Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Аудитын хорооны судалгааны үр дүн

No description
by

on 26 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Аудитын хорооны судалгааны үр дүн

Аудитын хорооны судалгааны үр дүн



Аудитын чанарын хяналтын тогтолцоо
 


Манай орны хувьд аудитын чанарт төрийн болон төрийн бус зэрэг зохицуулах байгууллагын зүгээс хяналт тавих нэгдсэн тогтолцоо бүрдээгүй, аудитын байгууллагын хувьд дотоод хяналтын тогтолцоо, гэрээт ажлын чанарт хяналт тавих асуудал олон улсын стандартын шаардлагын хэмжээнд хүрээгүй байна.

Чанарын хяналт, ялангуяа дотоод хяналтын тогтолцооны тухай асуудлыг компаний засаглалын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг судалгааг хийсэн.


Судалгааны объект нь Монгол улсын зориуд сонгож авсан аудитын 24 компанийн чанарын хяналтын байдалд шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн болно.



Энэхүү судалгааны ажлаараа гадаад дотоодын олон эрдэмтэдийн аудитын онолын үзэл баримтлалд үндэслэн Монгол улсын хэмжээнд төлөвшин хөгжиж байгаа санхүүгийн аудитыг цаашид практик онолын хувьд улам төгөлдөржүүлэх боломжийн хүрээнд зарим асуудлыг авч үзэх замаар дэлгэрэнгүй судалгаа хийж түүнд түшиглэн онол арга зүйг боловсруулах юм.
Манай улсад аудитын тогтолцоо үүсээд 20 орчим жил болж байгаа ч санхүүгийн аудит түүний чанарын хяналт нь хууль эрх зүйн болон онол практикийн хувьд судлагдах шатандаа явж байгаа билээ. Иймд уг асуудлын хүрээнд судалгаа шинжилгээ хийж, үр дүнд нь аудитын чанарын хяналтыг сайжруулах арга замыг боловсруулах нь дээрх бүтээлүүдээс ялгагдах онцлог болох юм.




МУ-ын аудитын тухай хуулиар заавал аудит шаардлагатай компаний судалгаа


8. Аудитын байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй, ганц хүний засаглалтай байгаа нь оюуны болон санхүүгийн чадваргүй олон жижиг компанийг төрүүлж аудит болон чанарын хяналтын хөгжлийг саатуулж байна. Цаашид аудитын байгууллагыг олон улсын жишигт нийцсэн нөхөрлөл хэлбэрээр байгуулж, партнер (нөхөрлөлийн гишүүд)–уудын хамтын удирдлагын засаглалтай болгох шаардлагатай юм. Ингэснээр үндэсний аудитын компаниуд томорч, туршлага бүхий шилдэг мэргэжилтнүүд нягтарч, компаний оюуны болон хөрөнгийн чадавхи сайжирч чанарын хяналт бүхий олон улсын жишигт хүрсэн аудитын мэргэжлийн үйлчилгээ төлөвшиж, нэр хүнд нь өсч санхүүгийн зах зээлийн хөгжлийн баталгаа бүрдэх болно.


Дүгнэлт, Санал

. Нягтлан бодох бүртгэл, аудитын зохицуулалтын үүргийг Сангийн яамнаас авч Санхүүгийн зохицуулах хорооны үндсэн үүрэгт хамааруулах нь зүйтэй. Энэ нь олон улсын туршлагаас төдийгүй, манай орны амьдралаас урган гарч байгаа шаардлага мөн. Энэ арга хэмжээний үр дүнд санхүүгийн зах зээлийг иж бүрэнээр нь удирдах боломж нэг гарт төвлөрч ажлын уялдаа сайжрахын зэрэгцээ нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжил объекттойгоо зохицон хөгжих нөхцөл бүрдэх болно.
6. Төрийн болон хувийн хэвшлийн нягтлан бодох бүртгэл, аудитын аргазүйн удирдлагыг шууд төрөөс хэрэгжүүлэх нь зохимжгүй байдлыг харгалзан, СЗХ-ны шууд удирдлагад бус боловч тэр нь удирдлагын зөвлөлийг нь томилох, жилийн төлөвлөгөө, төсөв, тайланг нь хянаж батлах үүрэгтэй “Нягтлан бодох бүртгэл, аудитын хяналтын хороо”-г байгуулах нь зүйтэй. Энэ байгууллага өөрийгөө санхүүжүүлдэг, төр ба олон нийтийн тэгш тооны төлөөлөл бүхий удирдлагатай, удирдах гүйцэтгэх ажилтнуудын сонголтонд ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус байх зарчмыг баримталдаг, бүрэн эрх нь хуульчлагдсан, нэг үндсэн үүрэг нь аудитын чанарын хяналтын аргазүй зохицуулалтыг эрхэлдэг байх нь зүйтэй.


