Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

No description
by

Tuya Ulemj

on 10 June 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

Бизнесийн орчны нөхцөл, зах зээлийн боломжийг судалсны үндсэн дээр тодорхой зорилго дэвшүүлж, түүнд хүрэхэд шаардлагатай нөөцүүдийг хамгийн үр ашигтай байж болох хувилбараар удирдах замыг зааж өгсөн байгууллагын нууцын зэрэглэл бүхий баримт бичиг бол бизнес төлөвлөгөө юм.

Бизнес төлөвлөгөөний үндсэн зорилт нь:
1. Бизнес төлөвлөгөө зохиох явцад өөрийн бизнесээ сэтгэл хөдлөлөөр бус бодитойгоор авч үзэх шаардлагатай байдаг бөгөөд бизнесийг хөтлөн явуулах гол үзэл санааг боловсруулахад төлөвлөгөө ашиглагдана.
2. Бизнес төлөвлөгөө нь байгууллагын үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхой цаг хугацааны үеэр хэмжих хэрэгсэл болно.
3. Бизнес төлөвлөгөө нь нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох, нөөцийг бүрдүүлэх, үр ашигтай ашиглах боломжтой стратегийн хувилбарт үндэслэсэн байдаг учраас хөрөнгө оруулагчид, банкны байгууллагад танилцуулах, тэднийг сонирхож байгаа мэдээллээр нь бүрэн хангах чухал баримт бичиг болдог.

Бизнес төлөвлөгөө нь дараах ерөнхий бүтэцтэй байж болно:
1. Бизнес төлөвлөгөөний нүүр
2. Бизнес төлөвлөгөөний гарчиг
3. Резюме буюу төлөвлөгөөний товч агуулга
4. Байгууллага буюу бизнесийн үйл ажиллагааны танилцуулга
5. Бизнесийн орчны шинжилгээ /гадаад болон дотоод/
6. Зах зээлийн судалгаа
7. Төлөвлөгөөт хугацааны зорилго, зорилт
8. Маркетингийн төлөвлөгөө
9. Үйлдвэрийн төлөвлөгөө
10. Борлуулалтын төлөвлөгөө
11. Менежментийн төлөвлөгөө
12. Санхүүгийн төлөвлөгөө
13. Эрсдлийн удирдлагын төлөвлөгөө
14. Хавсралт

1. Бизнес төлөвлөгөөний нүүр: Үүнд дараах мэдээллүүд байна.

• Байгуулаалгын нэр, хаяг
• Бизнес төлөвлөгөөний нэр
• Төлөвлөгөөний хамрах хугацаа
• Боловсруулсан огноо
• Удирдлагын нэр, хаяг
• Боловсруулсан хүмүүсийн нэрс
• Нууцлалыг илэрхийлсэн бичилт

2. Бизнес төлөвлөгөөний гарчиг:

Энэ хэсэгт Резюмээс эхлэн, хавсралт хүртэлх төлөвлөгөөний бүлэг хэсгүүдийн нэрсийг хуудасны дугаартай нь эмх цэгцэй дараалуулан бичнэ.
3. Резюме буюу төлөвлөгөөний товч агуулга: Бизнес төлөвлөгөөний агуулга, шинж чанар, зорилго, хэрэгжүүлэх арга зам, бололцоо, үр дүнг товч тодорхой өгүүлсэн төлөвлөгөөний хураангуй юм. Дараах шаардлага тавигддаг. Үүнд :

• Бизнес төлөвлөгөө зохиосны дараа түүний үндсэн дээр боловсруул
• Бүлэг бүрийн агуулга, үндсэн санааг тусгасан байх
• Тодорхой , оновчтой, бусдад сонирхол төрүүлхүйц бичигдсэн байх
• Бизнес төлөвлөгөөний эхэнд байрласан байх
• 1-2 хуудаснаас илүүгүй байх

