Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Темперамент

No description
by

Junior Tyrannical

on 25 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Темперамент

Team #1
Темперамент
Темперамент:
Xүний чиг зорилт үзэл суртал, ухамсар, ба ухаан, авъяас билэг, ажилсаг чанарыг тодорхойлдоггүй байна. Гэвч хүний үйл ажиллагаанд темперамент нь зарим нэг нөлөө үзүүлдэг байна. Суралцагчидын хичээл сурлагадаа хандах байдал, сурлагын амжилт мөн цаашлаад мэргэжилдээ амжилт гаргахад нөлөөлдөг байна.
Темперамент / латины temperameotum/ бол хүний үйл явдал, төрх байдал , зан аашинд илрэн гарч буй төрөлхийн шинж чанар юм.
Темпераментаар хүний сэтгэцийн үйл ажиллагааны доорх байдал харагддаг.Үүнд:
1.Сэтгэцийн процессын бий болж явагдах хурд ба тогтвор
2.Сэтгэлийн эрч аяс ,жигд байдал,ямар болох,
3.Сэтгэлийн мэдрэмж ба хөдөлгөөн, зоригийн эрчимтэй байдал ба хүч нь ямар болох зэрэг болно.
Темпераментийн тухай онол нь аль эрт дээр үед үүсэн гарчээ. Эртний грекийн эмч ,анагаах ухааны эцэг гэж нэрлэгддэг Гиппократ МЭӨ 460-377 онд темпераментыг хүний анатоми-физиологийн болон сэтгэл зүйн хувийн бодгаль онцлог гэж үзэж байсан бөгөөд харин түүний жинхэнэ үндсийг шинжлэх ухааны үндэстэй хараахан тайлбарлаж чадаагүй байна. Хүний биед 4 төрлийн шингэн /цус,салс,шар цөс,хар цөс/ байна гээд тэдгээрийн аль нь их байгаагаар нь темпераментыг тодорхойлно гэсэн онол гаргасан. Мөн мэдрэлийн үндсэн 2 процесс болох хөөрөл саатал хурд хөдөлгөөний байдал, эрч хүч нь оюун ухааны үйл ажиллагааны чадвар сэтгэн бодох хурд, анхаарлын төвлөрөлт хувиралт зэрэгт нөлөөлдөг.
ХОЛЕРИК
Грекийн эмч Гиппократ тайлбарлахдаа хүний биед байгаа шингэний харьцаанаас болж байна гэж үзжээ.
Тэрээр:
 Сангвиник –зүрхнээс ялгаруулах цус ихтэй
 Флегматик-тархинаас ялгаруулах салс
 Холерик-элэгнээс ялгарах шар цөс ихтэй
 Меланхолик-цөсний уутнаас ялгарах хар цөс ихтэй
Ерөнхий шинж:Ямар ч орчинд хурдан зохицдог, сэтгэлийн их тэнхээтэй, хүнд хэцүү ажлаас шантарч хойш тавьдаггүй, аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог зэрэг сайн талтай боловч хуйсгануур ааштай, цочмог ууртай, бусадтай маргавал элдэв хараалын үг хэрэглэж, заавал дийлэхийг хүсдэг, өөрийн үзэл бодлоо бусаддаа тулган хүлээлгэх гэж зүтгэдэг. Өөрөөсөө илүү хүмүүст дургүй зэрэг олон дутагдалтай. Холерик зан төлвийн хүмүүс үерхэл нөхөрлөл болон гэр бүлийн асуудалд тогтворгүй байдаг.
Хорвоогийн бүх хүн дүр төрхөөрөө ч зан аашаараа ч адилгүй билээ. Замбуулин тивийн бүх хүн өвөрмөц зан ааштай "Би хэмээх аугаа ертөнц" юм. Иймд эртний грекийн сэтгэгчид, гүн ухаантнууд "
Өөрийгөө танин мэдсэнээр ертөнцийг танин мэднэ."
гэж сургажээ. Хүн өөрийнхөө сайн болон сул талыг зөв үнэлж дүгнэж чадсанаар бусад хүмүүсийн зан ааш, хийж буй үйлдэл, хэлж байгаа үгийн "далд учрыг" ойлгож тэдэнтэй харьцах зөв чиглэл хандлага, "таарч тохирох түлхүүр"-ийг тодорхойлж чадах билээ.