Дүгнэлт, Санал

3. Аудитын чанарын хяналтыг тогтолцооны хэмжээнд хөгжүүлж, үр дүнтэй ажиллуулах дотоод нөөц бололцоо байгаа боловч ашигласангүй. Аудитын чанарын төлөө анхаарал тавих ёстой Сангийн Яам, СЗХ, ҮАГ, ММНБИ-ийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа, зохицуулалт байхгүй, дэлхийн том аудитын компаниудын туршлагыг судлан нэвтрүүлэх ажил хангалтгүй, аудитын байгууллагын удирдах ажилтан, аудиторуудын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой ажил дутагдаж байна.
4. Төрийн хуулийн заалтууд цаг үеийн хөгжлийн төвшингөөс хоцрогдож, бодит ажил хэргийг зохицуулах бус харин саад болох төвшинд хүрээд байхад түүнийг тухай бүрд нь мэдэрч засч залруулж, шинэчилэхгүй явж ирсэн нь аудит болон түүний чанарын хяналтын хөгжлийг олон жилээр саатуулжээ. Тухайлбал, нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагаанд хяналт тавих зохицуулах үүрэг бүхий бүтцийг дэлхийн бусад орнуудын жишигээр байгуулж ажиллуулсан бол хоцрогдлын эрсдлийг үлэмж бууруулж болох байжээ.


Дүгнэлт, Санал

Аудитын чанарын хяналтын тогтолцооны тор

Санхүүгийн аудитын үйл ажиллагааны чанарын хяналтад нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ:

Аудиторуудын тоо

Аудитын чанарын бүтэц



Хөрөнгө оруулагч, олон нийтийн байгууллагын секторын оролцогчдын судалгаа


Менежментийн судалгааны үр дүн

ЭЗХАХБ-ын гаргасан компанийн засаглалын өнөөгийн байдлыг тогтоох компанийн засаглалын таван үндсэн зарчмуудын хүрээнд хийгдсэн. Үүнд:
Хувьцаа эзэмшигчдийн эрх ба чиг үүрэг
Хувьцаа эзэмшигчдэд тэгш хандах зарчим
Оролцогч талуудын эрх гүйцэтгэх үүрэг
Мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах зарчим
ТУЗ-ийн бүтэц, үүрэг хариуцлага

Аудитын компаний засаглалын өнөөгийн байдалд хийсэн судалгаа:

нэгдүгээрт, төрийн зүгээс хэрэгжүүлэх аудитын чанарын хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох асуудал, хоёрдугаарт аудитын байгууллагуудын хэмжээнд дотоод хяналтын болон гэрээт ажлын чанарт хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх, үүний тулд хуульд оруулах нэмэлт өөрчллт, төрийн эрх бүхий байгууллага болон аудитын байгууллага тус бүрт боловсруулан мөрдөх шаардлагатай дүрэм журмын зарчим зэргийн талаар санал зөвлөмж боловсруулсан.


Энэ бүлэгт хийсэн судалгааны үр дүнг, ялангуяа аудитын компанийг хэмжээгээр нь ангилан чанарын хяналтын асуудлаар хийсэн судалгааны үр дүнг нэгтгэн тэдгээрийн чанарын хяналтын давуу болон сул тал, цаашид сайжруулах талаарх санал дүгнэлт хийсэн.

Монгол улсын аудитын тогтолцооны эрх зүйн үндэс бүрэлдэн тогтож ирсэн үе шатыг судалж, аудитын үйл ажиллагаанд эмпирик судалгаа, аудитын чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа хийж, түүний үр дүнг нэгтгэн харуулжээ.

