Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

tvvh

tvvh
by

Sukhbold Idermonkh

on 3 December 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of tvvh

1921-1990 нийгэм улс төр соёлын асуудал 1920-иод оны эхэн үеэс дэлхийн олон улсын амьдралд ихээхэн өөрчлөлт гарчээ. Үүнд дэлхийн 1-р дайны дараа өрнөдийн гүрнүүдэд эдийн засгийн хямралаас улс төрийн зөрчил сөргөлдөөн хүчтэй болж байхад азийн орнуудад колончлолын дэнлэмийн эсрэг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байв.1922-онд ЗХУ байгуулагдаж дэлхийн сөрөг хоёр ертөнцөд хуваагдаж талцан тэмцэлдэх үйл явц эхэлсэн байна. 1921онд монголчууд харийн түрэмгийлэгчдийн дарлал зовлонгоос ангижирсан боловч өөртөө эзэрхэх эрхээ бүрэн дүүрэн эдэлж хараахан амжаагүй байв. ер нь төрийн хамгийн гол шалгуур нь өөртөө эзэрхэх эрхээр хэмжигдэж байв. Ардын засгийн анхны хувьсгал арга хэмжээнүүд Улаанбаатар хот 1947он 147-148 тал гэсэн байна.
Ардын засгийн газрын анхны хувьсгалт арга хэмжээнүүд Улаанбаатар хот 147-148 болохыг хатуу мэдэгджээ. улс төрийн тогтолцооны шинэчлэл ардын төр өөртөө эзэрхэх бүрэн эрхийн төлөө тэмцхийн зэрэгцээгээр дотоодод улс төр , эдийн засаг нийгмийн амьдарлыг засан төвхнүүлэх арга хэмжээнүүдийг ардын засгийн газраас ойрын цагт гүйцэтгэх зорилтууд гэдэг хөтөлбөрийнхөө дагуу гүйцэтгэжээ. Үүнд улс төрийн хүрээний шинэчлэл чухал байр суурь эзэлж байв. Соёлын тухай ойлголт судлагдахуун

Соёл гэдэг бол оюун ухаант хүн төрлөхтөн буй болсон цагаасаа эхлэн бүтээсэн үнэт зүйл юм. Монголчууд олон зуунь соёлтой ард түмэн.Энэ нь нүүдэлчдийн соёл юм.Монголчуудын соёлын эх үүсвэр уламжлал нь Байгальтай харилцах соёл Нүүдлийн мал аж ахуйн, хөдөлмөртэй холбоотойгоор хөгжсөн соёл юм. XX зууны соёлын дараахи 3 чиг хандлагад авч үзэж болно. 1. Уламжлалт ба хүмүүнлэгийн соёл
2. Шинжлэх ухаан техникийн соёл
3. Нийтийн соёл

Дэлхийн аль ч улсд хоёр гуравдугаар чиглэл давамгайлж байна.

