлагын систем
ажлын байрны ёс дэглэм
байгаль орчны удирдлагын систем
Нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг


Даяарчлагдаж буй дэлхий дахинд үйлдвэрийн газрууд ба үйлчлүүлэгчдийн хоорондын харилцан уялдаа холбоо улам нарийсч, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, байгалийн олон төрөл зүйл ба нөөцийн хомсдолтой холбоотойгоор тухайн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн нь хүн ба байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэгдсэн байхад онцгой шаардлага тавигдах болсон.
Байгаль орчныг хамгаалах явдал нь дэлхийн улс бүрийн үүрэг болсон. Анх 1992 онд Рио-Де-Жанейрод болсон дэлхийн чуулга уулзалтанд оролцогсод дэлхий нийтийн чиг хандлага тогтвортой хөгжиж байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Өргөн хүрээтэй зах зээл олж авахын тулд пүүс, компани үйлдвэрийн газрууд ОУ-ын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Энэ нь ялангуяа хөгжиж буй орнуудад бүтээгдэхүүнээ гаргадаг Азийн улсуудын хувьд улам чухлаар тавигдаж байна.
ОУ-ын түвшинд өрсөлдөх чадавхийн гол түлхүүр:

-НҮБ-аас "Цэвэр үйлдвэрлэл", Азийн Бүтээмжийн байгууллагаас "Ногоон бүтээмж" хэмээн нэрлэсэн байгалийн нөөцийн хэрэглээг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
-Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14000 стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлэх,
-Компанийн нийгмийн хариуцлагын тогтолцоог сайжруулах (НҮБ-ын Даян дэлхийн гэрээний 10 зарчим, түүний дотор байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх 3 зарчим, SA8000, ISO 26000 стандартуудыг нэвтрүүлэх),
-Ногоон бүтээгдэхүүн, ногоон шошго зэрэг байгаль орчны нөлөөлөл хамгийн багатай бүтээгдэхүүнийг урамшуулан дэмжих тогтолцоог бий болгох зэрэг баримт бичгийг дурьдаж болох юм.
Олон улсын байгууллага, хамтын нийгэмлэгээс хүн, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл эрхлэх арга барилыг нэвтрүүлэх чиглэлээр:
1998 онд Сөүл хотноо болсон UNEP
-ийн дээд хэмжээний уулзалтаар баталсан Цэвэр үйлдвэрлэлийн олон улсын "Тунхаглал"-д нэгдсэнээр Монгол Улсын Засгийн газар улсын хэмжээнд цэвэр үйлдвэрлэлийн зарчмыг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 146 дугаар тогтоолоор баталсан
"Чанарын болон байгаль орчны удирдлага (менежмент)-ийг дэмжих үндэсний хөтөлбөр"
-т цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тодорхой заалтууд орсон байдаг.
МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ НОГООН БҮТЭЭМЖИЙН ХӨТӨЛБӨР:
Зорилго
УБ хот дахь арьс шир боловруулах үйлдвэрүүдэд НБ-ийн аргачлалыг хэрэгжүүлэх
Үе шат
1. Ногоон бүтээмжийн хувилбаруудыг боловсруулах (сургалт, баг бүрдүүлэх, үйлдвэрийн дамжлагуудтай танилцах, материалын тооцоо, судалгаа шинжилгээ)
2. НБ-ийн сонгосон хувилбараа хэрэгжүүлэх
(материалын тооцоонд дүн шинжилгээ хийх, хувилбарууд боловсруулах, ТЭЗҮ гаргах, хэргжүүлэх төлөвлөгөө, бичиг баримт бэлтгэх, үр дүнгээ тайлагнах)
Гадаад хүчин зүйл:
Үндэсний болон ОУ-ын хэмжээнд дагаж мөрдөж буй хууль, гэрээ хэлэлцээ, дүрэм журам, стандарт зохицуулалтыг дагаж мөрдөх
Хэрэглэгчдэд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлэх
Ногоон буюу байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн худалдан авах бодлого, хөдөлгөөн
Дотоод хүчин зүйл:
Эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал (зардал буурах, эмнэлгийн чөлөөтэй байх хугацаа буурна, ухамсар дээшилнэ)
Байгууллагын дотоод үр ашиг(чанар, хаягдал, зардал)
Зах зээлээ тэлэх
Нэр хүнд өсөх
Бүтээмж дээшилнэ

Бүтээмж= Орц/Гарц= Бараа буюу үйлчилгээний өртөг/ Зарцуулсан нөөцийн зардал
НБ-ийн нэг хүчин зүйлийн хэмжүүр:

Материалын бүтээмж= Гарц(өртөг, нэгж, нэмэгдсэн өртөг)/ Зарцуулсан түүхий эд материал

Хөдөлмөрийн бүтээмж= Гарц/ Ажилчдын тоо (ажилласан цаг)

Олон хүчин зүйлт бүтээмж буюу
НОГООН БҮТЭЭМЖ
=
ГАРЦ
/
ХӨДӨЛМӨР+ҮНДСЭН ХӨРӨНГӨ+МАТЕРИАЛ+БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЗАРДАЛ+ЭРЧИМ ХҮЧ+БУСАД

НОГООН БҮТЭЭМЖИЙГ ДАРААХ 6 АЛХМААС БҮРДЭНЭ.
Үүнд:

1. ЭХЛЭЛ
(баг, судалгаа, мэдээлэл)
2. ТӨЛӨВЛӨЛТ
(шалтгаан, зорилго, зорилт)
3. НБ-ИЙН ХУВИЛБАРЫГ ГАРГАЖ ҮНЭЛЭХ
(хувилбаруудыг боловсруулах, хувилбаруудад үнэлгээ өгөх, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах)
4. НБ-ИЙН ХУВИЛБАРЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
(сонгосон хувилбарыг хэрэгжүүлэх, сургалт, ухамсар суулгах, ур чадварыг сайжруулах)









5. ХЯНАЛТ ШАЛГАЛТ
(үр дүнг хянаж, шалгах, удирдлагын байдалд дүгнэлт өгөх)
6. НБ-ИЙГ ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
(удирдлагын зохион байгуулалтанд шаардлагатай өөрчлөлтийг тусгах, тасралтгүй сайжруулалт хийхэд шаардлагатай дараачийн үйл ажиллагааг тодорхойлон сонгох)

Үйл явц:
Offer:
Full transcript