Хоёрдугаар бүлэг. Монгол улсын Санхүүгийн аудитын чанарын хяналтад нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа


Мөн түүнчлэн аудитын олон улсын стандартын үзэл баримтлал, зарчим хэрэглээний асуудал, санхүүгийн аудитын чанарын хяналтын үүсэл хөгжил, элементүүдийг авч судалсан байна.
“Аудитын үйл ажиллагаа нь мөрдөхөөр заасан стандарт эрхийн бусад акт, баримт бичгийн шаардлагад нийцэж байгааг батлах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага аудитороос, аудитын үйл ажилагааны талаар нотолгоо олж авч, үнэлэх аргуудын нийлбэр цогц юм” гэж дүгнэлт байна.

Санхүүгийн аудит, түүний хөгжлийн тогтолцоо, үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт, чанарын удирдлагын асуудлыг авч судалсан байна. Юуны өмнө аудитын мөн чанарыг агентын, менежментийн онолын үүднээс авч үзэн судалж, түүний үүсэл, хөгжил, нөлөөлсөн хүчин зүйл, хөгжлийн үе шат, өнөөгийн хөгжлийн шатан дахь аудитын үйл ажиллагааны агуулга, мөн чанарын тодорхойлсон байна.

Нэгдүгээр бүлэг. Санхүүгийн аудитын онол, арга зүй


3.1 Аудитын чанарын удирдлагад олон улсын туршлагыг харгалзах нь
3.2 Аудитын чанарын хяналтыг сайжруулах аргазүй
3.3 Аудитын чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх нь



Гуравдугаар бүлэг. Санхүүгийн аудитын чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал


Д.Эхбаяр “Санхүүгийн аудитын хөгжлийн хандлагын судалгаа” , ШУТИС-КТМС ба Ситико –Аудит ХХК-ийн хамтарсан онол практикийн бага хурлын эмхэтгэл. 2012. Хуудас 10-43,
Д.Эхбаяр “Аудитын үйл ажиллагааны хөгжлийн зарим асуудал” ХУИС-ийн “ Эрдэм шинжилгээний бичиг” 2013 ¹1 [14], Хуудас 199-214.
Д.Эхбаяр, Д.Ганбаяр ММНБИ, МУИС-ын ЭЗС, “Далайван –Аудит” ХХК-ийн хамтарсан “Нягтлан бодох бүртгэл, аудит-2013” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. 2013. Хуудас 117-131 “Аудитын компанийн засаглалын өнөөгийн байдал”
Д.Эхбаяр, “Аудит гарын авлага” УБ, 2006, 2013, хх -6.5
Д.Эхбаяр, “Аудит “сурах бичиг, УБ, 2011, 2013, хх -31


Судалгаааны ажлын үр дүнг хэвлүүлсэн байдал


Аудитын чанарын хяналтын хэрэгжилт, цаашдын хандлага” ММНБИ, НИММ –Аудит ХХК-ийн хамтарсан НИММ–Аудит ХХК-ийн 15 жилд онол практикийн бага хурал, 2010 он.
“Аудитын хөгжил, цаашдын хандлага” ММНБИ, Аудит ХХК-иудын хамтарсан хурал, 2010, 2011, 2012 он.
“Санхүүгийн аудитын хөгжлийн хандлагын судалгаа” ШУТИС, КТМС ба Ситико –Аудит ХХК-ийн хамтарсан Аудитын байгууллага 15 жилд онол практикийн бага хурал, 2012 он.
“Санхүүгийн аудитын хөгжлийн зарим асуудал” ХИС-ийн Нийгэм- хүмүүнлэгийн шинжлэх ухааны тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам сэдэвт багш нарын эрдэм шинжилгээний хурал, 2013 он.
“Аудитын компаний засаглалын өнөөгийн байдал” ММНБИ, МУИС-ын ЭЗС, Далайван –Аудит ХХК-ийн хамтарсан Нягтлан бодох бүртгэл, аудит-2013 сэдэвт эрдэм шинжилгээний хурал, 2013 он.

Судалгаааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байдал

Судалгааны баримт материалыг нэгтгэн боловсруулахдаа Шинжлэх ухааны практикт түгээмэл хэрэглэгддэг диалектик арга, тэр дундаа түүхэн ба логик, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, харьцуулан зэрэгцүүлэх, түүвэрлэх, тоон ба чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх аргууд, гэх мэт логикийн ерөнхий аргуудаас гадна эх сурвалж, баримт бичиг судлах, динамик өөрчлөлт, агуулгын шинжилгээ хийх, харьцуулах зэрэг чанарын болон тоон судалгааны аргуудыг хэрэглэсэн болно.


Судалгааны ажлын арга

Нягтлан бодох бүртгэл, аудитын талаар судлан бичиж туурвисан гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдын зохиол бүтээл, судалгааны ажлууд, АОУСтандарт, тунхаглал, өөрийн болон бусад зарим орны аудитын судалгаа, хууль эрх зүйн орчин, манай улсын аудитын компаниудын 1993 оноос хойшхи мэдээлэл тоо баримтуудыг суурь мэдээлэл болгон ашиглаж, эдгээр мэдээллийг эх сурвалж болгосон.

Судалгааны ажлын онол, арга зүйн үндэс

санхүүгийн аудитын чанарын хяналтын аргазүй боловсруулахад оршино.
Санхүүгийн аудитын чанарын хяналтын тухай онолуудыг судлаж, үнэлэлт дүгнэлт өгөх
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аудитын компаниудад санхүүгийн аудитын чанарын хяналтын талаар судалгаа хийх



Судалгааны ажлын зорилго нь

Д.Авирмэд “Улсын секторын санхүүгийн дотоод хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал” (УБ., 2011) сэдэвтэй бүтээл (Доктор (Ph)-ын диссертаци)-ийг бүтээлээ.

Аудитын талаар Монголд хийгдсэн бүтээлүүдийг авч үзвэл

Хараат бус аудитын чиглэлээр Б.Аюуш(1993), 2008 онд МУИС-ийн багш Л. Мөнх-Очир “Санхүүгийн аудитын хөгжлийн зарим асуудал” сэдэвтэй бүтээл (Доктор (Ph)-ын диссертаци)-ийг туурвин бүтээжээ.
Б.Батбаяр “Төрийн аудитын тогтолцоо, арга зүйн шинэчлэлийн зарим асуудал”. (Улаанбаатар., 2007) бүтээл (Доктор (Ph)-ын диссертаци)-ийг бүтээл


Аудитын талаар Монголд хийгдсэн бүтээлүүд

Аудитын чанарт аудитын компанийн хүний нөөц, тэр дундаа аудиторын боловсрол, мэргэжлийн түвшин, туршлага нөлөөлдөг талаар 1987 онд АНУ-ын МНБИ-ийн ажлын хэсэг Засгийн газрын аудитын нэгжүүдийн аудитын чанарын тайланг нэгтгэж аудиторуудын боловсролын түвшин нь аудиторын ажлын чанарт нөлөөлөх гол зүйл мөн гэж тодорхойлсон.
Мөн Aldhizer et al (1995) АНУ-ын МНБИ-ийн ажлын хэсэг улсын дэмжлэгээр 1992 онд судалгаа хийж тайлагнасан. Уг тайландаа аудиторуудад хамаатай хүмүн капиталын олон шинж чанар нь аудитын чанарт маш их нөлөөтэй гэж үзсэн.

Судлагдсан байдал

Аудит болон аудитын үйлчилгээний чанарын талаар мэргэжлийн байгууллага болон гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид судлаж ирсэн бөгөөд үүнийг дараах 2 хэсэгт хуваан авч үзвэл:
Гадаадын эрдэмтэн, судлаачид аудитын чанарын талаар 1970-аад оноос, (2000 оноос хойш нэлээд эрчимтэй) судлаж эхэлсэн байна. Учир нь Энрон, Волдком, Артур Андерсан зэрэг компаниудын санхүү, аудитын зүй бус үйл ажиллагаатай холбоотойгоор аудит ба баталгаажуулах үйлчилгээний чанар, түүнийг хэмжих, сайжруулах тал дээр эрдэмтэн, судлаачид болон мэргэжлийн байгууллагууд олон судалгааг хийжээ.