GOAL!
БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ
Удирдлагын ажил сайн төлөвлөгөөнөөс эхлэх учиртай гэдгийг менежментийн ухаан нэгэнт олж тогтоосон. Ялангуяа гадаад орчин хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед бизнес эрхлэгчид, менежерүүд үйл ажиллагаагаа төлөвлөгөөгүйгөөр хөтлөн явуулах нь нэг талаас эрсдэлтэй нөгөө талаас нь илүү их амжилтанд хүрэх боломжоо алдаж байна гэсэн үг.
Герберт Ньютон Кэссон хэлэхдээ: “Бизнесийн хүрээнд төлөвлөлтгүй ажиллаж байгаа хэн боловч ямагт хамгаалалтын байр сууринд байж, анхдагч цохилт ирэхийг хүлээх болдог. Тэд алдагдал, алдааны далайд хөвж, хамгийн их үнэ төлбөртэйгөөр суралцдаг. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Эмх замбараагүй төлөвлөгөөгүй ажилладаг хүн харин үүнийг мартдаг” гэсэн нь оновчтой дүгнэлт юм.
4. Байгууллагын товч танилцуулга: Энд доорхи мэдээллийг багтааж бичнэ.

• Байгууллага буюу бизнесийн товч түүх
• Эрхэлж буй үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний тухай
• Үйлдвэрлэлийн хүчин чадал түүний ашиглалт, техник технологийн байдал
• Удирдлага , ажиллагсад, тэдний туршлага ур чадвар
• Үйлдвэрлэл , борлуулалтын өнгөрсөн, одоо, ирээдүйн төлөв байдал
• Санхүү эдийн засгийн нөхцөл байдал зэрэг мэдээллийг товч тодорхой хураангуйлан бичнэ.

5. Бизнесийн орчны
шинжилгээ: Бизнестээ нөлөөлөх хүчин зүйлсүүдийг тодорхойлж, судлах хэрэгтэй
А . Гадаад орчны хүчин зүйлс
Б. Дотоод орчны хүчин зүйлс

6. Зах зээлийн судалгаа: Энэ нь мэдээлэл цуглуулах хамгийн хариуцлагатай, чухал хэсэг бөгөөд судалгаа хийх нь нилээд цаг хугацаа зардаг, тодорхой арга, аргачлалын дагуу явагддаг үйл ажиллагаа юм. Тухайлбал:
• Зах зээлийн багтаамж ямар байгааг тодорхойлох
• Бүтээгдэхүүний судалгаа
• Хэрэглэгчийн судалгаа
• Өрсөлдөгчийн харьцуулсан судалгаа зэргийг зайлшгүй хийсэн байвал зохино. /зах зээлийн судалгаа хийх аргачлалуудыг мэргэжлийн ном, гарын авлагаас дэлгэрүүлэн үзэж болно./

7. Төлөвлөгөөт хугацааны зорилго, зорилт:
Өмнө хийгдсэн шинжилгээ, судалгааны үр дүнд тулгуурлан төлөвлөгөөт хугацаанд хамгийн их үр дүнд хүрч чадах зорилгыг олж дэвшүүлэх хэрэгтэй. Үүний тулд байгууллагын эрхэм зорилго, стратеги, бизнесийн онцлог, төлөвлөгөөт үеийн нөхцөл байдал, цаашдын хандлага, гадаад орчны нөлөөлөл зэргийг үндэслэн ул суурьтай хандвал зохино. Зорилго нь дараах шалгууруудыг хангасан байвал сайн. Тэдгээр нь:
• Specific - Тодорхой байх
• Measurable –Хэмжиж болохуйц байх
• Available –Боломжит нөөцөд тулгуурласан байх
• Realistic – Үнэн бодит байх
• Time bouded- Цаг хугацаагаар хэмжиж болохуйц байх


8. Маркетингийн төлөвлөгөө
Энэ төлөвлөгөө нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн боломжит үнэ, оновчтой хувиарлалтын суваг, борлуулалтын идэвхжүүлэлт зэрэг маркетингийн иж бүрдлийн боломжит хувилбарын тусламжтайгаар хэрэглэгчдэд хүргэх, зах зээлд эзлэх байр суурийг өсгөх төлөвлөгөө юм. Маркетингийн төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгавал зохино. Үүнд :
1. Маркетингийн стратеги
2. Маркетингийн иж бүрдлийн хөтөлбөр

9. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө нь: Хэрэглэгчдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэгцээт тоо хэмжээгээр, цаг тухайд нь чанар стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэх боломжийг бодитой тооцоолоход оршино.
• Зах зээл дэх эрэлтийг хангах боломж, үйлдвэрлэлийн хүчин чадал түүнийг хэрхэн ашиглах
• Үйлдвэрлэлд хэрэглэх техник, тоног төхөөрөмж түүний хангамжийн асуудал
• Үйлдвэрлэлд хэрэглэгдэх технологи
• Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн асуудал
• Үйлдвэрлэлд шаардагдах түүхий эд материал түүний хангамжийн асуудал
• Үйлдвэрлэл дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, хангамж
• Бүтээгдэхүүн үйлдвэрлэх график, төлөвлөгөө
10. Борлуулалтын төлөвлөгөө : Борлуулалтын графикийг оновчтой тогтоох, зорилтот зах зээлд бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд нийлүүлэх, төлөвлөсөн хугацаанд борлуулалтын орлогыг эрэлттэй зохицуулан нэмэгдүүлэх боломж нөхцлийг үндэслэлтэй тогтоох нь энэ төлөвлөгөөний зорилго юм.
11. Менежментийн төлөвлөгөө: Амжилттай бизнес явуулах гол нөхцөл нь удирдлагын чадварлаг баг, гол түлхүүр нь сайн менежментийн төлөвлөгөө юм. Менежментийн төлөвлөгөөнд дараах зүйлсийг хамруулдаг. Тэдгээр нь:

• Удирдлагын зохион байгуулалтын бүтэц ямар байх
• Алба , нэгж, хэсгүүдийн зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо
• Төлөвлөгөөт хугацаан дахь хүний нөөцийн хэрэгцээ, хангамж
• Удирдлагын багийн бүрэлдэхүүн, тэдний үүрэг хариуцлага
• Хүний нөөцийн сургалт, хөгжлийн асуудал
• Ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудал
• Цалин , шагнал урамшуулал, мотиваци гэх мэт.

Менежментийн төлөвлөгөө нь дараах ач холбогдолтой. Үүнд :
• Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндэс нь болно.
• Тавьсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тогтоож өгнө.
• Нэгж хэсгүүдийн уялдаа холбоог тодорхой болгосноор үйл ажиллагаа хэвийн саадгүй явагдах нөхцлийг хангана.
• Ажиллагсдийг идэвхжүүлэх бодлого тодорхой болсноор төлөвлөсөн үр дүнд баталгаатай хүрэх хөшүүрэг бий болно.

12. Санхүүгийн төлөвлөгөө: Төлөвлөгөөт хугацаанд бизнесийн санхүү, эдийн засгийн үр ашгийг бодитой тооцоолох, санхүүгийн найдвартай эх үүсвэрээр цаг тухайд нь хангах, нөөц бий болгох, мөнгөний эргэлтийг зохистой удирдах, хянахад энэ төлөвлөгөө чиглэгдэнэ.

• Нийт зардлын тооцоо
• Нийт орлогын тооцоо
• Ашиг алдагдлын тооцоо
13. Эрсдлийн удирдлагын төлөвлөгөө : Бизнесийн үйл ажиллагаанд дараах эрсдлүүдийг тооцож болно. Үүнд :
• Техникийн эрсдэл
• Санхүүгийн эрсдэл
• Байгаль цаг уурын эрсдэл
• Улс төрийн эрсдэл

Эрсдлийн удирдлагын төлөвлөгөөний зорилго нь учирч болох эрсдлүүдийг урьдчилан харж, тэдгээрийг багасгах арга хэмжээг төлөвлөж, бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэхэд оршино.
Эрсдлийн удирдлагын төлөвлөгөөг хамгийн энгийн байдлаар учирч болох эрсдэл, түүнийг даван туулах арга зам гэсэн 2 багана үүсгэн бичиж болно.
Эрсдлийг даван туулахын тулд эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болохоос гадна зарим эрсдлийг даатгалд хамруулах замаар шийдвэрлэж болдог. Энэ тохиолдолд ямар нөхцлөөр аль даатгалын компанитай гэрээ хийхээ тодорхойлно.