• Уламжлалт буюу хүмүүнлэгийн соёл гэдэг ойлголтод түүхийн олон үеийн туршид уламжлагдан хадгалагдаж ирсэн аж төрх ёсны хэв маяг, зан заншил, төр шашны хийгээд иргэний баяр ёслол, найр хурим, наадам цэнгээний ёс горим, ардын урлаг, ёс суртахууны хэм хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлууд хамаарагдана. • Хүмүүнлэгийн соёл нь бие хүний хүмүүжих гол орчин болдог.
Гэхдээ хүмүүнлэг уламжлалын соё өөрчлөгддөг.
Хүмүүсийн соёл өөртөө нийт хүн төрөлхтний нийтлэг шинж болон тухайн ард түмний үндэстний өвөрмөц онцлог шинж хоёрыг агуулж байдаг.Уламжлалт хүмүүнлэгийн соёлоосоо хөндийрвөл хүн чанараа алддаг.Хүн төрөлхтний соёл тухайн үндэстний соёл органик холбоотой.
Соёлын уламжлал нь шинжлэх ухаан техникийн соёлд эерэгээр нөлөөлдгөөр барахгүй суурь үндэс нь болдог.
ШУТ-ийн соёл нь: XX зуунь соёлын гол чиглэл юм. ШУТ-ийн ололт амжилт гаргахын хирээр хүмүүсийн сэтгэхүйд цоо шинэ ухамсар бүрэлддэг.Соёлын амьдралд өөрчлөлт болдог. XX зууны эхний хагасын эхээр ШУТ-т асар их дэвшил гарснаар соёлын амьдралд гүн гүнзгий өөрчлөлт гарсан.ШУТ үйлдвэрлэл хүн хоорондын холбоо ойртон нягтарсан.ШУТ-ийн ололт нь хүмүүсийн аж төрөх ёс төдийгүй оюун ухаан төвөлшил хүмүүжилд нөлөөлсөн.Тэр чанараараа соёлд өөрчлөлт хийсэн.ШУТ технологи нь нийгмийн хөгжлийг тодорхойлогч болохын хирээр хүнд нөлөөлсөн.
 Францын Арон /1905-1983/. Хүн төрөлхтний соёлын хөгжлийн гурав дахь үе шат бол өндөр аж үйлдвэржсэн “Мэдээллийн” нийгэм байна.Нийгмийн үйлдвэрлэлийн гол нь эрдэм судлал байна.Энэ үед эрдмийн элитүүд нийгэмд гарч ирнэ гэсэн. Өнөө үед ШУТ-ийн соёлын шууд иргэншил юм. Судлаачид: Орчин үеийн хэвлэл мэдээллийн болон харилцаа холбооны бүх хэрэгсэл реклам чимэглэл, спорт, үйлдвэрлэлийн урлаг зэрэг олон нийтийг хамарч тэдний сонирхолыг илүү татаж байгаа хэсгийг нийтийн соёлын хүрээнд хамааруулдаг. Нийтийн соёл бол олон зуун жилийн түүхтэй.Нийтийн соёлыг буй болгосн ууган орон нь АНУ юм.Америкчууд ШУТ- ийн салбарт олсон амжилт нь нийтийнх соёлд их нөлөөлсөн.
XX зуунд фото зураг, радио, кино үүссэн нь нийтийн соёлын шинэ шат болсон.Үүний дараа телефон, телеграф, харилцаа холбооны хэрэгслүүд үүссэн. 1930-аад оноос телевизор буй болсон. Ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээс бүхэл бүтэн систем тогтсон.
Нийтийн соёл нь ардын соёлоос ялгаатай ардын соёл бол олон зуун жилийн уламжлалттай, өөрсдийн амьдралын утга учрыг илэрхийлдэг бол нийтийн соёл нь ШУТ-ийн дэвшлээр буй болдог. 1921-2000 оны Монголын боловсрол, соёл шннжлэх ухааны хөгжил дэвшил
1920-иод оны эхэнд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 27 хувь нь төвд бичигтэн, 8 хувь нь монгол бичигтэн байв. Харин Төвд, Монгол бичиг мэддэг эмэгтэйчүүд бараг байгаагүй гэдэг. Үндэсний ардчилсан хувьсгал ялмагц төр засгаас уламжлалт монгол бичигт ард олноо сургахад анхаарч эхэлсэн байна. 