Судлагдсан байдал

2008 онд Дэлхийн банкнаас хийсэн “Монгол улсын нягтлан бодох бүртгэл, аудитын стандарт, дүрэм журмын хэрэгжилтий байдалд хийсэн үнэлгээний тайлан” /ROSCAA/,
2009 онд хийсэн “Монгол улсын компанийн засаглалын үнэлгээний тайлан” (ROSC үнэлгээний тайлан, 2008). Гэхдээ Дэлхийн банкнаас энэ төрлийн томоохон судалгааг 2008 оноос хойш дахин хийгээгүй байна.
2010 онд Монгол улсын хэмжээнд хийгдсэн НББ хөтлөлтийн улсын үзлэг хийсэн.

Судлагдсан байдал

Хүн төрөлхтний түүхийн нэн эрт үеэс санхүүгийн (аудитын) онол арга зүй үүсч хөгжсөөр XXI зуунтай золгосон. Санхүүгийн аудитын онол, практик тасралтгүй хөгжихэд олон орны арван эрдэмтэд судлаачид түүний дотор Америкийн эрдэмтэдийн гүйцэтгэсэн үүргийг зүй ёсоор тэмдэглэдэг.  

Сэдвийн үндэслэл



А ангиллалын компаниуд хүний нөөцийн бодлогын загвар
 


7. Санхүүгийн зохицуулах хороонд дараах бүрэн эрхийг хуулиар эдлүүлэх. Үүнд:
Улсын хэмжээнд НББ, аудитын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
НББ, аудитын төрийн чиг үүргийг мэргэжлийн ТББ-д гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, сонгон шалгаруулах, үр дүнд үнэлэлт өгөх
НББ, аудитын хяналтын хорооны гишүүдийг холбогдох байгууллагуудтай зөвшилцөж томилох, чөлөөөлөх, үйл ажиллагаанд үнэлэлт өгөх


Дүгнэлт, Санал

1. Монгол улсад аудитын чанарын хяналтын тогтолцоо бий болоогүй, энэ талаар хууль эрх зүйн нөхцөл бүрдээгүй, эрх бүхий төрийн байгууллагуудаас ч ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Аудитын хөгжил зогсонги байдалтай, нэр хүнд нь тааруу байгаагийн нэг шалтгаан нь чанарын хяналтын сул байдалтай холбоотой байна.
2. ММНБИ өөрийн санаачлагаар чанарын хяналтыг 2005 оноос эхлүүлсэн боловч ор нэрийн төдий явагдаж ирсэн, энэ талаар төрийн байгууллага дэмжлэг үзүүлэхгүй явж иржээ.



Дүгнэлт, Санал


Горимын үндсэн асуулга судалгааны үр дүн

Чанарын хяналтын ажилтны судалгаа

Мэргэжлийн байгууллагуудын судалгааны үр дүн

Олон улсын аудитын компаниуд нөхөрлөл (LLP)-ийн хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг байна.
1. Ердийн нөхөрлөл (General partnership)
2. Хязгаарлагдмал нөхөрлөл (Limited partnership)
3. Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл (Limited liability partnership)
Дэлхийн 4 том аудитын компани Хязгаарлагдмал Хариуцлагатай Нөхөрлөл /ХХН/ хэлбэрээр зохион байгуулагдсан байдаг байна.Үүнд: PWC LLP, Ernst&Young LLP, KPMG LLP, Deliotte LLP ХХН-ийн хуульд авч үзсэн нэг  чухал зүйл нь заавал даатгалд хамрагдах явдал. Заавал хийгдэх даатгал ХХН-ийн эсрэг нэхэмжлэл-ээс хамгаалах нөхцлийг бүрдүүлнэ.