14. Хавсралт. Бизнес төлөвлөгөө боловсруулахад ашигласан болон төлөвлөгөөний үнэн бодит байдлыг баталж өгөх аливаа баримт бичиг, гэрээ, холбогдох дүрэм журам, судалгааны материалуудыг хавсралтанд оруулж өгнө. Бизнес төлөвлгөө боловсруулахад ашиглагдах мэдээллийн эх сурвалжууд:
• Байгууллагын үйл ажиллагаатай холбогдолтой дотоод мэдээ, тайлан судалгаа, шинжилгээ, баримт материалууд
• Өрсөлдөгчдийн дээрхтэй ижил мэдээллүүд
• Улс орны болон тухайн салбарын статистик мэдээ, мэдээлэл
• Хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл
• Холбогдох норм, стандарт
• Дэлхийн шинжлэх ухаан, технологийн мэдээ
• Мэдлэгийн мэдээлэл
• Судалгаа , шинжилгээ болон төлөвлөлтөнд ашиглагдах аргачлал гэх мэт аль болох өргөн хүрээг хамарсан бодит мэдээллийн эх сурвалжуудыг ашиглах
хэрэгтэй.


Бизнес төлөвлөгөө юуг шийдэж чадахгүй вэ ?
Бизнес төлөвлөгөө дангаараа байгууллагын оршин тогтнох эсэхийг шийдэж чадахгүй нь ойлгомжтой учир түүний гүйцэтгэж чадахгүй зүйлүүдийг ч мэдвэл зохино. Үүнд :
1. Төлөвлөгөө бол шидэт дохиур биш. Төлөвлөгөө нь удирдагчдад шийдвэр гаргах гарцыг бус харин хүндрэл, бэрхшээлийг бодитой тодруулж, боломжит шийдлүүдийн хувилбарыг гаргахад тусладаг.
2. Төлөвлөгөө нь бүхнийг урьдчилан харагч биш тул байгууллагын бизнес төлөвлөгөө бүх асуудлуудад яг таг хариулт өгч чадахгүй. Гадаад дотоод орчин байнга өөрчлөгдөх тул төлөвлөгөө ч мөн түүнд зохицож уян хатан байх шаардлагатай.
3. Цаасан дээр буусан төлөвлөгөө бол хийсвэр зүйл юм. Түүнийг сайн хэрэгжүүлж чадсан нөхцөлд л үр ашиг нь гардаг.

Бизнес төлөвлөгөөг хэн боловсруулах вэ?
Бизнес төлөвлөгөөг нэг хүн бие дааж хийх үү ? эсвэл өөр хүмүүс оролцох уу? гэдэг асуудал гарч байна. Танд зөвлөхөд бизнес төлөвлөгөө боловсруулахад ашиглагдах чухал шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх боломжтой, байгууллагын талаар өргөн мэдлэгтэй, хөгжлийн төлөө санаа тавьдаг, менежмент , маркетинг, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудаас сонгож баг бүрдүүлж ажиллавал илүү үр дүнтэй байх болно. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд сайн бизнес төлөвлөгөө гарах магадлал өндөр гэсэн үг. Асуудлын гол нь бидэнд зүгээр нэг цаасан дээрх төлөвлөгөө бус хэрэгжих магадлал өндөртэй, бодитой, үндэслэл сайтай, байгууллагыг хөгжил дэвшилд хүргэх бизнес төлөвлөгөө боловсруулагдах явдал юм.

Бизнес төлөвлөгөөнд тавигдах шаардлага
Боловсруулж буй бизнес төлөвлөгөө нь компанийн үйл ажиллагааны цар хүрээ, тухайн бизнесийн салбарын ерөнхий байдал, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэргээс хамаарч өөр өөрийн онцлогтой байх боловч аливаа бизнес төлөвлөгөө дараах шаардлагыг хангасан байвал зохино.
 Эмх цэгцтэй ойлгомжтой байх
 Бүлэг хэсгүүд нь хоорондоо уялдаа холбоотой байх
 Үнэн зөв, бодитой байх хэрэгтэй
Full transcript