Эртний грекийн эмч, гүн ухаантан Гиппократ манай эринээс дөрвөн зуу гаруй жилийн тэртээ эртний болон цаг үеийнхээ хүмүүсийн зан байдлыг нарийвчлан судалж хүний зан чанарын дараах дөрвөн ангиллыг гаргажээ.
Холерик зан ааштай хүмүүс нь цочмог зантай, түргэн ууртай, их хөөрүү улс ажээ. Тийм хүмүүсийг оролдох хэрэггүй, тааваар нь байлгаж тайвшрахыг нь хүлээсэн нь дээр. Тэдний уур уцаар дорхноо гарна. Тэдэнтэй харьцах таатай биш, ер нь эвгүй хүмүүс.
-
Холерик Ажлын эрч хүчтэй. Тэд аливаа саад бэрхшээлийг туулах чадвартай байдаг. Маш их эрч хүч гаргасныхаа дараа туйлдах, хямралд орох нь бий. өчүүхэн төдий шалтаг тэдний их хүслийг нурааж чадна. Дүрсхийсэн, шулуухан, өөрийгөө магтах сонирхолтой. Хурдан, тод ярьдаг.
Xолерик зан төлөв
Холерик
1. Тогтворгvй байна хєдлєж гар хурууг орoлддог.
2. Омогтой огцом ууртай.
3. Тэвчээргvй биеэ барьж чаддаггvй.
4. Шийдэмгий санаачлагатай.
5. Зєрvvд
6. Mаргаанд цэцэн дийлэх гэж оролддог
7. Yе vе гэнэтийн vсрэнгvй байдлаар тvргэн ажилладаг
8. Ний нуугvй шулуун шударга
9. Аз турших дуртай
10. Єсєрхєж уурлах нь олон
11. Сэтгэлийн хєдєлгєєнтєй, хэл яриа огцом тvргэн
12. Хэрvvлч зодоонч
13. Бусдын дутагдлыг тэвчиж чаддаггvй.
14. Тvрэмгий дээрэнгvй захирангуй
15. Гар нvvрний хєдєлгєєн их
16. Тvргэн бодож шийддэг
17. Шинэ зvйлд удаан дасдаг
18. Зорилгодоо тууштай хvрдэг
19. Алхаа гишгээ огцом тvргэн
20. Ааш зан тvргэн хувьсаж єєрчлєгддєг.
Эдгээр зан чанарын хэв шинжүүд сайн, муу хоёр талтай. Тэгээд ч нэг хэв шинж нь давамгайлна уу гэхээс биш дангаараа орших нь үгүй. Амьдралын явцад хүн өөртөө хэрэгтэй гэсэн хэв шинжийг төлөвшүүлж чаддаг. Жишээлбэл, холерик, меланхолик зантай хоёр хүн маргалдах үед хэн хэн нь маш хүлээцтэй тайван хандаж болох юм. Уг нь тэд төрөлхийн аашаараа бол хэдийнэ барьцалдаад авчихсан байх вий. Xолерик хүн орчноо өөртөө нийцүүлэхийг урьтал болгодог тул дайран давшлах байсан. Харин нөгөөх нь амархан тэвдэж сандардаг. Ингээд та ойр дотнынхон тань аль хэв шинжид багтаж байгааг болон яаж харилцахыг мэдэж авлаа. Ингэснээр ажлын бүтээмж дээшилж, хий хоосон маргалдахаас сэргийлнэ.
Хүний зан чанарыг дөрөв ангилж байгаа нь тухайн хүн аль ангилалд нь хамаарагдана гэсэн үг биш хийгээд шинж чанарууд нь хоорондоо хосолсон байж болно. Тэгээд ч хорвоогийн бүх хүн сайн муу талуудаа хослуулж онцгойрох өвөрмөц дүр төрхөөрөө ертөнцийн амьдралын мөн чанарыг илэрхийлж, амьдралыг улам ч сонирхолтой, улам баялаг болгож байдаг билээ. Хүмүүс хоорондоо адилхан зан ааштай байсан бол амьдрал үнэхээр уйдмаар, гунигтай байх байсан биз ээ.
Гэвч хүн бүр өөрийгөө танин мэдэж зан чанарынхаа нааштай талаа бататгаж саармаг талаа олж харан засаж хүний нийгэмд зохих байр сууриа эзлэх ёстой юм.
