Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of ХҮНИЙ БИЕ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, АЧАА ТЭЭШИНД ҮЗЛЭГ ХИЙХ

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of ХҮНИЙ БИЕ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, АЧАА ТЭЭШИНД ҮЗЛЭГ ХИЙХ

ХҮНИЙ БИЕ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, АЧАА ТЭЭШИНД ҮЗЛЭГ ХИЙХ

Хүний биед үзлэг хийх” – цагдаагийн алба хаагчаас хүний бие махбодь, ил харагдах шарх сорви, хувцас хунар, онцлог шинж тэмдэг, ул мөрийг олж илрүүлэх ажиллагаа;
“Тээврийн хэрэгсэл” - хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслийг;
“Ачаа” - тээврийн хэрэгслээр зөөж буй овор хэмжээ ихтэй бараа;
“Тээш” - зорчигч биедээ авч явах ойр зуурын хэрэглээний зүйл агуулах савыг тус тус ойлгоно.

цццццбцфбцйужөйцөжуө
тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийх
ХҮНИЙ БИЕД ХИЙХ ҮЗЛЭГ
“Эд зүйл” - хүний хэрэглээний бүх зүйл;
тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтрааж бүрэн зогсолт хийсний дараа жолооч зорчигчийг буулгасан байна.
тээврийн хэрэгслийн гадна талд хийх үзлэг: эвдрэл гэмтэл, гадны ул мөр, тээврийн хэрэгслийн доод хэсэгт хийнэ.
Тээврийн хэрэгслийн дотор хийх үзлэгийг дараах 3 хэлбэрээр явуулж болно:
а/жолооч, зорчигчийн хэсэгт;
б/хөдөлгүүр, явах, дамжуулах анги, бүхээг, тээшний хэсэгт;
в/тухайн тээврийн хэрэгслийн ачаа, тээш, чиргүүл.

үзлэг хийх
Хоёр ба түүнээс дээш цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа үед нэг нь үзлэгийг явуулж, бусад нь аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ажиллана.
үзлэгийг хийхдээ шалгуулагчийн үйлдэл хөдөлгөөнийг болон орчныг анхааралтай ажиглаж хяналтандаа байлгана. Хэрэв албаны нохой хөтлөгчтэй хамтран үзлэгийг хийж байгаа бол шалгуулагчаас нохойг 2-3м зайд“хамгаал” гэсэн командад байлгана
ҮЗЛЭГИЙН ӨМНӨ ХИЙХ АЖИЛЛАГАА
Хүний биед үзлэг хийхийн өмнө шалгуулагчаас цагдаагийн алба хаагчийн эрүүл мэнд, амь насанд аюултай үйлдэл хийхдээ ашиглаж болзошгүй буу зэвсэг, бусад зүйлийг илрүүлэх зорилгоор халаас, өвөр, өмд, гутлын түрий, ханцуй зэргийг нь гарын алга, хуруугаар тэмтэрч шалгах ажиллагааг хийнэ.
Тэмтэрч үзэх ажиллагаа нь босоо, өвдөглөсөн, хэвтээ байдалд хийгдэж болно.
Босоо байдалтай тэмтэрч шалгахдаа шалгуулагчийн гарыг нь өргүүлж, хана /мод, шон гэх мэт/ руу өвөр хэсгээр харуулан гараар нь тулуулж, хөлийг мөрний хэмжээний зайтай салгаж, 45 орчим градусын налуу байдалтай /тэнцвэртэй байдлыг хязгаарлах/ зогсооно. Алба хаагч шалгуулагчийн дал хэсэгт нэг гараар дарж, хөлийн өсгийн дотор талд өөрийн хөлийг тавьж /хагалж цохиход бэлэн байдалтай/ нөгөө гараар тэмтэрч үзнэ. Цагдаагийн алба хаагч нь шалгуулагчийг хоёр гарыг толгой дээрээ ил харагдахаар өргөх, гарын хурууны уг хүртэл салаавчилж толгой дээрээ барин, өвдөг дээрээ сууж баруун хөлийг зүүн хөл дээр ачихыг тушаана.
Салаавчилсан хуруунуудыг дээш нь өргүүлж зүүн гараар нийлүүлэн атгаж, баруун хөлийн өсгий дээр зүүн хөлөөр гишгэж, өвдгөөрөө нуруунд тулгаж зогсон, баруун гараар шалгуулагчийн баруун талыг тэмтэрч шалгана. Зүүн талыг шалгахдаа атгасан гар болон гишгэсэн хөлийн эсрэг талын гараар давтан хийнэ. Хэвтээ байдалд тэмтэрч шалгахдаа алба хаагч нь шалгуулагчийг баруун, зүүн хөл дээр ээлжлэн өвдөглөх, 2 гараар ээлжлэн газарт тулах, элгээрээ хэвтэх, хоёр хөлийг салгах эсхүл нэгийг нөгөө дээгүүр нь дарж тавих, гарыг алдлах, эсхүл толгойны ар дагзад салаавчлах тушаалыг өгч аюулгүй нөхцөл бий болсны дараа зүүн гараар толгойн ар дагз, салаавчилсан гар дээр эсхүл дал хэсэгт дарж баруун гараар тэмтэрч үзнэ.
214.4.6.Алба хаагч шалгуулагчийн дал, гар, хөл зэрэг хэсэгт дарж хөдөлгөөнийг мэдэрч байх шаардлагатай.
214.4.7.Алба хаагч шалгуулагч хүний тоо, нас хүйс, шалгаж байгаа цаг, байршил, байр орон сууцны дэргэд эсэх, тухайн хүний хийж байгаа үйлдэл, зан авир, галт зэвсэг, бусад зэвсгийг биедээ авч яваа нь мэдэгдэж байгаа зэргийг харгалзан тэмтэрч шалгах ажиллагааны байрлал /босоо, өвдөглөсөн, хэвтээ/ -ыг сонгоно.