Санхүүгийн аудитын байгууллагын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын орчин үеийн хандлага

Нэгдүгээр бүлэг. Санхүүгийн аудитын онол, аргазүйн үндэс


1.1 Аудитын онол, аргазүйн хөгжил хандлага



2.1 Монгол Улсын санхүүгийн аудитын чанарын хяналтын тогтолцоонд хийсэн судалгаа
2.2 Санхүүгийн аудитын чанарын хяналтад нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ
2.3 Аудитын компаний засаглалын өнөөгийн байдалд хийсэн судалгаа


Хоёрдугаар бүлэг. Монгол улсын Санхүүгийн аудитын чанарын хяналтад нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Удиртгал
Нэгдүгээр бүлэг. Санхүүгийн аудитын онол, аргазүйн үндэс
1.1 Аудитын онол, аргазүйн хөгжил хандлага
1.2 Аудитын олон улсын стандартын үзэл баримтлал, зарчим, хэрэглээ
1.3 Санхүүгийн аудитын удирдлага зохион байгуулалт, чанарын хяналт, үзэл баримтлал


Санхүүгийн аудитын чанарын тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал

Дэлхийн аудитын хөгжил, Монгол улсын хараат бус аудитын төлөвшил цаашид хөгжүүлэх онол арга зүйн үндэс үзэл баримтлал, санхүүгийн аудитын чанарын хяналтын тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, түүнийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулсанд бүтээлийн онол аргазүйн ач холбогдол оршино. Аудитын чанарын хяналтын талаар төрийн зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэслэлийг тодорхойлсон нь түүний эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн төрийн бус байгууллагын үүргийг гаргаж тавьснаараа тэдний эрхлэх ажлын чиглэлийг тодорхой болгох, аудитын байгууллага аудитын чанарын хяналтын талаар баримтлах бодлого, практикийн асуудлыг зөвлөсөн нь энэ ажлын практик ач холбогдолыг тодорхойлж байгаа болно.


Судалгааны ажлын практик ач холбогдол:

Монгол орны хувьд өмнө нь аудитын чанарын хяналтын судалгаа, шинжилгээний ажил хийгдэж байгаагүй учир энэ чиглэлээр хийсэн судалгаа нь өөрөө шинэлэг юм. Манай оронд шинээр үүсэн төлөвшиж байгаа санхүүгийн аудитын чанарын хяналтын үүсэл, ололт амжилт, дутагдал доголдол, цаашид авах арга хэмжээг тодорхойлсонд судалгааны ажлын шинэлэг тал оршино гэж үзэж байна.


Судалгааны ажлын шинэлэг тал

Л.Мөнх-Очир, Д.Эхбаяр. “Аудитын чанарын хяналтын хэрэгжилт, цаашдын хандлага” “НИММ–Аудит ХХК-ийн 15 жилд” онол практикийн бага хурлын эмхтгэл УБ., 2010, х 24-28.
ММНБИ, АОУС -ын хамтарсан орчуулга УБ., 2011, х. 24-58, 105 -119.
Д.Эхбаяр “Санхүүгийн аудитын хөгжлийн хандлагын судалгаа”. ШУТИС-КТМС ба Ситико –Аудит ХХК-ийн хамтарсан онол практикийн бага хурлын эмхтгэл. УБ., 2012. х.10-43.
Д.Эхбаяр. “Аудитын үйл ажиллагааны хөгжлийн зарим асуудал” ХИС-ийн Эрдэм шинжилгээний бичигУБ., 2013, №14, х. 199-214.
Д.Эхбаяр, Д.Ганбаяр “Аудитын компаний засаглалын өнөөгийн байдал”,ММНБИ, МУИС-ын ЭЗС, Далайван –Аудит ХХК-ийн хамтарсан Нягтлан бодох бүртгэл, аудит-2013 сэдэвт эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл. УБ., 2013. х. 117-131.
Д.Эхбаяр. Аудит гарын авлага. УБ., 2006, 2013, 6.5 хх.
Д.Эхбаяр. Аудит сурах бичиг. УБ., 2011, 2013, 31 хх.



Судалгаааны ажлын үр дүнг хэвлүүлсэн байдал


Энэхүү судалгааны ажлыг ХИС-ийн бизнесийн удирдлагын профессорын багийн Их семинараар 4 удаа, ШУТИС, КТМС-ийн эдийн засаг, санхүүгийн профессорын багийн семинараар, МНББХ-ийн Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцүүлсэн. Сэдвийн дагуу эрдэм шинжилгээний хурал, семинарт 8 удаа илтгэл тавьсан, эрдэм шинжилгээний өгүүлэл тав, ном хоёрыг хэвлэн гаргасан.