Xолерик
Холерик: Сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, тvргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хєдєлгєєнтэй, темп сайн, эрч хvчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай. Сул тал нь шаралхуу, эв дvй олохдоо муу, харилцаанд нєхцєл байдалд амархан зохицдоггvй, зєрvvд, єєрийнхєєрєє, эв хавгvй, дээрэлхvv, тvрэмгий, зальтай.
Харилцаанд сэтгэл хөдлөл, мэдрэмж чухал
Хүн бүрийн сэтгэл хөдлөл харилцан адилгүй. Нэгэнд нь баяр бахдал төрүүлсэн зүйл нөгөө хүнд жигшил зэвүүцлийг төрүүлж болох юм. Өөрөөр хэлбэл, гадаад юмс үзэгдэлд яаж хандах нь тухайн хүний хүртэхүй, хэрэгцээ, сонирхол, хүсэл тэмүүлэл, зан байдлын онцлогтой холбоотой. Энэ нь хүний нүүрний хувирал, дуу хоолойны өнгө, биеийн хөдөлгөөн дохио зангаагаар илэрдэг. Хүн аливааг хэрэгтэй хэрэггүй, сайхан муухай гэх мэтээр үнэлж өөрийн хандлагыг илэрхийлдэг. Харин мэдрэмж сэтгэл хөдлөлд тулгуурлан илэрнэ. Сэтгэл хөдлөл, мэдрэмжээр хувь хүний онцлогийг мэдэрч болно. Сангвиник, флегматик хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж чаддаг, тэр бүр илэрхийлэхийг чухалчилдаггүй бол холерик, меланхолик хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй байна. Сэтгэл хөдлөлийн хувьд харьцангуй тогтвортой байх нь орчны өөрчлөлт, ажил үүргийн ачаалалтай үед дарамтад оролгүй байж чаддагаараа давуу.
Зан харилцааны соёлоос тухайн хүний дотоод мөн чанарыг таньж болно гэдэг. Таны сэтгэл хэчнээн тавгүй байлаа ч хажуугаар зөрөх хүмүүс рүү эелдэгхэн харж инээмсэглэж байгаарай. Учир нь эдгээр хүмүүс таныг зовоогоогүй шүү дээ. Энэ хоромд та ч бүгдийг умартан тайвшрах болно.
Нэгэн танил маань “Би Цэцгээг муухан танина. Толгой дохин өнгөрөхөөс цаашгүй. Гэвч гэрээсээ гарах бүртээ түүний нүд дүүрэн инээмсэглэлийг харцаараа хайдаг. Хэрвээ тааралдвал тэр өдөртөө л ажил бүтэмжтэй, сэтгэл дүүрэн байдаг юм. Хайртай дуртайдаа биш шүү.
Бид хоорондоо яаж харилцдаг вэ?
Хүмүүсийн хоорондын харилцаанд мэдээ солилцох, бие биеэ ойлгох, харилцан нөлөөлөх үйлдлүүд зэрэгцэн оршдог байна. Жишээ нь, нэг оюутан найзыгаа кинонд явах уу гэж асуухад найз нь “Би чадахгүй нь ээ. Маргааш шалгалтад бэлдэнэ. Харин чи хичээлээ уншихгүй юм уу” хэмээн хариу асууж. Энэ харилцааны явцад дээр дурдсан мэдээллийн солилцоо, харилцан ойлголцол, нөлөөлөл бүгдийг агуулж байна. Бид яагаад бие биеэ ойлгодоггүй юм бэ. Үүний хариулт тун амархан аж. Бид хүлээсэн зүйлээ л сонсдог. Амьдралын явцад хуримтлуулсан өмнөх туршлагатай маань ижил нөхцөл давтагдахад нөгөөх л мэдээг сонсоно хэмээн хүлээдэг. Өөрөөр хэлбэл, дандаа л муу байна гэж чичлүүлдэг ажилтныг дарга нь “Чи өнөөдөр овоо шүү” гэж үнэн сэтгэлээсээ хэлснийг буруу ойлгодог. Бидний мэддэгээс илүү зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Шинийг анхаарч учрыг нь олох гэхээсээ илүү үл тоомсорлон орхино. Илгээгч буюу мэдээний эх сурвалжийг үнэлдэг. Хэрэгтэй мэдээлэл мөн үү гэж үзэхийн оронд хэн хэлэв гэдэгт анхаардаг. Сэтгэлд хүрсэн хэн нэгний үг үнэн байх ёстой юм шиг санаж, сэтгэлд нийцгүй хүний үг өчүүхэн ч үнэ цэнэгүй болдог тал бий. Үг, үйл явдал, хувь хүний үнэлэмж, хүртэхүйн онцлогоос хамаарч харилцааг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хэлэх үг, илэрхийлж байгаа утга санаанд харилцагчдын харц, дууны өнгө, дохио зангаа, биеийн хөдөлгөөн зохицохгүй байх талтай. Баяр хүргэж, тэвэрч байгаа хэрнээ харц нь атаархал жөтөөрхлөөр дүүрэн байх нь бий. Бидний хэлэх үг, дамжуулах утга санаа биеийн хөдөлгөөнөөр давхар илэрч байдгийг ямагт анхаарах хэрэгтэй.