Хүний биед хийх үзлэг нь дараах 3 хэлбэртэй байна:
а/хүний биеийн ил харагдах хэсгийг харж шалгах үзлэг: Энэхүү үзлэгээр биеийн тодорхой хэсгүүд, тухайлбал; хүний хувцсыг бүгдийг, эсхүл зарим хэсгийг тайлуулж, биеийн гар, хөл, толгой, цээж зэргийг харж шалгах;
б/өмсөж яваа хувцсанд хийх үзлэг: Хувцасны бүх халаасны хэсгүүдийг нэг бүрчлэн шалгаж, доторх зүйлийг гаргаж тавина. Хувцасны гадна, дотно тал, халаас, ханцуйны дотор зэрэгт гэмт хэрэг, зөрчлийн ул мөр байгаа эсэхийг шалгана. Тухайлбал, цус, шүлс, тосны толбо, урагдалт, түлэгдэлт, зэргийг тогтоох;
в/биеийн эрхтэнд үзлэг хийх: Алба хаагч шалгуулагчийн биеийн эрхтэнд, тухайлбал чих, хамар хоолой, амны хөндий, шулуун гэдэс, бэлэг эрхтэнд үзлэг хийхдээ тусгай төхөөрөмж ашиглаж, холбогдох мэргэжилтний туслалцааг авна. Мэргэжилтний туслалцаа авах боломжгүй тохиолдолд ижил хүйсийн алба хаагч үзлэг хийж болно.