Судалгаааны ажлын үр дүнг хэлэлцүүлсэн байдал


АОУС-т нийцсэн үндэсний аудитын чанарын хяналтын загвар боловсруулах боломжтой гэж үзэж байсан.
Судалгааны ажлын бүтэц Энэхүү судалгааны ажил нь Удиртгал, 3 бүлэг, 9 дэд зүйл, дүгнэлт, номзүй, хавсралт, 50 дүрслэл, 18 хүснэгтээс бүрдэнэ.

Таамаглал, Гипотиз

Монгол улсын нөхцөлд тохирсон, мөн Аудитын Олон Улсын Стандартын шаардлагад нийцсэн чанарын хяналтын аргазүйн үндэслэлийг боловсруулах
Аудитын чанарын хяналтын эрх зүйн орчин, түүнд оролцогч институцүүдийн бүтэц, харилцан хамаарал, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон загвар боловсруулах
Аудитын чанарын хяналтыг сайжруулах аргазүйн зарчмыг тодорхойлсон зөвлөмж боловсруулах




Судалгааны ажлын зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:



Харин олон улсын түвшинд аудитын чанарын болон чанарын хяналтын асуудлаар нэлээдгүй судалгаанууд хийгдсэн байна. Тухайлбал, Олон Улсын Нягтлан Бодогчдын Холбооны харъяа Аудит Баталгаажуулалтын Олон Улсын Стандартын Хорооноос хийгдсэн “Оролцогч байгууллагуудын аудитын чанарын талаарх ойлголт”(2012), Хараат бус Аудитын Зохицуулах Байгууллагуудын Олон Улсын Форумын “Аудитын дүгнэлтийн судалгаа- Чанарын хяналтын судалгаа”(2012), Английн Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчдын Холбооны “Аудитын чанарын хэмжигдэхүүнүүдийн судалгаа”(2004), Maastricht Их Сургуулийн Профессор Dr.W.Robert Knechel-ийн “Эдийн засгийн хямралаас суралцах аудитын сургамжууд-Аудитын чанарыг эргэн нягтлах нь” (2009) зэрэг ажлууд байна.


Аудитын талаар Монголд хийгдсэн бүтээлүүд

Хараат бус аудитын чиглэлээр Б.Аюуш(1990) аудитын онол, практикийн олон асуудлаар тодорхой судалгаа хийх боломж нөхцөл энэ салбар шинэ тутам хөгжин төлөвшиж эхэлсэн. Аудитын чанарын хяналт нь манай улсад хэрэгжээд 7 жил болж байгаа хэдий ч тухайн чиглэлээр хийгдсэн суурь судалгааны ажлуудыг үргэжлүүлэн судлах шаардлага байна.

Аудитын талаар Монголд хийгдсэн бүтээлүүд

2006 оны 11 сард Их Британы корпорацийн тайлагналыг хариуцсан хараат бус агентлаг болох Санхүүгийн Тайлагналын Зөвлөл аудитын чанарыг нэмэгдүүлэх хэлэлцүүлэг гаргасан. Энд аудитын партнер болон ажилчдын хувийн чанар болон чадварыг хамаарсан аудитын чанарыг хөтлөгч 4 хэсгийг тодорхойлсон.
Adapting Dye’s (1993) model, Lee et al. (1999) аудитын зах зээл, аудиторын боловсрол, аудиторын оролдлого чармайлт аудитын чанарт нөлөөлнө гэсэн 150 зарчмын нөлөөг үнэлсэн.


Судлагдсан байдал

Тухайлбал, Аудитын чанарын тухай ойлголт болон аудитын чанар нь пүүсийн хэмжээнээс хамаардаг талаар 1981 онд АНУ-ын Пенсилваны их сургуулийн багш доктор Linda Elizabeth DeANGELO
Түүний энэ судалгааг 1988 онд Palmrose, 1994 онд Epstein & Geiger, 2007 онд Willekens & Simunic, 2004 онд Francis,2004 онд Watkins et al, 2007 онд Broberg нар үргэлжлүүлэн судалж, өөрсдийн судалгаагаар батлаж байсан байна.
Мөн Тайваны Үндэсний Yunling ШУТИС-ын эрдэмтэд болох Yahn-Shir Chen, Joseph Hsu, Mei-Ting Huang, Ping-Sen Yang нар 2013 онд“аудитын чанар нь аудитын компаний санхүүгийн байдалтай хамааралтай” байдаг эсэх талаар судалгаа хийсэн байна.
Chen нь үргэлжлүүлэн Тайвань дах аудитын компаниудын санхүүгийн үзүүлэлт болон мэргэжлийн боловсролын тасралтгүй байдлын хоорондын холбоог судалсан байна.