Харилцаанд гаргадаг бидний хамгийн том алдаа нь өөрийгөө хэт үнэлэх, эсвэл нөгөө хүнээсээ эмээх. Өөрийгөө хэт үнэлснээс харилцаж буй хүнийхээ сайн талыг олж анхаардаггүй. Харин ярилцаж байгаа хүнээсээ эмээвэл өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй. Даргатайгаа харилцах болбол өмнө нь үгээ бэлдэж хийгүй болох хэрэгтэй гэнэ. Харин дараа нь сандарч тэвдэлгүйгээр санаагаа илэрхийлээрэй. Дарга, удирдах ажилтан албан тасалгаандаа л таны удирдлага болохоос биш, бусад цагт адилхан л хүн гэдгийг ямагт сана.
Меланхолик зан төлөв
Бүрэг ичимхий
Туршилт
Xолерик зан төлөв
Гар нүүрний хөдөлгөөн их
Түргэн бодож шийддэг
Ний нуугүй, шулуун шударга
Сэтгэлийн хөдөлгөөнтэй. Хэл яриа огцом түргэн
Зөрүүд
Сангвиник зан төлөв
Хөгжилтэй, баяр баясгалантай чанга хөхөрдөг
Сониуч
Зохион байгуулах дуртай
Нийтэч, уриалгахан, нэрэлхэж эмээдэггүй
Нүүр гарын хөдөлгөөн оролцуулан ярьдаг
Флегматик зан төлөв
Хоосон чалчих дургүй, үг дуу цөөтэй
Нүүр гарын хөдөлгөөн бага
Өөрийг нь дооглох, шоолохыг тоодоггүй
Хүн бүртэй жигд харьцдаг
Уур уцааргүй
Бодлогоширч гиеүрэх дуртай
Хэл яриа сул, зөөлөн
Дуулгавартай, хүлцэнгүй
Хэт гомдомтгой
Та хэнтэй сууж болохгүй вэ?
• Хоёр флегматик хоорондоо маш сайн тохирдог учраас гэр бүл болоход ямар ч асуудалгүй аж. Түүнчлэн хүүхдүүд нь ч гэсэн тайван орчинд өсөж хүмүүждэг байна.
Холерик эр сангвиник эмэгтэйтэй суух нь сангвиник эр холерик эмэгтэйтэй сууснаас хамаагүй дээр гэнэ. Учир нь эмэгтэй нь амьдралын ямар ч асуудалд биеэ барьж чаддаг юм байна.
• Холерик эрэгтэй хүн холерик эмэгтэй хүнтэй ханилан суувал тийм ч тохиромжтой бус. Тэдний аянга цахилгаан мэт догшин ширүүн ааш зан нь ойр орчныхоо хүмүүст маш хэцүү дарамттай байхаас гадна тайван бус уур амьсгалыг үргэлж бий болгодог аж. Энэ нь тэдний гэм биш зан гэнэ.
• Холерик эр флегматик эмэгтэйтэй гэр бүл болбол хоорондоо сайн таардаг гэнэ. Эмэгтэй нь ямар нэгэн хэрүүл маргааны үед ихэнхдээ буулт хийж өгдөг. Иймд хэл амаа амархан ололцдог аж.
• Флегматик эр холерик эмэгтэйтэй суувал тийм ч таарамжтай бус гэнэ. Учир нь эрэгтэй нь эмэгтэйгээ аргаддаггүй, найр тавьж өгдөггүй байна. Тиймээс эмэгтэй нь өөр эр хүн эрж хайх улмаар түүнтэйгээ нууц амрагийн холбоо тогтоодог аж.
Та бүхэндээ гялалаа!!!
Full transcript