ХҮНИЙ БИЕД ҮЗЛЭГ ХИЙХ ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Гэмт хэрэг, захиргааны зөрчилд сэрдэгдэж байгаа хүн болон уг үйлдлийн улмаас хохирсон иргэн, шаардлагатай бол бусад этгээдийн биед үзлэг хийхэд цагдаагийн алба хаагч тогтоол үйлдэнэ.
Үзлэг явуулахад 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулна.
Үзлэгт хөндлөнгийн гэрч байлцуулах боломжгүй бол үзлэгийг тэдний оролцоогүйгээр явуулж, явц, үр дүнг техник хэрэгсэл ашиглан бэхжүүлнэ.
Үзлэг хийхэд бусад этгээдийг оролцуулж болно.
Хүний биед үзлэг хийхэд хүнийг нүцгэлэх зайлшгүй шаардлага гарсан бол цагдаагийн алба хаагч, хөндлөнгийн гэрч нь тухайн хүнтэй ижил хүйсний хүн байна.
Хувцас тайлах эсвэл биеийн ил харагдах хэсгийг харах үзлэг хийж байгаа алба хаагч тухайн этгээдийн хөх, өгзөг, бэлэг эрхтэнд хүрч болохгүй.
Хувцас тайлж биед болон хөндий эрхтэнд хийх үзлэгийг ариун цэврийн шаардлага хангасан, хүний хувийн халдашгүй эрх, эрх чөлөөг хамгаалсан нөхцөлд хийж, оролцогчдоос өөр хүмүүс харах боломжгүй газар хийнэ.
Хүний бие, тээврийн хэрэгсэл, эд зүйл, ачаа тээш, баримт бичигт үзлэг хийхэд удаан хугацаа шаардагдах буюу бусад үндэслэл байвал үзлэгийг аль ойрхон цагдаагийн байгууллагад /газар, хэлтэс, тасаг, хэсэг, кобаны байранд/ боломжгүй тохиолдолд ойр байгаа аж ахуйн нэгж, байгууллагын албан тасалгаа, өрөөнд явуулж болно.
Шуудан-цахилгаанаар явуулсан ачаа, тээшийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь үзлэг хийхэд прокурорын зөвшөөрлөөр тогтоолыг батлуулсан байна.

ҮЗЛЭГИЙН ТЭМДЭГЛЭЛ
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.
214.8.2.Тэмдэглэлд явуулсан ажиллагаа, үзлэгийн явц, илэрсэн болон хурааж авсан, битүүмжилсэн эд зүйл, цаг агаарын нөхцөл, хэрэглэсэн техник хэрэгсэл, лац, эд мөрийн баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад зүйлийг хэрхэн хадгалсан, шийдвэрлэсэн, эхэлсэн, дууссан цаг хугацаа зэргийг дэс дарааллаар нь нэг бүрчлэн тодорхой бичнэ.
214.8.3.Хүний биед үзлэг хийхэд хэмжих, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийх, ул мөрний хэв, хуулбар авах ажлыг хийж тэмдэглэлд тусгаж болно.

ҮЗЛЭГ ХИЙХЭД АНХААРАХ ЗҮЙЛ
Үзлэгийн явцад Цагдаагийн байгууллагын тухай хуульд дагуу явуулахдаа дараах зүйлийг анхаарна:
а/шалгуулагчтай мэндчилж, албаны үг хэллэг хэрэглэж харьцана;
б/үзлэг хийх зорилгоо тайлбарлах;
в/өгсөн тушаал, шаардлагыг биелүүлэхгүй бол хүч хэрэглэх тухайгаа шалгуулагчид сануулах;
г/үзэгдэх орчин хязгаарлагдсан буюу харанхуй нөхцөлд үзлэг явуулахгүй байх;
д/олон нийтийн дургүйцлийг илт төрүүлхүйц нөхцөл байдалд үзлэг хийхээс зайлсхийнэ.

ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ
Цагдаагийн алба хаагч нь хүний биед гэмт хэрэг, зөрчлийн ул мөр, онцлог тэмдэг байгаа эсэхийг илрүүлэх, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд гэмт хэрэг, зөрчлийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэн олох зорилгоор цагдаагийн алба хаагчаас явуулах хойшлуулшгүй ажиллагааны горимыг тогтооно.
Full transcript