1921 оноос хойш бичиг үсэгт сургахдаа уламжлалт гэрийн багшаар заалгахаас гадна хот аймаг, сумын төвд бүлгэм, дугуйлан цэргийн албан хаагчдын сургалт түр сургуулийн хэлбэрээр, хөдөөд гэрээр ганцаарчлан заах, айл саахалтаар нь хэсэгчилсэн сургалт, нөхрийн гэрээ, багш, оюутан, сурагчдыг зуны амралтын үед тодорхой тооны хүнийг бичиг үсэгт тайлах даалгавар өгөх, явуулын багш ажиллуулах зэрэг олон арга хэмжээ авч байв. Ард олноо бичигтэн болгох явдал нь төрийн бодлогын хэмжээнд тавигдсаар ирсэн билээ. Иймээс ч аймаг бүрд бичиг үсгийн байцаагч, сум бүрд бичиг үсгийн багшийн орон тоо бий болгож, цагаан толгой унших бичиг, дэвтэр харандаа үнэ төлбөргүй олгож байв. 1935-1937 онд нийт эрэгтэйчүүдийн 40 хувийг эзлэж байсан лам нар ялангуяа 20 мянган залуу лам нарыг монгол бичигт үсгийн бүлгэмд хамруулж амжилттай суралцсаныг нь цэргийн албан татвараас чөлөөлж урамшуулдаг байв. 1941 оны 3-р сард монгол шинэ бичиг зохиох ажлыг хариуцах комиссыг Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалаар даргалуулан байгуулж ажиллуулан 1941 оны 5-р сард монгол шинэ бичгийг 35 үсэгтэй байхаар шийдвэрлэж улмаар 11-р сард Цэндийн Дамдинсүрэнгийн боловсруулсан шинэ үсгийг зөв бичих дүрмийг Сайд нарын зөвлөлөөр хэлэлцэн баталжээ. Ийнхуу монгол бичигт сургах бодлого нь шинэ бичигт сургах компанит ажил болж орон даяар өрнөжээ. Шинэ бичигт сургах ажил нь түүнийг заах багш бэлтгэх ажлаар эхлэж, эхний ээлжинд 260-аад багш бэлтгэсэн бөгөөд бүх шатны сургуулийн багш нарыг түргэвчилсэн сургалтаар шинэ бичигтэн болгож багш бүрд 4-өөс доошгүй хүнийг шинэ үсэгт тайлах үүрэгтэй ажиллуулжээ. Шинэ бичигт сургах зардал улсын төсөвт тусгагдаж байв. Мөн монгол бичигтэн бүрийг шинэ үсэгт заавал сурч хос бичигтэн болох шаарллага тавьж байжээ. Тогтмол хэвлэл: үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа ард түмнээ ихэнх нь үлдэсний бичиг үсэг мэдэхгүй байсан явдал улс орны хөгжилд багагүй саад болж байсан учир соёл гэгээрлийн ажлыл дэлгэрүүлж ард түмнийг гэгээрүүлэх зайлшгүй шаардлагатай байв.энэ ажилийн нэг чухал хэсэг нь тогтмол хэвлэлийг нийтлэж олны хүртээл болгох явдал байв.1921-1923онд МАХнам нь төв хороо засгийн газрын төв хэвлэл урай 1924он 1925 онд ардын эрх 1925онд үнэн сонин гэх нэртэйгээр хэвлэгдэж байв.Мөн монголын цэрэг дайчидад зориулсан 1924оноос ардын цэрэг нэртэйгээр эхлэн гарч 1929оноос хувьсгалт улаан цэргийн соёлын зам 1930оны 9дүгээр сараас улаан үд нэртэйгээр хэлвэгдэх болжээ. 1930аад оны эцэст манай улсад 5 сонин 7 сэтгүүл нийтдээ 90000 хувь хэвлэж байв. Эрүүлийг хамгаалах салвар : 1920-иод оноос монгол оронд орчин үеийн анагаах ухаан эх үүсвэр тавигджээ. 1921 оны 3-р сарын 25д Ардын засгийн газраас “цэргийн газар өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо байгуулах тухай “ тогтоож түүндээ энгийн хүмүүст нэгэн адил үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх болжээ. 1940 өөд оны сүүлчээр аймаг дундын эмнэлгийн үйлчилгээтэй байсан бол 1950 иад оны сүүлчээр аймаг бүхэн нэгдсэн эмнэлгийн болоод золсоолгүй сум дундын эмнэлэг байгуулж их эмчээр хангаж байв.
Full transcript