Судлагдсан байдал

Төрийн болон хувийн өмчийн салбарт нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, хөндлөнгийн хяналт (аудит)-ын тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартчилалын дагуу зохион байгуулах шаардлага тавигдсан байна. Энэхүү бодит шаардлагын дагуу санхүүгийн аудитын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, мэргэжлийн ажил үйлчилгээнд мөрдөх стандартчилал, чанарын хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх арга зүй, онолын судалгаа зайлшгүй чухал болж байна.

Сэдвийн үндэслэл

Компанийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудит (Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 2008 онд хэвлэгдсэн “Аудит-үнэлгээ шалгалт”хэмээн тэмдэглэсэн байна.)- ийн тухай зэрэг олон хуулиудыг шинээр болон шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж байгаа нь зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.





Монгол улсын Шинжлэх ухааны Академи “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” УБ-2008 он 164 дэх тал


Сэдвийн үндэслэл

Монгол улс Үндсэн хуулиндаа “…дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна…” гэж тодорхойлсон. Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү заалт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүтцийг өөрчлөн зах зээлийн буюу хувийн хэвшилт аж ахуй зонхилсон хэлбэрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
Монгол улсын үндсэн хууль Тавдугаар зүйлийн 1-р заалт “Төрийн мэдээлэл” сэтгүүл УБ-1992 он дугаар 01



Сэдвийн үндэслэл

Удирдагч: док.дэд проф.,Л.Дондог, Á.Ýíõòóÿà
Доктоðант: Д.Эхбаяр /ÕÈÑ/
2014.10.30




Санхүүгийн аудитын чанарын хяналтыг
боловсронгуй болгох зарим асуудал



Аудитын чанарын хяналт

Аудитын чанарын хяналтын ангиллууд


Эх сурвалж:Мөнх-Очир,Л., Эхбаяр,Д. (2010 )Аудитын чанарын хяналтын хэрэгжилт, цаашдын хандлага. ММНБИ сэтгүүл, 1(3),13-17


Засгийн газрын байгууллагууд,
Гадаад мэдээлэл хэрэглэгчид,


Менежмент

Санхүүгийн тайлангийн алдааг илрүүлэх


Аудитын зардал


Үр ашигт байдал


Санхүүгийн тайлангийн алдааг тайлагнах


Үйлчилгээний компонент


Техникийн компонент



Аудитын
чанар




Аудитын чанарын схем

 
 

Монгол улс Үндсэн хуулиндаа “…дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна…” гэж тодорхойлсон. Монгол улсын Үндсэн хуулийн энэхүү заалт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүтцийг өөрчлөн зах зээлийн буюу хувийн хэвшилт аж ахуй зонхилсон хэлбэрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн.
Монгол улсын үндсэн хууль Тавдугаар зүйлийн 1-р заалт “Төрийн мэдээлэл” сэтгүүл УБ-1992 он дугаар 01



Сэдвийн үндэслэл

Óäèðäàã÷: док.дэд проф.,Л.Дондог, Á.Ýíõòóÿà
Доктоðант: Д.Эхбаяр /ÕÈÑ/
2014.10.30




Санхүүгийн аудитын чанарын хяналтыг боловсронгуй болгох зарим асуудал



Компанийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудит (Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь, 2008 онд хэвлэгдсэн “Аудит-үнэлгээ шалгалт”хэмээн тэмдэглэсэн байна.)- ийн тухай зэрэг олон хуулиудыг шинээр болон шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж байгаа нь зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.





Монгол улсын Шинжлэх ухааны Академи “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” УБ-2008 он 164 дэх тал


Сэдвийн үндэслэл
Full transcript